Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 4(76)
Хүдрийн биологи, экологи түүний ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Д, Цэгмид

Ардын эмнэлгийн хүрээлэн

 

Хүдрийн ерөнхий байдал:    Хүдэр Моschus moschiferis L

Монгол, ЗХУ, Хятад, Энэтхэт, Бирм, Пакистан, Балба, Бутан зэрэг Ази тивийн зарим орноор амьдардаг.

Хүдэр  нь  ойн  салаа туурайтны багт багтдаг бугын овгийн амьтан юм. Туурайтан амьтдын дотроос хамгийн жижиг биетэй нь хүдэр юм. Биеийн урт 1 м орчим, сэрвээний өндөр нь  60—70 см , хүнд нь  15—17 кг-д хүрнэ. Хүдрийн эрийг гирээ, эмийг гирэгчин

* Эхний өгүүлэл нь манай сэтгүүлийн 1990 оны № 1-рт бий.

 нялх төлийг нь шовшоорой гэж нэрлэдэг.

Хүдэр эвэргүй, эр нь дээд эрүүндээ доош  махийж унжсан 6—8 см урт, хос том соёотой. Эмэгчинд хүдрийн соёо богинохон.

Хүдрийн туурай нарийн хурц, хажуугийн хурууны туурай сайн хөгжсөн  байдаг. Урд хөл  нь богинохон, хойт хөлийнхөө уртын 70-75 хувьтай тэнцэнэ. Урт өргөн чихтэй, чихний урт нь 9—10 см орчим, нүд том, хүүхэн хараа нь бөөрөнхий хэлбэртэй, хурц гэрэлд ялигүй нарийсдаг, шөнийн цагт юм сайн хардаг онцлогтой, сүүл нь бараг мэдэгдэхгүй, мухар урт нь 5—6 см. Гирээний үржлийн эрхтэний дэргэд уут байдаг. Түүнд заар боловсордог.

Хүдэр харавтар хүрэн, хүрэн бор зүстэй, зоо нуруу биеийн хажуу тал нь тод бараан байдаг. Хэвлий, суга цавь, толгойн хэсэг нь цайвар өнгөтэй. Биеийн үндсэн өнгөн дээр бүдэг цайвар шарга толботой, ийм толбо ялангуяа залуу хүдэрт бүр ч тод байна. Манай орны хүдэр Алтай, Өмнөд Сибирийн хүдрээс бие, толгойн ясны хэмжээгээрээ ялигүй жижиг, зүсээр арай цайвардуу байдаг нь нутгийн өвөрмөц онцлог юм. Хүдэр  зулгарахдаа  амархан  6,5—9,5 см урт үстэй.  Үсний  үзүүрийн хэсэг

нь бараан харавтар хүрэн өнгөтэй, угийн хэсэг нь цагаан буюу цайвар бор байдаг. Дээд уруул дээрээ хамрын нүхний орчим үсгүй нүцгэн хэсэг бий. Түүнийг «хамрын толь» гэж нэрлэдэт.

Хүдрийн  амьдрах орчин, хоног, улирлын идэвх. Хүдэр далайн төвшнөөс дээш 1700—2200 метрт, голдуу хуш, хуш-шинэс, шинэс, хаяа гацуур  ойд амьдардаг. Хүдэр нь 56 хувь хушинд,   36,5   хувь нь хуш-шинэсэд, 5,5 хувь нь гацуур нарсан ойд тааралдаж  байжээ.    (О Дуламсүрэн 1974)

Хүдэр байршлаа улирлаар өөрчилдөггүй. Өвөл, зун ялгаагүй ойролцоо нэгэн маягийн биотопод ганц ганцаар тодорхой хэсэгхэн нутаг эзэмшин суурин оршино. Задгай энгэр цагаан газар гарахгүй, ямагт балар битүү ойд байж үржих, амрах, шивээлэхдээ хад цохионд эсвэл нэвтрэхэд бэрх ширэнгэнд ордог.

Хүдэр хэц цавчим  хажуу, хад цохио, дэл сэрвэн, үхэр асганы орчим эсвэл унанги мод, ширэлдсэн нэн бартаатай балар шигүү ойд нутагла даг. Түүний эзэмшлийн газар 200-300 га-1гаас дээш хэтрэхгүй 40-50 га орчим байдаг. Тэжээл сайтай, цас багатай үед хоногт 3-10 гаад явж идээшлэнэ. Амьдрах орчин, нутгийн хэмжээ нь өвс тэжээл, цаг агаарын байдал, араатан амьтны дайсагнах байдлаас хамаарна.

Хүдэр нь хэвтэж амрах, идээшлэх биеэ хамгаалах зэрэг тодорхой бай ран газруудтай байдаг. Хоногт 0,3— 3,5 км хааяа 8 км хүртэл явна. Нэг цагт 400 м орчим явж идээшлэнэ.

Хүдэр нь зуны улиралд ойн дээд захаас хааяа гарч идээшлэх ба өглөө орой идэвхтэй, өдрийн цагаар хэвтэж амардаг. Бэлчээрлэх үедээ дэвхрэх маягийн хөдөлгөөн хийж, туулай шиг харайдаг. Хад асгатай царманд амьдрахад зохилдож ийм хөдөлгөөнтэй болжээ. Манай ШУА- ийн ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай оронд хүдэр ойролцоогоор 44 мянган толгой орчим байна. Хэнтийн ууланд их тархсан. Хэнтийн нурууны Шороотын орц, Аравт, Үйхэн, Дэлэм зэрэг газруудад 1000 га-д 21—35 Зүүн Бүрх, Туулын эхэнд 8—15 толгой ноогддог. Хайгайн нуруунд арай сийрэг 1000 га-д дунджаар Орхоны эхний Үйзэн, Мотойн даваа, Долоогийн толгодод 4-6, Эрчмийн нуруунд 5, Тарвагатайн нуруунд 4 ноогдох жишээтэй.

Зан араншин: Нас бие гүйцсэн хүдэрт 37 янзын зан үйл илэрдэгээс тав нь үндсэн зан үйл болдог ажээ. Үүнд: Танин мэдэх, аюулаас сэргийлэх, давчдан уурлах, үржлийн, биеэ хамгаалах гэсэн зан үйл орно. Үүнээс гадна үнэрийн болоод дууны гэж байдаг. Үнэрийн зан үйлд булчирхайнуудын шүүрэл болох феромон ялгарч аюулаас сэргийлэх, үржих, эдэлбэр нутгаа тэмдэглэн дохио өгдөг. Энэ булчирхай нь хүдрийн сүүлний угийн хавьцаа, харин гирээнд бол хүйсний ойролцоо байдаг. Шүүрлүүд нь хүдэр болгонд өөр өөрийн гэсэн өвөрмөц үнэр байх бөгөөд III, V, XI саруудад бүр идэвхждэг. Хүдэр заараараа модны дархи, хожуул, унанги, мөчир, иш зэрэг ашиглан 1газраас 36-37  см дээр,  3-20 мм

зузаан үнэртэх тэмдэг тавьдаг. Энэ тавьсан тэмдэг 6 сар болоход үнэр нь арилдаггүй байна. Мөн ялгадасны газар нь нутаг дэвсгэрээр тэмдэглэсэн тэмдэг болдог. Эдэлбэр нутагтаа хуучин тавьсан тэмдэгээ байнга сэргээж байдаг ажээ. Үнэртэх зан үйл нь хүдрийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэж мэдээллийн хэрэгсэл болдог. Хүдэр сонин чахарсан маягийн «чиф-фый» гэсэн дуу гаргадаг. Үржлийн үедээ өвөрмөц нам дуу гаргах аюулын үед огцом чанга дуу гарган бусаддаа мэдэгдэх зэргээр дууны до- хиоллын системээр зан үйл нь илэрдэг.

Үржил, хөгжил, өсөлт: Хүдрийн ороо нийллэг XII сард эхэлж хоёр долоо хоног хиртэй үргэлжлэх бөгөөд хээлтэй байх хугацаа 185—195 хоног орчим (Козлов 1953, Банников 1954). Төрөхдөө 30 минутаас илүүгүй хугацаанд 5—7 удаа дүлж, хэвтэж төрдөг. Төрснөөс хойш 25—30 минутын дараа шовшооройгоо хэвтээгээрээ, цаашид хоногт 1—3 удаа зогсоогоороо хөхүүлнэ. Сүүлдээ хоногт 1 удаа, таван хоногт 1 удаа гэх мэтээр хөхүүлэх хугацаа нь цөөрнө. Хөхүүл үе нь 3—4 сар (Соколов, Приходько 1960).

Ихэвчлэн ихэр (70 хувь), хааяа нэг (30 хувь) шовшоорой гаргана. Гурван ихэр гаргах нь маш ховор. Шинээр төрж байгаа шовшооройн урт 33—35 см, 470—490 гр жинтэй. Гирэгчин 15—20 мм урт хос хөхтэй, сүү нь тослог ихтэй байдгаас төл нь амархан өсч хоёр сарын дараа 5,3 кт, зургаан сарын дараа 7,2 кг жинтэй болно. Манай орны гирэгчин нь VI сарын эцэс VII сарын эхээр голдуу ихэр шовшоорой гаргана. 14 орчим хоногтой эм шовшооройн жин 1 кг 650 гр, биеийн урт 46 см, хөхүүл үе 2 сар орчим, үс нь 7-р сард гууждаг гэжээ. (С. Дуламцэрэн 1974).

Хүдэр 10—12-аас илүү наслахгүй.

Идэш тэжээл: Хүдрийн идэш тэжээлийн гол хэсэг нь олон зүйлийн хөвд, хаг юм. Зуны улиралд хөвд болон өвслөг ногоон ургамал (бут, сөөгний навч нахиа гэх мэт), өвөл газрын, модны хатаар зонхилон хоол- лоно. Манай оронд хийсэн судалгаагаар VII сард хүдрийн сэвсний нойтон жингийн 80 хувь ногоон ургамал, бусдыг хаг хөвд эзэлж байна. XII сард хүдрийн сэвсний нойтон жингийн 90 хувь нь цетратын төрлийн хаг байснаас Сеtгагiа nivalis ургамал орно. Ихэвчлэн шөнийн цагаар идээшлэж, хоногт 6—8 удаа ба Сislandiса С. сuсullаndа зонхилж, Ciadonia аmоигаегaеа оролцсон, бусдыг хөвд, үетэн эзэлсний дотор рhуloсаpгus sibiricus, Arenri capillaris  олдcон байна.  (С. Дуламцэрэн 1974).

Хүдэр өвлийн улиралд хоногт 9 цаг, зун 4—5 цаг орчим идээшлэнэ. Энэ амьтан нь нийтдээ 130 төрлийн ургамлаар хооллодогоос үндсэн тэ жээлд нь хориод төрлийн ургамал орно. Баас нь самар маягийн хэлбэртэй 6—8 мм хэмжээтэй хар саарал өнтөтэй байна. Хүдэр ихэвчлэн нэг дор баадгаас баас нь шавааралддаг.

Хүдрийн дайсан, өвчин: Хүдрийн үржиж өсөхөд муугаар нөлөөлдөг зүйл бол түүний гол дайсан шилүүс нохой зээх, чоно, том махчин шувууд юм. Мөн төлийг нь үнэг, булга, суусар барьж иддэг. Хүдэр нэлээд хэдэн тархмал өвчнөөр өвчилдөг. Үүнд: Гүзээний салстын, уушигны хоол боловсруулах эрхтэний үрэвсэл түгжрэл, давсаг болон бөөрний үрэвсэл, сульдаа, хордлого, буглаа, бэртэнгэ, шимэгч хорхойн өвчнөөр өвчилнө. Эдгээр өвчнөөс сэргийлэхийн тулд дор дурдсан арга хэмжээг тогтмол авч явуулж байвал зохино.

1. Хүдрийг ямагт эрүүл чийрэг байлгах 2. Хүдрийн биеийн байдал, үс зүсний өнгө, хэлбэр биеийн халуун, нүд, хамар, амны салстын өнгө байдал, амьсгалын тоо, ус тэжээлээ идэж ууж байгаа байдал, баас шээсний өнгө хэлбэр зэргийг үргэлж шалгаж үзэж байх, 3. Хашаа, хайс, тоног төхөөрөмжийг тогтмол ариутган цэвэрлэх, 4. Паразит өвчнөөс сэргийлэх үзлэг, угаалга, туулгалт тогтмол хийж байх. 5. Ялаа, шумуул, мэрэгчдийг устгах ажлыг тогтмол хийж байх хэрэгтэй юм.

Ач холбогдол: Хүдрээс заар, мах, арьс, үс, соёо, хоргол, сүү зэрэг олон төрлийн зүйлийг ашиглаж болно. Эрт дээр үеэс дорно дахины эмнэлэгт хүдрийн заарыг эмэнд оруулж хэрэглэж байсан түүхтэй. Дорно дахины эмнэлгийн туршлагаас үзэхэд заар олон сайн чанартай ажээ. Хүдрийн заар хүний биеийн төв, захын мэдрэх эрхтэнийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулан, эд эрхтэний үрэвслийг багасгаж, өвчин намдаах, халуун бууруулдаг үйлчилгээтэй. Заарыг эмэнд хэрэглэхээс гадна баруун европын орнуудад үнэртний үйлдвэрт үнэр тогтоох, шингээх зорилгоор ашигладаг чухал түүхий эд юм. Сүүлийн үед заарны хэрэгцээ улам нэмэгдэж олон улсын зах зээлийи үнэ жилээс жилд өсч байна. Үүний зэрэгцээгээр хүдрийн мах, арьс үсийг эрт дээр үеэс ашиглаж иржээ, Нас бие гүйцсэн тарган гирээний ястай гулууз 6,1—6,4 кг, арьстай нойтон заар 33,4-—48 гр, арьсны талбай 01,2—34,5 дм ам дөрвөлжии байна. Махыг хүнсэнд хэрэглэхээс гадна анчид хавх, урхи тавихад ашигладаг.

Хүдрийн арьсаар илэг, хөм боловсруулан бээлий болон бусад эдлэл, үсээр нь дэр, гудас хийхэд ашиглаж болох юм. Гирээнд 6—8 см урт соёо ургадаг. Ссёогоор бэлэг дурага­лын зүйл хийж болох талтайгаас гадна хүдрийн хорголыг эмэнд оруулж хэрэглэж байсныг сударт тэмдэглэжээ.

Гирэгчний сүү тослог ихтэй байдаг. Үүнийг ард түмэн чухам юунд хэ- рэглэж байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Дүгнэлт:

Байгаль орчныг хамгаалах цогцолбор асуудал зөвхөн газрын хөрс, ус агаар мандлыг хамрах төдийгүй тэдгээрийн шүтэлцээнд аж төрж, амьд байгалийн гинжин холбоог бүрдүүлж байдаг, ан амьтны ертөнцийг нэгэн адил баттаадаг ойлголт билээ.

Мянга гаруй жилийн өмнөөс хүдрийг агнаж, заарыг авч ашигладаг байсан учир одоо энэ амьтан дэлхий дээр цөөрч байна. Иймээс хүдрийн тоо толгойг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглахын тулд агнахыг цаазлан хориглож дархан цаазтай газар байгуулан хүдэр гаршуулан үржүүлж өсгөх явдал өнөөдөр чухлаар тавигдаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1981
Судлаачдын бусад өгүүлэл
Д
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК