Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
Эх, хүүхдийн эрүүл мэнд
( Товч мэдээлэл )

Д. Мөнхөө

Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд

 

Өөрчлөлт, шинэчлэлтийн үед эх, Хүүхдийн өвчлөл, эндэгдэл зэрэг улс үндэсний эрх ашгийг хөндсөн нийгмийн хурц асуудлыг ил тод тавьж, шийдвэрлэх арга замыг эрж олоход аятай нөхцөл бүрдэж байна, Нялхсын эндэгдэл, эхийн нас баралтын тоо баримтуудыг нууцлахаа больж эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлж байгаа хүн амзүйн зохистой бодлогын асуудал, хүмүүсийн амьдралын түвшин, хүнс тэжээлийн хангамж, эрүүл аж төрөх ёсны хэвшил зэрэг нийгэм ахуйн хүчин зүйлсийг хөндөж, БНМАУ-д эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний 2000 он хүртэлх хугацааны зорилтот программыг хэрэгжүүлэхэд улс, олон нийт, аж ахуйи байгууллагын анхаарал чиглэж байна. Ийм үед эрүүлийг хамгаалах системийн дотоод нөөц бололцоог эх,хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах асуудалд бүрэн чиглүүлж, тус салбарын тэргүүн зорилтын хэмжээнд тавьж чадаж байна уу гэдэг асуулт зүй ёсоор гарч байна.1980 онд улсын хэмжээнд зохион явуулсан тооллогын дүнгээс үзэхэд манай хүн амын 44,2 хувь нь 16 хүртэлх насны хүүхэд, 21 орчим хувь нь хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд байна.1987 онд нийт нас барсан хүний 50 хувь, 1988 онд 42 хувь нь 16 нас хүртэлх насны хүүхэд байлаа. Жил тутам 100 орчим жирэмсэн эх, төрөх болон төрсний дараа үед архаг өвчин нь дахисны улмаас нас баржээ. Сүүлийн дөрвөн жил нялхсын эндэгдэл буурсан боловч бусад социалист орнуудтай харьцуулан үзэхэд сэтгэл зовохгүй байхын аргагүй. Амьд төрсөн мянган хүүхдээс ойндоо хүрэлгүй эндэж байгаа тоог 1987 оны байдлаар авч үзвэл Лаост 111, Вьетнамд 65, Албанид 40, Хятадад 33, Солонгост 26, ЗХУд 25, Румынд 22, Югославт 25, Болгарт 15, Полыиид 18, Кубад 15, Унгарт 17, Чехословакт 13, БНАГУ.д 9, Монголд 64 байна. Энэ үзүүлэлт төрөлтийн хувьд манай оронтой төстэй ЭХУын дундат азийн бүгд найрамдах улс Тажикт 48,9, Туркменд 56,4, Узбект 45,9 байна. 1987 оны байдлаар төрөлт 1000 хүн тутамд Лаост 42, Вьетнамд 32, Албанид 24, Солонгост 0,4, Зөвлөлтөд 0,47, Унгар, Югославт 15, Болгарт 13, Польшид 17, Кубад 16. Унгарт 12, Чехословакт 14, Монголд 36 байна. Амаржиж байгаа 1000 эх тутмаас Африкт 7, Зүүн емнөд азид 5, хөгжиж байгаа орнуудад 0,1 эх нас барж байгааг зарим улсаар үзвэл Вьетнамд 1,1; Хятад, Солонгоот 0,4; Зөвлөлтөд 0,47; Унгар, Югослав, Болгарт 0,2; БНАГУ, Чехословакт 0,1; Монголд 1,4 байна. Сүүлийн арван жилд Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгт эмчлүүлэгсдийн 80,8 хувь, гурван жилд сүрьеэгээр шинээр өвчлөгсдийн 28 хувь нь 16 хүртэлх насны хүүхэд байв. Манай эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, эмнэлгийн тайлан мэдээнээс үзэхэд 1000 эмэгтэйн 218,9 нь эмэгтэйчүүдийн өвчтэй, 100 эх тутмын 25,7 нь хүүхэд төрүүлэх болон төрсний дараах үедээ хүндэрч, амаржиж байгаа эхчүүдийн 14 орчим хувьд нь хүүхэд олох зай ойртож байна. Бага насны 1000 хүүхдэд амьсгалын замын өвчин 3981,0; хоол боловсруулах эрхтний өвчин 571 тусаж, хуүхэд эндэхийн зонхилох шалтгаан болж байна. 1988 онд Хөвсгөл, Дундговь, Дорнот аймаг, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 10000 сурагчид эрүүл мэндийн түвшин тогтооход нийслэлийн сурагчдын 3,2 хувь, хөдөөгийн сурагчдын 39,4 хувь нь эрүүл гэсэн дүгнэлт гарлаа.Бага насны хүүхдийн дунд суурь өвчин нэлээд байна. Тухайлбал,1988, 1989 онд нялхсын эндэгдлээр хамгийн өндөр байгаа Дорнот аймагт сульдаа 55,9; тэжээлийн доройтол 49,7; цус багадалг 33,4 хувь байна. Перинаталь үеийн эндэгдэл 24,4%  эзэлж байна. Байдал ийм байхад бид учир шалтгаанд нь бодитой зөв дүгнэлт хийж зохистой шийдвэрлэх, хамгийн үнэн зөв оновчтой аргыг олох ёстой. Олон жилийн турш эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг ихэнхдээ эрүүлийг хамгаалах байгууллагын ажилтай холбож нийгмийн өргөн байр сууринаас авч үзвэл зохих энэ асуудалд өрөөсгөл  хандаж ирэв. Түүнчлэн хүн амзүйн зохистой бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд хэт алгуурлаж, эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, тэдний хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулахад тавих анхаарал илт дутснаас байгаа боломжоо бүрэн дайчлахгүй байна. Хүүхэд, эхийг чанар сайтай хүнс тэжээлээр бүрэн хүрэлцээтэй хангаж чадаагүй байна. Байгалиа хамгаалж, орчны бохирдлыг багасгах, хүн амыг эрүүл ахуйн дадал заншилд сургах ажил амьдралын хэмнэлээс хол хоцорсон нь эх нялхсын өвчлөл, эндэгдэлд сөрөг нөлөө үзүүлж байна. Эх, хүүхдийн эмнэлгийн тусламжийн хөгжил, эзлэх байр суурь, материаллаг бааз, боловсон хүчний хангамж нь эрүүлийг хамгаалахын тэргүүлэх салбарын хэмжээнд    хараахан   тавигдаагүй байна. Хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж хол хоцорч байна. Тархины цусан хангамжийн өөрчлөлт, чих, хамар хоолойн архаг өвчин, нүд, түүний орчмын эдийн үрэвсэл, уушги идээлэх хүндрэл, оюун ухааны хомсдол, сүрьеэгийн хордлоготой хэлбэр нэлээд байгаа боловч аймаг, хотод хүүхдийн шүд, чих, хамар хоолой, мэс засал, мэдрэл, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч чамлалттай цөөн ажиллаж, боловсон хүчний нөөцийг зонхилж байгаа өвчлөл, эндэгдэлд , чиглүүлэх ажил тун удаашралтай байна. Хүүхэд нас гэдэг биемахбодын бүтэц, үйл ажиллагаа, өсөлт, хөгжилт, өвчлөх эмгэгийн хувьд өвөрмөц онцлогтой, түүндээ тохирсон нийгэм, ахуй, ёс суртахуун, анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын хандлага, арга хэмжээг шаарддаг үе юм. Үү­нийг хүүхэд гэдэг чинь «жижиг хүн» гэж тоймлон ойлгож, ерөнхийлөн хандахыг оролдвол гэнэн хэрэг болно. Рентген, лаборатори, эмгэг анатом, сэтгэл мэдрэл, нөхөн сэргээх, хавдар судлалын, булчирхай, бөөрний эмгэгийн гэх мэт аймаг, хотод ганц нэгээрээ ажилладаг нарийн мэргэжлийн эмч нарт тухайн мэргэжлээр хүүхдэд тохиолдох өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх нь амьдралын нэн тэргүүний шаардлага болж байна. Нөгөө талаар мал аж ахуй, газар тариалангийн бригад хэсэгт байгаа эх, Хүүхдийн дийлэнхэд нь дунд мэргэжилтэн тусламж үзүүлж байна. Өмнөговь аймгийн 1988 оны амбулатори поликлиникийн үзлэгийн 70 орчим хувийг дунд мэргэжилтэн хийжээ. Эмнэлгийн тусламжинн чанарын түвшний талаас нь харвал энэ баримт төдий л дэвшилттэй зүйл биш ээ. Эрдэмтдийн тодорхойлсноор насанд хүрэгчдийн архаг өвчний дал шахам хувь хүүхэд насанд эхэлсэн байдаг үнэнийг хүлээн зөвшөөрвөл ДЭХБ-аас дэвшүүлсэн 2000 онд бүх нийтээр эрүүл байх уриаг хэрэгжүүлэх нэг чухал арга бол эх, хүүхдэд тавих анхаарлыг эрс дээшлүүлж, тэдний өвчлөл, эндэгдлийг  бууруулахад байгаа хүч бололцоог зайлшгүй чиглүүлэх ёстойг ухаарах хэрэгтэй болно. Хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл, сэхээн амьдруулах зэрэг бол тэнд ажиллагсдаас оюуны болон биемахбодын асар их чадавхи шаарддаг эмнэлгийн байгууллагын хамгийн хүнд хүчир ачаалал ихтэй цэгүүд юм. Энэхүү ярвигтай мэргэжлийн хөдөлмөрийг бодитой авч үзэж тэнд ажиллагсдын хөдөлмөрийн нөхдөлийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэж ямар нэг хөнгөлөлт эдлүүлэх тухай асуудлыг тавих цаг болжээ. Ингэж ярих нь ижил мэргэжлийн хүмүүсийг ялгаж, гадуурхсан хэрэг гэж үздэг санаа амьдралд хэр нийцэж байна вэ? Хэсгийн эмчид ногдох төрөх насны эмэгтэй, хүүхдийн тоог манайхаас төрөлт, өвчлөл бага, нийгэм ахуйн нөхцөлөөр сайн оронтой зэрэгцүүлэн үзэж байгаа бидний баримжаа төдий л амьдралд тохирохгүй байна. Өнөөдөр хүүхдийн хэсгийн эмч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх таван төрлийн тарилга хийж, түргэн тусламжийн дуудлагад явж, 7 хоног бүр жижүүрт гарч, гэрээр өвчтөн эмчилж, ажлын цагийнхаа нэлээд хувьд бичиг баримт хөтөлж, өвчтэй хүн эмчлэх ажлаар голчлон хөөцөлдөж яваа үнэнийг нуух хэрэггүй. Эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх хэсгийн нэг эмч 150—250 жирэмсэн эхийг хянаж, эмнэлгийн аль ч үзлэгийн кабинатад байдаггүй ажлын ачаалалтай сууна. Хүүхдийн өвчлөл, эндэгдэлд халдварт өвчний эзлэх хувь их байгаа боловч Хүүхдийн халдвартын асуудал тодорхой хариуцсан эзэнгүй, халдварт өвчнөөс сэргийлэх тарилгыг хэсгийн эмч гардан хийж, тарилга захиалах, төлөвлөх, хяналт тавих үүргийг Ариун цэвэр, халдвар судлалын байгууллага хүлээж, халдварт өвчтэй хүүхдийг эмчилдэг газар нь насанд хүрэгчдийн эмнэлгийн тусламжинд харъяалагдаж, уул өвчнөөр хүүхэд эндвэл эх нялхсын байгууллагын ажлын үр дүнд хамаарагдаж байна. Энэ бол хүүхдийн халдвартын албыг эмхлэн, мэргэжлийн боловсон хүчээрхангаж, удирдлагыг боловсронгуй болгохыг шаардаж байгаа баримт мөн.

1970 аад оны эхээр аймгийн хүүхдийн больницуудыг нэгдсэн больницын тасаг болгосон нь удирдлагыг төвлөрүүлэх арга хэмжээ боловч одоо хүүхдийн тасгийг мэргэжил, зохион байгуулалтын удирдлагаар оновчтой хангаж байгаа ерөнхий эмч, эмнэлэг эрхэлсэн орлогч хуруу дарам цөөн, хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, гэдэсний халдвар тархах үед шуурхай арга хэмжээ авах асуудал олон шат дамжлагатай, хүүхдийн сүүний газар, хэсгийн эмнэлгүүд тодорхой удирдлагаар дутаж байгаа нь харагдаж байна. Сүүлийн 20 жилд манай улсын хүн ам 815 000аар, төрөлт 62,5 хувь нэмэгдсэн байхад аймаг, хотын төрөх орны тоо 49,8 хувиар өсөж, ихэнх аймгийн төрөх тасаг архаг,хурцхалдварт өвчтэй жирэмсэн эхэд зориулсан төрөх өрөө, тусгаарласан тасаг, палатгүй, энэ талаар Эрүүлийг хамгаалах яамны сайдын удаа дараа гарсан тушаал хэрэгжихгүй байгааг юугаар ч зөвтгөх аргагүй. Элэгний халдварт В гепатйт, сүрье, ДХХ өвчин гээд олон тулгамдсан асуудалд бид төдий л бэлэн бус байна. Энэ бүхэн эрүүлийг хамгаалахын буй болсон чадавхыг зөв зохион байгуулж, амьдралаас урган гарч байгаа хурц асуудлыг ухаалаг чиглүүлэхэд шинэ сэтгэлгээгээр хандах хэрэгтэй боллоо.

Эрүүлийг хамгаалахын хамт олны сэтгэлзүй, материаллаг бааз, боловсон хүчний  нөөц бололцоог урьдчилан сэргийлэх, эмнэлэг ариун цэврийн  анхны тусламж, эх , нялхсын асуудалд бүрэн чиглүүлэх хэрэгтэй   байна.   Үүний   тулд   1996   он гэхэд АУДСийн   сургалтыг   дотор,   мэс засал, хүүхэд,  эх   барих,   эмэгтэйчүүдийн өвчин судлалын  онол, дадлагыг зохих түвщинд эзэмшсэн  ерөнхий  мэргэжлийн эмч бэлтгэхэд шилжүүлж, сургах хугацааг 5 жил болгож,   нарийн   мэргэжил   олгох   ажлыг зохион  байгуулах  нь  зүйтэй.   Сумын ба хэсгийн эмч, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, сэхээн амьдруулагч эмч нарын цалингийн хэмжээнд ялгавартай хандах асуудлыг одоо ажилласан жилээр тэгшитгэн  цалин  нэмэгдүүлж  байгаа системийг  боловсронгуй  болгон  шийдэж, тэдний хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудлыг ч авч үзүүштэй юм.

БНМАУд эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний 2000 он хүртэлх хугацааны зорилтот программд заасны дагуу хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн нэг хэсэгт ногдох төрөх насны эмэгтэй, 0—15 насны хүүхдийн тоог ойрын, жилд   бууруулах  хэрэгтэй байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төвийг хамгийн сүүлийн үеийн оношлол эмчилгээний аппарат, багаж хэрэгслээр тоноглоход олон улсын байгууллагаас авч байгаа тусламжинн нэлээд хэсгийг чиглүүлж, цаашдаа аймаг, дундын оношлуур, эмчилгээний төв байгуулах асуудлыг хурдавчлах шаардлагатай байна. Ийм төвийг манай хүн амын дөрөвний нэг орчим нь амьдардаг эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нэлээд хувийг эзэлдэг баруун бүсийн аймагт эхний ээлжинд буй болгох нь зүйтэй юм.

Хүн амзүйн бодлого боловсруулж, гэр бүл төлөвлөлтөд шилжих нь эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах ажлын эрх ашигт нийцнэ. Хүн амзүйн бодлого гэдэг бол хүн амын хамгийн зохистой тоонд хүрэхэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн өргөн арга хэмжээний бүрдэл юм. Энэ нь хүн амын нийгэм хөдөлмөр эрхлэлт, насны бүлгийн хамгийн тохиромжтой бүтэц, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, идэвхтэй хөдөлмөрлөх нөхдөлийг дээд ээргээр хангах зорилтод тулгуурласан байх ёстой. Харин салбарын өрөөсгөл бодлого байж таарахгүй,

Хүн амзүйн зохистой бодлого боловс руулан хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, хүний эрүүл мэндийн хүчин зүйлийн үүргийг судлан тодруулах, байдлыг задлан шинжилж дүгнэлт хийх эмнэлгийн арга  хэмжээг хэрэгжүүлэх нь манай салбарын нэг чухал зорилт юм. Эх үрсийн эрүүл мэндэд харшилж байгаа хэт ойр төрөх, архаг өвчтэй, амьдралын хангамж муутай, гэр бүлийн сэтгэлзүйн таатай нөхцөл бүрдээгүй эмэгтэйчүүдийг жирэмслэхээс сэргийлэх, 20 наснаас өмнө 35аас дээш насны төрөлтийг багасгах, монгол айл 2—3 жилийн зайтай төрсөн 5 хүртэл хүүхэдтэй байх, улсаас 5 хүүхэд төрүүлж, эрүүл чийрэг өсгөсөн эхэд хамгийн дээд урамшил тэтгэмж олгодог систем тогтоох арга хэмжээ авах нь зүйтэй юм. Эхчүүд хүүхдээ нэг нас хагас хүртэл тэтгэмжтэй асрахад ажлын байрыг нь хадгалдаг болгох, хүүхдээ ой хүртэл нь эрүүл бойжуулсан эхчүүдэд мөнгөн тэтгэмжолгох журам нэвтрүүлж болох байна. Ганц бие эхорлого багатай, бага насны, олон хүүхэдтэй өрхийн хүүхдийг 2—3 нас хүртэл үнэгүйэм хоолоор хангах арга хэмжээг хэрэгжүүлбэл зүйтэй байна. Ой хүртэлх настай хүүхдийн эндэгдлийн хувийн жин их байгаа нь энэ насанд тавих анхаарал халамж, асаргаа сувилгаа, эмнэлгийн тусламжинн чанарыг дээшлүүлэх нь чухал болохыг харуулж байна. Энэ нас цаашид эрүүл чийрэг өсөж бойжиход ч шийдвэрлэх үе юм. Иймээс бид ураг нярайн эндэгдэлтэй (перлнатал) тэмцэх албыг хөгжүүлэхэд хойшид ихээхэн анхаарах болно. Жирэмсний 28 долоо хоногтойгоос дээш ураг, 7 хоног хүртэлх настай нярай хүүхэд эндэхэд дутуу төрөх, ураг хэвлийд байхдаа хүчилтөрөгчөөр дутах, халдвар авах, төрөх үедээ бүтэх, төрөхийн гэмтэл, тархины цусан хангамжтлйн өөрчлөлттэй болох зэрэг голлох шалтгаан нөлөөлдөг нь эрдэмтдийн судалгаагаар батлагджээ.

Ураг хэвийн өсөж хөгжихөд эхийн эрүүл мэнд гол нөлөө үзүүлж байна. Иймд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах охид, эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, цус багадах болон жирэмсний хордлогыг цаг тухайд нь эмчлэх, төрж байгаа эхэд   тавих   анхаарал   халамжинг сайжруулж, бүх их эмч, эх баригч нарыг төрөлтийг зөв удирдах аргад сургах, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх хэсэг, төрөх газар, хүүхдийн эмнэлэг, поликлиникийн ажил төрлийн уялдааг сайжруулах нь ураг, нярайн эндэгдэлтэй тэмцэх ажлын нэг үндсэн чиглэл юм.

Ураг, нярайн өвчнийг эрт оношлох, эмчлэхийн тулд өндөр нарыйи мэргэжилтэн бэлтгэх, орчин үеийн багаж аппаратаар хангахад чиглэсэн бодлогыг ойрын жилүүдэд идэвхтэй явуулна.

Эх баригч бага эмч нарыг бүрэн дунд боловсролтой хүмүүсээс бэлтгэж, хүндрэлтэй төрдөг болон олон төрсөн эхчүүдийг аймаг, хотын төвд нарийн мэргэжлийн эмчийн хяналтад амаржуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, эх барихын яаралтай дуудлаганд онгоц өргөн ашиглаж эмч нар  бригадаар  очдог болно.

Ураг, нярайн эндэгдэлд удамшлын эмгэг нэлээд хувь эзэлж байна. Удамшлын эмгэгийн тархалтыг судлах, эрт оношлоход ихээхэн чармайлт тавьж Эх, Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төвийн удамшилзүйн секторыг орчин үеийн багаж аппарат, боловсон хүчыээр бэхжүүлж, цаашид хөгжүүлэхэд санаа тавих нь чухал юм. Эмнэлэг удамзүйн зөвлөгөө өгөх газрыг байгуулж, ургийн гаж хөгжил, бодисын солилцооны зарим эмгэгийг эрт оношлох арга хэмжээг хойшлуулалгүй нэвтрүүлэх хэрэгтэй. Тархины цусан хангамжинн өөрчлөлт, оюун ухааны хомсдлын шалтгааныг тогтоож, бууруулах арга хэмжээг улам өргөжүүлэх, үр нөлөөтэй урьдчилан сэргийлэх, эмчлэх аргыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Нярай хүүхдэд үзүүлэх тусламжинн чанар, мэргэжлийн түвшин, багаж аппарат тоног төхөөрөмжинн хангамжийг сайжруулан, гүйцэт ба дутуу нярайг асрах арга техникийг эрс дээшлүүлэх нь нялхсын эндэгдэл бууруулах нэг чиглэл юм. Хүүхдийн дунд вирусийн үүсэлтэй амьсгалын замын хурц үрэвсэл, гэдэсний халдвар, ялангуяа халдварт гепатит нэлээд гарч байна.

Иймээс хүүхдийн больницын орньг 60— 70 хувнас доошгүйг боксжсон өрөөтэй байхаар зураг төсөлд нь өөрчлөлт оруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хадгалах, зөөвөрлөх ажилд найдвартай систем буй болгох, орон даяар сүрьеэ, улаанбурхан, саа, татран сахуугийн дав тан тарилга хийдэг тусгай өдрийг буй болгон чанартай зохион байгуулах ажлыг бүх нийтийн хүч, анхаарал төвлөрүүлэн хийдэг болох, хүүхдийн халдвартын эмч бэлтгэх, халдварт өвчнийг эрт оношлох эмчлэх талаар хүүхдийн нийт эмч нарын мэдлэг дээшлүүлэх зориудын арга хэмжээ авах зэрэг ажлыг тун ойрын үед хийхнь зүйтэй байна.

Больницод олон хүүхэд бөөгнөрүүлэх нь ачаалал хэт ихэсгэж, эмчилгээний үр дүнг бууруулж, больницын дотоод халдвар гарахад нөлөөлдөг учир өдрийн ба гэрийн стационар, поликлиникийн идэвхтэй болон нөхөн сэргээх эмчилгээним кабинет ажиллуулах хэлбэрийг өргөжүүлэх нь чухал байна.

ДЭХБ, НҮБ-ийн хүүхдийн төлөө фондтой хамтран суулгат өвчнийг шингэн уулгажэмчлэх аргыг бүх шатны эмнэлгийн байгууллагын ажилд нэвтрүүлэхийн гадна гуурсан хоолойн үрэвслийн үед цэр ховхлох, даралтат иллэг хийх, тархины цусан хангамжийн өөрчлөлтийг даралтат иллэгээр нөхөн сэргээх зэрэг эмийн бус эмчилгээний аргуудыг өргөн хэрэглэж хүчтэй антибиотик, тариа зонхилдог эмчилгээний хуучин аргаасаа зоригтой салах хэрэгтэй.

Хүүхэд, эхийг өвчлөл эндэгдлээс хамгаалах хамгийн найдвартай арга бол өвчлөмтгий эх, хүүхдэд тавих диспансерийн хянатын чанар, үр дүнг эрс сайжруулах, хүүхэд чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, хөхүүлэх, жирэмсэн эмэгтэйг сувилах ажилд олон нийтийн хүч, анхаарлыг чиглүүлэн хүүхдийн поликлиник, хэсэг, ясли, цэцэрлэг, пионерийн зуслан, улирлын сувиллуудын ажлыг энэ зүгт бүрэн хандуулж мэргэжлийн удирдлагаар хангах хэрэгтэй

Эх, хүүхдийн эндэгдэл бууруулахад шийдвэрлэх нөлөөтэй салбар хоорондын шинжтэй том асуудал бол хүнс, тэжээлээр хангах явдал юм. Хоол, хүнс, тэжээлийг судалдаг эрдэм шинжилгээний сектор, ажилтнууд манай салбарын дотор ч, холбогдох бусад салбарын хувьд ч хүч нь тарамдсан, технологи, найрлага, клиникийн судалгааны ажлууд мөр мөрөө хөөсөн шинжтэй байгааг өөрчилж хүн амын хоол хүнсний асуудлыг судлах, зохион байгуулах нэгдсэн эрдэм шинжилгээний байгууллагыг туршилтын баазтай байгуулж ажиллуулах нь зүйтэй. Зургаан сараас нэг хүртэлх насны хүүхдийг сүүн хоолоор үйлчилж байгаа хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний найрлага нь энэ насны хүүхдэд шаардагдах уургийн 84,3%,анхны тосны 99%, нүүрс усны 35,3%, илчлэгийн 72,5% тус тус хангаж байна. Хоёр хүртэлх насны хүүхдийн 40,7% хувьд сүүн бүтээгдэхүүн дутаж байна. Жирэмсэн эхчүүдийн хоол тэжээлийн байдлыг Улаанбаатар хотод судалсан байдлаас үзэхэд нийт илчлэгийн 69,3%, уургийн 75,3%,нүүрс усны 66,8%, кальцийн31,3%,магнийн 76,5%, төмрийн 63,7%, С витмины 24%ийг авч байна. Иймд хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхийг чанарг хэмжээний хувьд тохирсон хоол тэжээлээр хангах, хүүхдийн сүүний газруудыг байр, мэргэжлийн хүн, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болгох, хүнсний үйлдвэруүдэд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэр төрлийн улсын захиалга өгөх, импортоор авах хүүхдийн хоолны лимитийг тусад нь тогтоох, дэлхийд нэртэй баруун Германы «Милупа» пүүстэй хүнсний үйлдвэр, олон улсын байгууллагын шугамаар холбоо тогтоож, эх орондоо хүүхдийн хоол тэжээл үйлдвэрлэх ажилд дэлхийд тэргүүний технологи нэвтрүүлэх, аймаг, хот, суманд эх хүүхдийг хүнс тэжээлээр хангах арга хэмжээг эхний ээлжинд зохион байгуулж авах явдал нэн чухал байна.

Хүүхэд, эхийн хүнс тэжээлийн захиалга, хангамж, үйлдвэрлэл, хуваарилалтын асуудлыг зохицуулж байх салбар хоорондын комисс ч ажиллуулах хэрэгтэй. Бөөр, элэг, цөсний өвчин хүн амын дунд тархмал байгаа нөхцөлд тэдэнд зориулсан хүнс тэжээлийг зохих хэмжээгээр үйлдвэрлэх, бэлтгэх, төрөлжсөн дэлгүүр, нийтийн хоолны газар, сувилал ч буй болгох хэрэгцээ буй боллоо.

Эцэг, эх, нийт хөдөлмөрчдөд эрүүл аж төрөх ёсны мэдлэг, ариун цэврийн соёл эзэмшүүлэх, хүүхдийг зөв асарч, бойжуулах, хооллох, хувцаслах, өвчнөөс сэргийлэх, чийрэгжүүлэх мэдлэг дадлагатай болгох, эр эмийн ёсны хүмүүжил олгох, гэр бүл бэхжүүлэх асуудлыг хамарсан тодорхой зорилго, чиглэлтэй ажлыг үйлдвэрчин, эмэгтэйчүүд, залуучууд, улаан загалмай, эрдэм дэлгэрүүлэх, биеийн тамир зэрэг олон нийтийн болон ардын боловсрол, соёл, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран далайцтай зохиох нъ хойшлуулшгүй зорилт болж байна.

Улс үндэстнийхээ гал голомтыг бадрааж, эртний түүхт монголын газар шороон дээр шинэ амьдралыг цогцлон байгуулах, XXI зуунд өнөө үеийнхний буухиаг залж аваачих үр хүүхдздээ эрүүл энхийн жаргал бэлэглэхээс илүү эрхэм нандин үйлс гзж өнөөгийнхөн, түүний дотор эрүүлийг хамгаалахын ажилтан бидэнд үүрэг билээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1419
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК