Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 4(76)
Дархлалын системийн хомсдол бүхий зарим өвчний үед нейтрофил эсийн алдагдсан үйл ажиллагааг лимфокинээр Зохицуулах нь
( Судалгааны өгүүлэл )
 

Шүдний зөөлөн эдийн архаг үрэвсэл буюу пародонтит өвчний эмгэг жамд дархлалын системийн хямрал нь нейтрофил эсийн хөдөлгөөнт болон залгих идэвх буурах. Т-системийн үйл ажиллагаа дарангуйлагддагтай холбоотой. (4—7).

Ийнхүү дархлалын системийн алдагдсан үйл ажиллагааг засан сэргээх идэвхтэй бэлдмэлийг эрэн хайж байна. Энэ зорилгоор дархлалын системийн ялгаруулдаг өндөр молекулт уургуудын дотроос лимфокиныг клиникт, тэр тусмаа нүүр ам судлалын чиглэлд хэрэглэх боломжийн талаар одоогоор нэг ч ажил хийгдээгүй байна.

Архаг явцтай үрэвсэлт өвчний үед дархлалын сиетемийн эсүүдийн харилцан үйлчилгээ өөрчлөгддөг ба үүнийг засан сэргээхэд лимфокин чухал үүрэгтэй билээ.

Тухайн судалгааны зорилго нь архаг пародонтит өвчтэй хүмүүсийн нейтрофил эсийн залгих үйл ажиллагааны хямрал, түүнийг лимфокинээр засан сэргээх боломжийг судлах явдал юм.

Материал арга зүй. Хүнд ба дунд зэргийн хэлбэрийн архаг пародонтит өвчтэй,  22—55 насны 20 өвчтөн (хавсарсан өвчингүй), 20-50 насны 10 эрүүл хүнд нейтрофил эсийн залгих чадварыг тодорхойлов. Эдгээр хүмүүсээс 0,1 мл цус хурууны өндөгнөөс болон шүдний зөөлөн эдээс авч нейтрофил эсийн залгих урвалыг микро аргаар үзлээ. (1).

Нейтрофил эсийн залгих идэвхид лимфокины үйлчилгээг судлахдаа эрүүл ба өвчтэй хүмүүсийн захын цуснаас лимфоцит эсийг ялган фотогемагглютинээр идэвхжүүлэн өсгөвөрлөж гарган авсан өсгөврийн шингэн (супернатант) мөн уг өсгөврийн шингэнээс гель-фильтрацийн аргаар гарган авсан 20—30 кД (М-фракц) ба 60—70 кД (Л-фракц) хувийн жинтэй лимфокины фракцуудыг хэрэглэв. (2).

Үр дүн, хэлэлцүүлэг. Архаг пародонтит өвчтэй хүмүүст эрүүл хү­мүүсийнхтэй харьцуулбал нейтрофил эсийн залгих идэвх буурсан байлаа. Нейтрофил эсийн залгилтын индекс (ЗИ) ба залгилтын тоо (ЗТ) нь нийт өвчтөний 90%-д багассан байв (Хүснэгт 1). 1-р хүснэгтээс үзвэл ЗТ зөвхөн захын цусанд төдийгүй буйланд багасжээ. Захын цус болон буйлын цусны ЗТ ба ЗИ-ийн үзүүлэлтийг харьцуулахад баталгаат ялгаа илэрсэнгүй.

Өвчтөний өөрийнх нь лимфоцитийн лимфокин агуулсан өсгөврийн шингэнийг (аутосупернатант) тухайн өвчтөний нейтрофил эсийн залгих идэвхид үзүүлэх нөлөөг хүснэгт 2-т харуулав.

Гарсан үр дүнгээс харвал нейтрофил эсийн залгилтын үзүүлэлтүүд буурсан өвчтөнд аутосупернатантаар туйго системд үйлчилсэний дараа ЗТ өндөгний цус, мөн буйланд хэвийн хэмжээнд хүртэл нэмэгдэв. Харин эрүүл хүмүүст уг үзүүлэлтүүд өөрчлөгдсөнгүй. ЗИ нь эрүүл ба өвчтэй хүмүүст баталгаатайгаар ялгагдахгүй байлаа.

Эрүүл донорын лимфоцитийн өсгөврийн шингэнээр архаг пародонтит өвчтэй хүмүүсийн нейтрофилд үйлчлэхэд ЗТ мөн хэвийн хэмжээнд хүртэл нэмэгдэв. Эрүүл хүмүүст ЗТ өөрчлөгдсөнгүй.

Ялган авсан лимфокины фракц нейтрофилийн залгих идэвхид хэрхэн нөлөөлөхийг зураг 1-д харуулав. Үүнд М-Фракц өвчтэй хүмүүсийн эрс багассан ЗТ хэвийн хэмжээнд хүргэсэн байна. (Эхний түв-шин 23,0±4,6;   М-Фракцаар үйл-

 

Хүснэгт 2

Эрүүл болон архаг пародонтит өвчтэй хүмүүсийн нейтрофилийн залгих чадварт  аутосупернатантын үйлчилгээ

Хүснэгт 3

Эрүүл хүний лимфоцитийн өсгөврийн   шингэн эрүүл ба пародонтит өвчтэй хүмүүсийн нейтрофилийн  залгих идэвхид нөлөөлөх нь

 

чилсний дараа 53,0±5,6; эрүүл хүмүүст 46,0±3,3 байснаа 48,0±3,6)

Нейтрофил эсийг Л-Фракцийн лимфокинээр үйлчлэхэд М-Фракцтай харьцуулбал үзүүлэх нөлөө нь бага байна. Пародонтит өвчтэй хүмүүст хэвийн ЗТ нь 23,0±4,6; Л­фракцаар үйлчилсний дараа 38,0± 2,6; эрүүл хүмүүст 46,0±3,1 байснаа 40,2±3,6 болжээ.

Ийнхүү өвчтөний лимфоцит эсийн лимфокин агуулсан өсгөврийн шингэн нь нейтрофил эсийн залгих идэвхийг өөрчилж, тэдний үйл ажиллагааг хэвийн болгодог байна.

Пародонтит өвчний хүнд хэлбэрийн үед нейтрофил эсийн залгих идэвх буурдаг ба үүнийг засан сэргээх эмийн бодис байдаггүй билээ. Тухайн судалгааны үр дүн нь дархлалын системийн хариу урвалын эсүүдийн харилцан үйлчлэлд биологийн нөлөө үзүүлэх нэгэн шинэ боломжийг гаргасан юм.

Хэвлэлд бичсэнээр фитогемоаг-глютининээр идэвхжүүлсэн лимфоцитын өсгөврийн шингэнд нейтрофил эсийн залгих үйл ажиллагаа моноцитын эсийн ИЛ-1 хэмээх цитокины ялгаралт мөн арьсны хучуур эсийн нүүн шилжилтийг эрчимжүүлдэг лимфокины фракц агуулагддаг ажээ (3).

 

Энэ бүхэн  судалгааг цаашид гүнзгийрүүлэн хийх нь эмгэг жам, үүсэл нь тодорхойгүй, архаг удаан явцтай антибиотик болон бусад эмийн эмчилгээнд эмчлэгддэггүй үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд ач холбогдлоо өгч болохыг харуулж байна.

Ашигласан хэвлэл 1. Л. В.  Ганковская, А. 3,. Цховребо-ваН. А.   Гвоздева и  др.   Бюл- экспер-бпол. 1986. .№ ,8, с.210—213

2. Л. В. Ганковская, Б. А. Гвоздева, С. Н. Москвина «Лаб. дело. 1986. № 10, с. 612—619.

3. И.И. Долгушин  Пат.физиол.1986. № 6,  с 30—32

4.    Т.МамаладзеМ,«Иммууно-регуляторные субпопуляции Т—лимфоцитов у больных пародонтитом; Автореф.
дис. канд. мед. наук. М, 1985

5.  В.И.Шматко«Клинико-иммунологическая характеристика и эффективность терапии левамизолом больных пародонти-
том: Автореф. Дис.канд мед. наук. Киев,

Ном зүй

1. Л. В. Ганковская, А. 3,. Цховребо-ва, Н. А. Гвоздева и др. Бюл- экспер-бпол. 1986. .№ ,8, с.210—213
2. Л. В. Ганковская, Б. А. Гвоздева, С. Н. Москвина «Лаб. дело. 1986. № 10, с. 612—619.
3. И.И. Долгушин Пат.физиол.1986. № 6, с 30—32
4. Т.МамаладзеМ,«Иммууно-регуляторные субпопуляции Т—лимфоцитов у больных пародонтитом; Автореф.
дис. канд. мед. наук. М, 1985
5. В.И.Шматко«Клинико-иммунологическая характеристика и эффективность терапии левамизолом больных пародонти-
том: Автореф. Дис.канд мед. наук. Киев,

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 512
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК