Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 4(76)
Дэлүүний үйл ажиллагааны талаарх монгол анагаах ухааны ойлголт, түүнийг тодруулан судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

М.Амбага,Б.Саранцэцэг      

Ардын эмнэлгийн хүрээлэн

 
Абстракт

К ВОПРОСУ  УГЛУБЛЕННОГО  ИЗУЧЕНИЯ ПОНЯТИЯ ТЕОРИИ МОНГОЛЬСКОЙ  НАРОДНОЙ  МЕДИЦИНЫ  О ФУНКЦИИ СЕЛЕЗЕНКИ

М.Амбага,  Б. Саранцэдэг

Согласно теории монгольской  медицины селезенке человека является органом, участвующим в процессе периваривания пищи т.е без ее участия не возможно нормальное функционирование пишеварительной системы, что принципально отличается от точки зрения современной научной медицины. Нашими исследованиями проведенными на белых крысах-самцах с весом 180—210 гр обнаружено, что у животных со спленоэктомией площадь повреждения слизистой облочки желудка увеличивается в 1. 5—2 раза и уменынагтся в зоне повреждения в 1,4—1,8 раза (по генерации свободных форм кислорода) по сравнению с животным с ложной спленоэктомией.

На основании литературных данных и собственных наблюдений выдвигает мнение о том, что участие селезенки в пищеварительной функции происходит путем регуляций функций лимфоидных образований залегающихся слизистой оболочке пище-варительного тракта, что может стать научным обоснованием к объяснению понятия народной   медицины  о  функций селезеики.

   Цул, сав эрхтний байрлал үйл ажиллагаа, бусад эрхтнүүдтэй харилцан уялдаат байдал өвчний шалтгаан нөхцөл, өвчний зүй (эмгэг жам), шинж тэмдэг эмнэн засах аргын тухай Монгол анагаах ухааны онол,баримтлалыг орчин үеийн анагаах ухааныхтай харьцуулан үзэхэд заримдаа ойролцоо буюу ижил төстэй байгаа нь ажиглагдах боловч олонх эрхтний хувьд мэдэгдэхүйц ялгаатай өвөрмөц онцлог бүхий зүйл тааралдана. Ийм эрхтний нэг бол дэлүү юм. Монгол анагаах ухааны ном, судар, сурвалж бичигт дэлүүг хэвлийн хөндийн зүүн дээд тал, ходоодны араар оршдог их багын хэмжээ нь гарын алганы чинээ бөгөөд хавтгай зууван хэлбэртэй гэж тодорхойлсон нь орчин үеийн анагаах ухааныхаас зөрдөггүй боловч үйл ажиллагааны талаарх ойл­голт нь ихээхэн ялгаатай юм. Энэ тухай дэлүү бол  шингээлтийн  (хоол боловсруулах) эрхтнийг хавсарч, идээ ундааг шингээн боловсруулах чадвартай эрхтэн мөн. Идээ ундааг хэдийгээр ходоод, гэдэс, олгой зэрэг шингээлтийн эрхтний үйл ажиллагаагааг шингээн боловсруулж байх боловч дэлүүний хавсрах үйлдэл үгүй бол шингээлтийн үйлдэл нь сайн бадарч чадахгүй муудна гэж тэмдэглэжээ.

Монгол анагаах ухааны онолд ходоодны шингэн боловсруулах үйлдлийг хэрхэн авч үздэг талаар тодруулахгүйгээр дэлүү ходоодны үйл ажиллагааны хоршлийг ярих нь учир дутагдалтай хэмээн үзжээ. Жишээлбэл: «Ходоод бол өөрөө шарын оронд орших бөгөөд хоол ундыг хүлээн авч, ялзлагч бадган, шингээгч шар, гал тэгшитгэгч хийн оролцоотойгоор хоёр болгон ялгаж боловсруулна. Энд ялгарсан цөв нь доошоо гэдэс олгойд дамжин гадагшилдаг бол тунгалаг нь тунгалаг дамжуулах судлаар элгэнд хүрч цус болж боловсрон бүх биед түгэн тархаж шимжүүлэх үйлдэл үзүүлдэг учир түүнийг шингээлтийн үйл ажиллагааг гуйцэтгэх гол сав эрхтэн хэмээжээ (12).

Монгол анагаах ухааны онолд ходоодны үйл ажиллагаа доройтож, шингээлтийн хэвийн ажиллагаа алдагдахьг ходоодны шингээлтийн гол хүч болох галын илч буюу шингээгч шарын үйлдэл муудсантай шууд холбон тайлбарладаг (12, 18). Гэхдээ галын гол илч болох шингээгч шар нь дан ганцаараа бус, харин ямагт ялзлагч бадган, гал тэгшитгэгч хийтэй хамтарч л байж шингээлтийн хэвийн ажиллагааг явуулдаг учраас шингээлтийн энэ гурван хүчний тэнцвэрт харьцаа чухал ач холбогдолтой юм. Галын илч буурвал хоол унд шингэж боловсрох идээний тунгалаг биед шим болж үлдэх цөв нь гадагш ялгарах үйл ажиллагаа алдагдсан буюу эе шингэсэн өвчний шинж тэмдэг илэрнэ гэдэг нь бүхэлдээ дэлүүний өвчний шинж тэмдэгтэй маш төстэй байгаа юм.

Эндээс ургуулж бодвол галын илч хийгээд шингээлтийн гурван хүчний тэнцвэрт харьцааг хэвийн түвшинд байлгах нэгэн чухал дотоод хүчин зүйл бол дэлүүний зүгээс ходоодонд үзүүлдэг хүчжүүлэх үйлдэл гэж үздэг байсан бололтой. Энэ нь «...дэлүү, ходоод хоёр хоёулаа шороо махбодтой эрүүл болон дүр урвасан бадганы гүйх мөр бөгөөд ходоод нь дэлүүний тунгалгийн цөвийг хураах сав болдог өөр хоорондоо хар, цагаан судлын тархцаар холбогдож дэлүүний хүчжүүлэх үйлдэл баймааж нь ходоодны гурван хүчний үйлдэл бадардаг, эс тэгвэл галын илчний зохицуулга доройтон идээ ундаа шингэж чадахгүй болно. Дэлүүний хавсралт үйлдэл эрүүл бөгөөд хүчтэй явагдаж байвал шингээлтийн эрхтний үйл ажиллагаа сайжирч шингээлт сайн байдаг гэж өгүүлснээс тодорхой харагдаж байна (9). Цаашилбал энэ нь мөн ямар нэг шалтгаанаар шингээлт муудан хувиралт гарсан бол дэлүүнд өвчний хувиралттай болж гэж үзээд дэлүүг сайжруулах аргаар эмчилж зас хэмээснээс ч харагдана (9, 18).

Ийнхүү монгол анагаах ухаанд дэлүүг ходоод, гэдэс, олгой зэрэг хоол боловсруулах замын эрхтнүүдтэй бүтэц, үйл ажиллагааны маш нарийн уялдаатай шингээлтийн эрхтэн гэж үздэг атал орчин үеийн анагаах ухаанд энэ талын ойлголт, төсөөлөл мэдээлэл бараг үл тааралдана.

Харилцан адилгүй цаг хугацаанд янз бүрийн улс оронд өөр өөр онолын чиглэл баримтлалаар анагаах ухааны хэд хэдэн систем үүсч хөгжсөн ч гэсэн тэдгээр иь хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа, өвчлөл, оношлол, эмгэг засах ёсны хүрээнд нэгэн ижил объект дээр ажиглалт судалгаагаа явуулдаг болохоор нэгнийх нь байр сууринаас нөгөөг нь тайлбарлах бололцоо зайлшгүй байх учиртай гэсэн бодлоор бид дэлүүний үйл ажиллагааны талаарх монгол анагаах ухааны ойлголтыг орчин үеийн анагаах ухааны онол, аргазүйн үүднээс нэгтгэн нэгдмэл дүгнэлт өгөх оролдлого хийж байна. Энэ нь дэлүүний үйл ажиллагааны талаар орчин үеийн анагаах ухаанд төдий л үл анзаарч, хөөцөлдөж судлахгүйгээр хүрч ирсэн зарим асуудалд хариулт өгч эмгэгжам, эмчилгээний шинэ зарчим бий болгоход шижим түлхэц өгч ч болох юм.

Орчин үеийн анагаах ухаанд дэлүүний өвөрмөц үйл ажиллагааг авч үзэхдээ түүнийг дархлалын урвалд оролцдог зах хязгаарын хоёрдогч лимфоид эрхтэнд хамааруулдаг бөгөөд тэнд бүх төрлийн, лимфоцит эсийн эсрэгтөрөгч хамааралт үе шатны өсөлт, бойжилт явагдан дуусдаг. Тодруулан хэлбэл дэлүүнд эсийн болон шингэний дархлалын урвалд оролцдог Т-лимфоцит эсийн эцсийн төгс бойжилт ялгаварласан хөгжилт явагдсанаар Гу-1, Ly-2,. Lу-3, гадаад төрх бүхий Т-туслагч,Т-дарангуйлагч, Т-нядлагч эсүүд (эсрэг төрөгч хамааралт) мөн В лимфоцит эсийн эсрэгтөрөгч хамааралт), үл хамааралт үе шатны хөгжилт гагцхүү энд л явагдаж, маш нарийн   зохицуулга,  хүлээн   авуур, бүтэц бүхий дархлалын эсүүд   бий болно (5). Дэлүүний  үйл  ажиллагааны  талаарх орчин үеийн анагаах ухаанд нэгэнт хөдөлбөргүй  тогтоосон эдгээр  үзэл баримтлал хийгээд монгол анагаах ухаанд өгүүлсэнчлэн идээ ундааны боловсролт, шингээлтэд үзүүлдэг «дэлүүний хавсрах үйлдэл», «дэлүүний  хүчжүүлэх үйлдэл»,  «хуваарь илчийн үйлдэл» гэсэн нэр томёоны хүрээлэлд нийтлэг зүй тогтол байгаа эсэхийг хэвлэлийн материал, өөрсдийн ажиглалт судалгаанд үндэслэн тогтооход л бидний ажил чиглэж байна. Бид ийм ч маягаар дэлүү болон ходоод гэдэс, олгой зэрэг хоол бо ловсруулах замын эрхтний үйл ажиллагааны «хоршил» илэрч байх гол уулзвар цэг бол дархлалын урвалын бүтцийн хэсгүүд, дархлалын эсүүд, тэдгээрийн өвөрмөц үйл ажиллагаа байж болох юм гэсэн таамаглал гаргаж байна.

Дархлалын ургалын бүтцийн ийм хэсгүүд хоол боловсруулах замьн эрхтэн  ( ходоод, гэдэс, олгой) нэлэнхүйд нь түгэн байрладаг тэдгээр нь хоол боловсрох хэвийн үйл ажиллагаанд тодорхой нөлөөтэй (14), олгойд байрлалтай лимфонд бүтцийн хэсэг хийгээд дэлүүний хооронд лимфоцит эсийн хөдөлгөөнт солилцоо явагддаг тухай ганц нэг материал байдаг боловч (14) чухамдаа (дэлүү-ходоод-гэдэс-олгой) гэсэн үйл ажиллагааны бүхэл бүтэн тогтолцоо байх эсэх тухай асуудлыг огтхон ч хөндөөгүй юм.

Ходоод, гэдэсний салст бүрхүүлийн гүнд байрлан, хоол боловсруулах үйл ажиллагаа явагдах нөхцөлийг бүрдүүлэхэд ямар нэг хэмжээнд оролцдог бүтцийн эдгээр хэсгүүдэд дархлалын урвалын гол зохицуулагч эрхтэн болох дэлүүний зүгээс зохицуулан жолоодох үйлдээ үзүүлснээр эдгээр  эрхтнүүд үйл  ажиллагааны хувьд харилцан бие биеэсээ шүтэлцэн нөхцөлдсөн байдалд оршдог байж болох тухай бидний санаа нь монгол анагаах ухааны дээрх үзэл баримтлалыг тогтооход нэмэр болох талтай юм.

Энэ талаар бусад судлагчдын явуулсан нэлээд дөхөмтэй нэгэн  ажиглалтыг иш татвал нарийн гэдэсний ихэнх хэсгийг нь тайрч авсан амьтдын дэлүүний эсийг өөр эрүүл амьтдад судсаар тарихад нарийн гэдэсний хучуур эсийн нөхөн төлжилтийг хурдасгах мэдээлэл түүгээр дамжиж байжээ (1). Энэ нь дэлүүний эс ходоод гэдэсний замын эрхтний бүтцэд хяналтын болон зохицуулгын үүрэг гүйцэтгэдэг зүй тогтолтойг харуулж байна. 1920—1930-аад онд зарим эрдэмтэд ходоод гэдэсний замын эдгээр бүтцийн хэсгүүд (дархлалын) нь хоол, тэжээлийн бодисыг задлах ферментийн эх булаг болдог, үйл ажиллагаа нь хоол унд хэрэглэсэнтэй шууд холбоотойгоор идэвхждэг, тэдгээрийн идэвхийг өндөр түвшинд удаан хугацаанд барьснаар нь хүний насыг уртасгах бололцоотой гэж үзсэн  нь (14) сонирхолтой.

Ходоодны хананд том, жижиг лимфоцит эсээс тогтсон бүтцийн өвөрмөц хэсгүүд оршдогийг илрүүлсэн байх бөгөөд тэдгээрийн дийлэнх нь ходоодны ёроол хэсэгт байрладгийн зэрэгцээ нийт эсийн 10%-ийг бүрдүүлдэг Т-лимфоцит (гол төлөв Т-туслагч, Т-дарангуйлагч) нь В лимфоцитыг идэвхжүүлж дархлалын урвалд үйлчлэгч  эсийн   үүрэг  гүйцэтгэнэ (5).

Үлдэж байгаа 90% орчим нь болдог В лимфоцит нь иммуноглобулин А. М. О-г 60 : 5 : 3-ийн харьцаагаар нийлэгжүүлнэ (14). Чухам эдгээр эсүүд, нийлэгжсэн IgA, IgМ,IgG нь хоол боловсруулах замд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны идэвх нь сэрээ булчирхай, дэлүү, чөмөг зэрэг дархлалын зохицуулгын гол эрхтнүүдийн хяналтын дор явагддаг  (1, 5, 14).

Ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн гүнд байрлах тунгалгийн байгууламж, тогтолцоо тэнд үүсч бойждог Т, В лимфоцит нь «хучуур эс-дархлалын эсийн» өвөрмөц хоршлыг бий болгон, хоол ундны бодисыг дагалдан орж ирдэг гадны харш бодис, задралын явцад үүсдэг хий, шингэн төлөв байдалтай хорт нэгдлүүд, элдэв бичил биетнээс (ялангуяа Саmphyliа bacteria) салст бүрхүүлийг хамгаалах дархлалын хамгаалалт манааны үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байна (11, 14).

Хэвийн үед хоол боловсруулах замын эрхтний салст бүрхүүлийн хучуур эс нь нөхөн төлжилтийн өндөр чадвартай байж гэмтэл үхжлийн процесст нэрвэгдсэний дараах 30 минутаас эхлэн 2—хоногт бүрэн төлжин, нөхөгдөж чаддаг нь (4, 15) Т, В лимфоцит эсүүдийн үйл ажиллагааны идэвхээр гол төлөв нөхцөлдөнө (8, 10). Гэтэл ходоод, гэдэсний хурц, архаг үрэвсэл, шархлаа өвчний үед салст бүрхүүлийн хэсэгт Т, В лимфоцитын идэвх буурч дархлалын урвал, дархлалын эсийн үйл ажиллагааны дутмагшлын сонгодог хэлбэр илэрч, ялангуяа IgA-ийн нийлэгжилт багасч, эсийн залгиурдах урвал, лизоцим, хавсаргын титр буурдаг нь эцэстээ салст бүрхүүлийн хучуур эсийн нөхөн төлжилтийн процессын эрчим сулрахад хүргэдгийг тогтоожээ (8, 10. 15), Хоол боловсруулах замын эрхтний өвчний үед явагдах энэ дархлал дутмагшлын байдал нь эсийн нөхөн төлжилтийг сэргээх чадвартай Т лимфоцит (ялангуяа Т-туслагч) болон дархлалын эсүүдийг ялгаварлан бойжих процессод татан оруулдаг Д-лимфоцитийн тоо цөөрч, IgА-ийн нийлэгжилт багасч, үүний зэрэг эсийн гэмтэд үхжлийг сэдээн өдөөх идэвх бүхий нядлагч эс (О-эс, К-эс) олшрох зэрэг дархлалын эсийн тоо, үйл ажиллагааны тэнцвэрт байдлын алдагдлаар илэрдэг (2,15,16).

Ходоод, нарийн гэдэсний шархлаа өвчин хавар, намрын улиралд голдуу хүндэрч, сэдэрдэг зүй тогтолтойг зарим судлагчид тэмдэглэн (17) түүнийг гастрит зэрэг салст бүрхүүлийг хамгаалах идэвхтэй биологийн идэвхт бодисын нийлэгжилтийн хэмнэлттэй холбон тайлбарласныг үл үгүйсгэхийн хамт тэр нь монгол анагаах ухааны хар зурхайн онолд томьёолсончлон, дэлүүний үйл ажиллагааны идэвхийн хэт өрнөлт, хэт бууралттай уялдан явагддаг байж болох юм гэсэн санаа төрж байна.

«Дэлүү-ходоодны үйл ажиллагааны хоршлын тухай» эдгээр санаагаа зарим талаар батлах зорилгоор 180—240 гр жинтэй дан эр хүйсний цагаан харханд эфирийн мэдээгүйжүүлэгтэй ариун нөхцөлд хэвлийн хөндийг нээн, дэлүүг салган авч, ходоодны салст бүрхүүлийн гэмтлийг 10%-ийн цууны хүчил 0,05 мл хэмжээгээр тарих замаар үүсгэн ажиглалт явуулсан юм.

Ийм туршилт явуулахын үндэслэл нь дэлүүг бүрэн салгасан амьтдад дэлүү бүхий амьтадтай харьцуулахад ходоодны салст бүрхүүлийн гэмтэл, нөхөн төлжилтийн процессын эрчим хэрхэн өөрчлөгдөх хийгээд монгол анагаах ухааны таван махбодын онолын дагууд энэ үед «дэлүү-ходоод», «дэлүү-элэг» гэсэн бүтэц, үйл ажиллагааны «хоршил»-д ямар өөрчлөлт гарч болохыг тодруулахад оршиж байлаа. Ажиглалтыг ходоодны салст- бүрхүүлийн гэмтэл (СБ) үүсгэсний дараах  7 хоногуудад явуулсан бөгөөд ХСБ-ийн гэмтлийн түвшинг ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн талбайн морфологийн хэмжилтийн үзүүлэлт (мрд2)-ээр  салст бүрхүүлийн эд, элэгний эдэд байрлах макрофаг\ лимфоцит зэрэг дархлалын эсийн үйл ажиллагааны идэвхийн зэргийг өөхний бодисын чөлөөт язгуурт хэт исэлдэлтийн (ӨБЧЯХИП) эхний болон завсрын, эцсийн бүтээгдэхүүн болох диений коньюгат (ДК), диений кетон  (Д.кетон), малондиальдегид (МДА), шиффийн суурь (ШС)-ийн концентрациар төлөөлүүлэн илэрхийлэх оролдлого хийв. (20; 21, 22)

Туршилтын  эхний гурав  дахь хоногт дэлүүг  тайрсан   (ДТ)   амьтдад тайраагүй (Д)  амьтдаас ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн талбай  (ХСБГ)   155 дахин (ДТ амьтдад 14,55 ±0,63    мм2, Д амьтдад 9,35+1,3 мм2),  ХСБ-ийн хэсэгт байх ШС-ийн    концентраци (2,722 + 0,36 е.д, 1,35 ±0.07 ед)  152 дахин ихэсч байгаа нь ДТ амьтдад дэлүү бүхий амьтадтай харьцуудахад ХСБ-ийн гэмтэл, задралын процесс  илүү  хүчтэй    явагдсаныг харуулж байна.  Д  амьтдад эрүүл амьтдынхаас ХСБ-д ШС-ийн концентраци 2 дахин ихэссэн   байгаа  нь  үүний   бас   нэг нотолгоо болно.   Харин   ӨБЧЯХИП-ийн   бусад бүтээгдэхүүн:   ДК, МДА-ийн концентраци ходоод, элэгний эдийн аль алинд буурч ялангуяа ДТ амьтдад Д амьтдынхаас багассан төдийгүй заримдаа эрүүл амьтдын үзүүлэлтээс ч доогуур  байгаа  нь анхаарал татаж байна. Ажиглалтын долоо дахь хоногт   дээрх   байдал   хэрхэн өөрчлөгдөх динамикийг  авч үзвэл ХСБ-ийн гэмтлийн талбай  ДТ   амьтдад  Д   амьтдынхаас их хэвээрээ буюу 3 дахин их, ХСБ-ийн эдийн нөхөн   төлжилтийн   индекс   2   дахин сул байгаа   нь   дэлүү   бол   ходоодны салст бүрхүүлийн   эсийн   бүтцийн   бүрэн бүтэн байдал,    үйл  ажиллагааны зохицуулгад гарцаагүй оролцдог нөлөөлөл бүхий эрхтэн  болохыг харуулж  байна. Сонирхолтой нь ДТ амьтдад ДК, МДА, ШС-ийн концентраци Д амьтдаас 1,28—1,39 дахин бага  байлаа. Ийнхүү дэлүүг нь авалгүйгээр  ХСБ-д  нь  гэмтэл  үүсгэсэн амьтдад эрүүл     амьтадтай    харьцуулахад ХСБ, элэгний эдэд ДК, МДА, ШС-ийн концентраци ойролцоогоор 1,2—1,37 дахин нэмэгдсэн хийгээд дэлүүг тайрсан  амьтдад судалгааны долоо дахь хоногт дээрх үзүүлэлт эрүүл амьтдаас ч доогуур түвшинд байгаагийн учрыг оновчтой тайлбарласнаас монгол анагаах ухааны онолд зөв үнэлгээ өгөх зарим  нэг үндэслэл  гарах учиртай. Өөрөөр  хэлбэл, дэлүүг нь тайрсан амьтдад ходоодны салст бүрхүүлийн гэмтлийн голомт  ихсэхийн  зэрэгцээ  ХСБ-д болон элэгний эдэд ӨБЧЯХИП-ийн бүтээгдэхүүний тоо хэмжээ багасч байгаагийн учрыг тайлбарлая.  ӨБЧЯХИП  нь  зөвхөн эмгэг процессын үед л ихэсдэг мэтээр хэвшмэл ойлголтын үүднээс  тайлбарлах оролдлого хийвэл мухардана.    Ийм  дүгнэлтээс татгалзах бололцоог бусад судлаачдын материал өгч байна. Эд, эсийн үйл ажиллагааг хэвийн явагдахад ӨБЧЯХИП-ийн тодорхой тоо   хэмжээний    бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь митохондрид эсийн  амьсгал,  электрон,   протон зөөгдөх процесс,  мембраны нэвчимтгий чанар зохих   зохицуулгын   дор   хэвийн явагдаж өнгөрснийг харуулдаг байна  (6).

Мөн гэмтэл, үрэвслийн голомтод цагаан эс, нейтрофиль, макрофаг зэрэг дархлалын эсүүдийн үйл ажиллагаагаар нөхцөлдсөн хамгаалалтын (саногенез) процесс хэвийн явагдахын зайлшгүй урьдчилсан нөхцөл нь хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүд үүсэх, ӨБЧЯХИП эрчимжих процесс гэдэг нь тогтоогджээ  (6, 9, 20, 21).

Ходоодны шархлаа өвчтэй хүмүүст ХСБ-ийн гэмтлийн голомт руу нейтрофиль, гранулоцит, цагаан эс, эсийн суспензи шууд тарих болон өндөр даралттай хүчилтөрөгчийг хэрэглэхэд эмчилгээний сайн идэвхтэй байдаг нь түүний баталгаа юм (13).

Бидний ажиглалтын үр дүнг ч дээрх судлагчдынхтай холбон тайлбарлаж болох бөгөөд Д амьтдад эрүүл амьтадтай харьцуулахад ходоод, элэгний эдэд ӨБЧЯХИП эрчимжиж  байгаа нь ХСБ-ын гэмтлийн мэдээллийг дэлүүний эс хүлээн авч дархлалын эсүүдээр дамжуулан хамгаалалтын хариу урвал үзүүлж байгаагийн илрэл гзж үзэх үндэстэй бөгөөд харин дэлүүг тайрсан амьтдад ХСБ-ийн гэмтлийн процесс их байхын хамт ӨБЧЯХИП-ийн эрчим буурч байгаа нь ходоод, элэг зэрэг эрхтэнд эдгээр эсүүдийн үйл ажиллагаа дарангуйлагдан, тэдгээрийн зохицуулгын нөлөө суларч байгааг харуулж байна гэж хэлэх боломжтой юм.

Ийнхүү эцэст нь товч нэгтгэн дүгнэж үзвэл дэлүү нь ходоодны бүтэц, үйл ажиллагаанд зохицуулгын нөлөөг дархлалын эсүүдээр дамжуулан үзүүлдэг эрхтэн болох нь харагдаж байгаа бөгөэд түүний идэвхжүүлэх нөлөө нь зөвхөн ходоодоор хязгаарлагдахгүй элэгний эсийн доторх бүтцийн хэсгүүдээр дамжигдан яваглах боломжтой байгаа нь монгол ардын эмнэлгийн үндсэн онолд баримтлагдан мөрдөгддөг дэлүү-ходоод нь «цул-сав», дэлүү-элэг нь «нөхөр дайсны» харьцайтай байдаг тухай асуудалд ч шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт өгөх бололцоог өгч байна.

Судалгааны эдгээр материал дээр үндэслэн хоол боловсруулах замын эрхтний салст бүрхүүлийн гэмтэлтэй өвчний үед дархлалын урвал тухайлбал, дэлүү зэрэг дархлалын урвалд голлон оролцдог эрхтний үйл ажиллагаанд зохицуулгын нөлөөтэй эмүүдийг хэрэглэх нь эмгэг жамын эмчилгээний үр дүнтэй байж болох тухай дүгнэлтэд хүрч байгаа бөгөөд бидний энэ санаа нь гадаадын зарим судлагчдыг ходоодны архаг үрэвслийн үед левамнзол зэрэг иммуномодулятор эмүүдийг хэрэглэхэд эмчилгээний үр дүн сайн байсан тухай мэдээлэлтэй таарч байна  (3, 7).

Ном зүй

1. Бабаева А. Г. Регенерация и иммунная система, М. Медпцина, 1985, 256» с.
2. Вирсаладзе К. С. Кодуа Т.Э. Беришвилн 3. Л О роли соединительной ткани при язвенной болезни «Кл. медгщиыа---, \\9\'д33 № 5, стр. 69—7
3. Габрилович Д. И. Мусаров А; Л , Змызгова А.В. и др.
Применение гипербарической отхигенеции в лечении вирусного гепатите В и реакция лейкоцитов крови «Тео, архив»1990 № 1 СТР 82—85. 4- Дрофеев Г.Ү. Успенский В. М Луфт В. М. и др.
Механизмы кронизациилезни «Тер. архив» 1988, № 2, с\\и 8-11.
5. Жарикова Н.А. Периферические органы системы иммунитета, М.Белаотсь 1979 205. с
6. Зубкова С.М. Спонтанная биохемилюминесценция митохондрии некоторых тканей в норме и при действии физических факторов. В кн: «Биохемилюминесценция» Москва, Наука, 1983 стр.180—189.
7. Конанов А. Непомнищих Л. М.
Предвечная И.К. и др. Клиникоморфологическое изучение барьерных факторов желудка: морфометрическая и ультраструктурная характеристика. «Бюл. Сибирского отдела АМН СССР», 1989, № 5, стр. 5-6
8. Малов Ю.С. Нарушение механизмов зашиты желудочно-кишечного тракта у больных язвенной болезнью «Тер. ар-хив», 1984, № 2, стр 19—23.
9. Монгол анагаах ухааны дотор эмнэлгийн судлал; Эм эмнэлгийн дээд сургуульд хэрэглэх заах бичиг, 1989, 657 хуудас.
10. Недвецкая Л. М, Прозоровская К. Н, Ахмедов М.М. Иммунологически аспекты язвенной болезни «Сов. медицина» 1987. № 3, стр 32—36.
11. Орлов В. Д. Сутеева Т. Г. Кагарлицкий О.В и др.О кандидозном поражении слизистой оболочки при язвенной болезни, «Кл. медицина», 1988, № 5, 71—75.
12. Өгүүллийн түүвэр. Өвөрмонголын Хятад монгол эмнэлгийг судлах газар,1986 он.
13. Преображенский В.Н Чероштаннопа А.Ф. Касаткин Н. Н. и др-«Особенности клинического течения длительнонезаживающих язв 12 диперстной кишки и сочетании с хроническими эрозиями желудка и лечение больных с данной патологией «Тер. архив» 1990. № 2, стр 62—64.
14. Сапин М. Р. Иммунные структуры пи-щеварительной системы, М. Медицина, 1987, 224 с
15. Серебрянская М.В. Рапопорт С И. Роль иммунных механизмов в этиологии патогенезе язвенной болезни «Кл. медицина», 1988. № 5, стр 13-20.
16. Успенский В. М., Барановский А. Ю;. Ващенков В.М. Прогностическая значимость исследования клетечного иммукитета при язвенных поражениях желудка «Тераохив» 1989, № 2, стр. 21—26
17. Щварц В. Я. Фролкова В. К, Быкова А. А. и др. Сезонные изменения регуляторных систем при язвенной болезни двенадуатиперстной кишки «Гер, аохив» 1989-№ 2, стр 27—30
18. Монгол эмийн жор Өвөрмонгол Хятад монгол эмнэлгийн судлах газар 1986.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5441
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК