Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 4(76)
Бамбайн тархмал хордлогын үед бамбай булчирхайн ,иод шингээх чадвар болон цусан дах даавруудын өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Ц. Лхагвасүрэн  АУДэС-ийн аспирант

 

Бидний хэрэглэж байгаа хүнс тэжээлд агуулагддаг микроэлементүүд, ялангуяа йодын хэмжээ дутагдах, тэрчлэн хүрээлэн байгаа орчин, нийгэм ахуйн янз бүрийн нөлөөллүүд нь бамбай булчирхайн (ББ) хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эмгэг байдалд хүргэдэг. Дотоод шүүрлийн булчирхайн төрөл бүрийн өвчнүүдээс ББ-н эмгэгүүд нэлээд олонтой тохиолдож байгааг дээрх шалтгаануудтай холбон үзэх бүрэн үндэстэй.

Бид УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн өвчнийг эмчлэх тасагт 1981—1985 онуудад хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийг судалж үзэхэд 25 орчим хувь нь ББ-н ямар нэг өвчтэй хүмүүс байсан ба тэдний ихэнх нь буюу 78% нь бамбайн тархмал хордлоготой (БТХ) хүмүүс байлаа. Үлдсэн 10,5% нь зангилаат бахлууртай, 5,1 % нь хавсарсан хэлбэрийн бахлууртай, 2,7% нь ББ-н үйл ажиллагааны дутагдалтай өвтөнүүд байсан юм. Хамгийн түгээмэл тохиолдож байгаа БТХ-оор ихэвчлэн 20—40 насны эмэгтэйчүүд өвчилж байна. Эдгээр өвчнүүд нь үндсэндээ ББ-н үрэвсэлт өвчнүүд мөн боловч дархлалын механизмыг хэр сэдээж байгаагаараа харилцан адилгүй. Дархлалын өвөрмөц урвалын эрчим болоод түүний нөлөөнд булчирхайн эд эсүүд гэмтэж байгаа зэргээс нь хамаарч даавар нийлэгжүүлэх болон ялгаруулах явц нь нэгэн адил өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтүүдийг өөрийн орны нөхцөлд судлах зорилгоор БТХ-той өвчтөнүүдийн цусанд тироксин (Т4), трийодтиреонин (Т3), тиреотропин (ТТГ) зэрэг даавруудын хэмжээг, мөн ББ-н йод шингээх чадвар хэрхэн өөрчлөгдөж байгаа зэргийг радиоизотопийн аргаар судалж үзлээ.

Л. Д. Линденбратен, Ф. М. Лясс. нар эрүүл хүмүүст ББ-н Йод шингээх хэмжээг 2, 6, 12, 48 цагийн завсарлагатайгаар үзэж 9—10%, 17—19%, 29—32%, 27—29% байсныг тогтоосон бөгөөд эрүүл монгол хүмүүст ижил завсарлагатайгаар судалж үзэхэд (Ц. Лхагвасүрэн, Н. Оюун, П. Онхуудай) дунджаар 13,9%, 22,9%, 30,7%, 29,2% байна. Европын хүмүүст тогтоосон хэмжээтэй харьцуулж үзэхэд монгол хүмүүсийн ББ-н йод шингээх хэмжээ нь сорилт зхэлснээс хойших 2—6 цагийн дараа арай илүү, 12-48 цагийн дараах шингээлт нь үндсэндээ ойролцоо байлаа (1-р хүснэгтээс үз). Гэтэл БТХ-той хүмүүст мөн цагуудын завсарлагатайтаар судалж үзэхэд насны ангилал бүрт өвөрмөц хэлбэлзэл гарч байгаа нь харагдсан бөгөөд дунджаар 43,48%, 55,54%, 60,10%, 55,08,% хүртэл нэмэгдэж байгаа нь (2-р хүснэгтэзс үз) БТХ-той өвчтөний ББ-д йодын хэрэгцээ улам ихэссэнийг харуулж байна. Нэг ёсондоо дааврыг эрчимтэй нийлэгжүүлэх шаардлагаас эсвэл дааврын зохистой хэмжээг хангаж чадахгүйгээсээ болоод ББ нь йодыг хэвийн хэмжээнээс илүү ихээр авч байна гэж үзэж болно. Даавруудын хэмжээ БТХ-той хүмүүсийн цусанд хэрхэн өөрчлргдсөнийг судалж үзэхийн өмнө эрүүл хүмүүст байгаа хэвийн хэмжээг нь тодорхойлох шаардлага зүй ёсоор гарсны дагуу эрүүл гэж магадласан 78 хүний цусанд шинжилгээ хийж үзэв.  Насанд хүрсэн монгол хүний цусандах тиреотропин 1,07±0,5 МЕ/л, тироксин-60,69 ±7,6 нмоль\л, трийод-тиреонин-2,16±0,3 нмоль\л байгаа нь Ф. М. Лясс, Е. Г. Настюкова (ЗХУ) зэрэг судлаачдын тогтоосон болон олон улсын ШРАС зөвлөлөөс гаргасан хэвийн хэмжээний үзүүлэлтүүдээс доогуур, ялангуяа  нэлээд бага байгааг тогтоолоо (3-р хүснэгтээс үз), Харин БТХ-той өвч­төний цусанд дээрх дааврууд эрүүл хүмүүсийнхээс мэдэгдэхүйц ихээр нэмэгдэж Т4 нь 153,48 ±29,1нмоль\л, Т3 нь 3,02±0,9 нмоль\л болтлоо өсчээ. Харин ТТГ нь 1Л5±0,28 МЕ/л буюу дээрх хоёр даавартай харьцуулахад ялимгүй бага хэлбэлзэлтэй байна. (4-р хүснэгтээс үз), Ийнхүү Т4, Т3 дааврууд БТХ-ын үед нэмэгдэж байгаа нь ББ-н үйл ажиллагаа ихэссэнийг харуулж байгаагийн зэрэгцээ түүний нөлөөгөөр эрхтэн системүүдийн үйл ажиллагаа өөрчлөгдөж хордлогын шинж тэмдгүүд илрэх уг сурвалж нь болно. Энд тиреотропин дааврын хэмжээ төдийлэн их нэмэгдэхгүй байгааг мэдрэл шингэний зохицуулалтын хариу мэдээллийн замаар зо хицуулагдаж байна хэмээн тайлбарлаж болно. Чухам иймээс БТХ-ын үед ББ-н үйл ажиллагааг голчлон сэдээгч нь ТТГ биш, харин. БАТЗ-хүчин зүйл болон ББ-н эд эсээс үүссэн өөрийн эсрэгтөрөгчүүд мөн болохыг харуулж байна.

Хийгдсэн судалгаанаас дүгнэвэл:

ББ-н йод шингээж авах чадвар эхэн үедээ илүүтэй байгааг үндэслэн бидний хэрэглэж, байгаа хүнс тэжээл дэх йодын хэмжээ бага байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд цаашид хоол хүнсний зүйлүүдэд йодын хэмжээг нарийн тогтоож, түүний дутагдлаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг авах нь зүйтэй байна.

БТХ-той хүмүүст ББ-н йод шингээх хэмжээ 2, 6, 24, 48 цагуудад  эрс нэмэгдэж байгаа болон Т4, мөн Т3 дааврын хэмжээ ихэсч байгааг тогтоосон нь оношлогооны болон эмчилгээний үр дүнг хянан үзэх бодитой хэмжүүр болох ёстой.

ТТГ дааврын нэмүү сэдээлтээр ББ-н үйл ажиллагаа идэвхжин улмаар хэвийн нөхцөлд цусанд байдаггүй тиреоглобулин зэрэг ББ-н гаралтай эсрэгтөрөгчүүд цусанд, нэвчин өөрийн эсрэг биетийг үүсгэж байна гэж үзээд ийм тохиолдолд БАТЗ болон ББ-г сэдээгч иммуноглобулинууд уг булчирхайг сэдээснээр БТХ-ыг үүсгэж байна гэсэн урьдчилсан таамаглал хийж байна.

4-р хүснэгт

БТХ-той өвчтөний цусанд ТТГ, Т4, Т3 даавруудын хэмжээг насны ангиллаар тодорхойлсон судалгаа.

 


Ийм ч учраас БТХ-ыг аутоиммунный өвчин гэж үздэг.

БТХ-той өвчтөнд дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлох нь оношлогооны ач холбогдолтойн зэрэгцээ шаардлагатай үед иммунологийн шинжилгээ хийж үзэх нь эмчилгээний зөв чиг баримжааг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.

Ном зүй

1.Алешин Б. В. Губский В. И. Гипоталамус и щитовидная железа М. 1983 г. с. 47—69.
2.Жуковский М. А. Детская эндокринология. Медицина М. 1982. с. 275—295.
3.Кабаций Н. П. Особенности состояния Т и В систем иммунитета и некоторые аутоагрессии при ДТЗ. Канд. дисс. М. 1985,г.
4.Касаткина Э.П, Соколовская В.Н. Гиперплазия щитовидной железы у пдоростков: патогенез и лечение. Пробл. Эндокринол. 1988 г. № 2. с. 32—42.
5.Линденбратен Л.Д. Лясс Ф.М. Медицинская радиология. «Медицина» М. 1986 г. с. 122—139.
6.Раскин А. М. Аутоиммуиные процессы в патологии щитовидной железы. Л. 1973 г с. 24—29
7.Ром-Бугославская Е. С. Гальчинская В. Ю. Лилле Ю Э. Взаимодействие тиреотропного гормона и простогландинов Гг. с рецепторами и их влияние на уровнь ЦАМФ в ткани щитовидной железы человека. Пробл, эндокринол. 1987 г. № 1, с. 32—32
8. Сехнашвили 3.Ш. Иммунологическая характеристка больных диффузным токсическим зобом. Пробл. Эндокринол.
1988 г. № 2, с. 3—5.
10.9. Туракулов Я. X. Обмен йода и тиреоидные гормоны в норме и при патологии. Пробл.эндокринол. 1986 г. ДГЬ 5, с. 78—83- адренергических веществ и низких температур. Пробл. эндокринонл. 1985 г. № 1 с. 77— 81
11.Фабри 3.Й Пащенко А.Е.Тиреоидная функция у лиц с гиперплазией щитовидной железы в условиях йодной недостаточности. Пробл-эндокринол. 1987 г. № 2, с. 33—36.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1320
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК