Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Эрүүлийг хамгаалах байгууллагын 1988 оны үйл ажиллагаа хүн амын эрүүл мэндийн зарим үзүүлэлтэд хийсэн анализ
( Түүх )

Г. Даваадорж

 

1988 онд эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагад ажиллаж буй их эмч 203-аарг эмнэлгийн дүн, мэргэжилтзн 589-өөр, эмнэлгийн ор 611-ээр тус тус нэмэгдэж, 10,0 мянган хүнд 26,4 их эмч, 83,5 эмнэлгийн дунд мэргзжилтэн, 114,7 эмнэлгийн ор ногдох болжээ.

1988 онд 1000 хүн амд төрөлт 36,7; нас баралт 8,0; цэвэр өсөлт 28,7 байгаа бөгөөд нэг иргэн эмнэлэгт жилдээ 9,7 удаа үзүүлж, бүх хүн амын 28,5 хувь нь эмнэлзгт хэвтэж, 26,8 хувь нь диспансерийн хяналтад хамрагджзэ.

Хот, суурин газрын нутаг дэвсгэрийн поликлиникийн дэргэд урьдчилан сэргийлэх үзлэгийн тасгууд байгуулж, эмнэлэг, үйлчилгээний шинэ  хэлбэрийг  хөгжүүлж, тайлангийн жилд өдрийн стационарын 67, гэрийн хүрээ өргөжиж, хүүхдийн 474, дотрын 165, эмэгтэйчүүдийн 97, цехийн 97, бүгд 831 хэсэг ажилласан бөгөөд цаашид үйлчилгээг сайжруулан нэгдсэн поликлиник байгуулах чиглэл бий болж байна.

Диспансерийн хяналт хамрагдсан өвчтөний тоог нзмэгдүүлж улсын дүнгээр хяналтад авбал зохих бүртгэгдсэн өвчтөний 48,7 хувь, нийт хүн амын 26,8 хувийг хяналтад авч, эмчлэн эрүүлжүүлж байна. Гэвч диспансерийн хяналтын ажилд дараах дутагдал оршиж байна. Үүнд:

Нэг хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хяналтад авах явдал тооны хувьд өндөр түвшинд байгаа боловч 2—7, 8—15 насны хүүхэд, 15—18 насны өсвөр үе, 16—49 насны эмэгтэйчүүд, үйлдвэрийн ажилчидг  малчид, хөдөө аж ахуйн механикжуулагчид зэрэг эрүүл хүмүүсийг хяналтад авч үзлэг шинжилгээ хийх, эрүүл мэндийн үнэлгээ, тогтоох, эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлийг арилгах эмнэлэг-нийгмийн иж бүрзн арга хэмжээг зохион байгуулсан эмнэлгийн байгууллага цөөнг хийсэн   ажлын   үр   дүн   чамлалттай байна.

10,0 мянган хүнд ногдох хүн амын өвчлөлийн түвшингээр (эмнэлэгт ирэлт) амьсгалын зам (2579,2) хоол боловсруулах эрхтэн (502,8), халдварт паразит (204,5) мэдрэлийн систем, мэдрэхүй зрхтний (198,5) болон жирэмсэн, төрөлт төрсний дараах үеийн хүндрэл (112,2) эхний байруудыг эзэлж байна. 

Өмнөх оныхтой харьцуулан үзвэл халдварт, паразит, жирэмсэн, төрөлт, төрсний дараах хүндрэлүүд ихсэж өвчлөлд зонхилох байр эзэлж байна. Нийт өвчлөл зарим аймгууд болон улсын дүнгэар харьцангуй бага байгааг нэг талаас батлагдсан оношийн талоны бичилт хангалтгүй байгаатай холбож үзэх нь зүйтэй.

10,0 мянган хүнд хортой, хоргүй хавдар 72,0 бүртгэгдсэн бөгөөд хорт хавдруудаас элэг, умайн хүзүүний хавдар зонхилж аймаг бүрт янз бүрийн байрлалтай хавдар давамгайлж байгаад дүгнэлт хийж, түүнээс урьдчилан сэргийлэх эмнэлэг, нийгмийн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 10000 хүн амд ногдох цочмог халдварт өвчин 23,2-оор, үүнээс вируст гепатит 8,5-аар, улаан суулга 1,9-өөр, менингит 0;4-өөр  тус тус нэмэгдлээ. Төв, Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Булган аймагт нийт цочмог халдварт өвчии Удаанбаатар, Дархан, Эрдэнэт хот 10000 хүн ам ногдох аймаг, улсын дунджаас  6,9—80,9-өөр их байна.

Түргэн тусламжийн үйлчилгээний бүх машины 53,7 хувь нь аймаг, хотын станцад, 16,3 хувь нь сум дундын нэгдсэн  эмнэлэгт  30 % нь сумын  эмнэлэгт  ажиллаж байна.

  

 

Тайлангаас үзэхэд  сум дундын нэгдсэн эмнэлэг, тойргийн сумдад, сумын эмнэлэг үйлчлэх нутаг дэвсгэрээ бүрэн үйлчлүүлэх боломж муутай, цаашид сум дундын нэгдсэн эмнэлгийн машины ашиглалтыг сайжруулах, сум дундын нэгдсэн эмнэлгүүдэд түргэн тусламжийн станц. байгуулах сумын эмнэлгүүдэд 2 машин ээлжийн. жолоочтой болгох асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Нүүдлийн амбулатори материаллаг бааз, боловсон хүчний хувьд нэлээд бэхжсэн боловч Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Завхан, Сүхбаатар  зэрэг аймгуудад нүүдлийн амбулаторид өмч, ажилчдыг зохих орон тоогоор  ажлуулсангүй.

1988 оноос эхлэн зарим сум дундын эмнэлгийг лаборатори, шүдний тоног төхөөрөмжтэй автомашинтай болгох арга  хэмжээ авлаа. Одоо 18 аймгийн нэгдсэн  эмнэлэг, амбулаториор 100 хувь, шүд, мэс засал, дотрын кабинеттай автомашинаар 50 хувь флюрографийн авто машинаар 83,3 -хувь  нь тус тус хангагдаад байна. Явуулын  амбулаториор 413,9 мянган хүн  үзүүлсний дөнгөж    18 хувийг  сумын төвд үзсэн нь  үзлэг шинжилгээний чанар, зохион байгуулалт хангалтгүй байгааг харуулж байна.

Мөн Өмнөговь аймаг нийт 14,7 мянган үзлэг  хийсний 16,6~ааг сумын төвд хийгээд бригад суурьт нэг ч хүн үзээгүй гэсэн тайлан гаргажзэ. Явуулын амбулаторийн 100 үзлэгт лабораторийн 14, рентгений 2 шинжилгзэ ногдож  байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

Энэ онд амбулаторийн 100 үзлэгт клиникийн 13,0; биохимийн 10,5 шинжилгээ, рентген харалт 1,2; зураг авалт 1,1; физик эмчилгээ 15,9; биеийн тамир эмчилгээ - 1,6 тус тус ногдох боллоо.

Xэнтий, 3aвхан, Увс, Дорноговь аймтуудад клиник шинжилгээ, Ховд, Баянхонгор, Дорноговь аймгуудад биохимийн шинжилтээ хангалтгүй хийж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад амбулаторийн 100 үзлэгт ногдох клиник шинжилгээ 1,5-аар, биохимийн шинжилгээ 1,9-еөр, рентген харалт 0,5; зураг авалт 0,1-ээр тус тус буурав.

Стационарын нэг өвчтөнд ногдох клиник  шинжилгээ 2,2; биохими шинжилгээ 1;7; физик эмчилгээ 2;0; биеийн тамирын эмчилгээ 0,2; рентген харалт  0,1; зураг  авалт -0,1 удаа тус тус ногдож байна.

Стационарын нэг өвчтөнд ногдох  параклиникийн- шинжилгээнүүд, өмнөх оныхоос буурсан дүнтэй байгаа нь параклиникийн албаны материаллаг бааз, боловсон хүчин, эм, урвалжийн хангамж, хуваарилалт,  ажиллагчдын идэвх, санаачилга, зохион байгуулажттай холбоотой байж  болох талтай юм.

Эмчилгээний нэг орны жилд ажилласан хоног улсын дүнгээр өнгөрсөн оныхоос 9-өөр нэмэгдэж 324-д хүрсэн боловч Ховд,  Баян-Өлгий, Говь-Алтай, Төв аймгийн орны фонд ашиглалт хангалтгүй байна. 
- Тайлангаас үзэхэд сум дундын нэгдсэн эмнэлгүүдийн орны фонд
ашиглалт, нормативт хэмжээнээс ихээхэн доогуур өнгөрсөн оныхоос буурсан нь тэдгээрийн байршил, орны тоо, боловсон: хүчний төлөвлөлт,зохион байгуулалтыг харж үзэн зохистой оновчтой хэлбэрзэр ажиллуулах шаардлагатайг харуулж байна.

Өвчтөний дундаж ор хоног аймгийн дүнгээр
11,5; улсын дүнгээр 12,9 болсон нь улсын дүнгээр өнгөрсөн оныхоос 1,4 өөр буурчээ.  Харин аймгийн дүнгээр өвчтөний дундаж ор хоног өнгөрсөн оныхоос   өөрчлөгдсөнгүй.

Стационарт мэс заслын аргаар эмчлүүлэгчдэд 36 хувийг ураг  хөндөх, 19 хувийг мухар олгой, 5 хувийг чих , хамар хоолойн хагалгаа эзэлж байна.  Мэс заслын  дараах хүндрэл 1,0 хувь болж ихэнх аймгуудад жигд буурсан боловч Баянхонгор, Дорнод, Өмнөговь, Ховд аймаг, Хавдар судлалын төв, Халдвартын эмнэлэгт хүндрэл их байна. Хагалгааны дараах үхэл 0,8 хувь болж, Баянхонгор, Дундговь, Завхан; Хөвсгөл аймаг;  яамны шууд харьяа болон зарим нэгдсэн эмнэлгүүдэд нэлээд өндөр байна.

Стационарт хэвтэн эмчлүүлэгчид 10000 хүн тутамд 2455,9 болж өнгөрсөн оныхоос 246,2-оор буурлаа. Хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлд амьсгалын замын, жирэмсэн, төрөлт, төрсний дараах үеийн хүндрэл, хоол боловсруулах эрхтний  хаддварт, паразитын  шэзс, бэлэг эрхтний өвч лөлүүд зонхилж байна.

Стационарын өвчтний  үхлийн хувь 1987 оныхоос 0,21-ээр буурсан боловч хүүхдийн змнэлэгт нас баралт Увс, Хөвсгөл, Хэнтий аймагт улсын дунджаас 2—2,5 дахин их байна.

Эмнэлэгт хоног болоогүй нас баралт нийт нас баралтын 15,9 хувь болж түүний 41,8 хувь нь хүүхдийн эмнэлэгт ногдож байгаа нь хүүхдийн эмнэлгийн сэхээн амьдруулах, эрчимтэй эмчилгээний тасгийн хүчин чадал, хангамжийг цаашид анхаарах, нөгөө талаар хүүхдийг цаг тухайд нь эмнэлэгт хэвтүүлэх талаар хийх сурталчилгаа, эмнэлэг үйлчилгээний зохион байгуулалт, хэсгийн эмнэлэг, эцэг эхийн харилцааг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

1988 онд стационарт нас барагсдын 43 хувийг 0—1 насны хүүхдийн эндэгдэл, 23 хувийг 1 —15 насны хүүхэд, 34 хувийг 16-аас дээш насны хүмүүс эзэлж байна, стационарт нас барсан тохиолдлыг үхлийн шалтгаанаар авч үзвэл амьсгалын эрхтний (35 хувь), хоол боловсруулах эрхтний (19 хувь), халдвартпаразитын өвчин (9 хувь) зхний байруудад орж байна.  

Улсын хэмжээгээр нийт нас барагсдын 65 хувьд эмгэг анатомийн задлан шинжилгээ хийжээ. Улаанбаатар хотын эмнэлгүүд задлан шинжилгээг 99,3 хувьд хийсэн байхад, Баян-Өлгий аймагт 65 хувьтай байна.

Эмгэг анатомийн онош, клиник оношийн зөрөө улсын хэмжээгээр 5,6 хувь байгаа нь сүүлийн жилүүдэд нэлээд тогтмолжсон үзүүлэлт болж байна. Гзвч Архангай (9,0), Хэнтий (12,8), Багануур (15,1), сүрьеэ уушгины змгэг судлалын нэгдсэн төв (17,4), Улаанбаатар хотын клиникийн төв змнэлэг (12,3), Сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх улсын клиникийн төв эмнэлэгт  (13,1)  их байна.

Жирэмсэн эхчүүдийг диспансерийн хяналтад хамарсан байдал сүүлийн жилүүдэд өндөр түвшинд хүрсэн боловч хяналтын чанар төдийлөн сайжрахгүй байна. Тухайлбал, эмнэлгийн тусламжгүй гэртээ төрсөн тохиолдол Говь-Алтай (Алтай хот),  Баян-Өлгий, Өмнөговь, Увс аймгуудын зарим сумын эмнэлэг, их эмчийн салбаруудад гарч жирэмсэн, төрөлт, төрсний  дараах үеийн хүндрэл Завхан, Хэнтий, Дундговь, Ховд, Баянхонгор аймгуудад улсын дунджаас их түвшинд байна. Баян-Өлгий, Завхан, Баян-хонгор, Дундговь, Увс аймгуудад эхийн эндэгдэл тууштай буурахгүй байна. Эхийн нас баралтыг шалтгаанаар авч үзвэл: 1. Экстрагениталь өвчин (31,7 хувь), 2. Жирэмсний хүндрэл (17,3 хувь), 3- Төрсний дараах үеийн хүндрэл (16,3 хувь) үүнээс: төрсний дараах цус алдалт (23,0 хувь)г  4-Төрсний дараах халдвар (10.5 хувь)  зэрэг шалтгаан зонхилжээ.

Постанаталь үеийн хүүхдийн өвчлөл амьд төрсөн 1000 хүүхдэд 36,3 байгаа бөгөөд Төмөр замд (100,5) улсын дунджаас 3 дахин их, Баянхонгор (68,5), Хэнтий (66,0) аймагт улсын дунджаас бараг 2 дахин их байна.

Нярайн эндэгдлийн шалтгаанд дараах өвчнүүд зонхилж байна. Үүнд:

1. Төрөхийн гэмтэл —29,9, 2. Бүтэлт 27,8, 3-Амьсгалын дээд замын өвчлөл 14,7, 4- Хөгжлийн гажиг 7,8 хувийг тус тус ззэлж байна.

Нэг хүртэлх насны хүүхдийг хяналтад хамарсан хувь нэлээд их байгаа боловч Ховд, Дархан, Хэнтий, Дорнод, Хөвсгөл зэрэг аймаг, хотод тэжээвэр, тэжээлийн доройтолтой хүүхэд олон байгаа нь эдгээр аймаг, хотод хүүхдийн хоол тэжээл, сүү, сүүн бүтээгдхүүний асуудлыг зөв зохистой шийдвэрлэх шаардлагатай байна.

Яслийн насны хүүхдийн 17,4 хувийг яслид хамарч байгаа нь цаашид яслийн тоо түүнд хамрах хүүхдийг нэмэгдүүлэх арга хэмжээ илт шаардлагатайг   харуулж байна.

Цаашид өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны тайлангийн үзүүлэлтүүдэд жил бүр анализ дүгнэлт хийж, удирдлага, төлөвлөлтөндөө зохистойгоор ашиглах явдал эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтний хойшлуулшгүй зорилтын нэг болж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 945
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК