Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Aрдын эмнэлэгт хэрэглэж байсан буглаа цохын тухай
( Судалгааны өгүүлэл )

Д. Чимгээ

Ардын эмнэлгийн хүрээлэн

 

 
Абстракт

О ЖУКЕ-НАРЫВНИКЕ ПРИМЕНЯЕМOM В НАРОДНОЙ МЕДИЦИНЕ

Д. Чимгээ

В народной медицине монголии применял особый метод лечения «Кровяное изгнание» для исцеления затяжных хронических заболеваний, которые не поддавались действиям   других   лекарствснных средств.

В Соответствий с поставленной целью мы решили изучить действие нарывника который является основным компенентом «кровяного изгнания» на живой организм.

Для этой цели мы вьгбрали необходимый нам вид, относящийся к классу насекомых. отряду жесткокрылых c.Coleoptera, семейства «Meloidae», рода Mylabris из существующих в наших стране более 10 видов «Mylabris» —a.

Дорно дахины эмч нар олон өвчнийг буглаа цохын бэлдмэлээр эмчилж болно гэж үзэж байжээ. Эмийн эмчилгээнд үл засрах архаг өвчнийг хануур заслаар эмчилж болно гэж үзэж, ханах журам, ханаж болдог, болдоггүй судасны байршлыг хүний биеийн, зураг дээр заасан тусгай ном судар бий. Өндөр настан, нялх балчир хүүхэд, жирэмсэн эмэгтэй, удаан өвчилж тамир тэнхээ нь доройтсон хүнийг ханахыг цээрлэдэг.

Ном сударт хануур заслаар анагаах ёстой боловч биеийн байдал нь тохирохгүй хүнд уг заслыг төлөөлүүлэн хэрэглэх эм бий гэж тэмдэглээд, ийм эмээ (судсан туулга) гэж нэрлэжээ. Үүний нэгэнд буг­лаа цох гол эм нь болдог бөгөөд түүний хачирт мөнгөн усны нэгдэл, шүвтэр зэрэг бодис ордог ажээ.

Ном сударт үе мөчний өвчин, толгой, шилэн хүзүүгээр хөших, ууц нуруу, дал мөр шахирч өвдөх, үе овойж хавдах, нүд бүрэлзэх, саа дайрч өрөөл татуу болох, булчин мах татах, арьс хатуурч яр шарх гарах зэрэг шинж тэмдэг бүхий олон өвчний үед буглаа цохыг ашиглаж байна гэж заасан байдаг. Эмэгтэйчүүдийн умайн хавдрын үед биений юмны мөчлөг алдах, эх дотроо ураг түдэх, зэрэг эмэгтэйчүүдийн өвчний үед судсан туулгын эм өгч засна гэж тэмдэглэжээ. Бас «хүүхэд олдоггүй эмэгтэйд буглаа цох, шивтэр, ар үр эмээр цайрсан засал хийхэд тэр  лавтай хүүхэд төрүүлнэ  гэсэн бий. Уламжлалт эмнэлэгт буглаа цохыг хэрэглэж байсан  аргаас үзэхэд түүний  үйлчилгээний  механизм  нь нэлээд өвөрмөц ажээ.Ардын эмнэлэгт өвчин гэдэгбиемахбодод янз бүрийн бохир бузар цугларснаар болдог гэж үздэг учраас тэр бузрыг ямар нэг аргаар туулгаж гаргах ёстой гэдэг. Ингэж туулгах аргад нь хөлс, шээс, өтгөнөөр хөөж гаргах, эсвэл хүний оньс судсаар ханаж гаргах аргууд ордог байжээ. «Судсан туулга» хэмээх нэр томьёо ч орчин үеийн анагаах ухаанд яаж хэрэглэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ «туулга» махбодод хэрхэн үйлчилдгийг тайлбарлах нь чухал байна. Үүний тулд судсан туулгын гол найрлага болох буглаа цохын үйлчилгээг судлах нь зүйтэй юм.

Буглаа цох, түүнийг эмэнд шилж сонгох, хорыг дарах, эмчилгээний ёс, горим дэглэмийг нарийн тодорхой бичсэн судар ном олон. Жишээ нь: Эмч Данзанпунцагийн «Шилпэрэн» сударт: «жанта бол шар цоохор, улаан цоохор, хар, хар хөх байдаг. Судасны туулганд улаан цоохор нь сайн. Утгандаа улаан цоохор нь хурц зөөлөн, хар нь хурц ширүүн, шар цоохор нь зөөлөн боловч чадалгүй, хар, хар хөх нь чадал муу, ширүүн,  хор  нь  их» гэжээ.

Оточ Жамбалдоржийн «Ойнзин-Зэцэрмэгжин» сударт, «жантай нь өчүүхэн улаан цоохор бар, эмэгтэйн өвчний баатар гэж нэрлэдзг байжээ. Жантайн сайн нь улаан цоохор» гэжээ. Мөн жантайн хор нь дунд биен дэх цагаан далавчиндаа байдаг гэжээ.

Дандар маарамбын «Дадал» сударт судсан туулгын тухай нэлээд бичсэн бөгөөд, царцаа нь жантайн хорыг дардаг» тухай бичжээ. Хар, хар хөх цохыг хортой, ашиг багатай гэснээс хэрэглэхийг татгалзсан байна. Энэ нь шавьжийн ангид хамаарах хатуу далавчтаны Meloidal багийн Meloi, Epicauta-гийн төрлийн хэрэглэхэд ашиггүй гэсэн нь илт байна. Харин улаан цоохор цохыг эмчилгээнд онцлон заасан нь одоогийн нэршлээр Mylabris-ийн төрөл бололтой. Энэ төрөл нь дотроо 20 гаруй зүйлтэй юм. Энэ төрөлд хамаарах ихэнх цох VI—VII сард хөөцөлдөж, асар удалгүй эмэгчин нь өндөг түрүүлж түүнээс анхны гуужилтын дараа өвөг удамтайгаа төстэй авгалдай гарч газраар гүйж эхлээд, ийнхүү хөгжилтийн найман үе шатыг дамжиж бие гүйцсзн цох болдог ажээ.

Манай орны буглаа цох VII сарын эхээр бие гүйцэн олноор нисэж их идэвхтэй амьдрах бөгөөд салхитай өдөр нисэхдээ муу, цэцэгт ургамлын наранд ээвэр талын эрхтнээр идээшилнэ. Зарим газар ялангуяа харгант хээрийн, бүсэд олноор нисэж нэг бут ургамлаас нөгеөд шилжин сууж голдуу харгана мэт бут ургамалд бөөгнөрөхөөс гадна царгас хунчир, хошоонгор мэт буурцагт ургамлын шадар эрхтэн, цэцэг навчийг идэж сүйтгэх тул ургамлын хортон шавьжийн тоонд орно. Гэвч буглаа цох элдэв идэштэн болохоор өөр ургамлын навч зөөлөн найлзуураар хооллож чаддаг онцлогтой.

Буглаа цох хортой шавьжийн тоонд орох бөгөөд эмчилгээнд хэрэглэх зорилгоор  судалж байсан баримт нэлээд бий. И. Л. Порчинский зэрэг эрдэмтэд өндөгнөөс нь авахуулан нас гүйцсэн цох хүртэлх бүх үе шатандаа хортой байдаг бөгөөд биеийн хөгжил нь томрох тусмаа хорт чанар нь улам ихсэнэ гэж үзсэн байдаг. Үүнээс үзэхэд энэ цохын биед хорт бодис үүсэх зүй тогтол тэрхүү шавьжийн өсөлт хөгжилтийн явцтай шууд холбоотой аж.

Буглаа цохыг өндөг авгалдай хорт бодис биедээ агуулсан байдаг боловч могой, гүрвэл, аалз мэт олон төрлийн амьтдын хоол тэжээл нь болдог. Буглаа цохын хор өөртөө ямар ач холбогдолтой болохыг тайлбарлах зорилгоор судалсан ихэнх судлагчид энэ хор  элдэв дайснаас өөрийгөө хамгаалсан нэг ёсны. зэвсэг гэж үзэж байна, Гэвч зарим эрдэмтэд энэ цохоор хооллогч амьтан тун олон байдаг тул дээрх эрдэмтдийн таамаглалыг батлах  үндэс  багатай  хэмээн  үзэж байна.

Буглаа цохоос гардаг энэ хорыг өөрийн биеэ хамгаалах зэвсэг болж байдаг нэг ёсны биологийн хамгаалалт бодис гэж үздэг. Бас буглаа цохыг аль эрхтэнд хор байгааг нь одоо хүртэл тогтоогоогүй, ихэнх хүмүүс гормон хэмээн үзэж байгаа юм. Зарим шинжээч нар цохыг цус, лимфийн шингэн их хортой гэж үздэг.

Эрдэмтэд буглаа цохыг хүнд үзүүлэх хор нөлөөг нарийвчлан судлахын зэрэгцээ үүнийг эмчилгээнд хэрэглэх зорилгоор олон талт судалгаа хийж байв. Буглаа цохоос цэвэр кантаридиныг ялган авч, зах хязгаарын мэдрэлийн үрэвсэл, өвчин анагаах зориулалттай тосон түрхэцийг гаргаж эмчилгээнд нэвтрүүлсэн юм. Мөн кантаридинтай наалдмал маягийн ороолт боолтын материал бүтээж янз бүрийн хавдар буглаа боох засал  ашигладаг байлаа.

Ц. Хайдав (1977) манай орны буглаа цохын нэг дүрсийн «Mylabris speciosa»-biH хоруу чанарыг судлахдаа 10%-иар 50° спиртэд хандалсан бэлдмэлийг цагаан хулганд уулгах буюу тарьж, үхлийн дундаж тунг LДЯ0—0,(3г) кг гэж тогтоожээ. Гэвч энэ цохын талаар одоо болтол нэгдсэн  санал хараахан гараагүй байна. Зарим судлагчид эмэнд ашиглаж болно, нөгөө хэсгийн хэрэглэхийг бүрэн мөсөн татгалзсан санал гаргажээ.

 

Ном зүй

1. Государственная фармакопея СССР. 1952. VIII том. стр 97, 157. 560.
2. Данзанпунцаг «Шэлпэрэн» Жантай хэмээх хорхойн тухай
3. Жамбалдорж «Оинзин Зэцэрмэгжин» Сам хоохойн эрхэм заслын ёс. 131-р та \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\
4. Б. М. Мамаев, Л. Я. Медведез, Ф. Н. Праөдин «Определитель насекомых Европейской части СССР»
5. Определитель насыкомых европейской части СССР. 1965. V том стр. 136.
6. Оточ Ишбалжир «Дүзи-ткгба» Судасны ЗӨӨЛӨН туулга 25-р тал.
7. Ц. Хайдав Ардын эмнэлэгт хэрэглэж байсан амьтны гаралтай эм. 1977 он. 60-р тал.
8. C. B. Пигулевский Ядовитые живот;ные Л. 1975. стр 61, 287.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 550
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК