Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Анагаах ухааны хөгжил, хэтийн төлөвийн зарим асуудал
( Түүх )

Анагаах ухааны дэд эрдэмтэн, доцент  Б. Дэмбэрэл

 

   1. Уламжлалт анагаах ухаан  (ардын эмнэлэг)-ы тухайд

Хүн төрөлхтөн эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэх, өвчин эмгэгийг танин мэдэх, эмчлэх, сэргийлэх талаар хуримтлуулсан мэдлэг, практик ажиглалтын нийлбэр-цогц анагаах ухаан гэдэг ухагдахууныг буй болгожээ. Анагаах ухаан эрт дээр үеэс байгаль шинжлэл, биологийн шинжлэх ухаанaac биеэ даан салбарлан хөгжсөн түүхтэй бөгөөд түүний хөгжлийг нийгэм эдийн засгийн байгууллын янз бүрийн шатанд үндсэндээ шинжэх ухаан техникийн дэвшил, хими, физик, гүн ухаан зэрэг шинжлэх ухааны хөгжил, үйлдвэрлэлийн аргын түвшин тодорхойлж байжээ. Чухамхүү ийм шалтгаанаар манай орны хөгжлийн түүхэнд ч анагаах ухаан янз бүрийн түвшинд хөгжиж ээдрээ мадагтай замыг туулж эдүгээг хүрч иржээ.

Монгол орон эрт дээр үеэс уламжилж ирсэн баялаг түүх» соёлтой түүний нзг хэсэг нь олон зуун жилийн өмнө хүн ардын амьдрал практикийн шаардлагаар үүсч үеэс үед дамжин хөгжиж ирсэн уламжлалт анаraax  ухаан,   ардын   эмнэлэг юм.

Монгол анагаах ухаан манай орны дэвсгэр нутагт хэдий үед хэрхэн яаж үүссэнийг одоогоор тодорхой гүйцэд тогтоогоогүй боловч монголчууд эрт дээр үеэс өвчнийг эмчлэхэд ургамал, амьтан, эрдсийн түүхий эдийг ашиглах, ханах, төөнөх, хаттах, жигнэх, яс, үе булчингийн гэмтлийг барьж эвлүүлэх, цул, савын эрхтэнд бариа засал хийх зэрэг олон аргуудыг хэрэглэж ирсэн нь ном судар зэрэг уламжлалт соёлоор дамжиж иржээ.

Уламжлалт эмнэлгийн өвийг судлах талаар Ардын эмнэлгийн хүрээлэн, зарим эрдэмтдийн хийсэн судалгааны материалаас үзэхэд манай орны дэвсгэрт анагаах ухаан хөгжсөн түүхийг илтгэн өгүүлэх архивын болон ном судрын материал, археологийн баримтууд гол төлөв XIII зуунаас хойших үеийг хамарч байгаа ажээ (11). Энэ нь XIII зууны үеэс Монгол оронд Буддийн (шарын) шашин эхлэн дэлгэрч түүний хамт эртний энэтхэг, төвдийн анагаах ухаан нэвтэрсэнтэй холбоотой юм. Тэр үеэс шашны зарим сүм хийдэд Монгол эмнэлгийг заан сургадаг тусгай сургууль (манба-дацан) байгуулан эмч оточ нарыг зориуд бэлтгэх, эмчлэн сувилах ур чадварыг эзэмшин, илүү сайн «ном мэддэг» нэр хүнд бүхий заримаар нь манрэмбын дамжаа бариулан (эрдмийн зэрэг хамгаалуулах) «маарамба» хэмээх цол хэргэм хүртээх, тэргүүний зарим эмч оточ нар энэтхэг, төвдийн анагаах ухааны тулгуур сурах бичиг, ном хэвлэлийг орчуулах, тайлбарлан бичих, нэртэй эмч эрдэмтдийг урих, өөрсдөө Энэтхэг, Төвд орноо аялж суралцах, ардынхаа уламжлалт аргыг судлах зэрэг олон арга хэлбэрийг ашиглаж эртний Монголын анагаах  ухааныг   баяжуулан   хөгжүүлсэн түүхтэй.

Манай тооллын 820—830-аад оны үед санскрит хэлнээс төвд хэлнээ орчуулж улмаар XIV зууны үед Монголд нэвтэрсэн төвд эмнэлгийн эмч нарын өврийн ном болсон «Жүч» буюу «Рашааны зүрхэн найман гишүүт нууц увдисын үндэс» хэмээх эртний судар, олон төрлийн орчуулга, тайлбараар баяжсаар эдүгээ үеийг хүртэл уламжлан ирсэн нь тэр үеийн анагаах ухааныг судлах тулгуур материал болж байгаа билээ, Энэ судрын утга  санаа,  агуулга нь эртний Энэтхэгийн «Аюрведа» (Насны ухаан) судрын үндэстэй олон талаар тохирдог нь уг судар эртний дорно дахины философ, Энэтхэг, Төвдийн анагаах ухаанаас үндэстэй болохыг гэрчилнэ..

Эртний дорно дахины философичид» энэтхэг, төвдийн анагаах ухаа-ны нэрт телөөлөгчид гэнэн материалист үзэл, урсгал диалектик аргад тулгуурлаж дэлхий ертөнцийн эх үүсвэр, өвчин эмгэгийн гарал үүсэл, эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг тайлбарласан тодорхой онол, ухагдахууныг томьёолж түүнээс уламжлан өвчин эмгэгийг анагаан засах арга барил, түүний дэс дарааллыг тогтоож, бас биемахбодын анхдагч элементүүдийн хоорондын шүтэлцээ, харьцаанд суурилсан биеийн галбир, зан төрхийн өвөрчлөлийн (конституция темперамент) тухай бүхэл бүтэн сургаалыг   буй болгожээ.

Орчин үед эдгээр сургаал онол гол төлөв түүхэн судалгааны ач холбогдолтой боловч тэр үед өвчин эмгэгийг дан ганц шашны сургаал (бурханы шийттэл урд насны нүгэл хилэнцээр)-аар тайлбарлаж байсангүй, матерналист үзэл, бодит байдалд үндэслэн ойлгож байсан дэвшилт онолг шинжлэх ухааны зохих мэдлэгтэй байсныг батлахын хамт эртний дорно дахин, Монголын анагаах ухааны эмчилгээний арга, дэс дарааллыг (идээ ундаа, явдал мөр, эм засал зэрэг) нарийвчлан судалж эзэмших нь эмийн ба мэсийн эмчилгээ зонхилох болсон эрэн үед практикийн ч чухал ач холбогдолтой  ч  байж  болох юм.

Түүхийн баримтаас үзэхэд Монголын эртний найман аймаг зэрэг өндөр соёлтой олон аймаг нэлээд хүчтэй эм тан хэрэглэж байсан бол сяньби зэрэг нүүдэлчин аймгууд төөнөж халаах, огтлож зүсэх заслыг голчлон хэрэглзж байжээ. Ялангуяа ардын эмнэлэг бий болохоос бүр өмнөх цаг үед бөөгийн мөргөлийг дагаж буй болсон дом заслын арга (энэ нь сүсэт бишрэлийн нэг хэлбэр юм. Б. Д) нэлээд өргөн дэлгэрч байжзэ.

XII зууны зцэс XIII зууны эхээр Чингис хаан Монгол олон аймгуудыг нэгтгэж 1206 онд феодалын ёст Монгол улсыг байгуулснаар Араб, Энэтхэт, Европын улс оронтой соёлын харилцаатай болж, Монгол үндэстний аж ахуй, соёл улам хөгжиж эхэлжээ. Энэ бүхний үр дүнд монголын анагаах ухаан бүрэлдэж, цааш улам дэвшин хөгжих сууриа тавьжээ. Гэхдээ Энэтхэг, Балба, Төвд Монгол зэрэг Азийн олон орны уламжлалт эмнэлэг бие биедээ дэмжлэг болон аль нэг талаараа харилцаж уялдаатай хөгжиж улмаар нэг чиглэлийн салбар системийг бүрдүүлсэн бөгөөд Монголын уламжлалт анагаах ухааны судлал нь дорно дахины анагаах ухааны түүхтэй нягт холбоотой хөгжиж, түүний онолг практикийн туршлагаас байнга суралцахын хамт өөрийн гэх өвөрмөц жинтэй хувь нэмрийг оруулсаар иржзэ. Ялангуяа XIII—XVII зууны үед. Төвдөд гарсан эмийн ном судрыг Монголчууд бараг алгасалгүй авч, заримыг  эх  хэлнээ  хөрвүүлэн   ашигладаг байжээ.

1742 онд төвд, монгол хадмалтай «Мэргэд гарахын орон» хэмээх нэр томьёоны толь бичиг бүтээж, XIV зууны үед «Рашааны зүрхэн найман гишүүт нууц увдисын үндэс» хэмээх номыг орчуулж, дараа нь Лигдэн хааны үед уг орчуулгыг засварлаж, Ойрадын Галданцэрэн хааны үед «Анагаах ухааны дөрвөн үндэс» хэмээх номыг орчуулан тод үсгээр олон хувь барлаж, түүнээс хойш 300 гаруй жилийн турш монгол, төвд эмч нар змчлэхүй ухааны хэдэн зуун том жижиг бүтээлүүд туурвин уламжлуулж ирсэнээс одоо зөвхөн Ардын эмнэлгийн хүрээлэнд ховор чухал эмийн 200 шахам ном хадгалагдаж байгаа ажээ (11).

Төвд эмнэлгийн гол гарын авлага болох «Анагаах ухааны дөрвөн үндэс» хэмээх нэрт судрыг ЗСБНХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын хэсгийн биологийн идэвхт бодисыг шинжлэн судлах тасгийнхан арав гаруй жил дагнан судалж байгаа ажээ. Уг судалгааны дүнгийн талаар «Московские новости» сонины сурвалжлагч Владимир Смирнов Төвд эмнэлгийт судлагч Зөвлөлтийн мэргэжилтэн, химийн нэгдлийн биологийн аргаар туршин шинжлэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн, эрхлэгч Лидия Хундановатай ярилцахад уг судлагч (26)
 

Төвд эмнэлгийн онолын үндэслэл нь утга учиргүй зүйл биш юм. Миний хувьд  төвд эмч нарьн «Эрүүл» болон «Өвчин»-ийг хоорондоо үндсэн ялгаатай хоёр өөр байдал бус, харин диалектик нэгдэл процессын хоёр тал гэж үздэг  нь зөв санагдаж байна. Төвд оточ нар амьдралын гол үндсэн эхлэлийн» тэнцвэр алдагдсанаас өвчилдөг бөгөөд өвчин гэдэг болзөвхөн ганц нэг эрхтэнийх биш, бүх биемахбодын зовуурь шаналгаа гэж
тооцдог учир бүх биеийг нь эмчлэх хэрэгтэй гзж үздэг. Нэг бүр нь 500 хуудастай 22 боть мэдээллийг төвд оточ нар «толгой»-доо тогтоон барьж байх ёстой. Оточ хүний мэдрэх, харах, сонсох, амтлах чадвар нь сайтар хөгжсөн байх учиртай. Энэ бүхэн нь эртний эмч нарт орчин үеийн оношлох лабораторийг орлож байжээ. Сайн оточ болоход онолын мэдлэг практик дадлыг мадагтүй нарийн уялдуулан  хослуулж чадсан байх хэрэгтэй. Үүнд «онцгой авьяастанд» ч гэсэн урт удаан хугацаа шаардана. Бидний бүрэн бус урьдчилсан тооцооноос үзэхэд төвд оточ нар байгалййн 3000 орчим эмийн зүйлийг хэрэглэж байжээ. Төвд оточ нар биемахбод бүрийн хувийн онцлогийг онцгой анхаардаг учир эмчлэхдээ харгалзан тооцоолох маш олон «завсарын коэффициентыг>> боловсруулах хэрэгтэй. Асар их хугацаа шаардах нь (судалгаанд БД) дамжиггүй. Учир нь төвд эмнэлгийн «Бүү хордуул» гэдэг уламжлалт сургаал бидний хариуцлагыг өндөржүүлж байна» гэж тэмдэглээд одоо ЗХУ-ьш ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын хэсэгт төвд, санскрит, монгол; хятад хэлээр бичигдсэн эрдэм мэдлэгийн янз бүрийн салбарын 20 мянган боть эртний судрууд  хадгалагдаж байгаагийн ихэнхи нь анагаах ухааны ном судар бөгөөд түүний дотор 14 мянган мөрөөр шүлэглэн бичсэн «Анaraax ухааны
дөрвөн үндэс»  байгааг дурджээ.   (26)       

Монголын эмнэлгийн түүхэн уламжлалыг судалж байгаа манай  орны ардын эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд, судлагчид- «...Монголын анагаах ухаанд нийт өвчнийг 404 ангилаад эдгээр нь хоорондоо хавсарч хүндэрснээр 1616 өвчний шинж бүрддэгийг оношлон тогтоосон байдаг.  Монгол ардын эмнэлэгт хэрэглэж байсан жорын найрлага гол төлөв 12-20 орчим шим бодисоос бүрдэнэ. Хамгийн олноор найрсан жор хачир, даруулгынхаа хамтаар 25—-70 орчим бодисоор эвсэлдүүлсэн эм цөөнгүй байх бөгөөд ганц нэг ургамал юмуу, дай бодисыг эм болгон хэрэглэх явдал тун цөөн байдаг (11) хэмээн цохон тэмдэглэснээс үзэхэд манай орны уламжлалт анагаах ухаанд их соёл, эрдэнэсийн үнэт өв нууцлагдан байгаа нь ойлгомжтой.

Анагаах ухааны түүх судлалын үүднээс үззхэд эртний Энэтхзг, Төвд, Монголын анагаах ухаанд эмчийн ёс суртахууны асуудлыг онцгой анхаарч хүнлэг сэтгзл, мэргэжлийн өндөр шаардлага тавьж байсан нь зүй ёсоор анхаарал татаж байгаа юм. Дээр дурдсан «Жүч» буюу «Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдисын үндэс» гэдэг эртний судар бичгийн «эмчийн орон» хэмээх бүлэгт анагаах үйл зрхлэгч эмчийн ёсыг зургаан зүйлээр өгүүлсэн бөгөөд үүний эмч байж чадах шалтгаанд» (Оюун төгөлдөр, сэтгэл цагаан, тангараг нь ариун, эмчлэх үйлд уран, ажилдаа хичээнгүй, хүний боловсронгуй ёсонд мэргэших») гэжээ.

Цааш уг сударт тайлбарлан өгүүлэхдээ «Оюун төгөлдөр' гэдэг нь ухаан их, оюун бат, оюун хурц гурав бөгөөд энз гурван зүйлд төгсвөл анагаах заслын ёсонд товч дэлгэрэнгүйг хоцролтүй мэдсэн гар авлага бүгдэд торж түдэхийн зовуургүй... шалтгааны дотроос дээд болно» гэжээ. Сэтгэл цагаан гэдэг нь зовлонтныг энэрэнгүй сэтгэлээр асарч тэтгэх, туслах, сайн муу, үгээгүй ядууг ялгалгүйгээр тэгш үзэх, бусдад өш барихгүй байх бодь сэтгэлийг төгссөнийг хэлнэ. Тангараг ариун гэдэг нь оюундаа агуулах зургаан зүйл, баримтлан үйлдэх хоёр зүйл, мэдэж үйлдэх гурван зүйл болно. Эмч тангарагаа ариунаар сахиж явахын тулд багшийн заасан зүйлийг хүндэтгэн сурах, ном бичигт хичээн судлах, анагаах заслыг үндэс болгох, энгийн хүмүүсийг өөрийн төрөл садантайгаа адил үзэх, өвчтөнийг өөрийн эцэг эх, ах дүүн мэт үзэх, өвчтөний бээр, цуснаас зэвүүцэн жигшихгүй байх эдгээр зургаан зүйлийг ямагт санаж явахаас гадна өөрийн биеийг байлдагч мэт үзэж багаж хэрэглэлээ зэвсэг болгон баримтлахыг баримтлан үйлдэх хоёр зүйл гэжээ. Мэдэж үйлдэх гурван зүйлийн дотор эмч эмийн чанар чадлыг ширхэгчлэн мэдэж хадгалах, найруулах ёс журмыг биелүүлэхгүй бол өвчнийг арилгагч рашаан, бүхнийг  бүтээгч  чандмань  эрдэнэ,  үхэхийг  амьдруулагч чадлын жишгийг хүртэж чадахгүй гэжээ, эмчлэхдээ уран гэдэг нь бие сэтгэл, хэлээрээ уран байх, үүний тулд  эмчийн гар нь   уран,   сэтгэл нь эргэж төөрөлдөх зовлонгүй хурц, үг хэл яруу, өвчтөний дур бахархлыг татаж чадахаар байвал урлаг бүгдийн удирдагч болно. Ажилдаа хичээнгүй гэдэг нь эрдэмтэн мэргэдээс шамдан суралцаж, нөхөдтзйгээ зөвлөлдөн ярилцаж, сонссон харсан бүгдийг хураан  авч дадлага туршлагатай болохыг хичээх,  өвчтөнийг  эмчлэх  ажлыг өчүүхэн ч тасалдуулахгүй эм заслын цаг хугацааг өнгөрүүлэхгүйг хичээж хянах хэрэгтэй. Хүний боловсронгуй ёсонд мэрэгших гэдэг нь эмч эелдэг зантай, номхон төлөв ааштай, бусдыг өөртөө татаж чаддаг нөхөрсөг байхыг хэлнэ. Хайрлах зохистойг даган сайтар суралцаж үйлэнд дадаж туршлагатай болж байж эмч хүн амьтны садан болохоос бус, харин дур зоргоороо гзнэт эмчийн дүрийг баригчид бол амины дайсан» гэж өгүүлжээ.  Мөн сударт «Эрдэм номыг эрхэмлэн,  оюун  мэдлэгээр төгөлдөр болсон дадлага туршлагатай, эмчлэхдээ уран, амьтныг асрах сзтгэл нь их, бусдын ашгийг өөрийн ашигтай адил мэт санаж, хувийн хүслээ тэвчсэн, тангаргаа сахигч эмч бол дээд эмч бөгөөд тийм биш эмч бол үнэг хааны суудал дээр гарсан мэт бүгдийн оройд хүндлэгдэж үл чадна.  Судрын онол утгыг үл мэдэгч эмч бол сохор хүнд эдийг үзүүлсэн  мэт өвчний зүйл ба засахын аргыг ялгаж үл чадна. Үзэж дадаатүй эмч бол танихгүй замд орсон мэт... шинжлэх аргыг үл мэдэх эмч бол ханьгүйгээр хөдөөд төөрсөнтэй адил өвчний нүүрииг мэдэж таних нь нэг  ч үгүй» гэжээ.

Үүнтэй холбогдуулан өөр нэгэн зүйлийг өгүүлэхэд эртний монголчууд, манай ахмад үе хүний сайн муу чанарыг үнэлэхэд ёс суртхууны шинж чанар, хүний мөсийг онцгойлон үзэж анхаарч түүнийг эрхэмлэн хүндэлдэг уламжлалтай байжээ. Энэ тухай «Эртний арван эрдэм», «Тоть шувууны сургаал» зэрэт судар номуудад тодорхой өгүүлж, орчин үед ч санаж бодмоор олон сайхан сургаал номлол үлдээснийг эс өгүүлэн өгүүлбэл манай өвгөд, ахмад үе эрт дээр үеэс үр хүүхдэдээ эрдэм ном сурган эгэл олонд тус болохыг эрхэмлэн сахиж «дээд баян эрдзм» гэдэг байжээ. Жишээ нь:

Сайран  дээшлэхийг  хүсвээс  залуугаас  эрдэм сур Сааль сүү эдлэхийг хүсэгчид өвлөөс үнээгээ тэжээ Сайхан тариа авахыг хүсэгчид хавраас хөрөнгө тарь

Сац энэ гурвуул үрийг амсахын шалтгаан буюу Ургамал модны мөчир бөхийсөн нь жимстэйн тэмдэг

Уран эгшигт тогос номхон нь өд сайхантайн тэмдзг Ухаант агт морь номхон нь хурдны тэмдэг  Оюун   билигт   дээдэс  номхон   нь  мэргэний тэмдэг хэмээн   мэдлэг  боловсролыг магтаад Хэдийгээр   өөр   дор   эрдэм  буян   хотол төгсөвч хэтэрч   oмголон   бусдыг   бүү басамжил! Хэзээд   омоггүй   доор   сэтгэлийг  барьж

Хэн дор ч эрдэмээ хөөргөлгүй дар! гэж энгийн даруу төлөв занг эрхэмлэхийг сургажээ. Тэр үеийн ойлголтоор энэхүү «дээд баян эрдэм»-ийг эрхэмлэн хүс гэж эзэмшсэн эрдэмтэн мэргэдийн нэг нь оточ маарамба нар байсан бөгөөд энэ хэмжээгээр олон түмний дотор гүн итгэл хүндэтгэлийг хүлээдэг байжээ.

Гэвч хувьсгалын  өмнөх Монгол оронд улс орны бодлого, хувь хүний заяа тавиланг үндсэнд нь сүм хийд, «лам багш» нар шийдвэрлэж ардын болон уламжлалт эмнэлэг тэдний гарт төвлөрч ард түмнийг hомхон  хүлцэнгүй байлгах, сүсэг бишрэлийг бататгах үзэл суртлын зэвсэг болон хувирч, өргөл барьцын хэлбэрээр ашиг хонжоо олох үндсэн. хэрэгсэл нь болж байлаа. Үүнийг оюун билэгт манай ард түмэн зүй ёсоор дүгнэж зуд болоход нохой таргалдаг, зовлон тохиолдоход лам баяждаг», «жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр» гэх мэтээр зүйрлэж  Д.Равжаа зэрэг  ухаантнууд «Аяа бас тусгай сэтгэлийг бодохгүй, өртөг бодогч эмч ичиг» хэмээн шоолж шүүмжилсэн ч бий. Үүний хамт монгол-төвдийн ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухаан нь зарим талаар сүсэг бишрэлд суурилсан, шинжлэх ухааны үндэс муутай, зөвхөн практик ажиглалтад тулгуурлаж дэлхий дахины шинжлэх ухаан, анагаах ухааны хөгжлөөс үлэмж хоцрогдсон «хязгаарлагдмал, бөглүү» салбар байсан бөгөөд хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн хэрэгцээ шаардлагыг бүрэн төгс  хангаж   чадахгүй байлаа.

Гол төлөв нүүдэллэн амьдарч байсан хувьсгалын өмнөх Монгол оронд хотжилт, үйлдвэржилт хөгжөөгүй учраас орчин ахуй бохирдоогүй цэвэр агаар, цэнгэг ус, цэмцгэр хөрс хүрэлцээтэй байсан боловч шарын шашны олон зуун жилийн дарлал ноёрхол ард түмний эрүүл мэндийн байдалд «гүн шарх» үлдээж, хүн амын нийт соёл, үүн дотор ариун цэврийн соёлоор үлэмж хоцрогдож «хирээ угаавал буянаа угаах» узэл сурталд гүнзгий автсан байлаа.

Энэ бүхнийг харгалзан  МАХН, ардын засаг анхны үеэс хүн амын соёлын түвшин, ялангуяа ариун цэврийг эрс сайжруулж, төвд эмнэлгийг европ-боловсон эмнэлгээр бүрэн халж, Зөвлөлт улсын туршлагаар ард түмэнд шинжлэх ухааны эмнэлгийн үнэ төлбөргүй тусламж үзүулэх зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлсэн нь зөв зүйтэй арга хэмжээ байсныг манай орны социалист эрүүлийг хамгаалахын түүх гэрчилнэ.

МАХН, ардын засаг энэхүү арга хэмжээг явуулахдаа уян хатан, зөв тууштай бодлогыг баримтлан хувьсгал ялсны эхний жилүүдэд (1921 — 1930 онд) төвд эмнэлэг европ эмнэлгийг хослуулан хөгжүүлж улмаар европын боловсон эмнэлгийг нэвтрүүлж хөгжүүлэх зохих урьдчилсан нөхцөлийг хангасан үед (улсын VI их хурал, 1930 он) төвд эмнэлгийг улсын төсвөөс хасч дан ганц европ эмнэлгийг дагнан шийтгүүлэх болгосноор уг эмнэлгийг хөгжүүлэх олон талын тодорхой арга хэмжээ авсны дүнд үндсэндээ 1940 онд манай оронд ардын эрүүлийг хамгаалах явдал бүрэлдэн тогтож, шинжлэх ухааны эмнэлэг эргэлтгүй ялж, ард түмний амьдралын салшгүй хэсэг болон бэхжиж тогтносон билээ. Үүнд ЗСБНХУ-ын эмч эрдэмтдийн үйл ажиллагаа ахан дүүгийн интернационалист тусламж   шийдвэрлэх үүрэг  гүйцэтгэсэн билээ.

Түвд эмнэлгийг европ эмнэлгээр халах, шинжлэх ухааны эмнэлгийг хөгжүүлэх үйл ажиллагааны явцад МАХН, засгаас хувьсгалын эсэргүү лам нартай тэмцэх, тэдний асуудлыг анги ялгаварлан шийдвэрлэх улс "төрийн том зорилтыг шийдвэрлэж урьд өмнө нь лам-оточ байсан олон хүмүүс шинжлэх ухааны эмнэлгийг эззмшин манай эрүүлийг хакгаалахын ахмад ажилтан (Д. Эрэгзэн, Шархүү г. м) болсон бөгөөд бас ч нөгөө талд нь цөөнгүй лам-оточ нар хувьсгалын эсэргүүчүүдийн эгнээнд шилжиж эсэргүү үйл ажиллагааг илэрхий явуулж байсан түүх бий. (Японы империалистуудад туслах, ардын засгийг шууд зсэргүүцэж бослого хөдөлгөөн гаргах, сургууль эмнэлгүүдийн дотор орж үймээн будлиан дэгдээх, галдан шатаах, эм хэрэглэлийг зориуд буруу зарцуулж үрэн таран хийх, зөвлөлтийн ба бусад эмч нарын нэр хүндийг муутгах, хүмүүсийг зориуд буруу   эмчлэх   г. м).

Жишээ нь:  Тэр үед хэвлэгдэж байсан «Ардын үндэсний эрх» сонины 1938 оны гуравдугаар сарын 14-ний 27 (561) дутаарт эмч лам Жандалын хорт хэргийг илрүүлсэн тухай улсын прокурорын мэдэгдлийг нийтэлжээ. Уг лам зөвхөн 1937 оны 1 сараас V сарыг дуустал бүгд 9 хунийг буруу эмчилж, үүнээс 5 хүний амийг зориуд хороосон байна. Үүнтэй уял­дуулан  Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдаас гаргасан 51 тоот тушаалаар эмнэлгийн салбарыг олшруулахын тулд түр курс байгуулах  мэргэжилтэн дагалдуулан сургах, эмнэлгийн ажлын дадлагатай өөр ажил хийж байгаа хүмүүсийг бүртгэн авах,  Сум   бүрээс   нэг хүнийг аймгийн төвд татаж түр сургууль хийлгэх арга хэмжээ авч байжээ. Мөн лам нараас зөвлөлтийн эмч нарын нэр хүндийг гутаах, тэдний тухай дуу үг дэгдээх, (орос эмч гадна өвчин мэдэхээс дотор өвчнийг мэдэхгүй, цусаа шинжилгээнд өгөх нь амьдралыг арван жилээр хорооно, орос эмчийн үзлэгийн дүн үзүүлсэн өдөр цагаас хамаарна, буруу номтны хорлол болно г м) тэр ч байтугай зарим эмч нарын амь насыг хороох (С. М. Немой, Архангайн Тариатын хийдийн бослого 1932 он) хүртэл тэмцэл явуулж байлаа. Гэтэл ангийн ширүүн тэмцлийн эгзэгтэй энэ үед гучин хэдэн оны нугалаа завхрал гарч лам нарыг үй олноор нь баривчлан, сүм хийдийг хайр найргүй устгах үед уламжлалт анагаах ухааныг тэр чигээр нь шашин шүтлэгтэй холбож, хар шар феодалын хэмээх нэр хоч өгч монгол ёсны  эмнэлгийн олон зуун соёлын өвийг устгаж, нэр цуутай олон тооны оточ эмч нарыг хэлмэгдүүлсэн харамсалт    явдал    гарсан билээ. Уг нугалаа завхралын гол аюул, ур уршиг нь зөвхөн соёлын өвийг устгаж, хумүүсийг хэлмэгдүүлснээр үл барам ер нь  монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг зогсоож, эм барьдаг, эмчилгээ хийдэг бараг бүх хүнийг «хувьсгалын эсэргүү»-д тооцож хэлмэгдүүлэн сүрдүүлж ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг судлан шинжлэх зарим эх сурвалжийг тасалсанд оршино. Үүнээс уламжлан орчин үеийн анагаах ухааны ихэнхи эмч эрдэмтэд ч уламжлалт анагаах ухаан, ардын эмнэлгийг тоохоо больж, түүнийг шинжлэх ухааны үндэсгүй, хоцрогдсон   зүйл   хэмээн ул үндэсгүй няцаах явдал газар авч, залуу эмч оюутнууд төвд, санскрит хэл байтугай монгол бичгээ  мэдэхгүйд хүрч эртний анагаах ухааны эх судар материалаас хол хөндий, эрүүлийг хамгаалах яам, эрдэм шинжилгээний зарим байгууллагаас зарим «бариач»-ын маргаант асуудлыг газар дээр нь «шалгаж» няцаасныг эс тооцвол уламжлалт анагаах ухааныг сургалтад заах байтугай, судлах шинжлэхийг ч дэмжих хүн ховордоход хүрсэн юм.

Энэ бүхэн орчин үеийн бидний өнөөгийн үед «нэг бол орчин үеийн шинжлэх ухаан гэдгээр бүхнийг халхавчлан уламжлалт эмнэлэг эмчилгээний дэвшилттэй олон арга барил, эмийн түмэн бодисын чадлыг хэт үгүйсгэх, эсвэл ардын уламжлалт эмчилгээ гэдгийг хэт давамгайлан орчин үеийн анагаах ухааны эмнэлгийн өөдөөс сөргүүлэн тавих» буруу хандлагыг буй болгосон нь анагаах ухаан судлалд сайнаар нөлөөлөөгүй билээ.

Харин сүүлийн үед 1960-аад оны сүүл, 70-аад оны эхээр ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг сонирхох, судлах явдал мэдэгдэхүйц нэмэгдэж   1980-аад   оноос   эрчимжиж   байгаа нь:

а)  Уг салбарыг судлах амьдралын практик шаардлага нэмэгдсэн;

б)  Ардын эмнэлгийн талаар хийсэн анхны судалгаа шинжилгээний ажлууд үр дүнгээ өгч хүмүүсийн анхаарал сонирхлыг татсан;

в)  ДЭХБ-аас уламжлалт анагаах ухааны талаар 1970-аад оны эхээc  явуулсан бодлого улс орон бүхний анхаарлыг татаж  ер нь дэлхий дахинд уг анагаах ухааныг сонирхох судлах явдал үлэмж өссөн зэрэг хүчин  зүйлүүдтэй   холбоотой юм.

Манай оронд ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны талаар судалгаа шинжилгэзний ажлыг эхлэн хөгжүүлэхэд 1973 онд БНМАУ-ын  ШУА-ийн бүрэлдүүнд байгуулсан Байгалийн нэгдлийн хүрээлэн 1980 оноос Ардын эмнэлгийн хүрээлэн болон өргөжсөн явдал чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ардын эмнэлгийн хүрээлэн одоо монголын анагаах ухааны онолын үндсийг судлах; физиологийн идэвхит бодисыг судлах; эм судлал, эмгэг судлал, уламжлалт эмийн жор судлал,   эмчилгээний   уламжлалт аргыг судлах сектор, лабораториуд болон туршилт үйлдвэрлэлийн цехээс бүрэлдэж судалгаа шинжилгээний ажлыг хийж байна.

Уг хүрээлэн сүүлийн арваад жилийн хугацаанд ардын эмнэлгийн уламжлалыг өвч хамарч чадаагүй ч гэсэн үндэсний уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан эмийн зарим жоруудыг задлан шинжилж мөн чанарыг нь олж тогтоосноор зүрх судас, амьсгал, бөөр  хоол боловсруулах эрхтэн, шарх анагаах, цус тогтоох, хүний биемахбодыг чадавхижуулж сэргээх зэрэг үйлчилгээтэй 20 шахам эм бэлдмэлийг шинжлэх ухааны үндэстэй судлан боловсруулж эрүүлийг хамгаалахын практикт шилжүүлэв.

Мөн хүрээлэнгээс сүүлийн үед эхэлж байгаа судалгааны хоёрдахь шинэлэг чиглэл нь монголын  ба дорно дахины анагаах ухаанд эрт дээрээс уламжилж ирсэн эмийн бус эмчилгээний аргуудыг (бариа, зүү, төөнүүр, хануур, тосон засал г. м.) судалж буй явдал бөгөөд үүний дотор тархины доргилтыг бариагаар эмчлэх арга үлэмж сонирхол татаж байна.

Хүрээлэнгийн хамт олон VIII таван жилд ардын эмнэлгийн жор дотроос элэгний цирроз, судасны хатуурал, ходоодны шархлаа, хүний биеийн эсэргүүцлийг эрс сулруулдаг змгэгшлээс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай биологийн идэвхт эм бэлдмэлийг хайн судлах, хүдрийн заарыг эмийн түвшинд шинжин сорих ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд ЗХУ-ын тусламжтайгаар судалгаа шинжилгээний ажлыг онолын өндөр түвшинд гүйцзтгэх хүчин чадалтай аппарат тоног төхөөрөмжтэй иж бүрэн лаборатори, цех, эмийн сан, больниц зэргээс бүрэлдсэн барилга байгууламжтай болж материаллаг баазаар үлэмж бэхжих болно,

Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, доктор Ц. Хайдавын дорно дахины анагаах ухааныг судлах судалбарын ач холбогдолтой «Монгол эмнэлгийн змийн ургамал», «Монгол ардын эмнэлэгт хэрэглэж байсан эрдсүүд», «Ардын эмнэлэгт хэрэглэж байсан амьтны гаралтай эм I, II дэвтэр, «Монгол орны эмийн зарим ургамал» (24) болон хүрээлэнгийн хамт олны  цуврал бүтээлүүд, мөн ЗХУ-д зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтарч дорно дахины анагаах ухааныг судлаж байгаа. Г.Лувсангийн «Традиционные и современные аспекты Восточной рефлексотерапии» М 1986 (16) зэрэг бүтээлүүд орчин үед дорно дахины анагаах ухаан, уламжлалт эмнэлэг  судлалд   чухал  үүрэг   гүйцэтгэж байна.

Манай орны анагаах ухаан судлалын практикт уламжлалт анагаах ухаан, ардын эмнэлгийг гүнзгийрүүлэн судлах нь эмчилгээ, онош, урьдчилан сэргийлэх ажлын тоо, хэлбэрийг олшруулж хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүрэлцээ, чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэхийн хамт ДЭХБ-аас дэвшүүлсэн «2000 онд бүх нийтэд эрүүл мэнд» хэмээх дэлхий дахины стратегийг хэрэгжүүлж эмнэлэг-ариун цэврийн анхны тусламжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Одоо 10000 хүн амд 26 их эмч, 80 гаруй дунд мэргэжилтэн, нэг их эмчид 400 орчим хүн ногдож, хүн амд үзүүлэх эмнэлэг ариун цэврийн анхны тусламжийг их эмчийн түвшинд бараг бүрэн шийдвэрлэсэн манай оронд ардын эмнзлгийн эмч, домч, эх баригч, бариач нарыг олноор дахин зориуд бэлтгэх шаардлагагүй боловч ард түмэн ахмад үеийнхээ эрдэм соёлын үнэт өвийг судлаж хэрэгцээтэй дэвшилт зүйлийг амьдрал ахуйдаа нэвтрүүлж ашиглах нь хөгжил, дэвшлийн зүй ёсны шаардлага юм. Чухам энэ утгаар уламжлалт анагаах ухаан ардын эмнэлгийг улам бүр гүнзгийрүүлж судлах нь онол, практикийн чухал ач холбогдлоо хадгалсаар байх болно.

Харин   ийнхүү   гүнзгийрүүлэн судлахдаа:

-ардын уламжлалт эмнэлгийн өв санг аль болохоор иж бүрэн авч судлаж, түүний онцлогийг тогтоохыг гол болгох (эмийн жор хэт хөөцөлдөж «эм судлалын буюу химийн нэгдэл судлалын хүрээлэн» болгохгүй байх);

—   судалгааны онолын түвшин, практик өгөөжийг улам бүр дээшлүүлж нэгэнт судлаж шийдвэрлэсэн бүтээгдэхүүнийг шинжлэх ухаан үйлдвэрлзлийн нэгдзл байгуулах буюу өөр хэлбэрээр үйлдвэрийн аргаар боловсруулж дотоодын хэрэгцээг хангах, гадаад оронд өргөн сурталчлах,. экспортлох;

—  шинжилгзэ сүдалгааны ажлын дүнд нэгэнт үр ашигтай болох нь батлагдсан эмчилгээ, оношлол, урьдчилан сэргийлэх, реабилитациин аргуудыг Анагаах ухааны дээд, дунд сургуулийн сургалт, эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх курсээр заан сургах, уламжлалт эмнзлгийн арга барилыг гардан эзэмшсэн мэргэжлийн    эмч нарыг зориуд бэлтгэх;

—   Уламжлалт анагаах ухаан ардын эмнэлгийн зохих мэргэжил дадлага бүхий хүмүүсийг хайн сурвалжилж өргөн ашиглах зэрэг асуудлуудыг анхаарч үзмээр санагдана. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг тэмдэглэхэд ДЭХБ-ын эксперт мэргэжилтнүүд (P. X. Баннерман) эмнэлэг-ариун цэврийн анхны тусламжинд ардын эмнэлгийн хүмүүсийг ашиглахад дөрөв ангилж сургалт явуулахыг зөвлөж байгаа юм. Үүнд:

а) Ардын эмнэлэг, орчин үеийн анагаах ухааны төгс бүрэн мздлэгтэй хүмүүс.

б) Ардын эмнэлэгийн зохих мэдлэгтэй, орчин үеийн анагаах ухааны   хамгийн  наад   захын   мэдлэгтэй хүмүүс.

в)  Тусгай сургууль, курсээр бэлтгэгдзэгүй боловч ардын эмнэлгийн аль нэг хэлбэрийг тодорхой сайн эзэмшсэн, зөвхөн түүнийгээ хэрэглэдэг хүмүүс.

г)  Ямар нэг тусгай бэлтгэлгүй, өөрсдийн хүсэл сонирхлоор ардын эмнэлгийг «дам суралцсан» хүмүүс (10) гэж хуваажээ.

Бид ч үүнээс тусгал авч ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухааныг (зүү, төөнүүр, шивүүр, хануур, бариа г. м.) мэргэжлийн хүмүүс бэлтгэж  лавшруулан сургаваас илүү үр дүнд хүрмээр санагдана.

Өгүүллийн энэ хэсэгтэй уялдуулан төгсгөлд нь нэгэн зүйлийт өгүлэхэд: — «ҮНЭН» сониныг 1989 оны 187-рт түүхийн ухааны дзд эрдэмтэн А. Дамдинсүрэн «Хувьсгалын өмнөх Монгол харанхуй бүдүүлэг байсан нь үнэн үү?» Хөдөлмөр сонины мөн оны 92-рт Д. Дамдинжав «Ардын эмнэлгийн алтан мөрийг сэргээж байна уу?» гэсэн гарчигтай сонирхолтой өгүүлэл бичиж манай оронд ардын эмнэлэг хөгжиж ирсэн түүх, түүнд сүм хийд, монголын эмч, оточ нарын гүйцэтгэсэн үүргийг тодорхой баримт сэлтээр баяжуулж, ялангуяа н. Дамдинжав ардын эмнэлгийн хүрээлэнгийн одоогийн ажил, судалгааны байдалд шүүмжлэлтэй, бүтээлчээр хандаж «Ардын эмнэлгийн баялаг өвийг уламжлан сэргээх цаг болсон»-ыг онцлон тэмдэглэж тодорхой санал дэвшүүлсэн нь нэн сайшаалтай. Гэхдээ н. Дамдинжав өгүүлэхдээ «Завхан аймгийн Адарсүрэн маарамба хүний ходоод, улаан хоолойны нарийн өвчнийг 1—3 тун эмээр эдгээж байсан байна. Тийм болохоор тэр хүмүүс (маарамбад Б. Д) хорт хавдрын эмчилгээ нээсэн алдрыг хүртэж эх орондоо алтан хөшөө босгуулах хувьтай хүмүүс байсан байж болох биш үү» «...Цаг хугацааны уртад шалгагдан төгөлдөржсөн эдгээр эмийн жор (уламжлалт эмнэлгийн жор Б, Д) бүтээгчид бурхны өмнө тангараг өргөсөн, нүглээс их айдаг, чин шударга улс байсан гэдэг» гэх мэтээр ардын эмнэлгийн уламжлалыг хэт өрөөсгөлөөр дэвэргэж түүнийг туршин шалгаж нотлох судалгаа шинжилгээг үгүйсгэн ардын эмнэлэг л гэвэл шууд «даган баясах» утга санааг сурталчилсан нь «алдаатай хэтрүүлэл» мэт санагдана, иймэрхүү хандлага бас зарим сэтгүүлчид хүмүүсийн дунд ч «уламжлал, шинэчлэл» нэрийн доор сүүлийн үед газар авах хандлагатай болсныг анхаарч асуудалд үнэн, бодит байдал, онолын өргөн сэтгэлгээний үүднээс хандах хэрэгтэй юм. Учир нь уламжлалт анагаах ухаанд (төвд-монголын) «Ходоод улаан хоолойн нарийн өвчин» гэдэгт ер нь хоол унд чөлөөтэй  идэж ууж чадахгүйд хүрсэн олон тооны шинж тэмдгүүдийг ерөнхийд нь хамааруулж ойлгодог бол орчин  үеийн шинжлэх ухааны эмнэлэг хорт хавдар  гэдэгт биеэ даасан үүсэл хөгжлийн жам зүй бүхий өвчний тодорхой хэлбзр (нозолог)-ийг ойлгодог зарчмын ялгаатай бөгөөд ардын эмнэлгийн хүрээлэнгийнхэн дорно дахины эмийн жор найрлагыг судлахдаа түүнийг европчлох, химижүүлэх гол зорилт тавиагүй. Уг эмийн жор юунаас бүрэлдсэн, түүний идэвхтэй үйлчилгээ юундаа байгааг тодотгож хүиий эрүүл мэндэд хор аюулгүй болохыг батлан нотлох судалгаа шинжилгээ хийж байгааг   үгүйсгэж. болохгүй   нь мэдээж.

Харин судалгааны ажлын явцад эмийн шинэ үүсвэр, идэвхтэй бодис илрүүлж түүнийг боловсруулан шинэ эм гаргах нь хөгжлийн зүй тогтлын асуудал юм. Үүнтэй холбогдуулан бас нэгэн зүйлийг тэмдэглэхэд: Ардын   эмнэлэг,  уламжлалт   анагаах  ухааны   асуудал  дэлхийн улс орон бүрт байдаг бөгөөд хүн төрөлхтөний нийт соёлын түүхтэй холбоотой  өргөн  дэлгэр үйл ажиллагаа юм.

Түүнийг сүүлийн үед дэлхийн улс орон бүрт ихээхэн сонирхох болсон нь орчин үеийн анагаах ухаанд эмийн эмчилгээ зонхилох  болж түүнийг эмх замбараагүй, дур зоргоороо хэрэглэсний хор уршгийг магадлан тогтоооноос эмийн бус эмчилгээ, байгалийн өгөөж хүчин зүйлсийг  (ургамал,  амьтан, нар, агаар, ус,  рашаан г. м) хүмүүс илүү анхаарч сонирхох болсонтой холбоотойг дээр өгүүлсэн билээ. Үүнээс үндэслэн дэлхийн зарим, гол төлөв хөгжиж байгаа орнуудад ардын  эмнэлгийг  зориуд хэт  дэвэргэж түүнийг  овжин ашиглаж ашиг хонжоо эрэлхийлэх, эмнэлгийн ямар ч мэргэжил, боловсролгүй хүмүүс уг ажлыг эрхлэх, шинжлэх   ухааны   ололт,   техникийн   дэвшлийг анагаах ухаанд нэвтрүүлж хэрэглэхийг эсэргүүцэж хориглох зэрэг урсгал хандлага   (неогиппократизм»  солестическая медицина  г. м)   газар  авч байгааг  анхаарахгүй   өнгөрч болохгүй.

Энэ бүхнээс үндэслэж манай оронд ардын уламжлалт эмнэлгийг судлан шинжлэх ажлыг үлэмж өргөжүүлж орчин үеийн анагаах ухаантай хослож хэрэглэх нь анагаах ухааны судлалын хөгжлийн гол чиглэл баймаар санагдана.

үргэлжлэл бий

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1654
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК