Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Виллизийн цагаригийн тогтолцоог ангиографийн аргаар судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Р.Болдбат1, Г.Амаржаргал2, Г.Цэрэнчунт3, Б.Оюун4, Ц.Энхтуул5

1ШКТЭ, 2Бест-ЭМА оношлогооны төв, 3Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Result of studying villas circle ring system by the method of angiography

Background

In the process of infarction, important mechanism of blood supply deficiency is collateral blood supply. There are a lot of various collaterals which are able to supply in the period of necessity of human brain. Collateral which forms in the level of villas circle (ring) in the cranium is the most important front and back artery cord of brain form villas circle (ligament) as a result of these arteries possibility of forming collateral blood supply in the period of blood insufficiency in vertebral and carotis and between magisterial artery of 2 sides of brain opens. It is rare when the system of villas circle (ring) is complete (full), artery cord is narrow (hypoplasia, aplasia) or none, villas circle (ring) loses its complete and it becomes open on the front and at the back part. By the researchers’ study hypoplasia of artery cord occurs in 20-40% because it branches off from other artery. By Yu.M. Nixitin’s study vertebral artery of the brain branches off the form the artery into carotis and it open at back part-was 25%, study of system of villas circle (ring) by angiography hasn’t been done.

Aim

We aimed at the diagnosing villas circle system by angiographic method and studying its incompleteness, form cause, age and sex dependence.

Materials and Methods

We studied material of 595 patients who were done angiography of the brain because of acute and chronic deficiency of blood supply of the brain in 2007-2008 at the third clinical hospital by P.N.Shastin in the cabinet of angiography came from clinic, district and Achtan Elit hospital. We clarified magisterial arteries and villas circles in the cranium by the standard method in 2 sides used polydiagnostic 2 digital subtraction equipment of Philips form of Japan. We evaluated artery system, location, form and size and studied age and sex dependence. 75% of verographer solution not more than 80-100ml was injected into the artery. 

Conclusion

1. Incompleteness of circle revealed in 31.7 %

2. Open case of villas circle in the front part was in 41.5 %

3. Open case of villas circle at the back revealed in 58.4%

4. Studying villas circle, evaluating collateral blood supply is necessary to blood supply deficiency in particular to define blood deficiency insult.

Үндэслэл

Тархины цус хомсрох хэв шинжийн харвалтын (инфаркт) үед цусан хангамжийн дутагдлыг нөхөх чухал механизм бол коллатераль цусан хангамж юм. Хүний уураг тархинд цус хомсрох үед нөхөх боломж бүхий олон төрлийн коллатераль байх бөгөөд гавлын дотрох виллизийн цагаригийн түвшинд үүсэх коллатераль нь хамгийн чухал ач холбогдолтой. Виллизийн цагаригийг тархины өмнөт ба арын холбоос артер үүсгэх ба Виллизийн цагаригийн үйл ажиллагаа, бүтэн байдлын үр дүнд нуруу суурийн ба гүрээний өөрөөр хэлбэл тархины 2 талын магистраль артерт цус хомсрох үед коллатераль цусан хангамж үүсэх боломж нээгддэг. Виллизийн цагаригийн тогтолцоо тэр бүр бүтэн байх нь ховор ба тархины өмнөт артерийн А1 болон холбоос артер нарийн эсвэл огт байхгүй байх (гипоплази, аплази), өөр артераас салаалсаны улмаас Виллизийн цагариг өмнөт ба арын хэсэгт задгай болж бүтэн байдлаа алддаг. Riggs u. Rupp нарын судалгаагаар виллизийн цагаригийн тогтолцоо бүтэн байх нь 20 хувь (1963), Hocksbergen et al. (2000) арын хэсэгт задгай байх нь 20 хувь,эрдэмтдийн судалгаагаар холбоос артерийн гипоплази 20-40 хувь, тархины арын артер гүрээний дотор артераас салаалж Виллизийн цагариг ар хэсэгт задгай байх тохиолдол 25 хувь (Ю.М. Никитин, 1997) гэжээ. Ангиографийн аргаар Виллизийн цагаригийн тогтолцоог тухайлан судалсан судалгаа Монголд хийгдэж байгаагүй.

Судалгааны ажлын зорилго

Бид Виллизийн цагаригийн тогтолцоог ангиографийн аргаар оношлож түүний бүтэн бус хэлбэр болон шалтгаан, тохиолдол, нас хүйсний хамаарлыг судлах зорилт тавьсан.

Судалгааны материал, аргазүй

Бид 2007-2008 онд тархины цусан хангамжийн хурц ба архаг дутагдлын улмаас П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн ангиграфийн кабинетэд клиник, дүүрэг, ачтан элит зэрэг эмнэлгүүдээс ирж тархины ангиографийн шинжилгээ хийгдсэн 595 өвчтөний материалд судалгаа хийсэн. Ангиографийн шинжилгээг Япон улсын Philips фирмийн polydiagnost C2 digital Subtraction төхөөрөмжийг ашиглан гавлын дотрох магистраль артерууд Виллизийн цагаригийг 2 талд стандарт аргаар тодруулан, эгц хажуу байрлалд дүрс бичлэг хийж, артерийн тогтолцоо, байрлал, хэлбэр, хэмжээ зэрэгт үнэлгээ өгч нас хүйсний хамаарлыг судалсан. Тодосгогч бодис верографины 76%-ийн уусмалыг биеийн жинд тооцож нийтдээ 80-100 мл-ээс ихгүй артерийн судсаар хийсэн.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Тархины ангиографи хийгдсэн 11-65 насны 595 өвчтөний 190 (31.9%) хүнд виллизийн цагаригийн бүтэн байдал алдагдсан шинж илэрсэн. Эрэгтэй 93, эмэгтэй 97, хүйсийн ялгаа илрээгүй.

Дүгнэлт

1. Виллизийн цагаригийн бүтэн бус байдал 31.7% илэрсэн.

2. Виллизийн цагариг өмнөт хэсэгт задгай байх тохиолдол 60 хүнд зүүн талд 19 хүнд илэрсэн.

3. Виллизийн цагариг арын хэсэгт задгай байх баруун талд 65 хүнд, зүүн талд 46 хүнд илэрсэн.

4. Виллизийн цагаригийг судлаж тархины коллатераль цусан хангамжинд үнэлгээ өгөх нь тархины цусан хангамжийн дутагдал ялангуяа цус хомсрох харвалтын төлөв байдлыг тодорхойлход нэн чухал ач холбогдолтой.

Ном зүй

1. Н.Зэвгээ, Н.Чинзориг, Б.Оюун, Г.Амаржаргал нарын “Тархины коллатераль цусан хангамжийн байдлыг допплерографаар оношлох” 2003 он
2. Широков Е. А, УЗДГ в оценке состояние Виллизиева круга при стенозах и окклюзиях сонных артерии “Тез, докл VIII съезда невропатологов. М, 1988. с.84”
3. Н. Зэвгээ, Б. Оюун, Н. Чинзориг нарын “Тархины коллатераль цусны эргэлтийн байдал, түүнийг хэт авиан допплерографийн шинжилгээний аргаар үнэлэх асуудал”, Хувийн хэвшлийн II Их хурлын илтгэлийн хураангуй, 2004 он
4. Ласаржевская М. А, Регмедин А. П, Роль соединительных артерии основания мозга в формировании цереброваскулярный патологии, “Современное состояние методов неинвазивной диагностики в медицине”, 2003 г, с.53-55
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 830
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК