Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Эрүүлийг хамгаалахын төсөв, түүний зүйл, төсвийг 30хи0х шинэ журам
( Судалгааны өгүүлэл )
 

Ерөнхий ойлголт: Тус улсын эрүүлийг хамгаалах салбарын төсөв нь МАХН, ардын төрөөс ард түмний аж амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлэх, .хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээг цаг тухайд нь бүрэн санхүүжүүлэхэд чиглэж байдаг нийгэм, эдийн засгийн чухал хүчин зүйл, улсын төвлөрсөн мөнгөн сан хөмрөгийн үндсэн хэсэг нь юм.

Эрүүлийг хамгаалахын төсвийн мөн чанар нь тус улсын «Иргэд өвдөхөд эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлж» байх тухай БНМАУ-ын үндсэн хуулийн заалтыг ёсчлон хэрэгжүүлж, эмнэлгийн байгууллагуудаас ард иргэдэд үзүүлж байгаа төрөл бүрийн шинжилгээ, оношлол, дүгнэлт, эмчилгээ, сувилгааг үнэ төлбөргүй хийж, энэ бүхэнд зарцуулах хөрөнгө нь улс, орон нутгийн   төсвөөс   санхүүждэгт оршино.

Манай улсын эрүүлийг хамгаалах салбарын төсөв нь  МАХН-ын XIX их хурлаас «нийт хүн амыг зохих үе шаттайгаар диспансерчлахад шилжих, өсөн нэмэгдэж байгаа материаллаг баазыг үр бүтээлтэй .ашиглаж, орчин үеийн анагаах ухааны ололт, тэргүүн туршлагыг эруүлийг хамгаалах байгууллагын практикт нэвтрүүлэн, эмнэлэг үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргаж сахилга хариуцлагыг дээшлүүлэн, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд байнга соргогоор зогсож, гүйцэтгэх үүргээ нэр төртэй биелүүлэх нь эрүулийг хамгаалах байгууллагын хамт олны хамгийн хариуцлагатай зорилт мөн» гэж заасныг амьдралд хэрэгжүүлэх, эрүүлийг хамгаалах байгууллагуудыг орчин үеийн өндөр хучин чадал бүхий материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, эмчилгээ үйлчилгээний ажлын чанар, эцсийн үр дүнг дээшлүүлэх чухал хөшүүрэг мөнгөн хөрөнгийн найдвартай эх үүсвэр  болгоор байна.

1988 оны тайлангийн дүнгээс үзэхэд тус «улсын эрүүлийг хамгаалахын төсөв нь (гүйцэтгэлээр) улсын төсвийн зарлагын 6,6 хувийг эзэлж 441,0 сая төгрөгт (хөрөнгө оруулалтад авсан санхүүжилт орохгүйгээр) хүрч тус улсын нэг хунд жилд 215 төгрөг, эрүүлийг хамгаалах салбарын нэг ажиллагчид  12764 төгрөгийн төсөв ногдож байна.

БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын төсвийн зарлагын хэмжээ сүүлийн найман жилд жил бүр дунджаар 4,6 хувиар өсч ирсний дотор 1988 онд 1987 оныхоос 7,2 хувиар өссөн нъ улсын ундэсний орлотын өсөлтөөс 2,5 хувь илүү байгаа том. Түүнчлэн эрүүлийг хамгаалахын нийт төсөвт улсаас олгож байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өссөөр байна. 1988 онд эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын хөрөнгө оруулалтад улсын төсвөөс 100 шахам сая төгрөгийг санхүүжүүлсэн бөгөөд сүүлийн таван жилд эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын материаллаг бааз ихээхэн өсч   бэхжин,  1938   оны байдлаар, тэдгээрийн үндсэн хөрөнгө 1237,1 сая төгрөгт, эмнэлгийн op 25,4; яслийн ор 20,2 мянгад хүрч, үндсэн фондын өртгийг оролцуулахгүйгээр эмнэлгийн нэг оронд 40 төгрөгийн, яслийн нэг оронд 8 төгрөгийн төсөв. зардал ногдох боллоо. Салбарын төсвийн нийт дүнг улс, орон нутаг, эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагын төрлөөр авч үзвэл, 1968 оны гүйцэтгэлээр; —аймаг, хотын нэгдсэн эмнэлэг болон харьяа байгууллагуудын төсөв 82,7 хувииг; эрүүлийг хамгаалах яамны шууд харьяа буюу улсын чанартай байгууллагуудын төсөв 17,3 хувийг; улс, аймаг, хотын нэгдсэн эмнэлгийн төсөв 60,7 хувийг; сумын их, бага эмчийн салбар,. сум дундын нэгдсэн эмнэлгийн төсөв 20,8 хувийг; яслийн төсөв 10,0 хувийг; ариун цэвэр, халдвар судлал, гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагуудын төсөв 2,2 хувийг тус тус эзэлж байна.

Салбарын нийт төсвийн дөнгөж 25 орчим хувийг амбулатори, поликлиник, урьдчилан сэргийлэх байгууллагын төсөв эзэлж байна. Үүнээс үзэхэд эрүүлийг хамгаалах салбарын төсвийн дүнд тус салбарын жанжин шугам болсон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний буюу амбулатори, поликлиник болон урьдчилан сэргийлэх байгууллагуудын төсвийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, нөгөөтэйгүүр эдгээр байгууллагуудын төсөв, зардлын хэмжээг тусад нь нарийвчлан төлөвлөж, тооцож байх шаардлагатай гэж үзэж байна.

Төсвийн зүйл Эрүүлийг хамгаалахын төсөв нь тус улсын төсвийн эрхийн тухай хуульд заасны дагуу зардлын дараах 14 зүйлээс  бүрэлдэж байна. Үүнд:

Төсвийн эдгээр зүйл нь тус салбарын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төлөвлөх, зарцуулах, үр дүнг тооцох, санхүүжүүлэх үйл ажиллагааны үр дүн, төлөвлөгөөт даалгаврын биелэлтэд хяналт тавих гол үзүүлэлт юм.

Тус салбарын зарлагын төсвийг төсөвт бусад байгууллагын нэг адил үндсэн ажиллагааны зардал, захиргаа аж ахуйн зардал гэж хоёр хуваадаг бөгөөд үндсэн ажиллагааны зардалд эмнэлэг, үйлчилгээний нормативт их, бага эмч, сувилагч, асрагч нарын цалин, ясли, больницын эм, хоолны зардал, зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл худалдан авах зардал; захиргаа аж ахуйн зардалд уг байгууллагын захиргааны орон тоо, цалингийн зардал, бичиг хэрэг албан томилолт, барилгын урсгал засвар, усан хангамж, гэрэлтүүлэг, халаалтын зардал зэрэг багтана.

Нэгж байгууллага бүрийн нэг оронд нэг жилд дунджаар 218 төгрөгийн зөөлөн эдлэл, цагаан хэрэглэлийг шинээр бэлтгэн авч байхаар жил бүрийн төсөвт батлан өгч санхүүжүүлж байна.

Эрүүлийг хамгаалах яам, Сангийн яамтай хамтарч эрүүлийг хамгаалах салбарын төсвийн  гүйцэтгэл,  зарцуулалтад  жил тутам

 

 

эдийн засгийн шинжилгээ хийж дүнг коллегийн хурлаар хэлэлцүүлж, зөрчил дутагдлыг арилгах, дутагдаж байгаа хөрөнгийг нэмэгдүүлэх, зохицуулалт хийх зэрэг шаардлагатай арга хэмжээ авч байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Салбарын 1988 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн эдийн засгийн шинжилгээ судалгааны дүнгээр тус хоёр яам эм, урвалж бодисын нэг хоногт ногдох зардлын дундаж нормыг нэмэгдүүлэх, эмнэлэг, ясли бүрт ногдох аж ахуйн эд хогшил, тоноглол авах зардал болон үндсэн хөрөнгийн урсгал засвар хийх зардлыг тус бүр 5,0 мянган төгрөгт хүргэж, санхүүжүүлэх арга хэмжээг ойрын жилүүдэд авахаар шийдвэрлэв. Түүнчлэн эмнэлгийн жижиг багаж хэрэгсэл (чагнуур, даралт хэмжих аппарат, шприц зэрэг)-ийг худалдан авах, зарцуулах төсвийг өвчтөний эмийн төсвийн нормоос тооцон гаргаж ирснийг цаашдаа өөрчилж тэдгээрт шаардагдах төсөв, зардлыг өвчтөний эмийн төсвөөс тусад   нь   тооцож   тогтмол   зардлын лимит,хувьсах зардлын нормд шингээж өгөх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, эмийн зардлын норм нь тухайн өвчтөнийг эмчлэхэд л зориулах эм, урвалж бодис, ороох боох материалын зардал л байх шаардлагатай.

Эрүүлийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаанд шаардагдах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх, тухай бүр санхүүжүүлж байх талаар Сангийн яам, түүний харьяа аймаг, орон нутгийн санхүүгийн байгууллагууд цаг ямагт анхаарч шаардагдах арга хэмжээ авдаг.

1988 оноос эхлэн МАХН-ын XIX их хурлаас дэвшүүлсэн нийгэм-эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, нэгж байгууллагуудын биеэ даасан байдал, ардчилал, ил тод байдлыг өргөтгөх үндсэн дээр төсвийн зарим зүйлийг ,мэдэж, өөр хооронд нь шилжүүлэн зарцуулах, санхүүжүүлэх журамд нэлээд өөрчлөлт хийлээ.

БНМАУ-ын Сангийн яам, материаллаг бус үйлдвэрлэлийн хүрээний бусад салбарын нэг адил Эрүүлийг хамгаалах яам, эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага бүрд төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэх явцад гарсан бодит шалтгаантай уялдуулж тухайн жилд батлагдсан төсвийнхөө цалин, албан томилолт, хоолны зардал, эм ороох материал авах зардлаас бусад. бүлэг, зүйлийг байгууллага нь өөрөө мэдэж дотор нь зохицуулан нэгээс нөгөөд. нь шилжүүлэн зарцуулж байх эрхтэй болгож, эрүүлийг хамгаалах салбарт олгохоор батлагдсаны төсвийг Эрүүлийг хамгаалах яам, аймаг, хотын Эрүүлийг хамгаалах газарт нийт дүнгээр нь олгож байх, эрүүлийг хамгаалах газрууд нь харьяа байгууллагуудаа санхүүжүүлэх журамд  шилжүүлэх чиг баримталж байгаа нь тус салбарын байгууллагуудын биеэ даасан байдал, эрх мэдлийг өргөтгөсөн, шат дамжлагыг хорогдуулсан чухал арга хэмжээ боллоо.

Ийнхүү олгож байгаа эрх мэдлийг манай аймаг хотын эрүүлийг хамгаалах газар, нэгж байгууллагууд тууштай хэрэгжүүлж  гарсан үр дүнг сайтар тооцож байх нь нэн чухал. Нөгөө талаар байгууллагын төсвийи зүйл, хэмжээ, түүнийг зарцуулах тухайд эрүүлийг хамгаалах салбарын удирдах ажилтан, эмч бүрийн эдийн засгийн мэдлэг, дотоодын хяналтыг дээшлүүлэх нь анхаарал татсан асуудлын нэг юм.

Эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага, тэдгээрийн эмч, ажилтан бүр аль болох бага төсөв зардлаар ард иргэдийг төгс эмчлэн эрүүлжүүлж төсөвт хөрөнгийг ашигтай зарцуулах явдал чухал байна.

Материаллаг урамшуулал болон хариуцлага хүлээх зарчмыг хэрэгжүүлж аж ахуйн дотоод болон төсөвт аж ахуйн тооцооны журамд орж ажиллах шаардлагатай байиа.

Төсөв зохиох журам Тус салбарын төсөв нь үндэсний орлогоос хуваарилагдсан хэрэглээний фондыг ашиглан улсаас санхүүжүүлж байгаа хөрөнгийк эх үүсвэрт тулгуурлаж байдаг бөгөөд төсвийн нийт дүнд салбарын байгууллагуудын өөрийн орлого өчүүхэн хэсгийг эзэлж байна. Эрүүлийг хамгаалахын төсөв, санхүүжилт нь эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудаас үүрэг зорилтоо тогтмол, амжилттай хэрэгжүүлэхэд зориулж улсаас буцалтгүй, үнэ төлбергүй олгож байгаа хөрөнгө, санхүүгийн үйл ажиллагаа юм.

Улсаас олгож буй энэхүү санхүүжилтэд тус салбарт хийж буй хөрөнгө оруулалтад болок яам, эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын үйл ажиллагааг явуулахад улсаас авч байгаа төсвийн санхүүжилтийн аль аль нь багтаж байдаг учраас тус салбарт төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, байгууллагуудын эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, арвич хямгач байдлыг нэвтрүүлж, төсвийн болон байгууллагуудын нийгэм, соёлын арга хэмжээний санхүүжилтэд өөрийн хөрөнгийн эзлэх хувь, хэмжээг нэмэгдүүлэх, төлөвлөгөөний үзүүлэлт, улсын даалгавар, хяналтын тоо хэрхзн биелэгдэж байгаад санхүүгийн зүгээс тавих хяналтыг хүчтэй болгох, аж ахуйн механизмыг төгөлдөржүүлэх, өөрийгөө санхүүжүүлэх, аж ахуйн тооцоо нэвтрүүлэх зэрэг зайлшгүй шаардлагын уүднээс эрүүлийг хамгаалах яамны болон системийн байгууллагуудын санхүү, нягтлан бодох бүртгэлийн албыг бие даалган бэхжүүлэх тус албад нь өндөр санаачлагатай, идэвхтэй ажиллах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.

Тус салбарын төсөв нь санхүүжүүлэх байгууллагын төрөл эрх хэмжээнээс хамаарч: —ганцаарчилсан төсөв; —төвлөрсөн төсөв; —нзгдсэн төсөв гэсэн төрөлд хуваагддаг.

Эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага бүрийн тус тусдаа зохиодог төсвийг төсвийн зарлагын ганцаарчилсан төсөв гэх бөгөөд уг төсөвт тухайн байгууллагын онцлог бүрэн туссан байх шаардлагатай юм.

Эрүүлийг хамгаалах яамнаас авч явуулах арга хэмжээний төсвийг төвлөрсөн зарлагын төсөв гэх бегөөд түүнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, тариа, социалист уралдааны шагналын хөрөнгө, алсын дуудлагын түргэн тусламжийг ажиллуулах зардал зэрэг төсвийн бүлэг, зүйлд ороогүй, нийтлэг шинж чанартай зардал багтана.

Нэгдсэн төсөв гэдэг нь яам, системийн байгууллагуудын дүнгээр нэгтгэн боловсруулсан төсөв буюу ганцаарчилсан болон төвлөрсөн  тесвийн  нэгдэл юм,

Эрүүлийг хамгаалах салбарын төсвийг улирлын хуваарьтай жилийн буюу жилийн хузаарьтай таван жилийн төсөв гэж зохиодог бөгөөд уг тесвүүдийг төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, Сангийн яам, аймаг, хотын төлөвлөгеө, санхүүгийн хэлтсүүд хянаж Ардын Их Хурал, аймаг, хотын АДХ-ын  чуулганаар  хуульчлан  баталдаг билээ.

Тус салбарын төсвийг төсвийн норм, норматив, уйлчилгээний байгууллагуудын үнэ тарифийг баримтлан улс, эрүүлийг хамгаалах яамнаас баталсан жил, таван жилийн төлөвлөгөө, хяналтын тоог үндэслэн төсвийн 14 зүйлээр төлөвлөн зохиож ирэв. Ийм журмаар зохиодог төсөв буюу нэгж байгууллагуудын төсөв нь тус салбарын нэгдсэн төсөв, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулан  тулгуур  материал мөн.

МАХН-ын XIX их хурал, Намын Төв Хорооны III (1987 оны) бүгд хурлаас дэвшүулсэн төлөвлөлтийг төгөлдөржүүлэх, аж ахуйн механизмыг боловсронгуй болгох, дээрээс баталдаг олон үзүүлэлтийг цөөлөх, төлөвлөгөөг доороос нэгж байгууллагууд нь өөрсдөө боловсруулж баталж байх, АДХ-ын байгууллагуудын үүрэг, эрхийг өргөтгөхөөр заасан өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн дээр 1988 оноос тус салбарын төсвийг зохиох, батлуулах, санхүүжүүлэх одоогийн журмыг өөрчилж, тэдгээрийг тухайн байгууллагуудын үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгах замаар боловсруулсан байгууллага бүрт тохирсон удаан хугацаанд тогтвортой мөрдөх лимит, норм, нормативт үндэслэн зохиож байх шинэ журмыг хэрэглэж байна.

Энэ журам нь МАХН-ын Төв Хорооны III (1987 он) бүгд хурлаас материаллаг бус үйлдвэрлэлийн хүрээний байгууллагуудад төсөвт аж ахуйн тооцооны журам боловсруулж, нэвтрүүлэхээр заасныг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр бий болж байна. Энэ шинэ журмын гол агуулга нь төсвийг зохиох, санхүүжүүлэхэд баримтлах удаан хугацаанд тогтвортой мөрдөх лимит, норм, нормативыг нэгж байгууллагууд өөрсдөө боловсруулж Эрүүлийг хамгаалах яам, Сангийн яам болон аймаг, хотын Эрүүлийг хамгаалах газар, Санхүүгийн хэлтэст хянуулж эдгээр байгууллагуудын хамтарсан шийдвэрээр батлуулна.

Ийнхүү тогтоосон лимит, норм, нормативаар тооцож батлуулсан төсөв, зардлыг байгууллага өөрөө мэдэж дотооддоо хуваарилж олон жилээр тогтвортой мөрдөхөд оршиж байна.

Төсвийн төлөвлөлтийн энэ шинэ журам нь байгууллага бүрийн төсвийг төсвийн 14 зүйл нэг бүрээр хянан дээрээс баталж өгч байсан олон үзүүлэлтийг цөөлсөн, байгууллага бүрийн төслийн хүчин чадал, үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан, өөрсдөө боловсруулан батлуулж, төсөв зохиох тооцоо, үнэлгээний техник ажиллагаа, хөдөлмөр зарцуулалт, зардлыг асар хорогдуулснаараа дэвшилттэй юм.

Төсвийн төлөвлөлтийн энэхүү журмыг тооцож боловсруулахдаа тухайн байгууллагын төсвийн олон жилийн гүйцэтгэл ялангуяа тухайн тесвийн жилд ашиглавал зохих хүчин чадал, норм нормативт түшиглэн зохиосон ганцаарчилсан төсвийн тоо хэмжээнд үндэслэж байх шаардлагатай. Аж ахуйн тооцоонд шилжиж байгаа байгууллагуудын жишээгээр авч үзэхэд төсөв зохиох, санхүүжүүлэхэд удаан хугацаанд тогтвортой мөрдөх  лимит, норм, норматив, БНМАУ-ын Сангийн яамнаас баталж гаргасан түр мөрдөх журам, аргачлалын дагуу тогтмол зардлын томсгосон лимит, хувьсах зардлын норм, цалингийн фондын норматив гэсэн төрөлтэй.

Тогтмол зардлын томсгосон лимитийг тухайн байгууллагын төслийн хүчин чадлын нэгж бүрд (нэг хүн ам, нэг хүн үзлэг, эмчилгээ, нэг ор, нэг шинжилгээ гэх мэт) зайлшгүй шаардагдах нийт зардлын хэмжээгээр тогтооно.

Хувьсах зардлын нормыг тухайн байгууллагын төслийн хүчин чадлын ашиглалт, нормативаар ажиллах орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор хувьсан өөрчлөгдөж байдаг нэгж хүчин чадал болон төлөвлөгөө ёсоор ажиллах эмнэлгийн нэг дээд, дээд мэргэжилтнээр тооцогддог зардлуудын нийлбэрээр тогтооно. Цалингийн фондын нормативыг тогтмол зардлын томсгосон лимит төлөвлөгөө  ёсоор   ажиллах  эмнэлгийн нэг дээд, дунд мэргэжилтэнд ногдох хувьсах зардал  тус  бүрд  тооцож тогтооно.

Ийнхүү тогтоож батлагдсан төсвийн томсгосон лимит, норм, нормативаар тухайн төлөвлөгөөт жилд ашиглах хүчин чадлын болон хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээг үржүүлж гаргасан нийлбэр дүнгээр байгууллагын тухайн жилийн төсвийн хэмжээ тодорхойлогдоно.

Эрүүлийг хамгаалах байгууллага бүр байгаа хүчин чадлаа дээд зэргээр ашиглаж санхүү, материал, хөдөлмөрийн болон шинжлэх ухааны нөөцийг эрүүлийг хамгаалахын тэргүүлэх чиглэлүүдэд төвлөрүүлж байх нь тус салбарын төсөв, түүний санхүүжилтийн үүсвэрийг улам төгөлдөржүүлэхэд ихээхэн түлхэц болно.

Эрүүлийг хамгаалахын төсөв, түүний санхуужилтийн нийт эх үүсвэрийг найдвартай, тогтвортой байлгах зорилгоор түүний нийт хэмжээг үндэсний орлогын зохих хувиар тогтоон санхүүжилтийн эх үүсвэрийн фонд   байгуулж   байх шаарддагатай.

Дэзрх фондод тулгуурлан эрүүлийг хамгаалахыи жил бүрийн төсөв,. санхүүжилтийн хэмжээг (хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хэмжээг оруулахгүйгээр) тухайн нутаг дэвсгэрийн хүн ам зүйн, байгаль, нийгэм-эдийн засгийн онцлогийг тусган, үйлчлэх хүрээний хүн амаар тооцсон норм, нормативыг үндэслэн яам, аймаг, хот, сум, хороо бүрээр тогтоож байх журамд яваандаа шилжүүлэх нь зүйтэй.

Эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын  төсвийн    төлөвлөлт, зохиолтыг томсгосон норм, нормативын аргад шилжүүлж байгаа нөхцөлд  тэдгээрийн үйл ажиллагаанд олгох санхүүжилтийг мөн уг лимит норм, нормативаар нэгэн адил тооцоолж байх юм.

Жишээлбэл, Улсын клиникийн төв эмнэлгийн төсөвт аж ахуйн тооцоонд, оруулахтай холбогдуулан тус эмнэлгийн, тогтмол зардлын томсгосон лимитийг төслийн хүчин чадлын нэг оронд жилд 18040 төr­pөr, төслийн хүчин чадлаас давж буюу төлөвлөгөөгөөр төслийн хүчин чадлаас нэмэгдүүлж. ашигласан. нэг ор тутамд нэг жилд шаардагдах хувьсах зардлын норм нь 11660 төгрөг, эмнэлэг үйлчилгээнд ажиллагсдын цалингийн фондыг 279830 төгрөг байхаар тус тус тогтоож,  .Эрүүлийг хамгаалах яам, Сангийн   яамнаас   баталж   өгсөн  юм.

Тэгэхээр тус эмнэлэг 1990 оны төсвөө зохиохдоо улс, Эрүүлийг хамгаалах яамнаас 1990 онд баталсан орны тооны төлөвлөгөөг (ашиглах нийт орны төлөвлөгөө 650 ороор батлагдахаар телөвлөгдсөн гэвэл 400 ор X 18040 төг + 250 ор X 11660 төг = 10131,0 мянган төгрөг гэж) дээрх лимит, нормоор үржүүлж нийлбэр дүнг тодорхойлох журмаар гүйцэтгэх болно. 1990 оны төсвийг ч энэ хэмжээгэзр батлах болно.

Эрүүлийг хамгаалах байгууллагуудыг 1990—1991 онд баттаан төсвийн төлөвлөлтийг энэхүү шинэ журамд бүрэн шилжүүлэх түүнийг байгууллaгуудын үйл ажиллагааны эцсийн үр дүн, чанартай холбон улам боловсронгуй болгох асуудал хойшлуулшгүй   чухал  зорилт   болж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1274
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК