Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
Үр аяндаа зулбах үед хоногийн шээсэн дэх 17 кетостероидыг судалсан байдал
( Судалгааны өгүүлэл )

Д. Дариймаа

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв

 
Абстракт

ОПРЕДЕЛЕНИЕ 17 КЕТОСТЕРОЙДОВ B СУТОЧНОЙ МОЧЕ ПРИ ПРОНЗВОЛЬНЫХ ВЫКИДЫШАХ.

Д. Даариймаа

B 10—20% случаев угроза прерывания беременности была связана с состоянием гийерандрогений, проявлющеийся повышением экскредии 17 кетостерондов с мочой. Можно было предполагать, что у этих па. циентов были стертые формы нарушения функции коры надпочечников, которые усиливались во время беременности и приводили к ее прерыванию.

Үр аяндаа зулбах нь эх барих, эмэптэйчүүдийн практикт элбэг тохиолддог боловч шалтгаан, эмчилгээ, оношлогооны асуудал нь бүрэн судлагдаагүй юм. Энэ нь хүн амын болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.

Сүүлийн жилүүдэд эм бэлгийн болон бөөрний дайвар булчирхайн даавруудыг судлан, онош, эмчилгээнд нэвтрүүлсэн нь өвчнүүдийн эмгэг жамыг тогтоох, эмчилгээг эмнэлзүйн үндэслэлтэй хийхэд нөлөөлөх боллоо. Бөөрний дайвар булчирхайгаас ялгарах зарим даавар ихсэхэд үр аяндаа зулбах, үргүйдэл, ихэсийн архаг дутмашил болоход зонхилох нөлөө үзүүлнэ (3, 4, 5. 7).

ЗХУ-ын Бүх холбоотын эх Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төвд хийсэн  судалгаагаар хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйчүүдийн хоногийн шээсэн дэх 17 кетостероидын хэмжээ 24 цагт 11,8 мг% байна (1). Гийерандрогены үед 14—26 % Д нь үр зулбана  (2, 6.)

Бид хэвийн явцтай эрүүл жирэмсэн, үр аяндаа зулбасан, зулбаж зуршсан эмэгтэйчүүдийн хоногийн шээсэнд 17 кетостериодыг харьцуулан судлаж үзлээ. Бэлэг эрхтэний гаж хөгжилтэй хавдартай, халдварт өвчтэй, сэтгэл санааны хямралтай эмэгтэйчүүдийг судалгаанд оруулсангүй.

Судалгааны арга. Хоногийн шээсэн дэх 17 катостфоедыг Дректорын аргыг боловсронгуй болгосон Милославскийн аргаар тодорхойлов. Хоногийн шээсийг сайтар хольж хутгаад 25 млг авч 2,5 мл давсны хүчил хийж, усан бананд тавьж 10 минут буцалгаад, гаргаж хөргөсний дараа 25 мл цэвэр дих­лорэтан нэмж, гурван минутын турш сэгсрэгчээр сэгсэрнэ. Үүнийгээ ялгагч юүлүүрт хийж 2 үе үүссэний дээд үеийг асгаж, доод үеийг (дихлорэтантай) авч дээр нь10N идэмхий натраар 2—3 удаа (4 мл), дахин ОНийн хүхрийн хүчлээр (4—5 мл) 2 удаа, нэрсэн усаар (6—7 мл) угааж эстроген, будагч бодисоос нь салгана. Үлдсэн 20 мл эюстрактаа колбонд хийж ууршуулаад (усан баннд тавьж) өнгөт урвал тавина.

Циммерманы өнгөт урвал шалгуур сорилд 1,2 мл спиртын уусмал хийж, дээр нь 0,6 мл 3N идэмхий кали хийж, сорил дээрээ 0,6 мл спиртэнд бэлтгэсэн 2%ийн Мдинитробензол хийж сайтар сэгсэрч, харанхуй өрөөнд +30°С усан бананд 1 цаг тавина. Улаан өнгө үүсгэж урвал явагдахад ногоон гэрэл (520) долгионы уртад шалгуурын эсрэг сорилыг хэмжинэ. Хэмжилтийн тоонуулыг доорхи томьёонд орлуулан бодно.

Судалсан байдал. Судалгаанд хэвийн жирэмсэн 30, үр аяндаа зулбасан 100, зулбаж зуршсан 50 эмэгтэйд жирэмсний 4—28 долоо хоногийн хугацаанд харьцуулаж судаллаа. Судалгаанд хамрагсад 25—35 настай байв.

Бидний судалгаагаар эрүүл, хэвийн жирэмсэн эмэгтэйчүүдийн хоногийн шээсэн дэх 17 кетостреоидын хэмжээ жирэмсний 4—28 долоо хоногт 9,8±1,6—12,7±3,5мг 24 цаг байлаа. Энэ нь бусад судлагчынхтай дүйж байна.

Үр аяндаа зулбасан эмэгтэйчүүдийн 11%, зулбаж зуршсан эмэгтэйчүүдийн   22%д  17 кетостроидын хэмжээ ихсэж байв. Энэ нь хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадтай ихсэж байв. (Р0,05). 17 кетостероид ихэссэн эдгээр эмэгтэйчүүдийн II бүлгийн 9, III бүлгийн 12 эмэгтэй ус ихтэй байлаа.

Хоногийн шээсээр ялгарч байгаа 17 кетостеркодын хэмжээ ихсэх нь үр аяндаа зулбах, зулбаж зуршихад нөлөөлж байна. Хоногийн шээсэнд 17 кетостериодын хэмжээ ихэссэн, ус ихтэй үед жирэмсэнийг тогтоох эмчилгээг патогенезын дагуу хийх хэрэгтэй байгаа нь уг судалгааны ажлаас харагдлаа.

Редакцид ирсэн 1988—08—15

 

Ном зүй

1. Э. Р. Баграмян, Е. А. Богданова и др Диагностическое значение определения 17летостерондов в гинөкологии. Акуш и Гин. 1977. 1. 65—67.
2. Т. П. Бархотова Репродумтивная функцияиразвитиедетейужзпщин сзаболеванями щитовидной железы и надяочечников. Автореф. докт. дмсс. М.1978.
3. Е. С. Ляшко Надпочечковая гийерандрогения и ее акушерские аспекты Акуш и Гин. 1985. 2. 7
4. Н. Л. Пиганова, Т. Я. Шненични. кова, Л. В. Белян Современные аспекты изучения репродуктивной функции женщияы. М. 1982. 76—82.
5. А. Г. Рансова, В. Г. ОрловаJHapyшениярепродуктивной функции у женщин при гийерандрогении различного геяеза. Акуш и Гин. 1986. 11. 3—5.
6. И. С. Розовский „Диагностика и терапия эндокринных форм привычного выкидыша. Автореф. докт. дисс. М. 1970.
7. Woodruft J. О. Novak Е.Nonak S. Gynecologic and obstetric pathology (with clincal and Endocrine Relations) W.B Saun¬ders Company Philadelphis (London) To. ronto, 8 thed 1979
8. Waesh S. O. Clark F. Pregnancy in patients on longtermcorticosteriod therapy. Sxot. Med. J. 1967. 12. 302—307
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2764
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК