Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Монголын уламжлалт анагаах ухааны зарим тулгуур ухагдахуун
( Түүх )

Эм  зүйч  Б.Цэрэндэндэв

 

(Эргэцүүлэл бодол)

1. Эртний Энэтхэг, Төвд, Монголын анагаах ухаанд хий, шар, бадган гэсэн гурван гол ухагдахуун байдаг бөгөөд эдгээрийг хүний биеийн үйл ажиллагааг зохицуулан амьдруулж. байдаг хүчин зүйл гэж үзсээр иржээ.

Хий, шар, бадган гурав хүний биед оршиж. харилцан үйлчлэлцэж бие биеэ дэмжин байж бие махбодыг амьдруулж байдаг ажээ. Тэгвэл хий, шар, бадган үнэхээр хүний биед байна уу? Хэрэв байдаг бол чухам ямар бодис вэ? гэдгийг орчин үеийн анагаах ухааны онолын үүднээс авч үзэх нь сонирхолтой бөгөөд эртний анагаах ухааны онолын үндсийг ойлгоход ч тустай юм,  Эдгээр ухагда­хууныг орчин үеийн анатоми, физиологи, биохими, биофизикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролдъё.

Эхлээд «Хий» гэдэг ойлголтыг авч үзэхийн тулд Төвд, Монголын анагаах ухааны дөрвөн үндэсийн хоёрдугаар үндэс буюу номлохуйн үндсэнд «Хий гэдэг нь мэдрэлийн судлаар гүйж мэдрэхүйг үүсгэх бэ-гөөд хүний санах бодох, хөдлөх гүйх. хоол, унд боловсруулах зэрэг бүхий л үйлдлийг хийдэг» гэж тодорхойлсон байх юм. Бас хийн мөн чанарыг «хий бол сэрүүн, ширүүн хөнгөн хөлбөрөмтгий, нарийн, чийрэг зэрэг зургаан билэг чанартай» гэсэн байна.

Тэгвэл мздрэлийн судлаар гүйж, мэдрэлийи системийг үйл ажилла-гаанд оруулдаг хүчин зүйл байна уу гэдгийг физиологи, биофизик, физик, химийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хүн амьтны мэдрэлийн судлаар цахилгаан гаралтай импульс дамжин гүйж, эд эсийг мэдрэлжүүлж эд эсээс мэдрэлийн системд мэдзэлэл дамжуулан явдаг сэрэл байдгийг XIX зууны эцсээр Италийн змч физиологич Лужи Галевани  «булчингийн хөдлөх үед үүсэх цахилтаан хүчний судлал» гэдэг

Номдоо анхтодорхойлжээ. Тэрээр амьтны биеийн элдэв үйл ажиллагаа нь цахилгаан үүсэлтэй юм гэсэн санааг дэвшүүлсэн билээ. Үүнээс хойш эрдэмтэд бие махбодод цахилгаан үүсэх механизм, түүний мөн чанар, үйлдэл зэргийг нарийн судлаад бие махбодод үүсэхдээ биогүйдэл буюу амин гүйдлийн хэлбэрээр оршин байдаг гэдгийг тогтоогоод байва. Биогүйдэл нь сэрэх чанартай эс эд бүхэнд түгээмэл байх, эсийн мембраны дотор талд калийн ион, гадна талд натрийн зэрэг ионууд харилцан адилгүй байрласнаас тэнд үүсэх потеициалын ялгавар юм. Иймээс биеийн эд эс бүхэн байнгын цахилгаан цэнэгтэй байдаг ажээ. Хүний бие бүхэлдээ ион буюу хоёрдугаар зэргийн цахилгаан дамжуулагч юм.

Гзхдээ амьд бие махбодод түүний мэдрэлийн эс ширхэгүүдээр ца-хилгаан гүйдэл (импульс) дамжих нь ерийн металл дамжуулагчдаас эрс ялгаатай биш байвч амьд биед байгаа учир нэлээд ялгавартай байдаг билээ. Сүүлийн үед физикийн шинжлэх ухаан хүн амьтны мэдрэлийн зарим судлаар дахилгаан импульс электрон хэлбзрээр дамждагийг тогтоолоо. Хүний мэдрэлийн эс цахилгаан дамжуулахдaа хагас дамжуулагчидтай нэлээд төстэй байдаг ажээ.

Мздрзлийн аксон цахилгаан импульсийг хоёр зүгт сайн дамжуулдаг, бас нэг аксоноос нөгөө аксонд сэрэл дамжихдаа синапсаар дамжин гүйх бөгөөд синапс нь цахилгаан импульсийг нэг зүгт дамжуулдгаараа хагас дамжүулагч диодтой төсөөтэй юм.

Синапсаар цахилгаан импульс цахилгааны, химийн гэсэн хоёр хэлбэрээр дамжих боловч химийн хэлбэр чухал үүрэгтэй. Мэдрэлийн эсийн синапсийн өмнөх хэсэгт үйлчлэлийн гүйдэл үүсэхэд синапсад хүчтэй цахилгаан орон үүсэж синапсийн хойшхи хэсгийг сэргээдэг. Хүн амьтны биед мэдрэлийн эсээр цахилгаан гүйсний үр дүнд эс удэд сэрэл үүсгэдэг биогүйдэл оршиж байдаг ажээ.

Монголын уламжлалт анагаах ухаанд мэдрэлийн судлаар гүйж мэд-рэхүйг үүсгэж бие махбодыг амилуулдаг «хий» гэдэг маань биогүйдэлтэй адилхан юм биш биз! Монголын эртний анагаах ухааны «хий» гэдэг ухагдахууныг орчин үеийн биогүйдэлтэй адилтгаж үзэх нь зо-химжтой юм.

Ер нь монголчууд үзэгдэхгүй, баригдахгүй мөртөө үйлчлэл үйлдэл үзүүлээд байдаг үзэгдлийг «хий үзэгдэл» гэж нэрлэдэг билээ. Биогүйдлийг эрт цагт илрүүлэх багаж хараахан байгаагүйгээс харж үзэж, барьж чадахгүй байсан ч оюуны дүгнэлт туршлагаар байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Төвд, Монголын анагаах ухаан «хийн» «билэг чанарыг нарийн чийрэг, сэрүүн, ширүүн, хөөрөмтгий хурдан» гэж тодорхойлсон нь цахилгаан гүйдлийн ерөнхий шинж чанарыг нэлээд ойр тодруулжээ. Иймээс монголын анагаах ухааны «хий» гэдэг ойлголтыг биогүйдэл гэдэг утгаар авч үзлээ.

Шар гэдэг ухагдахууны тухай: эртний Энэтхэг, Төвд, Монголын анагаах ухаан шар гэдэг ухагдахууныг чухал хүчин зүйл гэж үздэг.

Номлохуйн үндсэнд бичихдээ: шар нь цөсөн дээр үндэслэж тогтох, дотроо таван янз баидаг гэжээ. Шарыг дотор нь шингээгч, өнгө урвуулагч, бүтээгч, үзүүлэгч. өнгө тодруулагч шар гэж ялгажээ.

Шарын билэг чанар нъ тослог, хурц, халуун хөнгөн, нойтон өмхий суултах шинж чанартай гэж үзсэн байна. Орших орны хувьд шингээгч шар нь үл шингэхийн оронд (ходоодыг оролцуулаад) оршино. Өнгө урвуулагч шар нь элгэнд, үзүүлэгч шар нь нүдэнд, өнгө тодруулагч шар нь арьсанд, бүтээгч шар нь зүрхэнд оршино гэж заажээ. Төвд, Монголын анагаах ухааны цөсөнд үндэслэсэн шар гэдгийг ойлгохын тулд цөсиий шинж чанар, найрлага, цөстзй төсөөтэй бодисууд юу байдгийг биохимийн үүднээс авч үзвэл цөсөнд таван төрлийн хүчил голчлон орших бөгөөд цөсний будагч бодис зэрэг маш нарийн бүтэцтэй юм. Нэг co­нирхолтой тал нь цөсний хүчлүүд болон түүнтэй төстэй бодисууд хи-мийн бүтцийн хувьд циклопентанпергидролфенантрины цагирагт нэгдэл дээр суурилах бөгөөд гагцхүү функционал бүлгүүдээрээ ялгаатай юм. Цөсний хүчлүүдтэй төсөөтэй бодисуудын гол төлөөлөгч нь холестерин юм. Арьсанд оршиж хэт ягаан туяаны нөлөөгөөр «Д» витамин болон хувирдаг бодис ч холестерины уламжлал юм. Шингээгч шар гэдэг цөсний хүчлүүдтэй, өнгө хувиргагч шар нь элгэнд оршдог билирубин мэтийн бодистой төсөөтэй юм.

Ямар ч гэсэн төвд монголын анагаах ухаанд циклопентанпергидролфенантринтэй төстэй боловч функционал бүлгүүдээрээ ялгаатай хэсэг бүлэг, тодорхой үүрэг гүйцэтгэдэг бодисуудыг шар гэдэг нэрийн дор ойлгож байжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Монголын уламжлалт анагаах ухаанд «шарын» үүрэг ач холбогдлыг «шар нь хоол ундыг боловсруулан шингээх, тунгалагийг ялгах, биеийн илч дулаан үүсгэх гол уурхай бөгөөд цус үүсэхэд чухал ач холбогдолтой» гэж тодорхойлжээ.

Цааш нь «шар нь арьсны өнгийг тодотгож, нүдний харааг сайжруулан, оюун ухааныг хурц болгож зоригийг бадраана» гэжээ.

3. Эртний төвдийн болон монголын анагаах ухаанд «бадган» гэсэн чухал ухагдахуун байдаг юм. Бадган нь биеийг үүсгэх гол материал бөгөөд биемахбодын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж заасан бий. Бадганыг тав ангилдаг. Бадаан нь ходоодонд оршиж хоолны зүйлийг ялзалж цааш шингэхэд хялбар болох, хэлэнд оршиж зургаан амтыг мэдрүүлнэ. Толгойд оршиж мэдрэхүйг ханамжтай  болгох, үенүүдийн завсарт оршиж үеийг барилдуулах зэрэг үйлдэлтэй гэж үздэг байна.

Номлохуйн үндсэнд. «бадганы билэг чанарыг тодорхойлохдоо: энэ нь тослог, хүнд, хүйтэн, мохоо зөөлөн, бат наалданги зэpэr долоон билэг чанартай» гзжээ. Монголын. уламжлалт анагаах ухааны бадган гэдэгтэй төсөөтэй бодис хүний биед байна уу гэдгийг физиологи, биохими, биофизизийн шинжлэх ухааны үүднээс авч үзье.

Ялзлагч бадган  ходоодонд оршиж хоол ундны зүйлийт ялзалж цааш шингэхэд хядбар болгодот гэсэн нь бидний мэддэг ходоодны пепсин гэдэг ферменттэй утга дүйж байна. Энд   нэг сонирхолтой зүйл бол

монголын уламжлалт анагаах ухаанд «чихэр шижин» өвчний үүслийг авч үззхдээ: «энэ өвчний шалтгаан нь дээш гүйгч хий, хямарснаас бадган ялгарахаа болих буюу хатсанаас болдог» гэжээ. Бидний мэддэгээр «чихэр шижин» өвчин үүсэх нь нойр булчирхайн Лангергансын хэсгээс ялгаран гардаг инсулин гормон ялгарахаа больсноос цусанд  оршдог сахарын бодисьг гликоген болгох ажиллагаа дутсанаас үүсдэг билээ.

Дэзр дурдсанаас дүгнэвэл бадган гэдэг ухагдахуун орчин үеийн фер-мент, гормон мэт уургийн гаралтай физиологийн идэвхт бодисуудыг нэгтгэн ойлгож байжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ. Монголын уламжлалт анагаах ухааны «хий», «шар», бадган» гэсэн гурван ухагдахууны учрыг олж зөв ойлговол тэр анагаах ухааны онол практикийг мэдэж ашигтай зүйлийг авч болох учир энд анхаарал их тавилаа.

Бас «хий», «шар», «бадган» гэсэн ухагдахуунаас гадна таван мах-бод гэсэн ухагдахуун төвд, монголын анагаах ухаанд чухал байр эззлдэг юм.

Дорно дахины анагаах ухаан хүний бие махбод бол огторгуй газрын завсар дахь түмэн бодис, таван махбодын хэлбэрээр нэгдэж эрдэнэт хү-ний биеийг бүтээсэн гэж үздэг юм.

Дорно дахины анагаах ухаан таван махбодын тухай юу гэж үздэг байсныг авч үзье.

Таван махбодын тухай ухагдахуун төвд, монголын: уламжлалт анагаах ухаан таван махбод гэдэг ойлголтыг  гүнзгий  авч  үзсэн байдаг.

Сүүлийн үед зарим номонд таван махбодыг элементийн хэмжээнд авч үзсэн байх юм. Хэрэв таван махбодыг элементийн хэмжээнд авч үзвэл монгол эмнэлгийн номонд бичсэн утгатай дүйхгүй байх юм. Орчин үед бодисуудын оршин байх хэлбэрүүдийг авч үзэхдээ бодисууд нь хатуу, шингэн, хийн үндсэн гурван төлөвт орших, плазмын хэлбэр мэ-тээр оршин байх төлөвүүд байна гэж үздэг билээ.

Төвд, монголын анагаах ухаан болон гүн ухааны махбод гэдэг ойл-голтыг орчин үеийн бодисын оршин байх төлөвөөр авч үзвзл уламжлалт анагаах ухааны ойлголттой дүйх бөгөөд түүний онолын нарийн асуудлыг мэдэж болох юм. Монголын уламжлалт анагаах ухааны заадаг гал махбод  огторгуйн махбод гэдэг нэлээд онцлогтой юм.  Шороо махбод нь бодисын оршин байх хатуу төлөв, усан махбод нь бодисын шингэн төлөв, хий махбод нь бодисын хийн төлөвтэй тус тус тохирох боловч гал, огторгуйн махбодтой  тохирох  төлөвгүй байна.

Гал махбод гэдэг нь энерги дулаан гэсэн ойлголт бөгөөд эртний төвд, монголын анагаах ухаан энерги дулааныг махбодын хэмжээнд авч үзэж байжээ. Огторгуйн махбод гэдэг нь орон зайг заасан ухагдахуун юм. Төвд, монголын анагаах ухаан орон зайг, махбодын хэмжээнд авч үзсэн нь А. Эйнштений харьцангуйн онолын үүднээс авч үзвэл их учиртай юм.

Исаак Ньютоны сонгодог физикт орон зай бол дотроо юм агуулагч хоосон зай мэтээр ойлгодог бол, А. Эйнштений харьцангуйн онолоор орон зай нь идэвхгүй хоосон зай биш биеийн хөдөлгөөнд нөлөөлж байдаг, ялангуяа цаг хугацааны явцад идэвхтэй нөлөөлдөг гэж үздэг. И. Ньютоны оонгомол механикт бодисын хэмжээ оргөн  урт өндөр гэсэн гурван хэмжүүр  байдаг бол харьцангуйн онолоор орон зай гэсэн дөрвөн хэмжүүртэй байдаг. Харьцангуйн онолоор орон зай идэвхтэй үйлчлэлтэйгээс гадна бодис орон зайн буюу талбайт хэлбэрээр оршиж болох юм.

Хэрэв хүний биед орон зай байхгүй бол биеийн есөн сүв, долоон нүх, цээж, гэдэсний хөндий мэт байхгүй байх буюу цул юм байхсан.  Ог-торгуйн махбодьгн наад захын ойлголт нь бие эрхтний байрлалын орон зай юм.

Төвд, монголын анагаах ухаанд орон зайг махбодын ч хэмжээнд авч үзсзн нь учиртай юм байна. Хүн амьтны бие бүрэлдэн тогтоход таван махбод цуглан нэгдэж орон зайгаа олж бүрэлддэг бол үхэхэд таван махбод салах явц явагддаг гэж хуучны эмнэлэг болон учир шалтгаан ухаанд заажээ. Дорно дахины болон монголын анагаах ухааны таван махбод гэдэг ухагдахууны  учир шалттааныг олж чадвал хүний бие бүрэлдэн тогтох эвдрэн үгүй болох үеийн олон үзэгдлийн учир холбоог тайлах бөгөөд дорно дахины анагаах ухааны үзэл, ойлголтын учрыг мэдэх үндсэн хөшүүрэг болж чадах юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 783
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК