Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Монгол анагаах ухаан, үндсэн онол товч түүх
( Түүх )

Б.Жигмэд

 

Би энэхуү дугаараасаа эхлэн Б. Жигмэдийн туурвисан монгол анагаах ухааны онол түүхийн зарим үндсэн асуудлыг цувруулан нийтэлж байна.

Дэд  профессор   Б. Жигмэд   бол  Өвөр  монголын эмнэлгийн дээд сургуулийн хятад, монгол эмнэлгийн салбарын  монгол эмнэлгийн   үндсэн   онолыг   заан   судлах  тасгийн эрхлэгч  болой. Тэрбээр их сургууль төгссөнөөсөө   хойш   эдүгээ  хүртэл   Өвөр монголын эмнэлгийн  дээд сургуульд ажиллаж монгол анагаах ухааныг зааж сургах ажил хийхийн  хамт монгол анагаах ухааны үндсэн   онол,   түүх,  эртний   бичиг  материал зэргийг  судлаж ихээхэн  амжилт  олж,  бүтээл    туурвисан    бөгөөд   одоо   бүх  улсын  анагаах   ухааны   түүхийн   эрдэм   шинжилгээний нийгэмлэгийн хэрэг эрхлэгч гишүүн, «Дундад   улсын     анагаах     ухааны түүхэн сэтгүүл»-ийн   эрхлэх   комисс   болон Өвөр-монголын шинжлэх ухааны техник мэргэжлийн     нийгэмлэгийн     комиссын гишүүн, 'Өвөрмонголын  анагаах  ухааны  түухийн эрдэм   шинжилгээний  нийгэмлэгийн эрхлэгч монгол   эмнэлгийн     эрдэм  шинжилгээний нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч, «Дундад   улсын анагаах ухааны нэвтэрхий толийн «Монгол   анагаах   ухаан   цуврал боть»-йин найруулах комиссын гишүүн    эм, эмнэлгийн дээд сургуулийн монгол анагаах ухааны сурах  бичиг  найруулан  хянах  комиссын  дэд  ерөнхий   редактор,   дундад   улсын үндэстнүудийн шинжлэх ухааны түүх cудлах нийгэмлэгийн    ерөнхий   нарийн   бичгийн  дарга  Б. Жигмэд  1938  оны  XII сапын 5-нд Их 3yv  аймгийн  одоогийн  нутгийн өмнөт хошууны   зүүн   сумын   Их   цайдам  хэмээх газарт   солонгууд   овогтны   малчин Бадрахын   rуравдугаар хөвгүүн  болж төржээ.  Малчин   Бадрах   бол   арванесдүгээр зууны үеэс   оодос   засаг   хошууны   алдарт эмч Солонгуудын   боолуны   Умбалын хөвгүүн болох бөгөөд Бадрахын  дүү нь туршлагыг нь өвөлсөн монгол эмч байсан тул түүний  нөлөөгөөр    Б. Жигмэд   бага   наснаасаа бичиг   соёлыг   cуралцахын    хамт   монгол эмнэлэгт  дуртай болжээ.

Тэрбээр 1958 онд  Өвөрмонголын эмнэлгийн дээд. сургуулийн монгол эмнэлгийн тусгай мэргэжлийн үхааны ангид элсэн таван жил суралцаж монгол анагаах vxaaныг системтэй мэдлэг болон орчин үеийн анагаах ухааны ундсэн мэдлэгийг эзэмшигч сургуулиа онц төгсөж сургуульдаа багшаар улдэн монгол анагаах ухааны үндсэн онол   заан   судлах   тасагт ажиллажээ.

Хорин зургаан жилийн турш эм, эмнэлгийн дээд зэргийн сурган хүмүүжүүлэх, заан сургах, эрдэм шинжилгээний судалгааны болон эмчлэх, сурах бичиг зохион найруулах зэрэг ажлыг хийж иржээ. Хятадын эв хамт намын гишүун. Монгол анагаах ухааны онолыг заахын хамт «Монгол анагаах ухааны товч түүх» «Монгол анагаах ухааны үндсэн онол» зэрэг дорвитой ном зохиож, олон арван өгүүлэл бичиж, модон барын монгол «Лхантав» зэрэг бүтээлүүдийг хэвлэлд бэлтгэж, «Данжуур»-ын доторхи энэтхзгийн эртний анагаах ухааны зохиолыг шинжлэн эмхтгэжзэ.

Б. Жигмэд судлагч шинжлэгч, багш эрдэмтэн,   түүхч,   төдийгүй   сайн   эмч юм.

МОНГОЛ  АНАГААХ УХААН

Монгол анагаах ухаан бол хувьсангуй (диалектикч) аргаар эмнэлгийг гол болгон хуний биеийг эсэргүүцэлдэх, нэгдэх нэгэн бүхэл органик цогцоор үзэж байгалийн үзлийн  үүднээс хүний биеийн үйл ажиллагааны ил, дотоод харьцааг шинжлэн судлах, амь насны үйл ажиллагааны үндсэн жам ёсыг тайлбарлан урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээнд үйлчлэх үндсэн онцлог бүхий нэгэн төрлийн анагаах шинжлэх ухаан мөн. Тэр нь урт удаан хугацааны эмчилгээний үйл ажиллагааны дунд аажмаар баяжин хөгжихийн  дагуу бас төвд, энэтхэт хятадын анагаах ухааны онол бүтээлийг бүтээлчээр шингээн авч улмаар төгөлдөржин, биеэ даасан анагаах ухааны тогтолцоо болон бүрэлджээ.

Монголчууд эрт дээр үезс урт удаан түухийн хугацаанд аглаг буйд хөдөө нутагтаа мал маллан нүүдэллэн амьдарч, аагим халуун, тэсхийм хүйтэн  салхи бороо, цас шуурга мэтийн байгалийн зуд гамшигтай ямагт тэмцэл хийдэг байсны учир хүйтэн нойтноос шалтгаалж үүсэх өвчин   хууч   маш   элбэг   байжээ.  Иймээс хүйтэн халууныг зохицуулж өвчин эмгэгийг анагаах тухай туршлага, мэдлэг болох чиг, хонь мал мэтийн идээ ундаагаао шимжүүлэн тамиржуулах мэдлэгийг аль эртнээс эзэмшин ашиглаж байлаа.  Энэ тухай арван гуравдугаар  зууны үед Юань улсын хааны   хоолны  эмч Хү-Ши-хойн зохиосон шим  тэжээлийг  ухааны зохиол  «Идээ ундааны  жинхэнэ   товч»-нд  нэлээд тодорхой тэмдэглэн    дүгнэсэн    байдаг.   Тухайн уед монголчууд   өөрийн   :амьдрал, үйлдвэрлэлийн   болон   орон нутгийнхаа байгалийн газарзүй,   өвчин   эмгэг  зэрэг орчин ахуйн нөхцөл   байдалд     тохирсон   эмчилгээний  дөхөм .арга   барил,   эм   заслыг  үүдэн rapгасан  бөгөөд  үйлдвэрлэл,  амьдралын ,дунд хугарсан яс,  мултарсаны үеийг тэгшлэн барих, оруулах, доргиж гэмтсэнийг доргиулж засах,   хурсан     муу   цусыг   ханаж гаргах, төөнөх, зүулэх засал болон байгалийн, халүун   рашааныг     ашиглах.    зэрэг анагаах ухааны  анхны мэдлэгтай болж,  гарын авлага  ч  нэлээд  хөгжин  тэр  үеийн монголчуудын  эм,  эмнэлгийн  шаардлагыг үндсэндээ   хангаж   байсан   юм.   Ялангуяа  дайнд шархдсан   хүнд   түргэн   тусламж үзүүлэх талаар тун чадамгай байв. Энэ нь монгол анагаах    ухааны     уүслийн   суурь болсон  байна. Арван дөрөвдүгээр зууны уед энэтхэгийн эмчилгээ  сувилгааны агуулгыг багтаасан   «Алтангэрэл»     гэдэг   том зохиол уламжлагдан    ирсэн   бөгөөд «Сартуулын эмийн жор»  дэлгэрч,  монгол  анагаах ухааны хөгжилтөд  ихээхэн нөлөө  үзүүлж хий,  цөс  (шар),  шүлс  (бадган)  хураасан (хурмал)   өвчнийг  амирлуулах   (намдаах) онолын   суурийг   тавьжээ.

 Арванзургадугаар зууны сүүлчээр  төвдийн  «Анагаах ухааны дөрвөн  үндэс»   (цаашид дөрвөн   үндэс гэж тэмдэглэнэ)   болон энэтхэгийн «найман гишүүнтийг  зүрхэн  хураангуй»  зэрэг анагаах ухааны сонгодог зохиолууд уламжлагдан  ирснээс  хойш  төвд,  энэтхэг,  хятадын анагаах  ухааны  онол, эмчилгээний мэдлэг монгол оронд нэн өргөн дэлгэрэн хөгжжээ.  Монголын     анагаах   ухааны зүтгэлтнүүд оюуныхаа   хуримтлуулсан   мэдлэг туршлагынхаа суурь  дээр  бодит  байдалтай амьд  бүтээлчээр   уялдуулан   Энэтхэг,  төвд, хятад   анагаах    ухааны    арга   билиг,  таван махбодын сургаалыг суурь болгосон гурван махбод,   долоон   тамирын   онолыг шингээн авсны  дээр   эмчилгээний  үйлдэл,  эм найруулах, хэрэглэх зэрэг талаар монгол нутгийн   онцлог   байдалд   тохируулж түүнийг улэмжхэн     баяжуулж   хөгжүүлсэн  бөгөөд онолын   зарим   хэсгийг  дэлгэрүүлэн тайлбарлаж   тодорхойлсон   газар   нэлээд олон буй   Энэ   тухай   арван   долдугаар зуунаас хойш монгол   анагаах  ухааны зүтгэлтнүүд эм,   эмнэлгийн   ном   судар   олныг зохион бичсэн   юм.   Тэдгээрийн   дотроос үндсэн онол  болон  эмчилгээний онолыг багтаасан тусгай зохиол  болох «Дөрвөн  рашаан», эм судлалын тусгай   зохиол   «Үзэсгэлэнт нүдэн  чимэг»   эм  найруулах ухааны тусгай зохиол   «Эрдэнийн  сан  (Увдисын далай)» зэргийг дурдаж болно.

Эдүгээгийн дэлхийн эрүүлийг хамгаалах зохион байгуулалтын онолын үүднээс үүнийг «Уламжлалт анагаах ухаан» гэж үзэж байна. Гэтэл дэлхийн бусад үндэстнүүдийн уламжлалт анагаах ухаан нь хөгжилтийнхөө явцдаа олонх нь нэгдэн шинээр хөгжиж байгаа одоо үеийн анагаах ухаанд байраа  тавин  өгч устах  хэмжээнд хүрээд байгаа юм. Гэтэл монгол анагаах ухаан одоо болтол, мөн өөрийн онцлогийг хадгалан урагшлан хөгжсөөр байна. Үүний гол шалтгааны нэг бол монгол анагаах ухаан нь урт хугацааны эмчилгээний  үйлдлийн - баялаг туршлагыг х у р и м т л'у у л с н a a р үл барам материалист диалектикч аргын гүн ухааны үзэл санаа бүхий онолын системүүдийг багтааснаар нийгэм, ард. түмэндээ гүн гүнзгий нөлөөтэй болж, өргөн уламжлагдан дэлгэрсэн явдал болой. Монгол үндэстэн цэцэглэн мандах явдалд монгол анагаах ухаан лут их хувь нэмэр оруулсныг түүхэн үйл явц гэрчилж байгаа билээ.

Монгол анагаах ухаанд түүний бүхий л онолын системийн мэдлэг багтах бөгөөд хамрах хэмжээ нь маш өргөн байдаг. Үүнд гол агуулгыг нь үндсэн онол, эм найруулга, засал, эмчилгээ гзсэн - дөрвөн. хэсэгт хураангуйлж болох бөгөөд үндсэн онолын дотор эртний гүн ухааны арга билэг, таван махбодын сургаал болон амьдрахзүй, өвчнийзүй, оношлолын судлал, анагаах зарчим. арга багтана.  Эм найруулгын дотор зургаан амт, найман чанар, хоёр хүч, арван долоон эрдмээр онолын удирдамж болгосон эмт бодисын судлал болон тан, талх үрэл, зуурмал, тосон эм, ханд зэрэг зм.найруулах ухаан багтана. Заслын дотор ханах, төөнөx, хатгах, доргилтыг засах зэрэг ширүүн засал болон чиг барих, түрхэж илэх, рашаан дэвтээлэг зэрэг зөөлөн засал багтана. Эмчилгээний энэ салбарт үндсэн зургаан өвчин болон халуун, хүйтний онолоор удирдамж болгосон дотор, мэс засал, халуун, хүйтэн өвчин, эмэгтэйчүүд, хүүхдийн, таван эрхтний арьсны өвчин, яс барих зэрэг шинжилгээний хэсэг багтана. Үүнээс гадна идээний явдал, эмчилгээний сувилал нэлээд чухал байрыг эзлэх бөгөөд энэ бүхэнд гэнэн материалист болон диалектик аргын үзэл санаа тэр чигээрэг тууштай   туссан   байгаа юм.

Монгол анагаах ухаан гэдэг энэхүү ухаанд суралцах, судлах үндсэн арга бол түүхийн материалист болон материалист диалектикч үзлээр удирдлага болгож амьдрал болон эмчилгээний (бодит байдлаас үүсэж эртний хүмүүсийн туршлага, онолын зөв үнэлэхийн зэрэгцээгээр уг онол туршлагыг нь үйл ажиллагааны дунд тасралтгүй шалгаж, засварлаж хөгжүүлэх ёстой. "Харин түүнийг бүх талаар нотлох, үгүйсгэхийг гол болговол бүр буруу байна. Үүнд биеэ дааж бүтээлчээр сэтгэн «эртнийхийг эдүгээд үйлчлүүлэх, хуучны дэвшилт зүйлийг үргэлжлүүлж шинийг бүтээх» чиглэлийг зоримог хэрэгжүүлж, монгол үндэстний онцлог бүхий шинэ эм эмнэлгийн онолыг төгөлдөржүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Энэхүү зорилгодоо хүрэхийн төлөө дорно дахины болон европ эмнэлэг хийгээд бусад анагаах ухааны шилдэг зүйээс сайтар суралцан шингээн авч өөрийн онолыг улам баяжуулахын хамт  одоо үеийн байгалийн шинжлэх ухааны мэдлэг болон техникийг гүйцэд төгс ашиглаж. эртний анагаах ухааны өвийг цаашид уудлан нээж, орчин үеийн үүднээс хандахыг мэрийн чармайх   хэрэгтэй.   Эртний   хүмүүс түүхэн нөхцөл, хязгаарлалаас  болж, хэдийгээр тэдний үүсгэсэн дурдсан маш олон онол  дурдатгал нь нягт нямбай нотлогоо болон ончтой нарийн тоо бүртгэл буюу туршлагын судлагааны үндэс баримт үгүй боловч тухайн цаг үеийн нөхцөл байдал доор, зөвхөн урт удаан хугацааны хуримтлагдсан туршлага болон хийсвэр сэтгэхүйдээ түшиглэж, энэ мэт маш олон шинжилгээний салаа бүхий монгол анагаах ухааныг боловсруулж гаргасан явдал бол тийм ч хялбар хэрэг биш юм. Иймээс бид түүнд хэрээс нь дээгүүр хэтэрсэн шаардлага тавьж, дор бүр нь үгуйсгэж болохгүй. Ямар нэгэн шинжлэх ухааны хөгжилтөд хязгаар гэж байдаг үгүй юм. Бидний үүрэг бол энэхүү анагаах ухааны нандин өвийг залгамжлан, эрдэнэсийн сан дотроос нь жинхэнэ эрдмийг уудлан гаргаж, түүнийг уйл ажиллагааныхаа шалгалтаар дамжуулан сорыг нь авч, сулыг нь орхиж тасралтгүй хөгжүүлж борлуулахад оршино. Ингэвэл сая урьдахийгаа залгамжилж хойшихдоо зам нээж, хүн төрөлхтөний эрүүл мэндийг хамгаалахын төлөө нэн сайн үйлчлэх түүхт эрхийг биелүүлж чадах юм.

МОНГОЛ АНАГААХ УХААНЫ ТОВЧ ТҮҮХ

Монгол анагаах ухаан бол монгол үндэстэний соёлын баялаг өвийн нэг бөгөөд урт удаан түүхэн хугацаанд өвчин эмгэгтэй тэмцэж ирсэн үйл ажиллагааны дунд хуримтлагдсан уламжлалт эмчилгээний туршлагын суурь дээр хөгжих явцдаа төвд, хятад, энэтхэгийн анагаах ухааны онол, бүтээлийг шингээн авч улмаар төгөлдөржин бүрэлдсэн монгол үндэстний онцлог бүхий биеэ даасан нэг төрлийн анагаах ухаан мөн.

Анагаах ухааны хөгжилт бол бусад шинжлэх ухааны хөгжилттэй адилхан тухайн уеийн нийтэм, аж ахуй соёлын хөгжилттэй нэгдмэл холбоотой байдаг. Монголчууд аль эртнээс мал маллан, ан rөpөө хийж, монгол гэрээр нүүдэллэн амьдардаг байсан бөгөөд хүйтэн нойтон, салхи бороо, цас, шуурга мэтийн байгалийн зуд гамшигтай ямагт тэмцэж байсны учир идээ ундаа, цаг уур болон орчин ахуй, өвчин эмгэгийн хоорондох харьцааны тухай нэлээд ойлголттой байжээ. Жишээлбэл: Эртний монголчууд өөрийн орон сууц монгол гэрийн ариун цэвэр, орчин тойрон, малын хот хзвтэшийг цэвэр хуурай байлгахыг анхаардаг байсны хамт, хун бүр тус тусдаан аяга, халбага, нүүрний алчуур авч явдаг хувь биеийн эрүүл ахуйн (хамгаалах) сайхан заншилтай байжээ. Түүнчлэн биемахбодын хатуужуулан чийрэгжүүлэхийг онц эрхэмлэдэг байсан бөгөөд бөх барилдах, морь уралдах, харваж намнахыг ердийн зугаа болгож үүндээ туйлын авьяаслаг гарамгай байснаас сүүлийн үед монголын эрийн гурван наадам дэлхий даяар алдаршиж одоо болтол уламжлагдсаар байна. Энэ нь монголчуудын биемахбодыг чийрэгжүүлж, өвчин эмгэгээс амжилттай сэргийлэх, ямар ч саад бэрхшээлийг   даван туулах    шантаршгүй эрэлхэг, хатуу зоригоор хумүүжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн нь илэрхий юм. Ялангуяа идээ ундааны засал сувилгаа болон эс шингэсэн өвчний тухай нэлээд баялаг мэдлэгтэй байсан юм. Жишээ нь өвчний эх эс шингэсэн, эмийн эх ширгээсэн ус» гэдэг эртний домог үг байдаг. Монголчууд бас халуун жин, төөнөх засал, цагаан хоолны анагаах аргыг өргөн хэрэглэдэг байсан явдал бол тзр үед нэгэнт зохих хэмжээний эмчилгээний туршлага, онолтой болсныг гэрчилж байх бөгөөд мөн ч өөрсдийн эмнэлгийн шаардлагыг үндсэндээ хангаж чаддаг байсныг харуулж байгаа юм. Энэхүү суурь дээр монголчууд эртний дорны материалист гүн ухааны үзэл санааны нөлөөг хүлээн авч хөгжлийн шинэ шатандаа дэвшин оржээ. Гагцхүү тэр үед монголчуудад үсэг бичиг үгүй байсан болохоор эх хэлээр тусгай зохиол бичиж уламжлуулаагүй нь тун харамсалтай. Одоо хадгалж байгаа анагаах ухааны сурвалж бичиг сударт монгол анагаах ухааны тухай хамгийн эрт тэмдэглэсэн нь Чүн чи буюу байлдаант (МЭӨ 722—481) улсын үед зохиогдсон хятадын анагаах ухааны том зохиол «Нэй-жин» бичиг болно. Туүнд тэмдэглэсэн нь «Умарт хэмээх аглаг бөглүү говь орон болой. Газар нь өндөр, уур амьсгал нь тэсгим хүйтэн, тэндэх иргэд хээр оторлож цагаан идээ идмой. Хүйтэн өвчин олох аваас тусламой. Тиймийн тул төөнөх засал умартаас ирвэй» гэжээ. Энэхүү «Умарт орон» гэдэг нь Монголын өндөрлөг, тал нутгийг заасан хэрэг бөгөөд «хээр оторлож, цагаан идээ иддэг» гэдэг нь  мөн монголчуудын өвөг дээдсийг багтаасан нүүдэллэн мал маллан амьдардаг умартын  аймгууд  байсан нь илэрхий.

Арвангуравдугаар зууны эхээр Чингис хаан бүх монголыг нэгтгэснээс хойш Энэтхэг, Араб, Европ зэрэг улс орнуудтай арилжаа худалдаа өргөн хийж, соёлыг харьцаагаа улам өргөжсөнөөр соёл, аж ахуй нь нэн хөгжиж, зохих хэмжээний гар уйлдвэртэй болжээ. Мөн тэр үед монголчууд нэгэнт бичиг үсэгтэй болсон байв. Төвдийн анагаах ухааны алдарт зүтгэлтэн Ютиг Ёндонгомбо есдүгээр зууны үед зохион бичсэн «Дөрвөн үндэс»-дээ «Монгольн төөнөх засал»-ыг тэмдэглэсний гадна монголын «ханах засал»-ыг «Ютиг Ёндонгомбын намтар»-д тэмдэглэсэн байдаг. Тэр үед дайнд хүнд шархадсан өвчтөнийг анагаах, яс барих, тархи  домнох зэрэг мэс заслын ухааны нэлээд баялаг туршлага, арга барилтай болсон байв. Жишээлбэл: сумны шархыг төмөр улайтгаж хайрах, хүнд шархтныг амьд үхэр, тэмзэний халуун хэвлий дотор хийж халуун цусны дэвтээлгээр аврах засал, гүн орсон зэвийг мэс заслаар гарган авах зэрэг мэргэжлийн тухай «Юань улсын түүх»-энд тодорхой тэмдэглэсэн буй. Үүний зэрэгцээгзэр идээ ундааны сувилал болон анагаах   засал   асар    их   боловсрон хөгжжээ.

 

* Монголчууд наад тал нь 1000-аас доошгүй жилийн өмнөөс бичиг үсэгтэй  байжээ.   (Редакцийн тайлбар)

Манай улсад хамгийн эрт зохиогдсон шим тэжээлийн (ухааны утга зохиол болох «Идээ ундааны жинхэнэ товчийг Юань улсын хааны хоолны эмч Ху-Ши-хой зохиожээ. Түүний дотор монголчуудын идээ ундааны тухай сэдэв зонхилох байрыг эзлэх бөгөөд ялангуяа эрт дээр үеэс монголчуудын унд бөгөөд эм болгож байсан цагаан хоол цэгээ болон охь тэжээлт хоол болох хонины махны тухай нарийн тайлбар хийснээр барахгүй, монголчуудын идээ ундааны нэлээд олон зүйлийг хятад эмнэлгийн онолтой  уялдуулж эмхэтгэн дүгнэсэн байна. Бас тэр үеийн Сидэмс гэдэг эмч «Рүй-жү тангийн туршлагат жор» гэх арван таван эвхмэл эмийн ухааны бичгийг хятад хэлээр зохиосон бөгөөд тухайн үед хятад, монгол эмч нарын нийтээр хзрэглэж байсан «Найман эрхэмийн далай», «Сахал өвсний үндэс 4-ийн үрэл» зэрэг жор бол бүр уг зохиолоос гарчээ. Түүнээс хойш хятад анагаах ухааны нөлөө монгол оронд улам гүн нэвтэрч монгол анагаах ухааны баяжин хөгжихөд зохих ёсоор нөлөөлжээ.

Монголчууд  зм   хэрэглэх   талаар мөн ч баялаг мэдлзг туршлагыг хуримтлуулсан бөгөөд Чингис хааны цэрэгт тусгай эмч ажилладаг байсан бөгөөд 1226 онд монгол цэргийн дотор хижиг өвчин дэлгэрснийг гишүүний үндсээр анагааж байсан тухай «Юань улсын түүх»-энд тодорхой тэмдэглэжээ. Монгол орны ургамлын онцгой зүйл болох цагаан гоёог эмэнд хэрэглэх тухай «Идээ ундааны жинхэнэ товч», «Руй-жу тангийн туршлагат жор», хятадын алдарт эмзүйч Ли-ши-жэнгийн бичсэн «Өвсөн эмийн товч» зэрэг олон зохиолд тэмдэглэгджзэ. Элсэн (говийн) газрын гаралтай болох улаан утас өвсний сүүгээр шарыг анагаах засал нь одоо болтол уламжлагдаж байна. Ойн монголчууд нь эмийн тухай нэн баялаг мэдлэгтэй байсан юм. «Урсууд, теленгуд, Кишитам зэрэг монгол аймгууд монгол эм жор сайн мэддэг бөгөөд монгол аргаар эмчлэх нь дэлхийд алдаршжээ» гзж арвандөрөвдүгээр зууны үед Рашиддин «Түүхсийн чуулган»-даа тодорхой тэмдэглэсэн байдаг. Эдгзэр нь арвандөрөвдүгээр зуунаас өмнө монголын уламжлалт анагаах ухаан, эм найруулгын мэдлэг туршлагаар баялаг байсныг харуулж байгаа юм. Монголчууд хоорондоо болон Араб, Энэтхэг, Европ зэрэг гадаад улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийн далимд монголын цaraaн гоёо болон амьтны гаралтай эмт бодис Дотор газар, гадаадад тархан, бусад газар, улс орны эмт бодис ч монгол оронд ихэзр ирж. монголын эм эмнэлгийн хөгжилтийг   ахиулсан ажээ.

Ялангуяа тэр үед сартуул, Уйгар, Арабын эмт бодис их хэмжээгээр орж ирсзн бөгөөд 1292 онд одоогиин «өвөр Монголын Шилийн гол аймгиин Шилүун хөх хошууны зуслангийн нийслэлд «Сартуулын эмт бодисын хороо» гэж байгуулж байжээ. Энэ нь монголчуудад нэн олон эмт бодистой танилцах завшаан олгосноор монголын эм эмнэлгийн өргөжин  хөгжиж   шинз   шатанд дэвшихэд нөлөөлжээ.  «Сартуулын   эмийн. жор» нийт 36 эвхмэл судар бөгөөд уг зохиолоо XIII-XIV зууны үед зохиожээ. Зохиогч нь хэн болох нь тодорхойгүй байна.

 Одоо Бээжингийн номын санд Мин улсын гар бичмэлиин 19, 20, 30, 34 дүгээр эвхмэл нь хадгалагдаж байна. 34 дүгээр эвхмэлд монголын мэс засал, яс барих заслын тухай маш баялаг зүйлийг бичиж үлдээжээ.

. Арвандөрөвдүгээр зууны үед монголын алдарт орчуулагч Шаравсэнгээ Энэтхэгиин эртний сонгодог зохиол «Алтан гэрэл»-ийг уйгар, төвд хоёр хэлнээс харьцуулан монголчилжээ. Түүний доторхи хорин дөрөвдүгээр бүлэгт номлосон «эмчлэхүй биеэ тэжээхүй үйлд нэн мэргэн амины найман зүйлийн вед (сургаал) шаштир»-ын хийгээс болсон өвчин, цөснөөс (map) шүлсэнээс (бадган) болсон, хурааснаас (хурсан) болсон өвчнийг амирлуулах (намдаах)» онол монгол оронд анх уламжлагдаж дэлгэрчээ.

Энэ нь эртний Энэтхэгийн анагаах ухааны үндсэн онолыг шингээж авах нөхцөлийг бий болгосон ажээ. ЭНэ үед монголын нийгэм, аж ахуй, соёлын цаашдыы хөгжилтийг дагалдан эмнэлгийн туршлага нь улам баяжин дээшилж, зохих онолын суурьтай болсон байна. Монголчууд арванзургадугаар зууны сүүлчээс хорьдугаар зууны дунд үе хүртэл өөрөөр хэлбэл, Мин  улсын суүлчээс Чин улсын үеийн феодалын нийгэм жич 1840 оноос хойш феодал хагас колонийн нийгмийг өнгөрөөжээ. Тийнхуү аж ахуйн талаар дан нүүдэллэн мал маллах аж ахуйгаасаа дэвшиж, зарим газрын монголчууд, байшин гэр барин суурьшихын хамт тариалан эрхлэх, мал маллах буюу бүрмөсөн тариалах аж ахуйд шилжин оржээ. Соёлын талаар төвд, хятад энэтхэгийн соёлын нөлөөгөөр утга зохиол, байгалийн шинжлэх ухаан зэрэг олон талын ном зохиол туурвиж хятад, төвдийн эртний сонгодог зохиолуудыг монгол хэлээр орчуулсан байна. Үүний дотор анагаах ухааны зохиол зохих байрыг  эзлэх юм.

Арванзургадугаар зуунаас эхлэн төвдийн шарын шашин монгол оронд дэлгэрэхийн хамт монголчуудын угаас шүтэж байсан бөөгийн мөргөлийн шашин аажмаар устахад хүрчээ. 1576 оны уеэр төвдийн «Дөрвөн үндэс» шарын шашныг дагалдан монгол газарт нэвтэрч арвандолоодугаар зууны эхээр өргөн дэлгэрчээ.

Мөн эртний энэтхэгийн «Данжуур» гэдэг томоохон судар арванзургадугаар зууны сүүлчээр монголд нэвтэрч арвандолоодугаар зууны суүлчээр монгол хэлээр орчуулагдсанаас хойш түүний доторхи эртний энэтхэгийн анагаах ухааны зохиол «Аюур-вэд» Найман гишүүнтийн зүрхэн хураангуй» монгол оронд дэлгэрэв. Энэхүү суурь дээр монголын уламжлалт эмнэлгийн туршлага, мэргэжил нь улмаар дээшлэн баяжиж, бодит эмчилгээний явцад төвд, хятад, энэтхэгийн анагаах ухааны онолыг бүтээлчээр шингээн авч, өөрийн онцлог бухий биеэ даасан монгол анагаах ухааны онолын систем болж бүрэлдсэн юм. Үүнд дурдууштай  нь  монгол анагаах  ухаан бол хятад анагаах ухааны үндсэн онол болон төвд, энэтхэгийн анагаах ухааны «Дөрвөн үндэс», «Найман гишүүнтийн зурхэн хураангуй» зэрэг зохиол дох гүн ухааны арга билиг, таван махбодын сургаалаар суурь болгосон хий, шар, бадганы онол болон долоон тамирын онолыг тэр хэвээр нь шингээн авсан  биш, харин өөрийн уламжлалт эмчилгээний туршлага болон орон нутгийнхаа онцлог байдал, тухайлбал ард түмний үйлдвэрлэл, амьдралын бодит байдал, байгалийн газарзүй, уур амьсгал, хүүхдийн өвчин эмгэгийн байдалтай бүтээлчээр уялдуулж халуун хүйтний онолыг багтаасан өөрийн биеэ даасан онолын системийг бүрэлдүүлсэн юм. Тэр уед монгол анагаах ухааны нэлээд олон зүтгэлтнүүд товойн гарч «Дөрвөн үндэс» болон түүнтэй холбогдол бүхий зохиолыг тайлбарлан нэмж тодотгосон тусгай зохиолыг бичиж, төвд, энэтхэгийн анагаах ухааны онол, мэдлэгийг бүтээлчээр шингээн авахад асар их гавьяа зүтгэл гаргажээ.  Үүнд  хэдэн  жишээ дурдвал:

1.  Халуун хүйтний тухай. «Дөрвөн ундэс» өвчин бүхнийг хураангуйлбал халуун хүйтэн хоёрт багтдаг гэж үзээд зөвхөн халуун өвчний тухай арван зургаан бүлэгт хувааж дэлгэрэнгүй өгүүлээд, харин «хүйтэн өвчин» гэсэн тусгай бүлгийг бичээгүй орхижээ. Арваннаймдугаар зууны үеийн монголын алдарт эмч Ишбалжир «Дөрвөн үндэс»-ийн онол туршлагыг хүйтэн чанартай өвчин их гардаг монгол орны бодит байдал болон монголын уламжлалт анагаах ухааны «хүйтэн өвчин»-ий тухай онолтой холбож, өөрийн бичсэн <-Дөрвөн рашаан» гэдэг зохиолдоо «хүйтэн өвчин», «халуун өвчин» гэх тусгай хоёр бүлгийг «чухал болох арван өвчин»-ий хамгийн түрүүнд байрлуулж «хүйтэн, халуун харшилдах» «хүйтэн, халуун харилцан урвах» зэрэг хэдэн бүлэг бичиж хүйтэн, халууны   онолыг   төгөлдөржүүлсэн байна.

2.  Үндсэн зургаан өвчний онолд хий, шар, бадган, цус, шар ус, хорхой зургааг үндсэн зургаан өвчин гэдэг. «Дөрвөн үндэс»-д тэдгээрийг халуун, хүйтэн хоёрт багтаан товчхон өгүүлээд гол болох үндсэн өвчин гэж тодорхойлоогүй байна. Үүнд Ишбалжир «Рашааны ундрал» гэдэг номдоо «Гурван гэмийн дээр цус, шар ус, хорхой гурав оролцож үндсэн зургаан өвчин гэгч болно» гэж дурджээ. Бас «Рашааны дусал» гэдэг номдоо «Анагаах өвчнүүдийг хураангуйлбал хий, шар, бадган тус бүрээр гурав, хоёр хоёроор хавсарсан гурав, гурвуул хурсан нэгтэй нийт долоо болно. Гэвч гол болох нь хий, шар, бадган, цус, шар ус хорхойтой үндсэн зургаан өвчин болно» гэж трдорхойлсон байна. Тэрээр үндсэн өвчнүүдийг задлан шинжлэхдээ зөвхөн гурван гэмээр үндэс болговол гүйцэт бус, гурван гэмд эс багтах цусны чанартай өвчин, шар усны чанартай өвчин, хорхойгоос болсон өвчнийг оруулбал сая бүрэн болно гэж үзэж байв.

Энэхүү үзлээр онолын удирдамж болгон арга билиг, таван махбодын сургаалаар суурь болгон хий, шар бадганы онол, долоон тамирын  онол, халуун хүйт­ний онол, цус, савны (хөндий эрхтэн) онол   зэрэг   үндсэн   өвчний   онол  нь улмаар тогтолцоо болон хөгжсөн  байна.

Mэc заслын ухаан. мөн ихээхэн хөгжив.  Арван тавдугаар зууны  үед алдарт эмч Цорж Мэргэн мэтийн монгол эмч нар яс барих, хэмхэрсэн ясыг гаргаж авахдаа мөсөөр мэдээгүйжүүлэн мэс засал хийж байсан тухай мэдээ бий. Чин улсын  үед цэргийн дотор 30 гаруй монгол эмч нарыг яс барих мэргэжилтнээр ажиллуулж байсан тухай «Чин улсын түүхийн эх  ноорог»-т   тэмдэглэсэн байдаг.

Алдарт эмч Ишбалжир монголын яс барих, шарх анагаах тухай уламжлалт туршлагыг эмчилгээний онолтойгоо уялдуулан нэлээдийг эмхэтгэн бичсэн юм. Тэрэзр «Дөрвөн рашаан» гэдэг зохиолдоо мэсийн шархыг анагаах, бэртэнгийн зүйлийг анагаах, мултарсан үеийг оруулах, монголын тархи домнох ёс зэргийг нарийн тайлбарласан байна.

Эм судлалын талаар монгол анагаах ухаан нь өөрийн орон. нутгийнхаа бодит байдалдаа тохирсон онцлог бүхий эмийн найрлага, эм хэрэглэх аргатай байсан бөгөөд хятад, төвд зэрэг үндэстнүүдийн эмийн тухай мэдлэгийг бутээлчээр авч, цаашид хөгжүүлсэн байна. Арван долоо-наймдугаар зууны үеэр эмийн бодис, эм найруулах судлалын эрдэмтэн олон гарчээ. Тэр үед Ишбалжир «Эмийн нэрс ба эмт бодисыг таних болор толь» гэдэг зохиол бичиж, түүндээ эмийн эрдэнийн аймаг, өвсний аймаг ззрэг найман аймагт хувааж, 801 зүйлийн эмт бодисын хэлбэр дүрс, амт, чанар, чадал, эмд хэрэглэх хэсэг зэргийг нарийн тайлбарлан (танилцуулсны хамт эмийн нэр томьёо байгалийн   рашаан  зэргийг оруулжээ.

Арван наймдугаар зууны үед алдарт эмзүйч, цахарын Лувсанчүлтэм «Эрдэнэ, шороо, чулуун эмийг таних ухаан», «Мод, тан, шим гурван аймгийн эмийг таних ухаан», «Өвсөн аймгийн эмийг таних ухаан», «Давс, үнэс, амьтны гаралтай эмийг таних ухаан» зэрэг дөрвөн зохиолыг бичжээ. Тэрчлэн: арваьг долоо-наймдугаар зууны үед «Өвсөн: эмийн товч» болон «Төрөлтийг хамгаалах чухал бичиг» зэрэг зохиол монгол хэлээр орчуулагдан тарснаар хятад змнэлгийн онол, мэдлэг нь монгол эмнэлэгт басхүү нөлөөлжээ.

Арван есдүгээр зууны үед Найман хошууны монгол эмч Жамбалдорж «Үзэсгэлэнт нүдэн чимэг» хэмээх зохиол бичиж„ эмийг буруу таних, нэргүй өвсөнд дураар нэр өгөх, хятад нэрийг хутган хэрэглэх байдлыг залруулсан бөгөөд найман аймаг, 24 төрлийн 876 зүйл эмийн гарах газар, дэлбээ дүрс, амт чанар, чадал, түүх цаг, номхотгох (боловсруулах) арга зэргийг тодорхой бичнж, түүндээ хятад нэр болон 576 хуудас зураг хавсаргажээ, Энэ зохиол нь монголын амзүйн ухааныг системтэй хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулав.

Арвандолдугаар зуунд монгол эмч Лувсанданзанжанцангийн зохиосон «Туулгын бүлгийн товч хийгээд хүйтэн  өвчнийг ерөнхийд нь дарах найрлага зэрэг оршвой» болон «Хорин тавт найрлагийн аймаг» гэх хоёр зохиол нь хүйтэн өвчин үлэмж үүсдэг монгол орны онцлогийг тусгасан байна. Арваннаймдугаар зууны үед Гомбожав гүнгийн зохиосон «Эмийн найрлага» нь монгол эмийн туршлагат жорыг гол болгон энэтхэг, хятад, төвд, сартуулын жорыг чадамгай ашиглан эмхэтгэсэн бүтээл болов. Арванесдүгээр зууны эхээр дээд монголын эмч Жамбалчойжданзанпэрлэйн бичсэн «Эрдэнийн сан» бол монгол эм найрлагын том зохиол мөн. Үүнд дотор, шээс засал, эмэгтэйчүүд, хүүхэд, таван эрхтэний эмнэлэг, халдварт өвчин, халуун өвчин зэрэг салбаруудад хэрэглэх хоёр зуугаад жорыг эмчилгээний онол, анагаах зарчим, хоол унд засал, сувилал зэрэгтэй уялдуулан хэрэглэх аргыг танилцуулсны хамт «Дөрвөн үндэс»-ийн онолыг монгол орны бодит байдалд тохируулан бүтээлчээр хөгжүүлсэн байна. Жишээлбэл: Хий өвчний хүчийг гурав хуваан түүнийг анагаах их, дунд бага шимийн хураангуй гээд, бас боловсорсон, дэлгэрсэн халууныг тодорхой ялгаж өгүүлсэн байна. Тэрчлэн нүдний өвчнийг 94 зүйлд хуваан анагаах аргатай нь дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд бах өвчнийг цэгээгээр анагаах зэрэг шинэ аргуудыг олон дурджээ.

Үүнээс гадна монголын алдарт эмч Лувсандандарын бичсэн «Эмийн үндэсний зарим тохионы утгыг тайлсан намжил арурын эрихийн үзэсгэлэн чимэг» болон Ёндон маарамбын «Цогт дөрвөн үндсийн түүвэр нэр нүүрийг тодотгогч толь», арванесдүгээр зууны үед Алшаа хошууны Гошигачны хэвлүүлсэн «Бүхнээ туслах элдэв эмийн найрлага», Даригангын Жамбалдоржийн бичсэн «Эмийн жор», XX зууны эхээр цахарын Аюурлувсан лхаарамбын зохиосон «Усан хаванг анагаах очир алмаас», Ордосын «Жалсан-Одсэрийн жор»   зэрэг   зохиолуудыг   дурдаж болно.

Монгол эмзүйн хөгжлийн 300 гаруй жилийн явцад төвд нэрээр нэрлэгдсэн эмүүдийн 40% гаруй нь нэр адил боловч эмийн бодис өөр болсон явдал монгол эмзүйн   хөгжлийг   харуулж байна.

Өвчний онош тавих талаар «Дөрвөн үндэс»-ийн асуух, үзэх, хүрэлцэх гурван шинжилгээгээр гол болгосон оношзүйн ухаан  бурэлдэн хөгжив.

XVIII зууны үед Лувсанчүлтэмийн бичсэн «Судал шинжлэхүй ёсны товч», Ишбалжирын бичсэн «Рашааны ундрал» дахь «Өвчнийг шинжлэн таних арга» зэрэг зохиол доторхи шээс шинжлэх, судлыг шинжлэх, асууж шинжлэх, хашир, самбаагаар шинжлэх, авах, орхихоор шинжлэх гэх таван хэсэг, «Рашааны цагаан сүүдэр» дахь шархны бүлгийн ил шарх, үе мултарсныг шинжлэх арга, «Рашааны дусал» доторхи «Монголын тархи унасныг засах ёс» зэрэг зохиол нь бүгд өвчнийг танин шинжлэх аргын онолыг хөгжүүлсэн бодит  жишээ болно.

Үүнээс гадна Лувсанчоймболын «Монгол эм, эмнэлгийн түүвэр», Жигмэдданзанжамцын    «Монгол    эмнэлгийн уламжлалт жор (Үзэгсдийн баясгалан),  Ишданзанваанжилын «Монгол эмнэлгийн дөхөм найрлага» зэрэг олон зохиолуудад  тусгай   бүлгээр  бичигджээ.

Эмчилгээний туршлага мэргэжил баяжин дээшилж, онолын систем улмаар бүрэлдсэн суурь дээр биеийн бүтэц болон өвчний ялгалаар эмчилгээг ялган хуваах болжээ. Ишбалжир анх түрүүн «Рашааны  Цагаан шүүдэр» гэх зохиолдоо өвчний ялгалыг дотор өвчин, халуун өвчин, халдварт өвчин  таван эрхтэний өвчин, цул,савын өвчин. эмэгтэйчүүдийн өвчин, нялхсын өвчин, хэсэн бусаг өвчин, хамт төрсөн яр, ил шарх, этгээд өвчин хийгээд хордлого зэрэг 13 их салаа хэсэгт хуваажг түүний дотор бас бага салаа салбарт хувааж шинжилдэг болжээ. Жишээлбэл таван эрхтний дотор толгойн өвчин, нүдний өвчин, чихний өвчин, хамар, амны өвчинг, хүзүүний эмгэг, шархны толгойн, цээжний, мөчний шарх, үе мултрах гэх зэргээр  нарийн  хувааж тайлбарлажээ.

Анагаах ухааны сургалтын талаар эртний үед эмчийн мэргэжлийг голдуу өвөг эцэг, эцэг мэт гэрийнхээ ахмад хүмүүсээс хүүхдүүддээ уламжлан сургадаг буюу тусгай багшийг дагаж сурдаг байсан юм. XVII зуунаас хойш монгол нутагт  шарын шашин дэлгэрч, сүм хийд олон байгуулагдахын зэрэгцээгээр сүмийн харьяа: мамбадацан (мамбарасан) гэдэг эмнэлгийн сургууль олон газар байгуулж, анагаах ухааныг зохион (байгуулалттай1 системтэйгээр сургах болсон юм. Энэ нь тухайн түүхэн үед монтол анагаах ухааны бүрэлдэн хөгжихэд зохих нөлөө үзүулсэн бөгөөд монголын алдарт эмч нарын олонх нь ийм сургуулиар хүмүүжсэн хүмүүс болно.

Монгол анагаах ухааны үндсэн онол

Монголын анагаах ухааны үндсэн онол  нь хүний амьдрах зүй тогтол, эмгэгзүй, оношзүйн судлал, анагаах зарчим, арга зэргийг судлах шинжлэх ухаан мөн. Өөрөөр хэлбэл махбод, материйн харилцан түшиглэх зохицонгуй харьцаа болон тамир, махбодын харилцан хорлолцох харьцангуй харьцаа, шингээх болон боловсролтын системийн харьцаа, жич хүний биемахбодод болон байгалийн орчин ахуйн зөрчилт нэгдмэл харьцаа зэргийг өөрийнхөө судлагдахуунаа болгож, хүний биемахбодын амины хөдөлгөөний нарийн будлиантай   жам   ёсыг   судлах болно.

Монгол анагаах ухааны үндсэн онол бол эртний уламжлалт монгол эм, эмнэлгийн эмчилгээний үйлдэлгээ, туршлагын суурин дээр буй болж урт удаан хугацаагаар эмчилгээний үйлдлийг жолоодож ирсэн юм.

Түүний хөгжилтийн явцад эртний гэнэн материалист узэл болох арга билиг, таван махбодын сургаалаар гүн ухааны удирдамж болгохын хамтад бусад орны эмнэлгийн онолын шилдэг үзэл санааг бүтээлчээр авч нэгэн бүрэн төгөлдөр онолын систем болж хөгжсөн  юм.

Монгол эмнэлэг нь аль эртнээс хүйтэн, халуунаар өвчний мөн чанарыг тайлбарлах   онолын   чанартай  ухагдахуун  буй болсон байна: Тухайлбал эртний төөнө засал бол халуун ерөндгөөр хүйтэн чанартай  өвчнийг анагаахыг гол болгосон юм, одоо хүртэл уламжлагдаж ирсэн монголын  хүйтэн жин засал болон цэгээний эмчилгээ бол хүйтэн ерөндгөөр халуун чанарын өвчнийг анагаах үзлийг баримталдаг юм. Энэхүү өвчний мөн чанарыг хүйтэн, халуун хоёрт хураангуйлан өвчнийг анагаах ерөндгийг бас халуун хүйтэн хоёрт хураангуйлаад байгаа нь хүний биемахбодын амины хөдөлгөөн халуун, хүйтний тэнцвэртэй байдалд явагдах ёстой гэсэн үзэлд тулгуурлан үүссэн үзэл мөн.

Иимэзс хүйтэн халууны эсэргүүцэлдэх, нэгдэх онол нь эртний уламжлалт монгол  анагаах ухааны үйлдлэгийг удирдах ерөнхий хөтөлбөр болж байжээ. Энэ бол монгол эмнэлгийн амьдрахзүй, эмгэгзүйн халуун, хүйтний онолын үүсэл мөн. Монгол  үндэстний өвөг дээдэс биеийг тэнхрүүлэх, өвчнийг эсэргүүцэх биеийн дотоодын идэвх чадварыг дайчлах аргыг аль зртнээс маш чухалчилсаар ирсэн юм.

Тэд нүүдлийн мал аж ахуйн амьдралдаа тохирсон  мах, сүүгээр гол болгосон хоол, ундаагаар тэнхрүүлэх, өвчнийг засах баялаг туршлагыг хуримтлуулсан билээ. 1330 онд зохиогдсон «Идээ ундааны жинхэнэ товч»-д тэдгээр туршлагыг эмхэтгэж цэгээгээр охь болгосон олон зүйлийи цагаан идээ хийж, хонины махаар охь болгосон олон зүйлийн хоол зэрэг монгол идээний амт, чанар, чадлыг тусбүрт нь нарийн тодорхой өгүүлж, анагаах ухааны талаас нь   тайлбарласан байна.

Биеийн   бүтцийн     тухай   мэдлэг аль эртнээс буй   болсон   юм.   Ан  гөрөө хийх,  мал   маллах   аж   амьдралтай   эртний монголчууд,   адгуусан   амьтны   бүтцийн тухай маш баялаг мэдлэгтэй байсан тул түүгээрээ хүний биеийн бүтцийг төсөөлдөг байжээ.   Гэтэл   тэрхүү   мэдлэг   тухайн үедээ шархыг   анагаах    шаардлагыг   хангаж чадахгүй байсан тул арвангуравдугаар зууны үед дайны талбарт мэс  заслын  эмчилгээтэй   холбоотойгоор   хүний   биеийг задалж шинжилгээ хийж байсан байна. Ингэснээр хүний   биеийн бүтцийн  тухай   мэдлэг улмаар   баяжиж,   шарх   анагаах   мэс заслын мэдлэгийн   хэмжээ   ч   дээшилжээ. Эртний монгол   эмнэлгийн   тархи   домнох,  цус савны   доргилтыг     домнох,     орон шилжсэн гэмтлийг засах зэрэг анагаах зарчмыг одоо үед   «доргилтыг   доргилтоор   засах зарчмаар удирдамж болгож байсан»  гэж үзэж байна.   Энэ   бүхэн   нь   эртний уламжлалт монгол   эмнэлгийн   онолын   соёолол болно, Арвандөрөвдүгээр  зууны   үед «Алтан гэрэл»-ийг   монгол     хэлээр  орчуулснаар түүний   доторхи   энэтхэгийн   Аюурвед эмнэлгийн  «хий  цөсний,  шүлсэн»-ний эмгэгзүйн  онол  монгол  эмнэлгийн  онолыг хөгжилтийн   нэг   ашигтай     нөхцөл болжээ. Арванзургадугаар   зууны   сүүлчээс эхлэн «Анагаах   ухааны   дөрвөн   үндэс», Энэтхэгийн   анагаах   ухааны   «Найман гишүүнтийн   зүрхэн   хураангуй»   зэрэг зохиолууд  монголд   дэлгэрэхийг   дагалдан   түүний  доторхи    одон    зурхайн     таван махбодын онол,  хий шар,  бадганы онол уламжлагд­жээ.     Түүний     хамт   «Дөрвөн үндэс»-д товчхон    тэмдэглэсэн    хар   зурхайн таван махбодын  нөлөөг ч авсан байна. Энэ хоёр зохиол,   ялангуяа     «Дөрвөн үндэс-ийн онол монгол оронд дэлгэрсэн явдал монгол анагаах   ухааны   үндсэн   онолын системд чухал   нөхцөлийг     бүрдүүлсэн   юм.  Дээр  дурдсан уламжлалт монгол эмнэлгийн онолын   соёл   болон   арванзургадугаар зууны сүүлчээр орж ирсэн бусад анагаах ухааны  мэдлэгийг   хүлээн   авсан   суүрин   дээр  арвандолдугаар зуунаас   хойш   монгол орны  байгалийн   орчин   ахуй,   аж   амьдрал,  биемахбодын     онцлогтой     холбон шинжлээд  цөөн бус зохиол бичигдэж монгол анагаах ухааны   үндсэн   онолыг   хөгжүүлсэн байна.      Тухайлбал,     Ишбалжирын зохиосон  «Дөрвөн   рашаан»-д   шороо   мэт гүнд хүйтэн   өвчнийг   анагаах,   дайсан   мэт  тэмцэлдэх  хүйтэн,   халуун     харшилдсан өвчийг анагаах,   буга,     гөрөөс   буцах мэт хүйтэн  халуун харилцан урвалжих  гэх  зэрэг тусгай   сэдвээр   бичсэн   өвчний    мөн чанарыг задалсан    хүйтэн,     халуун  өвчний  зүйн онол   хийгээд   «өвчнүудийг хураангуйлбал гал  болох  нь  хий, шар,  бадган,  цус, шар ус,  хорхой  зэрэг  үндсэн    зургаан өвчин болно»   гэж   тодорхойлоод,   зургаан өвчнийг  тус   бурд  иь  тусгай  сэдзээр нарийн тодорхой  өгүүлсэн  үндсэн зургаан өвчний онол   зэрэг   бол   Монгол   анагаах  ухааны үндсэн   онолыг   хөгжүүлсэн   чухал зрхиол бүтээл   болох     бөгөөд     түүнээс хойшхи монгол   анагаах   ухааны   эмчилгээний арга барилын   гол удирдамж   болгосон  юм.

Арвандолдугаар зуунаас хойш Лувсанданзанжанцаны зохиосон «Өвчний ялгал»-д Ишбалжирын зохиосон «Рашааны ундрал», Лувсанчүлтэмийн зохиосон «Судал шинжлэх ёсны товч» зэрэг үндсэн онолын тухай тусгай зохиолууд ялгаран гарсан бөгөөд түүний дараа «Монгол эм эмнэлгийн түүвэр», «Монгол эмнэлгийн уламжлалт жор үзэсгэлэнгийн баясгалан» гэх мэт олон зохиолуудад үндсэн онолыг тусгай бүлэг болгож өгүүлсэн нь  ч чухал байрыг  эзлэх юм.

Монгол анагаах ухааны үндсэн онол нь өвөрмөц онцлогтой юм. Үүнд арга билиг, таван махбодын сургаалаар гүн ухааны удирдамж болгосон бүхэл цогцот үзэл бөгөөд үндсэн зургаан өвчинд диалектикч задлан шинжилгээ хийж анагаах нь туүний товойсон онцлог болно. Бүхэл цогцын үзэл нь юуны өмнө хүний биеийг тамирын нэгдмэл цогц гэж үзээд махбод тамирын хоорондох харилцан түшиглэх харьцаагаар хөврөлийн тогтоц, бойжилт, тамирын шимтгэл, ялгаралт цул сав, таван эрхтэн зэрэг биеийн аливаа эрхтэний амьдрах зүйн ажиллагаа зэргийг судлах бөгөөд хүний махбод болон байгалийн орчин ахуйг зөрчилтэй нэгдмэл цогцоор үзэж, орон цаг, амьдрал зэрэг байгалийн орчин ахуйн хүний биед өгөх энэ зүйлийн нөлөө болон бигмахбодын хариу тусгал зэргийг чухалчлан судлана. Тэрчлэн өвчин бүхний шалтгааныг үндсэн зургаан өвчинд хураангуйлж, өвчин бүхний мөн чанарыг халуун хүйтэнд хураангуйлж, өвчин бүхний орныг цул  сав, судал таван эрхтэнд хураангуйлж тус тусад нь задлан шинжилгээ хийхийн хамт өвчний үндсэн шалтгаан, мөн  чанар, оршсон орон гурвыг өвчний хөгжлийн үе шаттай уялдуулан, ерөнхийлэн нэгттэж диалектикч задлалт хийж оношлоод анагаах зарчмыг тогтоодог байна. Арга билиг, таван махбодын сургаалыг монгол анагаах ухаан дээр хэрэглэх болсноос хойш үүгээр үндсэн онолын гүн ухааны удирдамж болгосон байна. Амьдрах зуйд голдуу хөврөл тогтох ёс биеийн гурван махбод, долоон тамир, цул сав, таван эрхтэн, цагаан судлын систем зэрэг агуулга багтax бөгөөд махбод, тамирын харилцан түшиглэх зохицонгуй харьцааг гол болгож биеийн зөрчилт нэгдмэл цогцыг судлах болно. Өвчний зүйд голдуу өвчний шалтгаан нөхцөл, өвчний урвалт, үндсэн зургаан өвчин хүйтэн халуун зэрэг агуулга багтах бөгөөд махбод, тамирын харилцан хорлолцох харшингуй харьцааг гол болгож, өвчний үндсэн шалтгааныг үндсэн зургаан өвчинд хураангуйлж  өвчний мөн чанарыг хүйтэн, халуунд хураангуйлж судлах болно. Оношлолын судлалд голдуу асуух, үззх, хүрэлцэх гурван шинжилгээ хийгээд үүний суурь дээр хийх хувьсангуй задлалт, сэжигтэй өвчний туслах хорлох ерөндөгөөр тэнсэн шинжлэх ззрэг агуулга багтах бөгөөд арван анхаарлыг ундзслэн бүх талаар материалист диалектикч үзлийн задлалт хийж өвчний үндэс, мөн чанар, орныг магадлан оношлох болно.

Анагаах  зарчимд голдуу үндсэн өвчнийг гурван цагтай уялдуулан анагаах, өвчний чанарыг хүйтэн халуунд хураангуйлж анагаах, _ ерөндөгийг өвчинтэй учруулан анагаах зэрэг агуулга багтах бөгөөд бүхэл цогцын үүднзэс махбод, тамирын харьцааг гол болгож, өвчний үндэс, мөн чанар, буусан орон гурвыг ерөнхийлөн задлан шинжилж анагаах зарчмыг тогтоох болно. Анагаах зарчим бол анагаах аргын удирдамж болж бодитой анагаах арга нь өвөрмөцөөр анагаах зарчимд захирагдана.

Монгол анагаах ухааны үндсэн онол бол  Монгол  анагаах  ухааны  эмт бодисын судлал, засал энэ шинжилгээний салбарыг жолоодох онол, чухал суурь хичээл болно.  Тэр нь хүний биеийн махбодын хөдөлгөөний олон жам ёсыг эрж гаргахдаа чухал ач холбогдол өгдгөөр барахгүй үүнээс хойшид ч амины хөдөлгөөний аль олон нууцыг тайлахад чухал ач холбогдолтой юм. Учир нь энэхүү онол бол бодит  байдлаас үндэслэж урт хугацааны арга барилг. туршлагын   дунд   шалгарч өнгөрсөн түүхтэй билээ.    Үүнд     онолын  үйлдлийг жолоодох ач холбогдлыг механикаар үзэж ном бичигт тэмдэглэсэн зүйлийг  өөрчлөхгүйгээр үзэх буюу эсвэл энд тэнд албадан тогтоох явдал байн байн гарч мэднэ.  Нөгөө талаар практикийг онолоос хэтэрхий чухалчилж, онолын жолоодох үйлдлийг үгүйсгэх буюу эсвэл дутуу  дорой туршлагадаа баригдаж, туршлагадаа  онолжуулахын ач холбогдлыг ойлгохгүй  явдал ч гарч мэднэ. Иймээс онол, үйлдлийг нягт уялдуулахын чухал чанарыг гүнзгий ойлгож, онолгүй практик мохоо балар үйлдлэг болно,. практикгүй онол бол хоосон хуумгай онол болно гэсэн үнэн ёсыг баримтлах  бол Монгол анагаах ухааны  үндсэн онолыг хөгжүүлэх явдалд нэн чухал ач холбогдолтой юм.

Уламжлалт монгол эмнэлгийн  эмчилгээний арга барил туршлагын  суурин  дэзр үүсэж хөгжсөн энэхүү үндсэн онол  нь урт yдаан хугацааны үйлдлийн дүнд тасралтгүй дээшилж системчилсэн юм. Шинжлэх ухааны нисэх мэт түргэн хөгжиж  байгаа одоо үед матерлист үзлээр уирдамж болгож, эмчилгээний үйлдлийн баримжаагаар Монгол анагаах ухааны үндсэн онолыг судлах ажил өдөр ирэх бүр  гүнзгийрч байгаа тул тэр нь яриангүй улмаар  системжиж одоо үеийн шинжлэх ухааныг дагаж хөгжих нь  зайлшгүй юм.

Дараагийн дугаарт: Арга билгийн сургаал

Таван  махбодын сургаал

Гурван  махбодын сургаал

Хий, шар, бадганы тухай уншина уу.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7019
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК