Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Дуплекс-сонографийн аргаар нурууны артерийн гавлын гаднах хэсгийн эмгэгийг оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Г.Амаржаргал1, Б.Оюун2 , Г.Цэрэнчунт3 , Ц.Энхтуул4,

1 “Бест-Эма” эмнэлэг, 2П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, 3Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

To the problem of diagnosing disease of vertebral artery of external part of cranium by duplex-sonography

Background

Disease of vertebralis and insufficiency of blood supply occur not a few, it decreases lab our ability much, complaints such as: headache, to feel giddy, to blur eyes, fatigue heartache, neck becomes stiff and unbalance reveal. By some researches study 25-30% of blood supply insufficiency of cranium occupies artery disease 65% of vertebral artery insufficiency occupies disease of external part of cranium we have introduced duplex sonography method by using medison Pico-ACE apparatus since 2006 and it gave possibility of revealing artery disease of external cranium. The most causes of artery disease occupy congenital and acquired deficiency such as: aplasia, hypoplasia and vertebra skin. Revealing and diagnosing these disease early is the confronted problem of society and health and it attracts attention of doctors and specialists of angioneurological branch.

Aim of research work

We aimed at the study of diagnosing disease of artery of vertebral of external part of cranium by the method of duplex-sonography and studying dependence of type, size, form, case, age and sex. 

Materials and Methods

We did the study on 100 people who was done duplex – sonographic diagnose because of blood supply insufficiency of cranium in the centre of diagnose of private structure “Best Ema”. We did analyse of DSG by using Medison – Pico–ACE apparatus by the stand and method, divided them into 6 groups in 10 age and studied type, size, location speed of stream, age and sex. 

Conclusion 

1. By duplex-sonography, in 18% hypoplasia of vertebral artery revealed, in 88.8% of it hemo-dynastic change revealed.

2. In 24% of patients involved in the study artery fold revealed, in 62.5 hemo-dynastic change revealed.

3. The main method of analyze which reveals location, size and dynamic and diagnosis vertebral artery of external part of cranium is DSG. 

Судалгааны ажлын үндэслэл

Нурууны артер (a. vertebralis) -ийн эмгэг, түүнээс үүдэлтэй цусан хангамжийн дутагдал нь цөөнгүй тохиолддог бөгөөд өвчтөнд толгой өвдөх, эргэх,нүд бүрэлзэх, гуйвж тэнцвэр алдах, шилэн хүзүү хөших, амархан ядарч сульдах,зүрх өвдөх зэрэг зовиур илэрч, хөдөлмөрийн чадварыг нэлээд их хэмжээгээр бууруулдаг өвчин юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар тархины цусан хангамжийн нийт дутагдлын 25-30% нурууны артерийн судасны эмгэг эзэлдэг бөгөөд, нурууны артерийн дутагдлын 65% нь гавлын гаднах хэсгийн эмгэгээс үүдэлтэй гэж үзжээ. Монгол улсын Анагаах ухааны практикт 2006 оноос дуплекс сонографийн /ДСГ/ оношлогооны аргыг Medison Pico-ACE аппаратыг ашиглан нэвтрүүлж, гавлын гаднах артерийн судасны эмгэгийг илрүүлэх боломжийг бий болгосон. Нурууны артерийн эмгэгийн ихэнх шалтгааныг нурууны артерийн аплази, гипоплази, нугарал гогцоорол, зэрэг төрөлхийн ба олдмол эмгэгүүд эзэлдэг. Энэ төрлийн эмгэгийг эрт илрүүлэх, оношлох явдал мэдрэл, ялангуяа ангионеврологийн салбарын эмч мэргэжилтэн нарын анхаарлыг татсан, нийгэм эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм.

Судалгааны ажлын зорилго

Бид нурууны артерийн гавлын гаднах хэсгийн эмгэгийг дуплекс- сонографийн аргаар оношлох, түүний төрөл хэмжээ, хэлбэр, тохиолдол нас хүйсийн хамаарлыг судлах зорилт тавьсан.

Mатериал, аргаүзүй

Бид 2007-2008 онд “Бест-ЭМА” хувийн хэвшлийн оношлогооны төвд тархины цусан хангамжийн дутагдлын улмаас дуплекссонографийн оношлогоо хийгдсэн 100 хүнд судалгаа хийсэн. ДСГ-ийн шинжилгээг Medison Pico-ACE аппаратыг ашиглан, стандарт аргаар хийсэн ба насыг 10 насаар 6 бүлэг болгон, эмгэгийн төрөл, байрлал хэмжээ, урсгалын хурд, нас хүйсээр судалсан.

Судалгааны үр дүн, хэлцэмж

Тархины цусан хангамжийн эмгэгийн улмаас ДСГ хийгдсэн нийт 100 өвчтний 18% нурууны артерийн аплази, гипоплази, 24% нурууны артерийн нугарал, 15% хэвийн биш байрлал илэрсэн.

Дүгнэлт

1. Дуплекссонографийн (ДСГ) шинжилгээгээр 18% нурууны артерийн аплази, гипоплази илэрч, түүний 88,8 % нь гемодинамик өөрчлөлт илэрсэн.

2. Судалгаанд хамрагдагсдын 24% нурууны артерийн нугаларал илэрсэн бөгөөд 62,5% гемодинамк өөрчлөлт илэрсэн.

3. Нурууны артерийн гавлын гаднах хэсгийн эмгэгийг оношлох, байрлал хэмжээ хөдлөлзүйг илрүүлэх шинжилгээний гол арга бол ДСГ юм.

Ном зүй

1. Никитин Ю.М. Поражение сосудов дуги аоты и их ветвей у больнх с цереброваскулярными заболеванями: Дис. докт.мед. наук., 1989
2. Верещагин Н.В., Борисенко В.В., Власенко А.Г. Мозговое кровообрашение. Современные методы исследования в клинической неврологий. М., 1993.
3. Верещагин Н.В. Роль экстракраниального отдела позвоночных артерий в нарушениях мозгового кровообрашения. Журн. невропатол и психиатр 1962. №11. 1654-1654.
4. Верещагин Н.В. Патология вертебральнобазилярной системы и нарушения мозгового кровообрашения.М., Медицина 1980.
5. Нефёдов.Л.Ю. Гипоплазия позвоночной артерий в клинике вертебрально- базилярной болезни. М., “Ангиодоп 2001”с.44.
6. Ершав.В.В. Вяткин. А.Л. Карахан В.Б. “Ультразвуковая диагностика нарушений мозгового прово обрашелия в вертебро базирярной системе при патологий дуги аорты ” Г.Мисква. (ангиодоп 2002) с.48
7. И.И. Пасичник., Темерова. Н.В., Оголихин А.Ю. Дуплексное исследование гемодинамики в позвоночных артериях. Г.Мисква (Ангиодоп 2004 с.85)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 626
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК