Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
Бага насны хүүхдийн суулгалт өвчний эмнэлзүй, хүндрэл
( Судалгааны өгүүлэл )

Д. Батсүх, Д. Дарьсүрэн,   С. Өлзийсайхан

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

ОСЛОЖНӨНИЯ ДИАРЕР У ДЕТЕЙ РАННЕГО ВОЗРАСТА

Д. Батсух, Д. Дарьсурэн, С. Өлзийсайхан

Проведено наблюдение 57 больным с кишечной днарей в возрасте с 1,5 мес. до 1 года. Среди больных диарей у 10 за болевание было среднөй степени тяжести, у остальных тяжелой степени. Большую роль в развитии тял:елого состояния у больных игралв возникший у 46,7% больных отоантрит на фонө кишечной диарей, в основном к 8—12му дню заболевания, а также отягощенный преморбидный фон у 89,6% детей (гипотрофия, рахит, анөмия). При присоединөний отоантрита у больных бурно развивались интоксикация и токсикиз с эксикозом зкачительно изменились клиниколабораторные даныые. (лейкоцитоз с резким сдвигом влево, с ускорением СОЭ) отмечаются прогрессирующая анөмия.

При возникновении отоантрита как осложнөния при диареи у детей раннөго возраста, значительно, а иногда решающее влияние оказывает нө только течение самого заболевания, но и провөдимые терапевтические мероприятия.

Манай оронд бага насны Хүүхдийн ходоод гэдэсний өвчин чухал асуудал болсон хэвээр байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн гэдэсний өвчний үүсэх шалтгаан, явц, эмнэлзүй, түүний хордлогын үеийн ус алдалтын хэлбэр, лабораторийн оношлолын арга, өвчний үе шатуудад гарах морфологийн өөрчлөлт ээргийг өөрийн орны нөхцөлд Н. Цэрэннадмид, Ж.Самданцоодол, Г. Данзан, Б. Гомбо, Ж. Алтанцэцэг, Д. Батсүх нар судлаж, оношлох, эмчлэх аргыг боловсруулан, хүүхдийн эмнэлгийн байгууллагуудад нэвтрүүлж ирлээ.

Эдгээр судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд хүүхдийн гэдэсний хямралын үүсгэгчийн бүтцэд ихээхэн өөрчлөлт гарчээ. Арваад жилийн өмнө ганц нэг тохиолдлоор илэрч байсан тифимуриумаар үүссэн сальмоноллын үрэвсэл сүүлийн үед нэлээд (12,7% Ж. Алтанцэцэг, 1981 он) тохиолдох боллоо. Мөн антибиотикт тэсвэртэй болсон гэдэсний зохидолт нянгаар үүссэн гэдэсний цочмог үрэвсэл элбэгшиж байна (Д. Батсүх, 1972 он).

Одоо хүүхдийн суулгат өвчин ихэвчлэн эмнэлзүйн хувьд далд буюу   хөнгөн   хэлбэртэй   байх нь цөөнгүй боловч, заримдаа дутуу эмчилснээс буюу эмчлүүлээгүй удсанаас, мөн хүнд хэлбэрийн үед янз бүрийн хүндрэл олонтаа тохиолдожбайна.

Ажиглалтад Улаанбаатар хотын Сүхбаатарын    районы Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт суулгат өвчтэй 1-5 сартайгаас 1 хүртэлх насны 122 хүүхэдбайв. Бид суулгат өвчний эмнэлзүй ялангуяа хүндрэлийг судлахад онцлон анхаарсан юм. Судалгаанд байсанхүүхдийн 57 (46,7%) нь чихний хонхны хөндий үрэвсэл(антрит)ээр хүндэрсэн нь бидний анхаарлыг ихэд татсан билээ.

Өвчин хүндрэх гол шалтгаанд бүх өвчтөний 89,6% суурь өвчний, 33%нь тэжээлийн доройтлын I—II зэрэг, 2% нь III зэрэгтэй, 26% нь III зэргийн сульдаатай, 13% ньцус багадалтын эмнэлзүй, лабораторийн шинж тэмдэг илэрснээс гадна цөөн тохиолдолд төрөхийн тархины гэмтэлтэй, дутуу төрсөн хүүхэд байв.

Эхчүүдийн өгүүлснээр ихэнх хүүхэд өвчилснөөсөө хойш 3—7 дахь хоног дээрээ эмнэлэгт хэвтсэн байна. Эмнэлзүйн анхны шинж тэмдэг нь хүүхэд шингэнээр суулгах, бөөлжнх, заримдаа халуурдаг байжээ. Үүнээс үзэхэд бүх хүүхдийн өвчин цочмог эхэлжээ. Хоногт 5—6 удаа буюу түүнээс дээш (10 хүртэл)  усархаг, шар ногоон өнгөтэй шингэнээр суулгаж байв.

Заримдаа баас нь залхагтай байсан. Үүний зэрэгцээ усгүйжилтын шинж илэрч, халуун нь 37,3°—38,5° хүрч байлаа. Өвчний 8—12 дахь хоногоос чих үрэвсэж, цаашдаа хонхны хөндийн үрэвсэл   болж  хүндэрчээ. Энэхүү хоёрдогч хүндэрлийн үед хавсарсан хордлогын улмаас биеийн байдал эрс хүндэрч, халуун нь 39 градус хүрч, тайван бус болж, байн, байн цочин сэрэх, уйлагнах, хоолонд дургүй, хөхөө хөхөж чадахгүй үе үе цацах, унтаж байхдаа шилээ шөргөөж, толгойгоо сэгсэрч амаа ангайж унтах, гэдэс дүүрэх зэрэг эмнэлзүй шинж илэрч байв, Судалгаанд хамрагдсан хүүхдийн ихэнхэд нь усгүйжилтын шинж тэмдэг давамгайлж байлаа. Өөрөөр хэлбэл ,биеийнжингийн 5—13%ийг алджээ. Чихний хонхны хөндийн үрэвсэл, хүндрэлийн ихэнхэд (83%) ус

 

 

 

 

 

Өвчний эмнэл-

 

далд хэлбэр

ХО

зүйн хэлбэр

хий

 

 

сп X

 

CD

 

 

cd

 

§ a

cd

Х>

a.

 

Н Ч К

Өвчтөн

 

cd ч ca

>-» cd

X cd

 

 

VO

нvo

 

57

10

27

12

8

 

1-р хүснэгт Хүндрэлийн эмнэлзүйн хэлбэр


гүйжилтийн хордлогын эмнэлзүйн шинж бусад (17%) үед мэдрэл хордлогын хамшинж илэрч, эмнэлзүйн хувьд далд хэлбэр зонхилж байв.

Хүүхдийн биеийн урвалж чанар буурсан үед чихний талаас гарах хүндрэл далд хэлбэрээр гарах учир эмчлэгч эмч болон чих хамар хоолойн эмчээс их анхаарал шаардах болно. Судалгаанд хамарсан Хүүхдийн 96,5%д нь онош тодруулах болон эмчилгээний зорилгоор хонхны хөндийн хатгалт хийж, цөөнхөд нь хонхны хөндийд цорго тавьж онош тодруулж, эмчилгээ хийв.

Хонхны хөндийн хатгалт хийхдээ:

1.Тодорхой шалтгаангүй удаан хугацаагаар халуурах;

Эрчимтэй эмчилж байхад чихнээс идээ үргэлжлэн гоожих;

Тодорхой шалтгаангүй удаан хугацаагаар хордлогын байдалд байх, хордлогын эсрэг эмчилгээний үр дүн муу байх;

Биеийн жин нэмэгдэхгүй буюу буурах үед;

Хэнгэргэн хальсанд хатгалт хийх, цорго тавихад өвчтөний биеийн байдал түр сайжрах зэрэг заалтуудын зэрэгцээ бодит үзлэгээр илэрсэн хэнгэрэг болон дунд чихний үрэвслийн шинжийгхаргалзана.

Хонхны хөндийн хатгалт хийж үзэхэд 57 хүүхдийн 45-д нь их хэмжээний идээ, 12хүүхдийнхээс салс, булингартай шингэн гарч байсан нь оношийг нотлоход гол ач холбогдолтой болов.

Цусны шинжилгээнд цагаан эсийн   тоо   (18—25—109)   хэт олширч, бөөмт савханцар зүүн тийш хэлбийж, улаан эсийн тунах хурд (30—40 мм/ц) хурдсаж, цус багадалтьш шинж тэмдэг тод илэрч байв. Биохимийн шинжилгээгээр цусны уургийн хэмжээ багасаж, заримдаа кальц, фосфор хэвийн хэмжээнээс багассан байв.

Өвчтөн дунджаар 16—18 ор хоног эзэлж байна. Бүх хүүхдийн 66 % д хордлого тайлах эмчилгээ, 33%д нь 2—3 төрлийн антибиотик үүнээс 67 % д нь пенициллин хэрэглэж, 96,5%д нь чих хамар хоолойн эмчилгээ, хонхны хөндийн хатгалт хийж өдөрт 1 удаа бүгд 3—4 удаа угаах, УВЧ солюксоор шарах зэрэг физик эмчилгээ хийж байлаа.

Дүгнэлт.1. Бага насны хүүхдийнсуулгат өвчин нь суулгах, хордлогын шинж, усгүйжилтийн шинж, бөөлжих мэт эмнэлзүйн тодорхой шинжээр илэрнэ.

Уг өвчний үед дунд чихний үрэвсэл түүний хүндрэл, хонхны хөндийн үрэвсэл (46,7%) элбэг тусдаг ажээ.

Дунд чих, хонхны хөндийн үрэвсэл далд хэлбэрээр явбал өвчтөний тавиланд муугаар нөлөөлнө.

Иймээс суулгат өвчний үед тодорхой шалтгаангүй хоёрдогч хордлого илэрвэл чих хамар хоолойн эмчийн зөвлөлгөө авах шаардлагатай.

Суулгалт өвчнөөр өвчилсөн 122 хүүхдийн  46,7 %д  нь чихний хонхны хөндийн үрэвслийн хүндрэл тохиолдож байгаа нь М. Я. Козлов (1986)нарынхаас их, Ч. Лизагийн (1970) судалгаатай ойролцоо байна.

Редакцид ирсэн 1987. 11. 10

Ном зүй

1. М. Я. Козлөв—Острые отиты у детей и их осложнөния Медицина, 1986, С 121— 154.
2. Г. А. Тимофеева, A. В. Цинзерлийг — Острые кишечные инфекции у детей, Медицина, 1984, С 50—86.
3. Д. Батсүх — Хүүхдийн гэдэсний стафилококкт үрэвсэл 1979, с. 22—27, 65—93. КЛИНИКА И
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 782
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК