Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
Хүүхдийн, бөөр, шээсний замын өвчний тархалтын байдал
( Судалгааны өгүүлэл )

Б. Басбиш,  Э. Лувсандагва

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв

 
Абстракт

ЧАСТОТА И РАСПРОСТРАНЕННОСТЬ ЗАБОЛЕВАНИЙ ОРГАНОВ МОЧЕВЫДЕЛИТЕЛЬНЫЙ   СИСТЕМЫ У ДЕТЕЙ

Б. Басбиш, Э. Лувсандагва

Для изучения частоты и распространөнности заболевания органов мочевыде лительной системы (ОМС) авторами проведены трех этапное массовые обследования у 13428 детей в возрасте от 1 месяца жизни до 16 лет в различных гео графических регионнах странвт.

В результате проведенкого исследова ния установлено, что частота распространөнности заболевании органов мочевый. системы (ОМС) у детеп в условиях МНР в среднөм составляет 30 детей на 1000 детского населения с колебаннями от 15 до 70 в зависимости от климатогеографических особенностей различных зонах страны. Так в хангайских зонах распространөьь ность заболеваний ОМСы была выше (29—70:1000) чем гобийских (26:1000) и степных зонах  (15—1000).

По данным полученных результатов заболеваемость дошкольиого возраста выше, чем среди детей школьного возраста (соответственно 4,1:2,4). Следует особо отметить, что заболеваемость девочка встре чалась значительно чаше, чем у мальчиков(2,3:1).

В структуре заболевакия преобладали заболевания инфекционного характера, так пиелонефрит (49,8%, и инфекции мочевыводяших путей 38,4%, протекаюшие чаще всего латентноскрытой форме. Это нөобходимо учитывать для ранней диагностики заболевания и предупреждения их хронизации.

В результате анализа полученных давных нөобходимо разработать новые меры диспансеризации этих больных с ранным их выявлением с упором на заболевания инфекционного характера и внөдрением эффкцивных ,методов лечения болыьр, профилактики хронизации и организации весохватываюших мероприятий профилактики среди здоровых детей.

Сүүлийн жилүүдэд аль ч улс оронд хүүхдийн бөөр, шээсний замын үрэвсэл жилээс жилд ихсэж, ДЭМБын тодорхойлсноор (1982) амьсгалын замын хурц үрэвслийн дараах байранд орж байна.

Улс орон бүхэнд хүүхдийн бөөр, шээсний замын үрэвслийн тархалт харилцан адилгүй байгаа учир уул өвчний тархалтыг судлах нь бөөр, шээсний замын үрэвсэлтэй хүүхдэд үзүүлэх эмчлэн сэргийлэх тусламжийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Бид өөрийн орны нөхцөлд Хүүхдийн бөөр, шээсний замын өвчний тархалтыг судлах зорилгоор 1982—87 онуудад хангай, тал, хээр, говийн бүсийн зарим аймаг хотод 1 сараас 16 хүртэлх насны 13428 хүүхдэд бөөр, шээсний замын өвчнийг илрүүлэх скринийг (хурдавчилсан) шинжилгээг гурван үе шатаар хийсэн юм.

Судалгаанд хамрагдсан бүх хүүхдийн дотор хүү 6585 (49,0%), охин 6843 (51,0%), 1 сараас 3 хүртэлх насны хүүхэд  1487 (11,1%), 4—7 насны 3084 (23,4%), 8—16 насны 8857 (65,9%) байв.

Өвчний тархалтын байдлыг шинжилгээ хийсэн аймаг, хотуудаар жишихэд (1р хүснэгт) хангайн бүсийн аймгуудад өвчний тархалт говь, тал хээрийн бүсийн аймаг, Улаанбаатар хотоос илүү түвшинд байна. Энэ нь тухайн бүсийн газарзүй, цаг агаарын онцлогтой холбоотой юм.

Манай орны нөхцөлд хүүхдийн бөөр, шээсний замын илэрхий биш явцтай хэлбэрийн тархалт улсын хэмжээгээр дунджаар 1000 хүүхдэд 30 байна. Энэ нь ЗСБНХОУ-ын судлагчдын тодорхойлсон түвшингээс (29:1000) их байна.

Хангайн бүсийн аймгуудад Хүүхдийн бөөр, шээсний замын өвчний тархалт 1000 хүүхдэд 29—70, говийн бүсэнд 26, Улаанбаатар хотод 20, тал хээрийн бүсэнд 15 байна. Тал хээрийн бүсэнд өвчний тархалт говь, хангайн бүсээс бага байна.

Хүүхдийн илэрхий биш явцтай бөөр, шээсний замын өвчний бүтцийн дотор бөөр, шээсний замын халдвар 87,91% (пиелонефрит 49,87%, шээсний замын халдвар 38,34 %), гломерулонефрит 2,0 %, бөөрний удамшлын ба төрөлхийн эмгэг 3,5%, бөөрний бусад өвчнүүд 5%ийг эзэлж байна. Манай орны аль ч бүсийн аймаг хотод Хүүхдийн бөөр, шээсний замын илэрхий биш явцтай өвчний дотор пиелонефрит, шээсний замын халдвар зонхилж байна. Иймд эдгээр өвчнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх нь өвчин архагшиж хүндрэх, бөөрний архаг дутмагшлаас сэргийлэх практикийн чухал ач холбогдолтой асуудал юм.

Дүгнэлт.

1. Манай орны нөхцөлд хүүхдийн бөөр, шээсний замын өвчний: тархалт 30:1000 байна. Өвчний тархалт хангайн бүсийн аймгуудад говь, тал хээрийн бүсээс их байна.

Бөөp, шээсний замын үрэвслээр охид, хөвгүүдээс илүү (2,3:1), сургуулийн өмнөх насны хүүхэд сургуулийн насны хүүхдээс (4,1:2,4) олонтаа өвчилж байна.

Хүүхдийн бөөр, шээсний замын илэрхий биш явцтай өвчний бүтцийн дотор бөөр, шээсний замын халдвар (пиелонефрит, шээсний замын халдвар) зонхилж (87,91%)байна.

Иймд өвчнийг эрт илрүүлэн оношлох, урьдчилан сэргийлэхэд нэг зэрэг олон хүүхдийг хамран шинжлэх хурдавчилсан шинжилгээг хот, хөдөөгийн хүүхдийн эмнэлгүүдийн практикт нэвтрүүлэх нь практикийн чухал ач холбогдолтой, энгийн өвчнийг найдвартай илрүүлэх үр дүнтэй арга юм.

Редакцид ирсэн  1987.   11. 13

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 711
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК