Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Тархи доргилтыг бариа заслаар эмчлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Дагвацэрэн

Ардын эмнэлгийн хүрээлэн

 
Абстракт

К ВОПРОСУ ПРИМЕНЕНИЯ «БАРИА ЗАСАЛ»   ПРИ СОТРЯСЕНИИ ГОЛОВНОГО МОЗГА

Б. Дагвацэрэн

Экспериментально установлено, что при исполнении традиционного метода «бариа засал» при сотрясении головного мозга на голову больного действует механическая вибрация с частотой 2—25 гц и ладоннопальцевая прессура.

Выдвигается гипотеза о механизме лечебного эффекта «бариа засал», также исходя из этого, высказывается мнение по пересмотру тактики лечения сотрясения головного мозга.

Эмчилгээ оношлогоонд шийдвэрлүүштэй асуудлын нэг нь гавал тархины битүү гэмтлийг зөв оношлож, эмчилгээний үр дүнтэй арга боловсруулах явдал юм. (10). Тиймээс ч тархи доргилтыг барьж засах удщждалт аргыг щинжлэх ухааны үүднээс судалж, эмчилгээкий мөн чанар, үр нөлөөгий нь орчин үеийн биологийн ухааны үкдэслэлтэйгээр олж тогтоох асуудал ихэзхэн   сонирхол   татаж байна.

Уламжлан ирсэн зарим баримт материал (1,2), аман яриа болон ажиглалтаас үзэхэд монголчууд бариа заслын аргын арав шахам хувилбарыг (өвчтөний толгойг барьж сэгсрэх, толгойноос хөвчилж татсан утсыг цохиж доргиох, хөлийн улнаас нь цохилт өгөх, , хавтгай мод дэрлүүлж доргиох г. м.) хэрэглэж байжээ. Бариа заслын эдгээр хувилбаруудыг харьцуулан үзвэл тэдгээрийн аль нь ч өвчтөний толгой тархинд тодорхой давтамжтай механик доргион (вибраци) болон бариачийн гар хурууны дарах, илэх хүч үйлчлэхэд чиглэсэн   байдаг билээ.

 Бид бариа заслын аргыг шинжлэх ухааны үндэстэй судлахын тулд толгой тархинд нөлөөлөх гадыын механик хүчний зарим физик утга, физиологийн үр нөлөөг туршилтын журмаар тодорхойлох зорилго тавьсан юм.

Толгойг барьж сэгсрэх, хөвчилж татсан утсыг доргиох, эсвэл банз мод дэрлүүлэн доргиож, доргионы давтамжийг виброметрийн тусламжтайгаар хэмжиж үзэхэд гол төлөв бага давтамжтай (2—25 Гц) механик доргилтоор түр хугаиаанд үйлчилдэг байна. Хүчтэй биш боловч, харьцангуй бага хугацаанд үйлчлэх гаднын ийм хүчийг физиологийн чанартай механик цочруулга гэж үзэхэзс   өөр   аргагүй юм.

Нөгөө талаас бариа заслын аргын мөн чанар, үндэслэл, үр нөлөөг судлахад туршлагын тохиромжтой загвар, ажлын аргыг зөв сонгон боловсруулахыг онцлон анхаарсан билээ. Үнэндээ гавал тархины битүү гэмтлийн эмгэгийг туршлагын харх, туулай, муур, нохой, сармагчин зэрэг олон зүйл амьтанд загварчлан судалсны дүнд л түүний эмгэг жам явцыг физиологи, биохимийн үндэслэлтэй тайлбарлах боломж олсон билээ (9, 12, 15, 18, 20, 26).

Тархи доргилтын үед мэдрэлийн системийн тевийн анализаторуудын үйл ажиллагаа хямарч харилцан шүтэлцээ нь алдагддаг шинжүүд байнга илэрдэг (28) учраас эдгээрийг гаднын аливаа нөлөөний үр дүнг үнэлэх боломжтой чухал үзүүлэлт гэж үзэж болно. Бид гавал тархины битүү гэмтлийн загвар үүсгэн, туршлагын  амьтны  дээд мэдрэлийн  үйл ажил­лагаанд гарах эмгэг өөрчлөлтийг. Нөхцөлт рефлексийн аргаар тодорхойлж түүнд

гаднын механик доргионы үзүүлэх нөлөөг судлах туршилтыг 40 харханд явуулав. Өөрсдийн хийсэн чавх маягийн пуржинт бууг ашиглан хархны толгойд 1,97 кг. Мсек орчим хүчний импульстай тэнцэх цохилтыг өгч үйлчилэхэд гавал тархины хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн гэмтэл үүсэж байлаа. Ийм хүчээр үйлчлэхэд туршлагын харх муужран унаж, тодорхой хугацааны турш хөдөлгөөн нь удаашрах юмуу эсвэл хэт цочролд орж, зүрхний цохилт, амьсгалын тоо нь түргэсэх зэрэг шинж илэрч байв.     

Амьтны дээд мэдрэлийн үйл ажиллагааны илрэл нь удамшлаар нөхцөлдсөн зан авирын онцлогоос хамаардгийг харгалзан, эхлээд туршлагын хархны сэтгэл хөөрлийн хариу урвалын. илрэлтийг «задгай талбайн» аргаар (8) тодорхбклж бүлэглэлээ.

Туршилтын дүнгээс үзэхэд гавал тархины гэмтлийн загвар үүсгэсэн хархны дээд мэдрэлийн үйл ажидлагаанд ихээхэн хям. рал гардаг нь идэрхтэй, идэвхгүй зугтаах нөхцөлт рефлексийн тогтворжилт, хадгалалт, батжилт буурч байгаагаар илэрч байлаа. Гадны механик доргион нь тухайн амьтны сэтгэл хөөрлийн онцлогоос хамаарч харилцан адилгүй нөлөө үзүүлж болох талтай нь ч туршилтын явцад харагдсан. Жишээлбэл: сэтгэл мэдрэлийн хөөрлийн хариу урвал ихтэй бүлэг харханд гаднын мехаиик доргионы (20—25 Гц давтамжтай) нөлөөгөөр , идэвхтэй зугтаах нөхцөлд рефлекс үүсэлт саарах, идэвхгүй зугтаах нөхцөлт рефлексийн ул мөрийн хадгалалт батжилт нэмэгдэж (хяналтын бүлэгтэй харьцуулахад 50%-иар) байв. Сэтгэл хөөрлийн хариу урвал сул илэрсэн бүлэг харханд доргионы нөлөөгөөр идэвхтэй зугтаах нөхцөлт рефлекс үүсэх явц идзвхжиж байгаа нь харагдсан. Гавал тархины гэмтэл үүсгэсний дараа энэ бүлгийн хархаыд идэвхтэй зугтаах нөхцөлт рефлекс үүсэх явц болзолт, болзолт бус дохионы 100 удаагийн хослолд 14,71±5,42 байсан бол доргионоор үйлчилсний дараа 34,6dz7,69 болж нэмэгдсэн, тэдгээрийн хоорондын ялгаа статистикийн хувьд магадлалтай  байв (PZ0,05).

Эдгээр туршилтын дүнгээс үзэхэд богино хугацаатай үйлчлэх механик доргион нь амьтны тархийг бүхэлд нь цочроох нөлөөтэй бөгөөд түүний гадаад илрэл нь тухайн амьтны зан авирын оыцлогоос хамаарах боловч дээд мэдрэлийн үйл ажnллагааг гол, төлөв идэвхжүүлэх үйлчлэлтэй болох  нь  харагдсан юм.

Бариа заслын үед өвчтөний толгой тархинд үйлчлэх механик доргион маш богино хугацаанд үйлчилж уураг тархийг системээр нь цочроодог гэж үзвэл түүний үйлдэлд маш мэдрэмтгийгээр хариу урвалд орж чадах ямар нэгэн бүтэц уураг тархинд байж таарна гэж үзэх үндэс,  байгаа юм.

Үхрийн уураг тархинаас ялгаж авсан актомиозины молекулд гаднын механик доргионы (10—20 Гц давтамжтай) үзүүлэх нөлөөг түүний АТФаз ферментийн идэвхийн өөрчлөлтөөр судалсан туршилтын дүнгээс үзэхэд бариа заслын үеийн механик доргион нь тархины эд эсийн доторхи агшимтгай уургийн молекул, тэдгээрээс тогтсон бичил бүтцээр дамжин хэрэгжих боломжтой гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм (3).

Актомиозины молекул 5; 10 секундын хугацаагаар богино давтамжтай механик доргионоор үйлчлэхэд түүний АТФаз ферментийн идэвх 1,6: 1,3 дахин тус тус нэмэгдэж байв.

Тархи доргилтыг доргион засахад ердөө 2—5 секундын хугацаа хангалттай юм. Гаднын механик доргионы ийм богино хугацааны сулавтар үйлдэлд хариу урвалд орж чадах тархин дахь бүтцийн (доргионы нөлөөг мэдрэмтгийгээр хүлээн авч хариу гүйдэлд орох рецептор) үүргийг агшимтгай чанартай уургийн молекул, түүнээс тогтсон актомиозин, нейрофиламент, микротрубочки гүйцэтгэх боломжтой нь эндээс харагдаж байгаа юм.

Сүүлийн үед тархинд явагдах импульсын бус эс хоорондын үйлчлэлийг нөхцөлдүүлэх, мэдрэлийн аксоток дамжих, синапсаар нейромедиаторууд ялгарах, эсийн хэлбэр дүрсээ хадгалан барих, мембранаар ионы солилцоо явагдах, эсийн доторхи бичил бүтэц ферментийн хооронд орон зайн мэдээлэл дамжих зэрэг физик химийн олон чухал процессод уураг тархины агшимтгай уургийн молекулууд, тэдгээрээс тогтсон бичил бүтцүүд онцгой ач холбогдолтой болохыг судлагчид их сонирхож байна (11, 7, 16, 25, 27, 29).

Актомиозины молекул нь бүх төрлийн амьд эсэнд байдаг бөгөөд биологийн ач холбогдлоороо түгээмэл зүй тогтолт шинж чанартай юм (19). Актомиозины молекул үйл ажиллагаанд орох үед миозины молекулын толгой мэт сэртэн 5—10 Гц давтамжтайгаар хэлбэлзэж (24) актины молекултай харьцдаг бөгөөд цочролын өвөрмөц байдалсолитонд шилжиж доргионы энергийг хүлээн авч дамжуулах чадвартай бөгөөд энэ үедээ АТФын задралын явцад бий болсон энергийг ашигладаг байна (13). Үүнээс үзэхэд бариа заслын уеийн механик доргионы энерги нь гэмтлийн үеийн цохилтын кавитацаас болж денатурацид орсон актомиозины молекулыг солитон байдалд шилжихэд нөлөөлж болох талтай  нь харагдаж  байгаа юм.

Гавал тархины  гэмтлийн үед мэдрэлийн эд эсийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй уургийн молекулууд тэдгээрээс тогтсон бичил бүтцүүд денатурацид орж (5, 21, 22, 23) цочромтгой эд эсүүд парабиозын байдалд шилждэг болохыг нэгэнт тогтоосон билээ. Тархи доргилтынүед өвчтөнд олонтаа ажиглагддаг ухаан балартах, ухаан алдах, ойгүйдэлт (амнези) илрэх, астенийн байдалд орох зэрэг клиникийн шинжүүдийг мэдрэлийн эд эсийн бичил бүтцийн түвшинд явагдах бүтэц үйл ажиллагааны иймэрхүү өөрчдөлттэй холбон тайлбарладаг. Түүнчлэн уураг тархины бүтэц зохион байгуулалтын өвөрмөц онцлогоос хамаарч гол төлөв дүнд болон уртавтар тархи гэмтэлд илүүтэй өртөх бөгөөд тэнд байрлах амьдралын чухал эрхтэн системийн үйл ажиллагааг зохицуулахтөвүүдийн хямралаас үүдэн өвчтөнд невропатологийн олон шинжүүд гарч ирдэг нь ч   тодорхой   юм    (14, 15).

П. К. Анохины үзсэнээр (6) уртавтар тархи гэмтэлд өртөхөд торлог байгууламжаас тархины бор давхаргыг идэвхжүүлэх нөлеө хямарч, гэмтлийн үед тархинд ихэссэн серотонин (9), ГАМК-ийн задралын бүтээгдэхүүн гомокарнизин, цистатионин (20) зэрэг нь саатлын процессыг улам ихэсгэдэг. Эндээс харахад тархины гэмтлийн дараах эмгэг процессын цаашдын даамжралыг зогсоон хэвийн болгоход төв мэдрэлийн системийг идэвхтэй байдалд оруулах явдал хамгийн чухал асуудал байж болох юм.

Туршлагын амьтанд гавалтархины битүү гэмтлийн эмгэг загвар үүсгэский дараа фенамин тарихад гэмтлийн үед өөрчлөгдөх нейрохимийн олон үзүүлэлтүүд депрессант эм хэрэглэснээс харьцангуй богино хугацаанд эргэж хэвийн байдалдаа ордгийг тогтоожээ (20). Судлагч энэхүү дүгнэлтэндээ үндэслэн толгой тархины гэмтлийн үеийн эмчилгээний тактикийг эргэн харж үзэхийг зөвлөж, төв мэдрэлийн системийг идэвхтэй байдалд оруулах зарчмыг   баримтлах   нь   зүйтэйг   баталсан юм.

Гавал тархины гэмтлийг гаднын экстремаль хэт хүчтэй цочролын хариуд биемахбодод явагдах дистрессийн процесс гэж үзэж болох бөгөөд энэ үед стрессийн хамшинж гарч, мэдрэлийн зохицуулалт алдагдан эд эрхтэнд үйл ажиллагааны хэт ачаалал бий болж тодорхой хугацааны дараа уг байдал эмгэг шинж төлөвтэйгээр архаг өвчинд  шилжих  боломжтой юм.

Гавал тархины гэмтлийн эмгэг явц, эмчилгээний тактик боловсруулах талаар хийсэн ажлууд, түүнчлэн бариа заслын талаархи материал, өөрсдийн хийсэн зарим туршилтын дүнг үндэслэн уламжлалт бариа заслын уед өвчтөнд нөлөөлөх механик доргион нь гэмтлээс шалтгаалан тархины эд эсийн агшимтгай уургийн молекул, тэдгээрээс тогтсон бичил бүтцийн тувшинд гарах денатурацийн процессын эргэх явцыг тургэсгэж, цочромтгой эд эсийг парабиозын байдлаас ангижрах явцад эдөөгчийн уурэг гүйцэтгэн, эмгэг процессын цаашдын явцыг саатуулан зогсоодгоороо эмчилгээний нөлөөтэй гэсэн урьдчилсан таамналыг   дэвшүүлж  байна.

Бариа заслын үед өвчтөнд үйлчилдэг хоёрдогч хучин зуйл хуруу алганы даран барих хучний хувьд бол гэмтлийн уед гардаг  толгой  тархины   цусан   хангамж, шингэний эргэлтийн хямралыг арилган зохицуулах үүрэгтэй гэж үзэх үндэстэй юм. Үүнийг иллэгийн үр нөлөөний талаар судлагчдын хийсэн ажлын дүн (17), түүнчлэн бариа заслын дараа РЭГийн бичлэгт илэрч  байгаа өөрчлөлт  (4)  баталж байна.

Энэ бүхнээс үндэслэж тархи доргилтыг «бариа заслын аргаар эмчлэхэд өвчтөний толгой тархинд нөлөөлөх дээр дурдсан хоёр төрлийн механик хүч нь тархи доргилтын үеийн эмгэгжамын гол хоёр шатанд үйлчилж эмчилгээний нөлөө үзүүлдэг гэж үзэх боломжтой байна.

Одоо тархи доргилтын үед өвчтөнийг хөдөлгөөнгүй тайван хэвтүүлж, депрессант маягийн үйлчилгээтэй эм хэрэглэн эмчилдэг билээ. Гэтэл бариа заслын арга, эмчилгээний энэ чиглэлээс зөрж  байгаа юм.

Тархи доргилтын дараах нейродинамикийн өөрчлөлтийг төв мэдрэлийн системд гарах хамгаалах саатлын процессоор тайлбарладаг бөгөөд уураг тархинд энергийн солилцоо гол төлөв агааргүй исэлдэлтийн (анаэробный гликолиз) замаар хангагддаг. Тархины эд эсэд сүүний хүчил хуримтлахын хэрээр нэгэнт бий болсон саатлын идэвхигүйг хамгаалалтын процессыг дээр нь депрессант эмээр нэрвэснээс болж тархины эд эсэд ацидозын байдал гүнэгийрч улмаар гипоксид орох аюулыг улам ихэсгэж бодисын солилцооны хямрал шатлан үргэлжлэхэд хүргэнэ (20). Гавалтархины битүү гэмтлийн үед бүтэцүйл ажиллагааны өөрчлөлтийн голомт уураг тархины аль ч хэсэгт явагдах боломжтой тул тархины хэмжээнд бүхэлд нь цочроогчийн үүргийг ганц нэг эм гүйцэтгэх боломжгүй юм.

Магадгүй манай ард түмний дүнд уламжлагдан ирсэн монгол бариа засал дээр авч үзсзн бүх шаардлагыг хангахуйц эмчилгээний нөлөө үзүүлдэг хамгийн тохиромжтой арга байж болох юм. Бариа заслын аргыг судлах хамтлаг байгуулж сүүлийн хэдэн жил доктор Ц. Хайдавын удирдлагаар туршилтклиникийн чиглэлээр зарим судалгаа хийсний дүнд түүнийг эмнэлгийн нөхцөлд хэрэглэх боломжтойг тогтоож эмчилгээний аргачлал боловсруулсан юм.

Цаашдаа бариа заслын үндэслэлийг нарийвчлан судалж, тархи доргилтыг эмчлэх үндсэн арга болгон, эмчилгээний бусад арга хэмжээтэй шаардлагын дагуу хослуулан хэрэглэх зүй зохистой чиглэлийг анагаах ухааны нарийн судалгаа шинжилгээнд тулгуурлан тодотгол боловсруулах явдал чухал байна.

Редакцид  ирсэн   1989. 03. 16

 

Ном зүй

1. Сүмбэ Хамба Ишбалжир, «Рашааны дусал», XV зуун.
2. Монгольш анагаах ухааны эрдэм шинжилгэзний өгүүлэлийн түүвэр 1983, Өвөр монголын хэвлэлийн хороо, Хөх хот.
3. Б. Дагвацэрэн, Д. Эрдэнэчимэг «Бариа заслын эмчилгээний механизмыг судлах асуудалд» Социалист орнуудын засгийн газрын эмыэлгийн эрдэм шинжилгээний V хурал (Илтгэлүүдийн хураангуй) номд УБ. 1988. X—68.
4. П. Дондов, X. Долгормаа бусад, Тархи доргилтын үед «Бариа заслын» үр дүнг клиник болон багажит анализаар үнэлсэн нь мөн бүтээлд., X—70.
5. Александров В. Я. Полянский Ю. М. Некоторые вопросы современной цитологии». —В Кн.: Вопросы цитологии и общей физиологии 1960. Изд. АНСССР. М. Л., с. 19—32.
6. П. К. Анохин — Об особенностях болевых реакции при травме. В кн.: Проблемы травмы. М., Медгиз. 1960, с. 16.
7. А.С. Батцев, В. И. Бабмандра — Нейрокинетическая гипотеза синаптической активности. Физиологический журн. СССР., 1984., № 8. с. 1149—1155.
8. Н. А. Бондаренко — Зависимости реализации поведения избавления из стрессогенной ситуации от типологической принадлежности животного. М, 1980, Депонированный рукопись. № Депо. 2038. 80.
9. И. Л. Вейсфелъд, Г. Н. Кассилъ — Гистамин в биохимии и физиологии. М, «наука». 1981, 277 с.
10. В.Г.Гелъфанд, И.Д.Маламуд, В. Г. Истратов — Закрытая черепномозговая
травма. Издво «Штиинца», 1986, 270 с.
11. Р. И. Глебов, Г. Й. Крыжановский — Функциональная биохимия Синапсов., М.Медицина, 1978.
12. А. П. Громов—Биомеханика травмы. М. Медицина, 1979, 275 с
13. Иванов—К. A. Мурамский — Нейрофизиология, нейрокибернетика, нейробионика. Киев, Вища шк. Головное изво, 1985, с, 240.
14. Р. Д. Коллинз — Диагностика нервных болезней. М: «Медицина» 1986, 238 с.
15. А.А. Клумбис — Нейрофизиология острой черепномозговой травмы Вильнюс: Мокслас, 1976.
16. Б. И,. Курганов — Принципы интеграции клеточного метаболизма. Мол. биология, 1986, Т. 20, вып—2, С. 369—377.
17. В. Н. Мошков, Ьелая В.Г. — Руководство по спортивному массажу. М, 1987, с. 278.
18. Ю. С. ,Москаленко, Г. Б. Вайнштейн и др. — Внутричерепная гемодинамика (Биофизические аспекты) Л «Наука», 1975, 200 с.
19. ,Б. Ф. Поглазов, Д К< Аевицкий — Миозин и биологическая подвижность. М. «Наука», 1982, 160 с.
20. М. Ш. Промыслов — Обмен веществ в мозге и его регуляция при черепномозговой травме. М. «Медицина» 1984, 88 с.
21. Д. Л. Розенталъ, A. С. Трышин—Новые данные о субстанциональных изменениях при повреждении и возбуждении клеток. Цитология. 1963, № 4, с 365—377.
22. А. П. Ромадонов, В. Ф. Иушевский, О. В. Коньев — Ультраструктурный анализ изменений синапсов в головном мозге кроликов в динамике экспериментального сотрясения мозга. Журн. Вопросы нейрохирургии. № 1, С—16—23.
23. Руководство n нейротравматологии. яюдред. Артюнова PL A. М. «Медицина», 1978.
24. И. Рюегт — В кн.: Физиология человека. М. 1985, Том , Мнр, 1985, С—53
25. Г. Г. Скибо, (Q. А. Березовская —Цитосклет нервных клеток в процессе их дифференцировки. Нейрофизиология, 1987, №4,с—58.
26. Т. Р. Соколова, Ю. В. Редъкин—Способ моделирования дозированной закрытой черепномозговой травмы у белых крыс. .Журн. Вопросы нейрохирургии 1986, № 1, с—62.
27. В. A. Твердислав, А. И. ГихонЬв, Л. В. Яковенко— Физические механизмы функционирования биологических мембран. Издво, Московского Унта. 1987, с—188.
28. Ш.М. Фейгенберг—Клинические нарушения взаимодействия анализаторов, М.: Медицина. 1975, 167 с.
29. А.Фулътон — Цитосклеты: Архитектура и хореография клетки. М. «Мир» 1987, 120 с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3830
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК