Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
Умайн хүзүүний өмөнг туяагаар эмчлэх үед үүссэн арьсны доорхи эдийн гэмтлийг дүгнэх нь
( Судалгааны өгүүлэл )

3. Норсмаа

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

ОЦЕНКА ПОВРЕЖДЕНРШ ПОДКОТНЫХ ТКАНӨЙ ПРИ ЛУЧЕВОЙ ТЕРА ПИИ ШЕЙКИ МАТКИ.

3.Норсмаа

В работе дана характеристика группы из 300 больных РШМ получившим соче. танное лучевое лечение. в 1979—1985 г и проведен анализ ишользуемых методик статического дистанщюнного облучения на гамматерапевтических аппаратах ЛУЧ—1

Удиртгал. Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний хорт хавдрын дотроос умайн хүзүүний өмөн маш элбэг тохиолддог өвчний нэг юм.

Манай оронд умайн хүзүүний өмөн эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний хорт хавдрын дотор 78% эээлдгийг анагаах ухааны доктор Б. Доржготов (1987) тодорхойлжээ.

Улсын хавдар судлалын төвд умайн хүзүүний өмөн өвчний учир эмчлүүлж байгаа нийт эмэгтэйчүүдийн 90 гаруй хувьд нь туяа эмчилгээр хосолсон аргаар хийж байна. Иймээс туяа эмчилгээний арга барилыг боловсронгуй болгох, түүний үр дүнг сайжруулах явдал тулгамдсан асуудал хэвээр байгаагийн зэрэгцээ эмчилгээний улмаас үүсэх эрүүл эдийн гэмтлийг багасгах нь онцгой ач холбогдолтой юм.

Ионжуулагч цацраг нь хавдрын эсийн хуваагдлыг бүрэн зогсоож, түүнийг устгахаас гадна эрүүл эдийг нэгэн адил гэмтээдэг.

Туяа эмчилгээ хийх явцад эрүүл эд эрхтэнд үүсэх цацрагийн нөлөөллийг багасгах, туяа эмчилгээний хүндрэл үүсгэхгүй байх нь эмчилгээний үр дүнг сайжруулах гол хүчин зүйл болдог бөгөөд энэ нь туяа эмчилгээ хийх ур чадвараас ихээхэн шалтгаална.

Эрүүл эдэд үүсэх туяаны гэмтэл нь ямар төрлийн цацрагаар, ямар аргаар эмчилснээс шалтгаалахаас гадна хавдрын голомтод өгч байгаа цацрагийн нэг удаагийн ба нийт тун хэмжээ, курс эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаарна.

Судалгааны аргат материал, Улсын хавдар судлалын төвд 1979— 1985 онд умайн хүзүүний II, III үеийн өмөн өвчний улмаас туяа эмчилгээ хийлгэсэн300 эмэгтэйд судалгаа хийж, эдгээрийндотроос арьсны доорхи эдийн гэмтэл үүсэлтийн хугацаа, тунфракцийц хүчии зүйл шалтгааныг (ХТФХЗээр) тодорхойлон дүгнэв.

Дээрхи хүмүүст туяа эмчилгээ хийхдээ гадуур, дотуур шарлагыг хослон хэрэглэв.

Гадуур шарлагыг аарцгийн хөндий дэх тунгалгийн булчирхайд үүссэн хавдрын үсэрхийлэл, хавдрын нэвчдэсийг арилгах зорилгоор хийдэг бөгөөд дотуур шарлага нь умайн хүзүүний үндсэн хавдрыг эмчлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Гадуур шарлагыг гамма цацраг уүсгэгч Луч—1, Агат—С адпаратаар хөдөлгөөнгүй apгааp 6—8х 12—16 смийн хэмжээтэй ууц, хэвлийн угтуулсан дөрвөн талбайгаар буюу 14x14 ом, 15x15 см хэмжээтэй угтуулсан хоёр талбайгаар хийв. Гадуур шарлагаар хавдрын голомтод нэг өдөрт 1,5—2 Гр (цацрагийн тунгийн нэгж) долоо хоногт 6 удаагийн шарлагаар 9—12 Гр, курс эмчилгээгээр 36—60 Гр өгч эмчилгээг 14—21 хоногийн завсарлагаатай болон завсарлагаагүй үргэлжлүүлсэн.

Дотуур шарлагыг идэвхжил багатай CO60 үүсгүүрээр энгийн аргаар буюу өндөр идэвхжилтэй CO60 үүсгүүрээр цэнэглэгдсэн Агат—В аппаратаар хийж, курс эмчилгээгээр А цэгт 40—80 Гр өгөв. Туяа эмчилгээний арга барил, хавдрын голомтод өгсөн цацрагийн нэг удаагийн ба нийт тунгийн хэмжээ, курс эмчилгээний үргэлжлэх хугацаа зэргийг харгалзан туяа эмчилгээ хийлгэсэн нийт хүмүүсийг гурван бүлэгт хуваан гадуур шарлагын нөлөөнөөс үүссэн арьсан доорхи эдийн гэмтлийн шалтгааныг ХТФХЗээр тооцон судлав. ХТФХЗийн нэгжинг гаргахдаа тусгай хүснэгт ашиглав.

Судалгааны үр дүнт шүүмж. Нэгдүгээр бүлэгт 100 хүнийг хамрав. Эдгээр хүмүүст гадуур шарлагаар хавдрын голомтод нэг өдөрт 1,5 Гр, долоо хоногт 6 удаагийн Шарлагаар 9 Гр ногдохоор бодож туяа эмчилгээг хийж, курс эмчилгээгээр Б цэгт (аардгийн хөндий дэх тунгалагийн булчирхайд хавдрын үсэрхийлэл өгөх зам) 36—40 Гр өгч эмчилгээг хөдөлгөөнгүй аргаар завсарлагаагүй үргэлжлүүлэв.

Дотуур шарлагын идэвхжил багатайco 60 үүсгүүрээр энгийн аргаар хийв. Эмчилгээг долоо хонотт нэг удаа хийж, нийтдээ А цэгт (умай хүзүүний үндсэн хавдар) 40—80 Гр өгсөн. Энэ бүлгийн хүмүүсийн дотроос 3,0± 1,7%д нь арьсан дорхи эдийн гэмтэл үүсчээ. Гадуур шарлага хийж байсан хэсгийн арьсанд очиж байгаа цацрагийн хэмжээг ХТФХЗээр дүгнэхэд 68—82 нэгжтэй тэнцэж байв.

Хоёрдугаар бүлэгт 100 хүнийг хамрав. Гадуур шарлагаар хавдрын голомтод нэг өдөрт 2 Гр, долоо хоногт 6 удаагийн пмрлагаар 12 Гр курс эмчилгээгээр Б цэгт 50—60Гр өгч хөдөлгөөнгүй аргаар 14—21хоногийн завсарлагаатай үргэлжлүүлсэн.

Дотуур шарлагыг өндөр идэвхжилтэй CO60 үүсгүүрээр цэнэглэгдсэн АГАТВ аппаратаар долоо хоногт нэг удаа хийж, нийтдээ A цэгт 40—60 Гр тун өгөв. Эдгээр хүмүүсийн 18,0±4,5%д нь арьсан доорхи эдийн гэмтэл үүсчээ.

Арьсанд очиж байгаа цацрагийн хэмжээг ХТФХЗээр дүгнэхэд 98— 100 нэгжтэй тэнцэж байв.

Гуравдугаар бүлэгт 100 хүнийг хамрав. Гадуур шарлараар хавдрын голомтоднэг өдөрт 2 Гр, долоо хоногт 6 удаагийн шарлагаар 12 Гр, курс эмчилгээгээр Б цэгт 36—40 Гр өгч эмчилгээг хөдөлгөөнгүй аргаар завсарлагаатай үргэлжлүүлэв.

Дотуур шарлагын идавхжил багатай CO60 үүсгүүрээрэнгийн аргаар долоо хоногт нэг удаа хийж, нийтдээ А цэгт 40—80 Гр өгөв. Энэ бүлгийн хүмүүсээс 27,0±7Д %д нь арьсан доорхи гэмтэл үүсчээ.

Арьсанд очиж байгаа цацрагийн хэмжээг ХТФХЗээр тооцоход89— 115 нэгжтэй тэнцэж байв.

Арьсан доорхи эдийн гэмтэл үүссэн байдлыг бүлэг тус бүрээр узүүлэв (1р хүснэгт).

Судалгаанаас үзэхэд гадуур шарлагыг хөдөлгөөнгүй аргаар хийлгэсэн нийт хүмүүсийн 58, 19, 3, 2,2 %д нь эмчилгээ дууссанаас хойш 6 сараас 2 жилийн дотор арьсан доорхи эдийн гэмтэл үүсч байжээ. Шарлага хийлгэж байсан хэсгийнарьс уян хатан чанараа алдаж, арьсан доорхи өөхөн эд нь холбогч эдээр солигдон, доорхи эдтэйгээ нягт наалдан хөдөлгөөнгүй болж цус, тунгалгийн судас бөглөрөн, гүйдэл нь саатаж тэр хэсгийн тэжээл мууддаг байна.

Гадуур шaрлагыг хөдөлгөөнгүй аргаар хийсэн үед арьсанд очиж байгаа цацрагийн хэмжээг ХТФХЗээр тооцоход 100 нэгжээс дээш гарсан  арьсан доорхи эдийн гэмтэл үүсэх нь элбэг тохиолдож байгааг судалгааны (28,0±4,5%) дүн харууллаа. Харин энэ үзүүлэлт 100 хүрээгүй тохиолдолд арьсан доорхи эдийн гэмтэл үүсэх нь харьцангуй бага (3,0±1,7%)байна.

Гадуур шарлагаар нэг өдөрт хавдрын голомтод 2Гр тун өгч долоо хоногт 6 удаа туяа эмчилгээ хийснээс курс эмчилгээний үргэлжлэх хугацаа богиносож байна.

Курс эмчилгээний үргэлжлэх хугацаа хэдий чинээ богино, хавдрын голомтод өгч байгаа нэг удаагийн ба нийт тун хэмжээ ихсэх тутам арьсан доорхи эдийн гэмтэл үүсэх нь төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг юм. Энэ нь арьсанд очиж байгаа цацрагийн хэмжээг ХТФХЗээр тодорхойлоход арьсны цацрагийг тэвчээрлэх дээд хязгаараас хэтэрснээс шалтгаална.

Дүгнэлт:

1.Умайн хүзүүний өмөнг туяагаар эмчлэхдээ эрүүл эдэд очиж байгаа цацрагийн хэмжээг ХТФХЗээр тооцож, эмчилгээний төлөвлөгөө хийж байх.

2. Гадуур шарлагыг хөдөлгөөнгүй аргаар хийхдээ арьсанд очиж байгаа цацрагийн хэмжээг ХТФХЗээр тооцон, түүнийг 100 нэгжээс хэтрүүлэхгүй байхаар бодож эмчилгээний төлөвлөгөөг зохиох.

Гадуур шарлагаар долоо хоногт өгөх голомтыг тунг 10Гр-аас хэтрүүлэхгүй байх.

Туяа эмчилгээний улмаас арьс, арьсан доорхи эдийн гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд гадуур шарлагыг хөдөлгөөнгүй аргаар дагнаж хийхийг багасган, бусад оновчтой арга боловосруулах нь чухал байна.

Ном зүй

1. М. С. Бардычев Местные пучевые повреждения тканөй при лечении лимфо„ грануломатоза. Вопросы онкологии. 1982, { № 4, 15—21.
2. М. С. Бардычев Поздные лучевые повреждешш кожи и органов малого таза. Мед. радиол. 1977, № 3, 72—76.
3. A. А. Габелов и др. Поздные лучевые повреждения прямой кишки. Методическим рекомендации. Ленийград. 1978.
4. К. Н. Кострамина и др. Лучевые реакции и осложнөния при сочетанкол лу чевой терапии рака шейки матки. Мед рад. 1974, № 3 26—33.
5. К. Н. Кострамина ы др. Рак шейки..Москва, 1983.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 537
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК