Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Монгол орны зарим зүйлийн хагийн химийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д. Туяа, 3. Хунек

Ардын эмнэлгийн хүрээлэн

 
Абстракт

ХИМИЧЕСКОЕ ИЗУЧЕНИЕ HE KOTOРЫХ ЛИШАЙНИКОВ МОНГОЛИИ

 

Д. Туяа, 3. Хунек

Кислоты лишайников представляют комплекс веществ различного химического состава. Некоторые из них обладают повышенным антибактериальным действием и поэтому они издавна  использовались в народной медицине для обработки ран или при различных воспалительных процессах.

Из лишайников A.Vagans. Oxn, С.Tilesii, Ach, Dactylina madreporiformis (Wulf), Rhizoplaca baranowii (poelt)Xanthoria elegans (Zink) были выделены и идентифицированы пинастриковая, (±) — усниновая, пульпиновая,. нефромопсиновая, псоромовая кислоты

Редакцид ирсэн  1989.04.19

Өнгөрсөн зууны дунд үеэс Ази, Европын зарим оронд доод ургамлын аймгийн төлөөлөгчдийн нэг хагийг судалж эхэлжээ.

Хагнаас нянгийн эсрэг үйлчилгээтэй бодисуудыг гарган авснаас хойш судалгааг улам нарийвчлан явуулж, түүнийг хэд хэдэн улсын фармакопейд оруулжээ (1,2). Хаганд орших нянгийн эсрэг үйлчилгээтэй бодисууд химийн бүтцийн хувьд депсид, дибензолфуран, дифенилбутадиены уламжлалд хамаарах бөгөөд бүхэлд нь хагийн  хүчлүүд  гэж нэрлэнэ.

Хагийн бодисууд, тэдгээрийн химийн шинж чанар бүрэлдэхүүн нь түүний төрөл зүйл бүрт харилцан адилгүйг судлагчид (2. 4. 6) тогтоожээ.

Одоо Зөвлөлт холбоот улс, Япон, Финлянд зэрэг оронд хагийн хүчил агуулсан эмийн бэлдмэлүүдийг үйлдвэрлэж байна. (2. 4. 5).

Монгол ардын эмнэлэгт хагийг аливаа үрэвслийг анагаахад ашиглаж ирсэн уламжлалтай. Тухайлбал, цагаан хаг шүдний өвчинд, улаан шар нь халуунтай өвчинд тустай, бөөлжих, суулгах, хоолонд дургүй болох үед хагийг буцалгаж хэрэглэвэл сайн гэжээ. Хагийг ар үр—18, гаварт—25 зэрэг эртний жорын найрлаганд оруулж бэртэнгэ, идээт шарх, хижиг мэтийн өвчнийг анагаахад хэрэглэж байжээ. (3). Гэвч манай оронд эдүгээг хүртэл хагийн үйлчлэл бодисын химийг судалж, тоо хэмжээг тодорхойлох ажлыг төдий л бараг хийгээгүй, хагнаас эмийн бэлдмэл гарган аваагүй  байгаа юм.

Гадаадын зарим орны туршлага болон монгол ардын эмнэлгийн уламжлалаас үзэхэд манай орны ургамал газар зүйн бүх бүсэд тархсан олон зүйлийн хагийн химийн иж бүрэн судалгааг явуулах шинжлэх ухааны сонирхол, практикийн шаардлага байгаа нь тодорхой. Энэ асуудлыг шийдвэрлэхэд нэмэр хандив болгох зорилгоор 1981 онд Монгол Алтайгаас Хөх хамрын орой, Чигэртэйн гол, Ховдын Үенч Хайрхан сумын нутаг бэлтгэсэн Aspicilia vagans Oxn (Zecanaraceae), Cetraria tilesii. Ach (Parmeliaceae), Dao tilina madreporiformis (Wulf) (parmeliaceae))r Rhizoplafca1 baranowii (poelt) Yolubk (Zecanoraceae), Xantharia elegans (Zink) Th. Fr. (Telaschistaceae) таван зүйл xaгийн   химийн   шинжилгээг явуулав.

Судалгааны арга зүй, үр дүн: Хагийн дээжийг диэтилийн эфирээр идээшлүүлж буйлуулж үлдэгдлийг нь нимгэн үет болон колонкон хроматограф, спектрийн аргуудаар судлаж, дараах бодисуудыг цэвэршүүлэн   ялгав. Үүнд:

A. Vagans: 66г хагнаас 0,26г тосон үлдэгдэл авч нимгэн үет ба колонкон хроматографаар (кизельгель УФ—254—366 нм н-гексан диэтилийн эфир; шоргоолжны хүчил 30:20:6, 10%-ийг хүхрийн хүчлээр тодотгон) 8 бүлэг ялгаж триглицерид, фитостерин; С. Tilesii ACh: 65 г хагнаас 0,3 г, 200—202° хайлах цэг бүхий пинастрик хүчил. 0,12 г 196—495 (СНС3)  бүхий  (—) —уснины хүчил.


0,05г=143—145° хайлах цэгтэй пульпины
хүчил;     D. Madreporiformis Wulf, 33 г 0,46 г, 200—202° х. ц (lд)24д+493,6 (СНС3) бүхий (+)-Уснины хүчил, 0, 035 г 134—136° хц (LD)24 д_68,6 (СНС3) (—)—нефромопсины хүчил;

R. Вагаnowii Poelt: 132 г  хагнаас 0,6 г 199—200° х. ц, (')24 д -496,3 (СНС3) (—)—уснины хүчил, 0,31 г 270— 272° хайлах  цэг бүхий -псоромын хүчил, 0,1 г триглицерид  0,0045  г  фитостерии; ' X.Elegans  Zink 20 г хагнаас 0,45 г 205—208° хайлах цэг. бүхий париатин тус тус  ялгаж тодорхойлов.

 

Дүгнэлт 1. Монгол оронд ургадаг таван зүйлийн хаганд химийн судалгаа хийж хагийн хүчлүүдайг цэвэршүүлэн гарцыг нь  тодорхойлов. Үүнд:

a. A. Vagans.  0,4%   триглицерид, фитостерин,

 б. С.Tilesii   0,46%   пинастрик хүчил .

                0,18%   (—)—-уснины хүчил

    0,076%   пульпины хүчил

в. D. madreporiformis   1,4%   ( + )-уснины хүчил 0,1%  нефромопсины хүчил

г. R. baranowii   0,45%   (—) уснины хүчил           

0,23% псоромын хүчил

0,07% триглицерид

0,0034% фитостерин

д. X. Elegans  2,2% париатин

 

2. Таван зүйлийн хагийн химийг судалж нян эсэргүуцэх  үйлчилгээтэй хагийн хүчлүүдийн  гарцыг тодорхойлсон нь тэдгээрийн манай орны эмийн үйлдвэрлэлд хэрэглэх  үндэслэлийг бүрдүүлж байгаагаараа практик ач холбогдолтой юм.

Ном зүй

1. М. Д. Машковский Лекарственные. средства II том стр 376, М, .1979
2. Е. Н. Моисеева Биохимические свойства лишайников и их практическое значение М—Л, 1961.
3. Ц. Хайдав, О. Шелхан, Монгол ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим эрдэс УБ 95, 1975.
4. Huneck. С(1971) Chem-urid Biosynthese der. Flechtenstoffe Fortcshr. Chem. org. Naturst. 29. 209—306
5. Wagner. H, Bladt. S Zgainski E\'. M. Drogen analyse. 285 1985
6. Ө. Цогт, Т.Туяа Хагийн анагаах ухааны практикт ашиглах асуудалд. «Эх орны эмийн ургамлын нөөцийг зев зохистой ашиглах асуудалд» эрдэм шинжилгээний онолын бага хурлын илтгэлд
7. Culberson., С, F, Chemical ant Bo¬tanical Juide to Lichen Products; The University of North Caraljna Press, Chapel Hill. 1969
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 410
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК