Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 2(74)
АВТОМАШИНЫ ОСОЛ, ГЭМТЛИЙГ СУДАЛСАН ЗАРИМ ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Р. Дорждэрэм, X. Лхагважав, И.Санжаадорж

Эрүүлийг хамгаалах яам, Анагаах   ухааны   дээд сургууль

 

Шүүх эмнэлгийн практикт тохиолддог осол гэмтлийн дотроос автомашины ослоор үүссэн гэмтэл зонхилох байр эзэлж байна. Эрдэмтэдийн судалгаагаар (6) гаднын үйлчлэлээр нас баралтын 40,0—60,0 хувь нь автомашины ослоос болдог ажээ.

МАХН-ын XIX их хурлаас «...Сөрөг болон ззрэгцээ тээвэр хийх, Тээврийн хэрэгслэлийн даацыг дутуу ашиглах, ачааг гзмтээж үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний горим, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, уг ажилд тавих хяналтыг хүчтэй болгох нь чухал байна...» гэж тээврийн салбарт тавих зорилтыг тодорхойлжээ (1).

Мөн «Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай» МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 5 дугаар тогтоолд «...Хот суурингийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, аюул осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд бүх байгууллага, хөдөлмөрийн хамт олон, иргэн нэг бүрийн хүчийг чиглүүлж, нийтийг хамарсан, өргөн далайцтай ажил болгон явуулж байхыг нам, улс, олон нийтийн бүх байгууллагад үүрэг болгосон...» байна (2).

Авто хөсгийн осол, гэмтлийн шалтгаан, нехцөл, онцлогийг судлах, ослоос урьдчилан сэргийлэх асуудал эрүүлийг хамгаалах, хууль хяналт, экспертизийн байгууллагуудын нэн чухал зорилт болж байгаа юм.

Бид автомашины ослоос үүссэн гэмтлийн шинж байдал, байрлал, механизмыг судлах зорилгоор автомашины ослоор нас барсан 157 хүний цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж, амбулаториор 920 гэмтэгсдийг үзэж зкспертиз явуулснаас гадна 4000 гаруй протокол, гэмтэгсдийн өвчний түүх, амбулаторийн карт, эрүүгийн хэргийн зарим материалыг судалж үзлээ.

1984 оныг 1975 онтой харьцуулахад манай оронд автомашины осол 45,5 хувиар (1975 оны ослыг 100 хувь гэж авлаа), хүний амь хохироосон осол 22,9, хүн гэмтээсэн осол 29,4 хувиар тус тус нэмэгджээ.

Автомашины ослын ихэнх ыь (65,5 хувь) жолоочийн, 17,2 хувь нь зорчигчдын буруугаас гарчээ. Жолоочийн буруугаас үүссэн ослын зонхилох хэсгийг хурд хэтрүүлсэн (26,2 хувь), анхаарал болгоомжгүйгээс (23,5 хувь) үүссэн осол эзэлж байна. Ослын ихэнхийг (79,3 хувь) мэргэжлийн гуравдугаар зэрэгтэй жолооч гаргажзэ.

Автомашины ослыг хэлбэрээр нь aнгилсан ЗХУ-ын эрдэмтэн A. А, Солохины (1968 он) ангиллаар манай оронд зорчигч машинд мөргүүлэх (47,7 хувь), мөргүүлснээс дугуйнд дайруулах (20.3 хувь) хэлбэрээр гарах осол их тохиолдож байна.

Машинд мөргүүлж нас барсан хүмүүсийн 85,3 хувь нь толгойн гзмтэлтэй байснаас толгойн зөөлөн эдийн гэмтэл 75,9 хувийг эзлэж байв. Зөөлөн эдийн гэмтлээс арьс зөөлөн эд зулгарч няцрах (54,6 хувь) нь их, харин урагдсан (32,2. хувь), хууларсан (11,1 хувь) шархнууд ховор үүсч байна.

Автомашинд мөргүүлж нас барсан хүмүүсийн 76,4 хувь нь гавлын ясны гэмтэлтэй байснаас битүү хугарал (92,1 хувь) зонхилж байна. Үүнээс гавлын оройн ясны гэмтэл 28,5, суурь ясных 15,4 хувь, энэ хоёр яс хоёулаа хугарах нь 54,5 хувь байна. Гавлын орой ясны гэмтлээс дарагдаж цөмөрсөн хугарал илүү тохиолдсон бөгөөд заримдаа автомашины мөргөсөн (цохисон) эд ангийн (эрэг, боолт, тэвшний булан г. м.) хэлбэр хэмжээг хадгалсан өвөрмөц гэмтэл үүссэн нь осол rapгасан жолооч, машиныг олж тогтооход экспертизийн ач холбогдолтой байлаа.

АЖИГЛАЛТ № 46. Жолооч “Б” согтуугаар «Газ 53» маркийн машин жолоодож явахдаа замын сөрөг урсгалд орж 9 настай «Г»-г дайрч амь насыг нь хохироожээ. Задлан шинжилгээгээр дагзны баруун хажуугийн хуйханд, биед дагуу байрлалтай, зах ирмэг нь зулгарч, цус хурсан шархтай. Шархны дор дагзны яс 6X5 см хэмжээтэй дарагдаж гурвалжин хэлбэртэй цөмөрсөн, цөмөрхийн доод ирмэгээс доош гавлын суурь яс aраас yparш туркийн эмээл дайрч, суурь ясны өмнөд, хонхор   хүрсэн  цууралттай байжээ.

Эл  гэмтэгчийн  дагзны  хуйхны шарх, ясны      цөмөрхий    НЬ    ХЭрЭГТ  сэжиглэгдэн шалгагдсан. Автомашины тэвшний зүүн урд; өнцөгт  цохиулж  үүссэн байлаа.

Гавлын ясны дээрх гэмтлийн үед тархины зеөлөн бүрхүүл доор цус харвах 41,3 хувь, хатуу бүрхүүл доор цус харвах 22,6, хатуу бүрхүүл дээрх —12,0, тархины эд няцарч цус харвасан гэмтэл 31,2 хувьд тус тус байлаа.

Автомашинд мөргүүлж нас барсан хүмүүст цээжний гэмтэл 43,7 хувьд илэрсэн нь зарим эрдэмтдийн (9) судалгаатай тохирч байна. Харин цээжний зөөлөн эдийн гэмтэл бага (8,2 хувь) байна. Бүх ажиглалтын 32,0 хувьд хавирга хугарсан байсны 91,1 хувь нь олон хавирга хамарч идэвхчлэн нэг талын (79,5 хувь), хавирга хугарсан  байна.  Бүх тохиолдолд хавирганы битүү хугарал байснаас 34,8 хувь нь шууд хугарал байлаа.

АЖИГЛАЛТ № 48. Жолооч «Б» «ЗИЛ— 130» маркийн машин жолоодож явахдаа 22 настай эрэгтэй иргэн «С»-ийг дайрч амь насыг нь хохироожээ. Задлан шинжилгээгээр: элэгний зүүн дэлбэн, зүүн бөөр хагарч, хэвлийн хөндийд их хэмжээний цус алдсан, зүүн талын 2—9 дүгээр хавирга суганы арын шугамаар шууд хугарсан, өвчүүний яс хөндлөн хугаралтай. Улаан хоолой, гол судасны дагуу зөөлөн эдэд цус хурсан байв.

Хэрэг болсон газар хийсэн  үзлэг, шинжилгээгээр машины радиаторын нүүрээр, цээжний зүүн хажуугаас хүчтэй мөргөснөөс зүүн талын найман хавирга хугарч, улаан хоолой, гол судасны зөөлөн эдэд доргилтоос цус хурсан нь тогтоогджээ. Хэвлий, цээжний гадна, зөөлөн эдэд ямар нзг гэмтэл байхгүй байв.

Дотор эрхтэний холбоос, уушгины хоёр уг, гол судасны дагуух өөх зөөлөн эд дагаж цус хурахыг дотор эрхтэний доргилтоос үүссэн өвөрмөц гэмтэл гэж үздзг. Энэ гэмтэл A. А. Матвышевийнхаар (1969 он) 51,1 хувь ажээ. Бидний судалгаагаар дотор эрхтэний доргилтын шинж бага илэрч. (18,2 хувьд) байгаа нь манай оронд автомашины зөвшөөрөгдсөн хурд бага, ихэвчлэн хатуу хучилтгүй зам байдагтай холбоотой гэж үзэж байна.

Автомашинд мөргүүлж нас барсан хүмүүсийн 33,3 хувь нь хэвлийн дотор эрхтэний гэмтэлтэй байв. Хэвлийн гадна талд нэг ч гэмтэл илрээгүй бөгөөд харин хэвлийн хөндийд эрхтэний нийт гэмтлийн 70,0 хувьд  элэг,  бөөр  гэмтсэн байв.

Элэгний өргөн холбоос, нарийн гэдэсний сэмжинд үүсэх цус хуралтыг машинд мөргүүлснээс хэвлийд үүсэх өвөрмөц гэмтэл гэж үздэг бөгөөд бид 3 тохиолдлыг ажиглав.

Аарцаг яс, аарцагийн эрхтэний гэмтэл 16,5 хувьд илэрч, зөөлөн эдийн гзмтлээс ихэвчлэн цус хуралт, зулгаралт (5) үүсчээ. Аарцгийн гэмтлийн 58,3 хувьд аарцаг яс хугарсан байна. Автомашинд мөргүүлж нас барсан хүмүүсийн 24,0 хувьд хөлний яс хугарсан байснаас дунд чөмөгний яс зонхилж (61,1 хүвь), 91,4 хувьд нь битүү хугарчээ.

Хөлийн зөөлөн эдийн гэмтзл (46.0 хувь) гол төлөв автомашин шүргэх үед үүссэн бзйна. Автомашинд мөргүүлснээс үүсэх хөлийн зөөлөн эдийн гэмтэл, өвлийн улиралд ховор тохиолдож байгаа нь зорчигчдын хувцаслалттай холбоотой гэж үзлээ. Машины өмнөд бамперт мөргүүлсэнээс түүний хэлбэр хэмжээг хадгалсан зулгаралт, шарх 5 хүнд илрзв.

Дунд чөмөг дунд, дээд хэсгээрээ хугарах нь ихэвчлэн ачааны машины бамперт мөргүүлснээс (6 тохиолдол) суудлын машины бампераар шилбэний яс (5 тохиолдлын)  дунд, дээд хэсгээрээ тус тус хугарчээ.

Автомашины бампераар чөмөгт яс гурвалжин   хэлбэртэй  сэлтэрч   хугардаг бе­гөөд ясны сэлтэрхийн байдлаар, машины төрөл, мөргүүлэх үед зорчигчийн байрлал ямар байсан, автомашин хүний aль талаас нь мөргөсөнг тогтоох боломж  олгож байна.

АЖИГЛАЛТ № 87. Жолооч  “К”  «ЗИЛ» маркийн автобус жолоодож яваад 7 настай, эрэгтэй «Б»-г дайрчзэ. Хүүхэд хэргийн болсон газар нас барсан бөгөед Шүүх эмнэлгийн  задлан  шинжилгээгээр :

Баруун чамархайн ясны сэлтрэлтэй битүү хугарал, духны суурь хэсгийн тархины эдийн няцралт, гавлын суурь ясны  хөндлөн хугарал, баруун дунд чөмөгний дунд хэсгийн зөрсөн, гурвалжин сэлтрэл бүхий битүү хугаралтайг тогтоожээ.

Үүнээс дунд чөмөгний сэлтэрсэн, гурвалжин ясны суурь, оройн байрлалыг үндэслэн  автобус, хүүхдийн 6apуун дунд чөмөгний дунд хзсэгт гадна талаас нь өмнөд бампераар мөргөжээ гэсэн дүгнэлт хийсэн нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан юм.

Ном зүй

1. МАХН-ын Х1Х их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан, цаашдын зорилт, УБ, 1986 оны 46 дугаар тал.
2. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоол № 5, 1974 оны 2 дугаар сарын 13. УБ хот.
3. Р. Дорждэрэм, И. Санжаадорж «Характер и особенности повреждений черепа и головного мозга при автомобильной травме «Монголын анагаах ухаан, 1982 он № 4, хуудас 11 — 15. ,
4. К. В. Маслов, Р. Дорждэрэм — «Некоторые вопросы зкспертизы автомобильной травмы» Сб. матер. науч. практ, конф, посвященный 20 летию основания суд. мед службы в МНР, УБ 1980 r стр. 13—15
5. Н. Крюков. «Повреждения костей черепа как критерий при экспертизе напрание удара» Сб. трудов IV всесоюзной конф.суд. медиков. Рига 1962 г стр
263—265.
6. А.А. Солохин «Особенности повреждения костей бедра и голени при некоторые видах автомобильной травмы» Суд. медицинские записки В. 3. Кишинев, 2960, рр 46—56.
7. Н. П. Щеголею «Механизм и характер повреждений при наезде автомашины» Реф. докл. 9-й расшир конф. Ленинградского отд В. Н. О. С.М и К. Л 195, стр. 86—88.
8. А. А. Солохин «Судебно-медицинская экспертиза в случаях автомобильной травмы М. 1968 стр. 22—36.
9. Н. Г. Шалаев «О Значениях повреждений причиняемых болтами при экспертизе автотранспортной травмы. Co. трудов IV всесоюзной конф судебных медиков. Рига 1962, стр. 259.
10. Б. И. Соколов «Повреждения автомобилным транспортом, их судебно медицинские значение и пути и предупреждения» Дисс. на соискание ученой степени
канд. Мед.наук. г. Харьков 1953 стр 429,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1681
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК