Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 2(74)
ЭМНЭЛГИЙН ЯВУУЛЫН ТУСЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖ, ҮР АШИГ
( Түүх )

Ш. Нямсүрэн

Эрүүлийг хамгаалах яам

 

Манай орны хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн хүртээмжийг сайжруулахад явуулын амбулатори чухал үүрэг гүйцэтгэж байна.

1981 оноос 18 аймгийн нэгдсэн эмнэлгийг лаборатори, дотор, мэс засал, шүд, флюрографийн тоног төхөөрөмжтэй явуулын амбулаторийн автомашинтай болгох арга хэмжэз авсны дүнд одоо ГАЗ—66 маркийн автомашины явах анги дээр суурилсан ЛКПД—39 лаборатори 29, шүдний КСП явуулын кабинет 15, дотрын АВПт явуулын кабинет 10, мэс заслын АВПх кабинет 10, бактериологийн АСБА—1 лаборатори 1, ЗИЛ—130 маркийн явах анги дээр суурилсан Я—1 флюрографийн кабинет 22 бүгд 86 автомашин ашиглаж байна.

1988 оноос Архангай аймгийн Эрдэнэмандал, Баянхонгорын Богд, Булган аймгийн Хишиг-Өндөр, Завхан аймгийн Түдэвтэй зэрэг сум дундын 10 эмнэлэг авто-лаборатори,   шүдний   явуулын   кабинеттай болжээ.

Бид явуулын амбулаторийн ашиглалтын байдалд зориуд боловсруулсан хүснэгтээр судалгаа хийж үзэхэд салбарын хэмжээгээр 1988 онд явуулын амбулаторийн 700 автомашинаар 540 сум 1418 бригадын (сум, бригадын давхардсан тоогоор) 734,4 мянган хүнийг үзлэгт хамарсны дотор 37,6 мянган хүнд серологийн шинжилгээ, 27,6 мянган хүнд бусад шинжилгзэ хийж, 693,5 мянган хүнд рентген зураг авч, 13668 хүнийг эрүүлжүүлж 6812 хүнийг хяналтад авсан мэдээ гарч байв. Явуулын амбулаторийн 86 автомашин 3839 хоног буюу 20884 цаг ажиллаж, 406,3 мянган километр явжээ.

Амбулаторийн автомашины ажиллах боломжит 67080 цагийн 31,1 хувийг буюу 20884   цаг ашиглажээ.

1988оны тайлангаас үзэхэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газар лабораторийн автомашиныг Архангай, Өвөрхангайн мэс заслын  явуулын  кабинетыг  огт  ашиглаагүйгээр   тайлан ирүүлжээ.

Амбулаторийн автомашин 3248 хоног сул зогссоноос орон тооны эмчгүйгээс 2185 хоног, шатахуунгүйгээс 80 хоног, авто техник эвдэрснээс 983 хоног тус тус ашиглаагүй байна. Энэ нь амбулаторийн автомашины ашиглалт, үзлэгийн чанарыг эрс сайжруулахын чухлыг харуулж байна.

1989онд хийсэн судалгаагаар Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгел аймаг лабораторийн автомашинаар шинжилгээ хийхдээ нэг ч хүнийг хяналтандаа аваагүй, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт нэг ч серологийн шинжилгээгүй, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд аймаг флюрографийн авто-машинаар зураг авч шинжилгээ хийхдээ нэг ч хүнийг хяналтандаа аваагүй байна.

Явуулын амбулаторийн автомашины ашиглалт, үзлэгийн ажлын үр өгөөжийг сайжруулахад дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй байж болох юм. Үүнд:

1. Тухайн жилд хийх үзлэгийн бригадын батлагдсан графикийн дагуу хүн, хүч, материал болон бэлтгэл ажлыг сайн зохион байгуулж, орон нутгийн засаг захиргаанаас  зохион  явуулж  байгаа   ажилтай  нягт уялдуулах,

2. Аймаг, хотын эмнэлгүүдэд ажиллаж байгаа шүд, дотор, мэс засал лабораторийн эмч, сувилагч, лаборант, жолооч нарыг оролцуулсан үзлэгийн бригад байгуулж, төсөвт аж ахуйн тооцоонд оруулан тэдэнд урамшууллын систем тогтоож ажиллуулах.

3. Хүйтний улиралд нүүдлийн амбулаторийн кабинетуудыг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг суурин байдлаар ажиллуулж, олон нэр төрлийн жижиг багаж хэрэгсэлд   ялгалт   хийж   оновчтой ашиглах.

4. Нүүдлийн амбулаторртйн автомашины жолооч нарт зориулсан дулаацуулга, салхивчийн систем, цахилгаан станц ажиллуулах, тохируулга үйлчилгээ хийх, аюулгүй   ажиллагаагаар   сургалт явуулах.

5.  Лаборант, рентген техникч нарт жолоочийн мэргэжил давхар эзэмшүүлж тодорхой хувиар цалинжуулах , аргыг хэрэглэвэл системийн хэмжээгээр явуулын амбулаторийн жолоочийн орон тоог өвөлд хэмнэснээр 257,0 мянган төгрөгийн цалингийн сан хэмнэлт гарах урьдчилсан тооцоо гарч байгаа юм.

6.  Флюрографийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн захиалгыг боловсруулж, энэ аппаратыг засварлах инженер техникчдыг гадаад, дотоодод явуулж давтан   сургаж   мэргэжлийг   нь дззшлүүлэх.

7.  Өөрийн орны байгаль цаг уурын нөхцөлд тохируулж явуулын зарим амбулаторийн. кабинетын ПАЗ—672 автобусны явах анги дээр суурилуулан туршиж ажиллуулах.

8.  Явуулын амбулаторийн автомашиныг дулаан гарааштай болгох ажлыг аж ахуйн   аргаар   шийдвэрлэх   арга   бололцоог   хайж хэрзгжүүлзх.

9.  Явуулын амбулаторийн ашиглалтыг сайжруулахын тулд зарцуулах бензин, томилолтын   зардлыг   бүрэн   шийдвэрлүүлж   нэг   мөр болгох.

10. Өөрийн улсын газар нутаг, байгаль газарзүй, хүн амын суурьшил болон эдийн засаг, хөдөө аж ахуйн хөгжлийн онцлог байдалтай уялдуулж эмнэлгийн тусламжийн явуулын хэлбэрийг нэг талаар хүртээмжтэй, нөгөө талаасаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зарчмыг зөв баримталсан хэтийн төлөвийн оновчтой хувилбарыг   судалж   тогтоох   зайлшгүй   шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 311
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК