Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
Сурагчдын шүд цоорсон байдал,эрүүлжүүлсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Ц. Норовпил, Б. Оюунбат, Д. Нарантуяа

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

КАРИЕС У ШКОЛЬНИКОВ II РЕЗУЛЬTATE ЕГО ЛЕЧЕНИЯ

Д. Норовжав, ;Б. Оюунбат Д. Нарантуяа

Анализ исследования показывает, что частота кариеса у школьников среднөк школы № 1. г. Уланбатора составляет 84,0%, с интенсивностью (КПУ) 2,8. Причен у 12 летних детей составляет 2,27 зү, бов.

В результате ежегодной трех месяч ной бригадкой санацки полости рта школь ников в течение 4 лет с одновременкым полосканигы 0,5% ррой фториетой натрией с предварительныы обучением к гигиение полости рта значительно снпзилось нуж, даемость в санации и количество удаленных зубов. Наряду с этим на 42,4 % нарастали количестзо вылеченных зубов.

При сравнительном изучении эффективиости полоскания полости рта фтористой натрией с контрольной группой показали что, частота от 2,5 на 17,0 %, кариозные зубы от 4,2 на 27,2%, и удаленные от 1,9%на 4,8% снижены, а пломбированные   увеличены   от 8,4% на 26,8%

Шүд цоорох өвчин ялангуяа хүүхдэд илүүтэй тохиолдож, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн эрүү нүүрний бусад өвчний эх үүсвэр болохоос гадна халдвар харшлын олон өвчний голомт болдог.

Иймд энэ өвчний тархалт, явцыг хүн амын насны бүлгээр судлах нь тэднийг эрүүлжүүлэх, шүд, амны хөндийн өвчлөлөөс сэргийлэх ажлыг зохион байгуулахад онц ач холбогдолтой юм (Т. Ф. Виноградова1978, Г. Д. Овруцкий, В. К. Леонтьев1986 г.м.). Дэлхийн олон орнуудад өөрсдийн цаг уур, хоол хүнсний онцлогт тохируулан шүд цоорохоос сэргийлэх зорилгоор фтор агуулсан бэлдмэлүүд уулгах, ам зайлах, шүд арчих зэргээр хэрэглэж зохих үр дүнд хүрч байгаа тухай өргөн нийтэлж байна (Padron F. S) 1976, Ви ноградова Т. Ф. (1987).

Бид ДЭХБын аргачлалын дагуу 1984—88 онд нийслэлийн 1 арван жилийн дунд сургуулийн сурагчдад клкникийн үзлэг хийж шүдний өвчний тархалт, эрчмийг тооцсоны гадна сурагчдад жил бүр шүд угаах аргыг давтан зааж, жилд1 удаа, долоо хоногийн турш 0,5 хувийн фторт натрийн уусмалаар сурагчдыг хичээлд ирэнгүүт нь амыг нь 5—7 минут зайлуулж, жил бүрийн хавар бага ангийн сурагчдын шүдийг эмчилсэн юм.

Судалгаанд 1984 онд1153, 1988 онд1248хүүхэд хамарсан билээ. Үзлэгийн дүнд 1984 онд шүд цоорох өвчтэй 86,3 % нэг хүүхдэд ногдох өвчилсөн шүдний тоо буюу эрчим (ЦЛА) 2,7 байсан бол 1988 онд 84,2%, эрчим 2,8 (t=l,3) болж, таван жилийн дунджаар шүд цооролт 84,0%  байна.  (Зураг 1) Жил бүр сурагчдын амны хөндийг эрүүлжүүлэх ажлын дүнд эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн эзлэх хувь (зураг 2) 1984 онд 63,9% байснаас 1988 онд 54,2% (1=3,1) болж 9,7% буурчээ. Үүний зэрэгцээ 1984—88 онд 1 ангийн сурагчдын 88,4%—86,0% нь амны хөндийг эмчлэх шаардлагатай байсан бол анги ахих тутам энэ хүүхдийн тоо тогтвортой буурч, 1988 онд X ангид 9,6% боллоо. Энэ хугацаанд ломботой шүдний тоо тогтвортой өсч (зураг 3) 1984 онд зөвхөн 12,5%г эзлэж байсан бол 1988 онд 31,7% буюу 19,2%иар ахиж, цоорсон шүдний эзлэх хувь (зураг 4) нийт насны бүлэгт дунджаар 73,8% байсан нь1988 онд 31,4% буюу 42,4% шүд цоорсон хүндрэлээс авахуулсан шүдний эзлэх хувь (зураг 5) 3,2%иар тус тус буурлаа.

Амны хөндийг эмчилснээр зохих үр дүнд хүрсэн боловч таваас дээш ангийн   сурагчдын   амны хөндийг жил бүр, нэг бүрчлэн эмчлээгүйгээс шаардлагатай хүүхдийн тоо VI, VIII, IX ангиудад урьдах жилээсээ бага ч гэсэн ахих хандлагатай.

IX ангийн сурагчдын ломбодуулсан шүдний эзлэх хувь буурсан байдал илэрч байна.

Олон улсын хэмжээнд сурагчдын шүд цоорсон түвшийг 12 насны хүүхдийн үзүүлэлтээр дараах байдлаар үнэлдэг. Нэг хүүхдэд ногдох өвчтэй шүдний тоо 0—1,1 бол маш бага, 1,2—2,6 бол бага,2,7—4,4 бол дунд ззрэг, 4,5—6,5 бол их, 6,6аас дээш бол маш их гэж үздэг (ВОЗ. Женөва, 1981), Тухайн сургуулийн 12 настай хүүхдүүдэд энэ үзүүлэлт 2,27 байна,

Шүд цоорохоос сэргийлэх зорилгоор фторт натрийн уусмалыг хэрэглэсэн дүнг авч үзье. (Нэгдүгээр хүснэгт). Үүнд II, IV, V ангийн9 бүлэг, 1 жил, III, IV, V, VI ангийн 12 бүлэг 2 жил, IV, V, VI ангийн 9 бүлэг 3 жил, V ангийн 2 бүлэг 4 жил тус тус зайлсан.

Эдгээр ангиудын сурагчдын шүдний өвчлөлийн үзүүлэлтийг ижил ангиудын 1984 оны үзүүлэлттэй харьцуулахад өвчлөл 2,5—17,0% цоорсон шүдний (Ц) эзлэх хувь 4,2—27,2%иар тус тус буурлаа.

Харин авсан шүд эхний 1 жилд 4,6%иар нэмэгдсэн боловч 2, 3, 4 жил дээрх уусмалаар зайлсан ангиудад 1,9—4,8% иар багассан юм.

Янз бүрийн хугацаагаар амаа зайлсан сурагчдын шүд цоорсныг авч үзэхэд дөрвөн жилд 5% (t = 1,7), өвчтэй шүдний эзлэх хувь12,% (t = 7,13), авсан шүд 1,7%иар (t=0,67) тус тус буурч, ломботой шүд 13,4% (t = 5,49) нэмэгдсэн нь шүд угаах аргыг зааж, фторт натрийн уусмалаар зайлах нь үр дүнтэй болохыг харуулж байна.

Гэвч сурагчид шүдээ жигд угаадаггүй байснаас үр дүн нь анги бүр харилцан адилгүй байв.

IV, V ангийн сурагчдын амаа зайлсны дүн нэлээд сайн байсны зэрэгцээ амаа зайлсан хугацаа ахих тутам үр дүн сайтай байгаа нь ажиглагдлаа.

Ам зайлах явцад ямар нэг гаж нөлөө илрээгүй.

Дүгнэлт:

1. Нийт сурагчдын дунд шүд цоорслт 84,0%±1,165,эрчим нь 2,8±0,1025   байна.   12 настай нэг хүүхдэд ногдох өвчтэй шүдний үзүүлэлт 2,27+0,115 байв.

Дөрвөн жилийн ажлын дүнд эрүүлжүүлэх шаардлагатай сурагч 9,7%,цоорсон шүд 42,4%, авахуулсан шүдний эзлэх хувь 3,2%иар тус тус буурч,ломбодсон шүд 19,2% нэмэгдлээ.

Сурагчдад шүд угаах аргыг эзэмшүүлж, 0,5%ийн фторт натрийн уусмалаар шүдийг зайлуулах нь үр дүнтэй байна.

Сургуулийн насны хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул сургуулиудыг шүдний эмчтэй болгож, шүд, амны хөндийг эрүүлжүүлэн сэргийлэх ажлыг өргөн зохиох шаардлагатайн зэрэгцээ энэ чиглэлийн судалгааг гүнэгийрүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болж байна.

Ном зүй

1. Т. Ф. Виниградова Стоматодогия детс кого возраста 1987, с 57—77
2. Г. Д. Озруцкий, В.К.Леонтьев Кариес зубов. М. 1986, 140 с Серия технических докладов № 743. ВОЗ Женөва, 1985, 47 с
3. Prevention of oral diseasl, W. H. O. Second Draft. Geneva. 1981
4. Padron F. S; Kunzel W, Miyares S. R Resultadesoftenidospor el empleo de soluciones de fluoruro de sodiaai 0,2% nenjuagatriiosrealiradosmasivaments Rev. Cuba Estomat. 1976. 13. N 4.p. I. 3
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1686
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК