Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Доод мөчдийн артерийн судасны эмгэгийг допплерографийн аргаар оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Г.Амаржаргал1, Б.Оюун2, Г.Цэрэнчунт3

1“Бест-Эма” эмнэлэг, 2П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, 3Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн

 
Абстракт

To the problem of diagnosing artery disease of lower extremeties by dopplerograph method

Aim and objective of the study

Aim of the study is to study artery disease of lower extremities by dopplerograph method.

- To study dopplerograph symptom of artery disease of lower extremities.

- To study dependence of age, sex and which vessel is at risk

Material and Methods

We involved 61 cases which were done dopplerograph analyse because of artery disease of lower extremities at the centre of “Best – EMA” from 2006 to January 2008  dopplerograph analyse was done by using “Angiodin” apparatus and by standard method divided them into 6 groups by 10 ages and studied by male and female.

Results and Discussion

From 100 cases which the disease revealed in 37 artery blockade, in 27 artery stenosis in 36 hemodynamic changes revealed. In order to put differential diagnose of artery blockade and artery stenosis we defined LPI in all persons. In the period of artery blockade and artery stenosis of lower extremities form of artery stream is changed LPI is decreased below 1 depending on disease. These symptoms were common. By our study 40.9% of people with artery disease of lower extremities smoked more than 20 years and 27.3% had hyperglycemia more than 10 years. Result of our study suits to the study of A.G. Evdoximov (1999), V.G. Leluk (2003), Volmar (1996).

Conclusion

1. In 75.4% of people who were done dopplerograph analyse artery disease of lower extremities, artery blockade of lower extremities revealed in 45 stenosis in 37 and hemodynamic change in 42. 

2. In the period of artery blockade and artery stenosis of lower extremities from of artery stream changes and decreases below LPI, These symptoms mostly revealed.

3. Artery blockade and artery stenosis are mostly occur in the hip and on males. 

Оршил

Допплерографийн оношлогооны арга анх 1996 онд Монгол улсын анагаах ухаан, түүний дотор ангиологийн салбарт нэвтэрснээр доод мөчдийн артерийн судасны эмгэгийг эрт үед илрүүлэх, оношлох боломжийг бий болгосон. Доод мөчдийн цус хомсролыг нөгцөлдүүлэх олон шалтгаан, эмгэг бий боловч XX зууны сүүл үеэс доод мөчдийн артерийн судасны цус хомсрох эмгэг жамд атеросклероз зонхилох байрыг эзлэх болсныг тэмдэглэсэн байна. Доод мөчдийн артерийн судасны эмгэгийн зонхилох шалтгааны 70-95%-ыг хатуурал (атеросклероз) эзэлдэг гэж үздэг бөгөөд үүнээс үүдэлтэй судасны бөглөрөл, нарийсал нь цөөнгүй тохиолддог эмгэг. Сүүлийн үед хөдөлмөрийн чадвар бүхий хүмүүст доод мөчний артерийн судсанд цус хомсрох эмгэг илэрч, нас ахих тусам ихсэх хандлагатай байгаа нь анхаарал татсан асуудал юм. Доод мөчний артерийн судасны хатуурлын үед 55 наснаас дээш насныханд талаас илүү хувьд нь ямар нэг шинж тэмдэггүйгээр явагдах боловч эцсийн бүлэгт өвчний  даамжрал нь хүнийг тахир дутуу болгох ба өвчлөгсдийн 10% нь хөл тайруулах мэс засал хийлгэх хэмжээнд хүрдэг гэж үздэг. А.Г.Евдокимов, В.Д.Тополянский нарын судалгаагаар доод мөчдийн цусан хангамжийн дутагдлын клиник шинж артерийн судасны хөндий 70% буюу түүнээс дээш бөглөрсөн үед илэрдэг гэжээ. Орчин үед доод мөчдийн артерийн судасны бөглөрөл, нарийслыг илрүүлэхэд допплерографийн оношлогооны аргыг түгээмэл хэрэглэдэг болсон ба энэ арга нь артерийн цусны урсгалын чиглэл, хэлбэр, хурдыг тодорхойлж, бөглөрөл, нарийслыг илрүүлэх боломжтой. Түүнчлэн доод мөчдийн нарийсал, бөглөрлийн үед доод мөчдийн артерийн даралт тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх шинж илэрдэг учраас артерийн даралтын харьцааны индекс (ЛПИ)- ыг тодорхойлж нарийсал, бөглөрөл артерийн аль түвшинд үүссэнийг оношлож болно. Допплерографийн аргыг доод мөчдийн артерийн судасны эмгэгийг эрт үед илрүүлэхэд скрининг арга болгон хэрэглэхээс гадна доод мөчдийн артерийн судасны бөглөрөл нарийсал, түүний гемодинамикийн өөрчлөлтийг илрүүлэхэд өргөн хэрэглэж, доод мөчдийн артерийн судасны эмгэгийг судлах явдал зүй ёсоор тавигдаж байна. Допплерографийн аргаар доод мөчдийн артерийн судасны эмгэгийг судалсан судалгаа хийгдэж байгаагүй зэрэг нь судалгааг хийх үндэслэл болж байна.

Зорилго

1. Доод мөчдийн артерийн судасны эмгэгийг Допплерографийн аргаар судлах зорилт тавьсан

2. Доод мөчдийн артерийн судасны эмгэгийн Допплерографийн шинжүүдийг судлах.

3. Нас хүйсний хамаарал, ямар судас илүү өртөмтгий байгааг судлах

Mатериал, арга зүй

2006-2007 он, 2008 оны 1-р улиралд “Бест-ЭМА”- оношлогооны төвд доод мөчдийн артерийн судасны эмгэгийн улмаас Допплерографийн шинжилгээ хийгдсэн 85 тохиолдол хамарсан ба санамсаргүй сонголтын аргаар судалгааг хийсэн. Допплеграфийн шинжилгээг “Sonomed-325” аппаратыг ашиглан, стандарт аргаар хийсэн ба насыг 10 насаар 6 бүлэг болгон эр, эм хүйсээр судалсан. Өвчтөн бүрт хөлийн артерийн судасны (a.Femoralis, a.Poplitae, a.tibialis ant et post) урсгалын хэлбэр, хурдыг 2 талд үзэж, мөчдийн артерийн даралтын харьцааг “ЛПИ”–ыг тодорхойлсон.

Дүгнэлт

1. Артерийн судасны хэт авиан шинжилгээ хийгдсэн хүмүүсийн 75.4% доод мөчдийн артерийн судасны эмгэг илэрснээс, доод мөчдийн артерийн судасны бөглөрөл 45 судсанд, нарийсал 35 судсанд, гемодинамик өөрчлөлт 42 судсанд илэрлээ.

Ном зүй

1. Л.П.Агаджанова., “Ультразвуковая допплерография в диагностике заболеваний сосудов нижних конечностей. Вестник Акад. Мед. Наук СССР, 1986 ¹ 2 с.83-89.
2. Ланин М.Д., Дудкин Б.П., Долчих В.А. Вороцов. В.В.., “Ультразвуковая ангиография в диагностике окклюзируюших заболеваний магистральных артерий нижних конечностей ” Вестн хир, 1988 ¹ 9 с.30-.-32.
3. Л.П.Агаджанова., “Ультразвуковая диагностике заболеваний пеоиферических сосудов. М.., 2000, с.93- 98.
4. Иванов.С.В., Иванов. С.С. Взаммо связь лодижечного давления и степени тяжести артериальной недостаточности нижных конечностей. 12 Между народная научная клиференция, 2005 с.80.
5. Кузнецов М.О., Берестень Н.Ф. Добрянский М.В. Возможности допплерографий с нагрузочными пробами в определений тактики лечения больных хроническое артериальноы недостаточностью нижних конечностей М., Ангиодоп., 2005 с.94.
6. Д.Цэгээнжав “Диабетийн тавхайн онош эмчилгээний асуудалд” судасны эмгэгийн олон улсын анхдугаар хуралдааны материал 2006 с120
7. Д.Цэгээнжав Судасны эмгэг ба хорин нэгдүгээр зууны мэргэжил “Судасны эмгэгийг онош, эмчилгээний асуудал” 2006, х.3
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1863
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК