Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Гүрээний ерөнхий тараагуур судасны эмгэгийг допплеросонографийн аргаар оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Г.Амаржаргал1, Г.Цэрэнчунт2, Р.Болдбат3, Б.Оюун4

1“Бест-ЭМА” эмнэлэг, 2Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн, 3П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

To the problem of diagnosing general artery disease of carotis by the dopplerograph metod

Aim and objective of study

To study possibility of detecting Arteria carotis communis disease by dopplerosonography.

Objectives

- To study dopplerography symptom which reveals in the period of Arteria carotis communis disease?

- To study dependence of age, sex and artery pressure.

Materials and Methods

Study was done on 100 patients who were analysed by dopplerosonograph at the centre of cerebrovessel diagnose “Best – EMA” in 2006-2007. Study was done by using “Angiodin” ultrasonic dopplerosonograph apparatus and by standard

method.

Results

On 33 patients who were involved in the study functional defi ciency of Arteria carotis communis was revealed. Functional deficiency of carotis artery of one side was revealed on 12 patients, functional defi ciency of carotis artery of 2 sides on 21 patients, on 7 people had defi ciency of carotis artery hemodynamic over 30% and on 12 more than 50%. 84, 8% of people with functional defi ciency of general artery of carotis have hypertension at some extent. For age there were 19 males- 32-77 aged and 14 females. There is Tendency of increasing defi ciency of Arteria carotis communis of 2 sides when the people become older. By dopplerosonograph analyse, when defi ciency of Arteria carotis communis increases speed of blood stream decreases, survey changes, becoming without window, sound /noise/ of stream changes and peripheral resistance increases. Such symptoms are mostly revealed.

Conclusion

1. By dopplerosonograph analyse on 33% defi ciency because of Arteria carotis communis sclerosis was revealed.

2. 90% of functional defi ciency of Arteria carotis communis occurs on people who are more than 40 years old.

3. In the period of general artery scleroses of carotis speed of artery stream decreases survey and noise are changed, peripheral resistance increases. These symptoms are revealed.

4. 84.8% of people, on whom carotis artery defi ciency was revealed, hypertension increases at some extent.

Судалгааны ажлын үндэслэл

Тархины шигдээсийг нөхцөлдүүлэх эмгэг жамын хүчин зүйлд гүрээний ерөнхий тараагуур судасны хатуурал, бөглөрөл, нарийсал зонхилж байгааг судлаачид тогтоосон. Гүрээний тараагуур судасны хатуурал, нарийсал нь артерийн даралт ихдэх өвчинтэй хавсарч тохиолдох нь цөөнгүй бөгөөд ихэнхи судлаачдын үзэж байгаагаар энэ нь тархины цус хомсрох харвалтын шалтгааны 90%-ийг эзэлдэг байна. Монголын анагаах ухааны практикт 1996 онд допплерсонографийн шинжилгээний арга нэвтэрснээр гол судасны нум, түүний том салаануудын эмгэгийг эрт илрүүлэх, түүний хөдлөл зүйд ажиглалт хийх, эмчилгээний үр дүнг хянах бололцоог бий болгосон. Тархины шигдээсийн гол ихэнхи шалтгааныг бий болгодог гүрээний тараагуур судасны эмгэгийг допплеросонографигаар судлах нь зайлшгүй шаардлагатай юм.

Судалгааны ажлын зорилго, зорилтууд 

Допплеросонографийн аргаар гүрээний ерөнхий тараагуур судасны эмгэгийг илрүүлэх боломжийг судлах.

• Гүрээний тараагуур судасны эмгэгийн үед илрэх допплеросонографийн шинжүүдийг судлах.

• Нас хүйс АД ихдэлтийн хамаарлыг судлах.

Судалгааны ажлын материал, аргазүй

Судалгааг 2006-2007 онд “Бест-ЭМА”-тархи, судасны оношлогооны төвд допплеросонографийн шинжилгээ хийгдсэн өвчтөнийг хамруулан хийсэн. Судалгаанд “Angiodin” хэт авиан допплерографийн аппаратыг ашигласан. Допплеросонографийн шинжилгээг стандарт аргаар судалгаанд хамрагдсан хүн тус бүрт гүрээний ерөнхий тараагуур судасны (a carotis соmmunis) үйл ажиллагааг зүрхний агшилтын үеийн цусны урсгалын хурд (Vs), зүрхний сулралтын үеийн урсгалын хурд (Vd), дундач хурд (Vm), захын эсэргүүцлийн индекс (Ri) зэрэг үзүүлэлтээр тодорхойлж хийсэн. 

Дүгнэлт

1. Допплеросонографийн шинжилгээгээр гүрээний тараагуур судасны хатуурлын улмаас үүссэн үйл ажиллагааны дутагдал 33% илэрсэн.

2. Гүрээний тараагуур судасны үйл ажиллагааны дутагдалын 90% нь 40-өөс дээш насны хүмүүс эзэлж байна.

3. Гүрээний ерөнхий тараагуур судасны хатуурлын үед тараагуур судасны урсгалын хурд буурч, зураглал чимээ өөрчлөгдөж, захын эсэргүүцэл ихсэх допплеросонографийн шинжүүд зонхилон илэрч байна.

4. Гүрээний тараагуур судасны дутагдлын шинж илэрсэн хүмүүсийн 84.8% цусны даралт ихэддэг хүмүүс байв.

Ном зүй

Ном зүй:
1. Б.Оюун, Г.Амаржаргал хэт авиан допплерографийн шинжилгээг практикт нэвтрүүлсэн зарим үр дүн”, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 10 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурал, 2000 илтгэл
2. Г.Амаржаргал, Б.Оюун, Ц.Энхтуул “ Гол судасны нумын салаануудын эмгэгийг хэт авиан допплерографийн аргаар оношлох асуудалд”, Судасны эмгэгийн олон
улсын анхдугаар хуралдааны материал 2006, х 24-25
3. Жирнова Е.В., Допплерографические признаки нарушения мозгового кровообрашения. Современное состояние методов не инвазивной диагностики в медицине , 2002. с 5.
4. Макаров.А.Ю.., Амелина О.А., Спектральная допплерография как скриннинговой метод оценки церебральной гемодинамики. 8 Между народная конференция, 2001, с 34-38.
5. Грачев.И.Д. УЗДГ при исследований гемодинамики в обшей сонной артерий у здоровых людей средного и ложиного возрастов., кровообрашенияе, 1988 т 21 ¹
4636
6. Никитин Ю.М. Поражение сосудов дуги аорты и их ветвей у больних с цереброваскулярними заболеваниями, автореф.. дис...докт. мед. Наук. М., 1989,32с.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 818
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК