Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Эх нялхсын эндэгдэлийн эдийн засгийн хохирлыг Тооцох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Мо., Шагдарсүрэн, И. Дуламсүрэн, И. Цэцэглэн

Эх хүүхдиин эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний  улсын  нэгдсэн төв, Анагаах   ухааны хүрээлэн

 

ЗХУ-ын эрдэм шинжилгээний  

байгууллагын туршлагад тулгуурлан доктор, профессор О. Г. Фроловагийн зөвлөмжийи дагуу эх, перинаталь, нялхсын эндэгдлийн эдийн засгийн хохирлыг тооцох ажлыг бид анх удаа зохион байгууллаа. Мо. Шагдарсүрэн, Д.Жанчивдорж, Н. Удвал, И. Ядамсүран, И. Цэцэглэн нар (1987) жирэмсэн  эмэгтэйчүүд жирэмсний хугацаанд 9,44 удаа Зөвлөгөөнд хамрагдаж, нялхас ойндоо хүртлээ 11,5 удаа тэрээр, 8,2 удаа амбулаториор бүгд 19,7 удаа эмнэлэгт үзүүлснийг ажиглав. Тэрчлэн эх барихын дундаж ор хоног 8,4, хүүхдийн эмнэлгийн дундаж op хоног 13,3 болохыг тодорхойллоо. Мөн эмнэлгийн төсвөөр гэрээр эмчлүүлсэн 100 нялхсын өвчний түүх,  амбулаториор үнэгүй эм хэрэглэсэн 100 нялхсын карт, ой хүртэлх насны өвчтэй хүүхдээ эмнэлэгт сахисан 100 эх, өвчтэй хүүхдээ гэрээр сахисан 100 эхийн эмнэлгийн хуудсанд статистикийн судалгаа хийж, гэрээр эмчлүүлсэн нэг нялхас дунджаар 23,8 тө, амбулаториор үнэгүй эм хэрэглэсэн нялхас дунджаар 75,2 тө. өвчтэй хүүхдээ гэрээр сахисан эхийн тэтгэмж 51,0 тө өвчтэй хүүхэд эмнэлэгт сахисан эхийн тэтгэмж 77 тө. байгааг тодорхойлжээ.

Эх, перинаталь, нялхсьш эндэгдлийн эдийн засгийн хахирлыг тооцох аргачлал одоогоор аль ч оронд хараахан rapaarүй байна. ЗХУ-ын эрдэмтэн Маламуд (1970) хөдөлмөрийг хэмнэлттэй, бүрэн дүүрэн ашигласны эдийн засгийн үр ашгийг дараах томьёогоор тодорхойлохыг санад болгосон юм. Үүнд:

R=Qxn

R— эдийн засгийн үр дүн

Q-— бүтэн жилэөр тооцсон хөдөлмөрийн хэмнэлт


-n-жилд нэг ажилтны "бүтээсэн  үндэсний орлого

Бид эхийн эндэгдлийн эдийн засгийн хохирлыг тооцоход энэ томьёог  дараах байдлаар баяжуулан хэрэглэх санал дзвшүүлж байна-- Үүнд:  

R = (Qxn) + (P+m)

R— Эхийн эндэгдлийн эдийн засгийн хохирол (хөдөлмөртэй холбогдсон)

Q— Эхийн эндэгдлээс болж улс эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөж чадаагүй жилийн тоо

п— 1 эхийн жилд үйлдвэрлэх цэвэр бүтээгдэхүүн буюу үндзсний орлого

Р—Тэжээгчээ  алдсаны жилийн тэтгэвэр

m— Эхээсээ өнчирч үлдсзн хамгийн бага хүүхэд 16 нас хүрэх хугацаа

 

Бидний судалгаагаар нас барсан эхчүүдийн дундаж нас 29, эхээсээ өнчирч хоцорсон хамгийн бага хүүхдийн дүндаж нас 3, манай орны үйлдвэрийн ажилчдын жилийн дундаж хөдөлмөрийн бүтээмж 60 мянган төгрөг болж байгаа юм. Хөдөлмөрийн бүтээмжийг тооцохдоо хуучин аргаар бол үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг бүх ажиллагсдын тоонд хувааж тодорхойлж байснаа 1988 оноос эхлэн цэвэр бүтээгдэхүүнээр тооцох болж байгаа юм.

 

Цэвэр бүтээгдэхүүнийг тооцох тусгай аргачлал, заавар гарсан боловч одоогоор амьдралд хэрэгжүүлж, үр дүн нь статистикийн эмхтгэлд  хэвлэгдэж амжаагүй байна. Иймд бид нийт бүтээгдэхүүнээр  тооцон ажиллагсдын хөдөлмөрийн  бү~ тээмжийн 50 хувь нь материалын зардал буюу  өнгөрсөн хөдөлмөрийн зардал гэж үззж орхин, 50 хувь нь амьд хөдөлмөрийн бүтээл байна гэж үзэн тооцож дээрх томьёонд орлуулж бодъё. Үүнд:

R - (21x30000) + (1560х 13) = 630000 +20280=650280 болно. Үүний дээр зхийн эндэгдлийн I тохиолдлын үед эмнэлэг үйлчилгээний ажилтай холбогдолтой, өмнөх хүснэгтэд гарсан зардлын дүн 1950 төгрөгийг нэмбэл бүгд 652230 төгрөгийн хохирол учирч байна гзж үзэх үндэстэй юм.

Гзвч социалист оронд хүний амь насыг мөнгөөр үнэлэх нь зарчмын хувьд тохирохгүйгэзс гадна эндсэн эхийн ар гэрт учирсан нийгэм, эдийн засаг, оюун санааны дарамт, түүний хань нөхөр, үр хүүхдийн хөдөлмөрг сурлага хүмүүжил, ажил бүтээл, сэтгэлзүйн дарамтыг бид хэзээ ч үнэлж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна

    

Дүгнэлт:

1. Эхийн эндэгдлийн эдийн засгийн шууд хохирлыг тооцoxooc гадна эхчүүдийн зндэгдлийн дундаж наснаас үндэслэн, тэтгэврийн насанд хүртэл улс нийгэмд хэдэн жил үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн үйлдвэрлэлд оруулах хувь нэмрийг тооцож болох юм.

2. Нялхсын эндэгдлийн үед учирсан эдийн засгийн хохирол нь перинаталь үеийн эндэгдлийн хохирлоос 1,8 дахин их байна.

3- Эх перинаталь, нялхсын эндэгдлийн  здийн засгийн хохирлыг тооцох энэ аргаар улс, аймаг, хот, сум, район, хороодын хэмжээнд тухайн жилд эх нялхсын зндэгдлийн байдалд сүдалгаа дүгнэлт хийхдээ эдийн засгийн хохирлыг ийнхүү тооцож болно.

Ном зүй

1. И. А. Гороховер О стоимости содержания самостоятельных поликлинические отделений объединенных больниц. «Здравоохр. Pосс. Фед., 1965, 10. 10—143 «Зах № С—54»
2. И. А. Гороховер К вопросу совершенствования планирования расходов на содержание больниц и поликлиник «Здравоохр., росс. Фед». 1966. 5, 9—12
3. И. А. Гороховер Планирование и финансирование больницы и поликлиник. М, 1967, 252 стр
4. И.А.Гороховер. О.финансовых нормативах стоимости специализированных видов больничной помощи. «Сов здравоохр. » 1969, 7, 13—22.
5. Е. Г. Гурская, Л. В. Кондратъева, Л. М. Никитина
В кн: Современные проблемы организации здравоохранения в СССР. М, 1964, 151 стр.
6. О. А. Гусев Об анализе расходов на содержание стационаров больниц «Сов. здравоохр.» 1974, 4, 17—23.
7. С. А. Густилин К вопросу о стоимости содержания и лечения больных в условиях сельского района «Сов здравоохр.,1968,8
8. Р.Д Кузнецова Расчёт стоимости стационарного лечения детей в больницах « Сов. здравоохр», 1975. 1, 29—33.
9. В. И. Лисицын Методика разделения расходов на содержание стационара и поликлиник объединенной больницы. «Здравоохр. росс. Фед», 1961, 6. 13—21
10. В. А. Миняев О финансировании 17 поликлиник «Здравоохр. росс. фсд.» 1963, 6, 14—16
11. В. А. Миняев О финансировании больниц «Здравоохр. росс. фед» 1969, 11, 11-15
12. М. И. Маламуд К. вопросу о методике определения экономический эффективности народного здравоохранения. 1970, 11. с 22.
13. М. П. Ройтман, А. А. Лунская, A. В. Стюкова Расчёт стоимости поликлинического обслуживания «Сов здравоохр., 1968. 9, 32—35.
14. М. П. Ройтман, И. А. Волкова Двойная выгода «Медицинская гаэета», № 96(3191) от I, ХII. 1972 г.
15. О. Г.Рябышенко В кн: Современные проблемы организации здравоохранения в СССР.. М, 1964, 157
16. И. Ядамсүрэн «Нэгдсэн эмнэлгийн төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох» тайлан, УБ, 1980, 139. (13)
17. И. Ядамсүрэн Эруүлийг хамгаалахын эдийн засгийн зарим асуудал. УХК УБ, 1982, 86
18. И.Ядамсүрэн «Клиникийн эмнэлэг сум дундын больниц, их эмчийн салбарын эмчилгээний өртөг, эмийн зардлын нормыг боловсронгуй болгох» сэдэвт дууссан ажлын тайлан (1986).
19. Мо.Шагдарсүрэн, Д. Жанчивдорж, Н. Удвал «Жирэмсэн эхчүүд бага насны хүүхдийг диспансерчлaх эрдэм шинжилгээ-практикийн цогцолбор судалгааны урьдчилсан дүн. Анагаах. ухаан. 1987, 4, хуудас,26—28
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 376
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК