Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 4(76)
Дотрын тусламжийг боловсронгуй Болгох онол аргазүйн үндэслэл
( Судалгааны өгүүлэл )

Доцент Ш. Жигжидсурэн Ц. Мухар

Анагаах Ухааны  Дээд Сургууль

 

Шинжлэх ухаан судалж байгаа юмс үзэгдлийг нийлэлээс (интеграц) ялгаралд (дифференцаци) хийсвэрлэлээс бодит байдалд хандаж гүнзгийрүүлэн судалдаг бөгөөд эцсийн үр дүн нь ерөнхий түгээмэл асуудалд хариу өгөх зорилго агуулдаг.

Шинжлэх ухааны практик бол түгээмэл асуудлаас уламжлан юмс үзэгдлийг танин мэдэх тэмүүлэл бүхий туршлагын (эмперик)   ухаан юм.

Анагаах ухааны сонгодог ба үндэсний хувилын аль аль нь шинжлэх ба туршлагын ухааны цогц гэж үзэж болно.

Дотрын эмнэлгийн тусламж бол анагаах ухааны нийлэл, ялгарал, туршлагыг хослуулсан эмнэлгийн ууган алба юм. 1754 онд дотрын өвчин судлах анхны тэнхим байгуулагдан үүнээс хүүхэд, мэдрэл, халдварт, эмэгтэйчүүд арьс өнгөний өвчин судлал зэрэг салбарууд бие дааж хөгжжээ.

Дотрын тусламж бол хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хамгийн түгээмэл хэлбэр «эрүүлийг хамгаалахын толь мөн»   (Н.В. Эйнштейн 1979).

Олонх эрдэмтдийн судалгаагаар дотрын тусламж, амбулатори поликлиникийн үйлчилгээний 40-55 %, гэрийн тусламжийн 90 хүртэл хувь, яаралтай болон түргэн тусламжийн хагас илүүг, эмнэлгийн орны тавны нэгээс илүү хэсгийг эзэлсээр байна.

Сүүлийн үед эмнэлгийн тусламж хэт нарийн мэргэжлийн туйлшралд орсноос болж, дотрын албаны зонхилох хандлага бүдэгширч, түгээмэл мэргэжлийн тусламж үгүйлэгдэж гадаад дотоодын хэвлэл мэдээлэлд «түгээмэл мэргэжлийн эмч», « өрхийн эмч»-ийн тухай багагүй бичигдэж байна (А.Е.Романенко 1987 Ш.Жигжидсүрэн, Ц. Мүхар, 1987 С.А.Сыгаев 1988).

Хүн амын дотрын өвчлөлийг судлах явдал дотрын тусламжийн байр суурийг илэрхийлэх хөгжлийн чиг баримтлал тогтоох хэтийн төлөвийг боловсруулах үндэс болдог. Манай оронд хүн амын хотын ерөнхий өвчлөл 1000 хүн амд 1449,6, насанд хүрсэн хүн амд харьцуулбал 1827,6 байгаа бөгөөд үүнээс дотрын өвчлөл 699,4 байна. (Хүснэгт I), өөрөөр хэлбэл хүн амын нийт өвчлөлийн 38,3-48,2%-ийг дотрын эмгэг эзэлж байна. Насанд хүрсэн хүн амын өвчлөлийн дотор зүрх судас 21,8% хоол боловсруулах 20,8% амьсгалын замын 39,9% өвчний хувийн жин олон жилийн турш  өндөр байна.

Хүн амын дунд амьсгал, хоол боловсруулах замын цочмог өвчний үзэгдлээс болсон уушгины гуурсан хоолойн өвөрмөц биш архаг үрэвсэл 1000 хүн амд 45,2 элэг цөс 26,5% ходоодны архаг үрэвсэл шарх 66,1% ззрэг хоёрдогч архаг өвчин багагүй байна. Мөн ихэнх анхдагч архаг өвчин тараагуур судасны даралт ихсэх өвчин 78,3% зүрхний цус тасалдах евчин 17,0%-оос гадна бодисын солилцоо тэжээлийн хямрал яс булчин холбох эдийн өвчин ихсэх хандлагатай байна.

Орчин үеийн эмнэлзүйн ухааны ерөнхий олон асуудлыг мэдрэл судлалын түгээмэл илрэл диэнцефалын хам шинж, коллагенозын өвчин харшил субфебрил халуурлын илрэл антибиотик дааврын гаралтай эмийн хэрэглээ эмийн гаж үйлчилгээ г.м. зөвхөн дотрын түгээмэл мэргэжлийн хүрээнд оновчтой шийдвэрлэх боломжтой юм.

Анхдагч ба хоёрдогч архаг өвчин өсч дунджаар насанд хүрсэн нэр хүнд хоёр архаг өвчин Ц. Мухар 1990% зарим эрдэмтдийн судалгаагаар гурваас дээш өвчтэй хүний хувийн жин 47%-д хүрч байна. Энэ зууны хүн амын эрүүл мэндийн онцлогтой уялдан хэд хэдэн өвчний эмнэлзүйн шинж тэмдэг нийлэн хувьсах үзэгдэл илт ажиглагдаж байна. Энэ нь оношлогооны шинэ тоног төхөөрөмж өндөр мэдрэмж бүхий оношлуурыг дотрын салбарт өргөн ашиглах өвчнийг эрт илрүүлэх эрүүл мэндийн идэвхтэй хяналт диспансерчлал тогтоох зэрэг зохион байгуулалтын дэвшилттэй арга ажиллагааг шаардаж байна.

Дотрын өвчин ужиг архаг болж байгаа хувьсалд уялдуулан өвчний ийм хэлбэрт илүү үр дүн өгдөг монгол хүний биемахбод, сэтгэл санаанд мэдрэмж илүүтэй монгол ба дорно дахины уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулж ашиглах шаардлага гарч байна.

Дотрын өвчний шалтгаан эмгэг хөгжил эмнэлзүй бол манай орны нөхцөлд наад зах нь гурван зуу гаруй өвчний ялгах оношийн хүрээнд гадаад орчин аж төрөх ёс, хүний бодьгал шинж зэрэг олон хүчин зүйлс болно

зүйлтэй уялдаатай авч үзэх түгээмэл ухаан мөн. Үүнээс дүгнэлт хийвэл эмчийн ухаажил буюу сэтгэлгээг хөгжүүлэх явдал зөвхөн дотрын албанд бус бусад бүх мэргэжилд багагүй үүрэгтэй гэж үзэж байна.

Дотрын тусламжийг үл ойшоон түгээмэл мэргэжлийн эмч бэлтгэхээс 1970-аад оны дунд үеэс татгалзаж, бүр сүүлдээ эх нялхсын эрүүл мэндийг, хамгаалах нэрийн дор АУДЭС-ийн төгсөх ангийн оюутнуудыг хүүхэд эх барих эмчийн ангид олноор нь шилжүүлэн сургах болсон нь зөвхөн дотор түгээмэл мэргэжлийн тусламжийг хохироогоод зогсоогүй нийт эмч нарын эмнэлзүйн сэтгэлгээг хомсдуулан, хот хөдөөгийн хөдөлмөрчдийн эмнэлэгийн үйлчилгээг чирэгдүүлэн өрөөсгөл болгосон бөгөөд эх нялхсын эрүүл мэндийн үзүүлэлт сайжраагуй харин эрүүлийг хамгаалахад бие биедээ сөргөлдсөн «жалгын үзэл» дэврэх дөхөм үзүүлсэн гашуун сургамжийг эргэж харвал ямар бол.  Ялангуяа орон нутгийн эмч нарын өргөн сэтгэлгээг боогдуулан, мэдлэг дадлагыг хязгаарлаж тэртэй тэргүй ядуухан эрүүлийг хамгаалахын оюуны ба материалын идэвхийг  туйлдуулж  сарниулж байна.

Дотрын тусламжийн салбар сүрьеэ арьс өнгө халдвартын тусламж нийлэл ч биш ялгарал ч биш болж хязгаарлагдмал өнчирсөн байдалтай үлдэв. Хэд хэдэн таван жилийн төлөвлөгөөнд тусгаж байгаад бүх сумыг хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн өвчин болоод эх хүүхдийн эндэгдэл тууштай буурсангүй. Харин хөдөлмөрчид ерөнхий мэргэжлийн тусламжаар хохирч «уулийн буга хараад...» гэгчийн хошигнолыг санагдуулах болов.

Дотрын тусламжийг түгээмэл агуулга, оновчтой аргаар хөгжүүлэх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үндэс болох ёстой. Судалгаагаар дотрын нэг өвчний үзэгдлийн жилийн дундаж давтамж 2,7 бөгөөд  ажлын багтаамж,эрүүл мэндийн идэвхтэй   хяналт, сэргийлэх ажил болон норматив төлөвлөлтийн бусад хүчин зүйлтэй харьцуулан тооцвол манай улсад амбулатор поликлиникийн хүрээний насанд хүрсэн 10 мянган хүн ам тутамд 7,7 дотрын эмч байх хэрэгцээ гарч байна.

Бид дотрын тусламжийг түгээмэл мэргэжлийн өрхийн эмч, дотрын эмч, дотрын нарийн мэргэжлийн гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлэх саналтай байгаа юм. Гэхдээ мэргэжлийн гурван төрлийг нийлэлээс ялгаралд хийсвэрээс бодит байдалд гэдэг зарчмыг баримтлан бие биенээс нь салгахгүйгээр сургаж бэлтгэвэл зүйтэй болов уу. Одоогоор энэ гурван төрлийн эмч манай оронд 3000 гаруй байх шаардлагатай гэж урьдчилсан тооцоо гарч байна. Дээрээс захиргаадан тушаах загварчлал эмчийн чөлөөт сэтгэлгээг боогдуулж, хүний эрүүл мэндийг олон зөвлөх нар, хэт нарийн мэргэжилтний дунд эзэнгүйдүүлж байсан  гажуудлаас  гарах нь зүйтэй.

Түгээмэл ба дотрын мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр, түүний биелэлтийн чанар сургах хугацаа ногдох цаг хангалтгүй хэвээр байгааг даруй өөрчлөх цаг болжээ. Эдгээр мэргэжлийн эмч нарт хануур, төөнүүр, зүү засал, татлага бариа засал зэрэг монгол ба дорно дахины уламжлалт эмчилгээний болон эрүүл мэндийг бэхжүүлэх гол гол аргыг эзэмшүүлбэл зохино.

Дотрын болон түгээмэл мэргэжлийн эмч цөөн, тусламж сул болохоор өрхийн эмч бэлтгэх, ард иргэдийг эрүүл мэндээ хамгаалж сургахад илүү урт хугацаа, бэрхшээл учрах болоод байгаа нь алдаагаа давтахаас зайлсхийхийг сануулж байгаа бишүү.

Нэгэнт мэргэжлиин ялангуяа өндөр мэргэжлийн эмч дутмаг, учир дээд сургуулийн багш, эрдэмтэд, өндөр мэргэжлийн эмч нараар ажлын бус цагаар үзлэг эмчилгээ хийлгэн, төлбөртэй үйлчилгээний журам тогтоож эрхийг нь баталгаажуулбал аль ч талдаа өгөөжтэй болох юм.

Дотрын тусламжийн чанар чансаа эм, эмнэлгийн багаж төхөөрөмжийн хангалт, сорил оношлогооны албадын ажлын түвшингээс шууд хамаардаг болохоор одоогийн нөхцөлд дотрын алба олон жил уяатай байх төлөвтэй байна.Лабораторын хүртээмжийг одоогийнхоос 3-4 дахин эм хангамжийг 2 гаруй дахин өсгөж байж өсч байгаа наад захын щаардлага хангагдах боломжтой байна.

Шинжлэх ухааны ялгаралын хөгжлийн дагуу дотрын алба нарийн мэргэжлээр хөгжихийн чацуу,мэс засал хавдар судлал рентген радиолог, иммунн ба эс судлал ззрэг олон салбартай уялдаатай хөгжих нь тодорхой. Анагаах ухааны хүрээлэнгээс боловсруулсан ялгаварт нормативаар дотрын нарийн мэргэжлийг 10 төрлөөр гаргаж байна. Үүнд:10мянган насанд хүрсэн хүн амд амбулатор-поликлиникээр зүрх судасны эмч 0,74 ходоод гэдэснийх  0,66 дотоод шүүрэлийн 0,18 халдварт ба уушгины эмч тус бүр 0,17 бөөр харшил мэргэжлээс шалтгаалах болон өндөр настан эмч тус бүр 0.15 байгаа юм.

Хот суурин газрын амбулатори поликлиникийн эмч нарын эрүүл мэндийн идэвхтэй хяналтад байгаа нийт өвчтөний 50-70% дотрын эмч нарт оногдож байна

Манай улсад төрийн зохицуулалттай зах зээлийн бодлого эрүүлийг хамгаалахад улсын ба даатгалын систем хэрэгжиж тесөвт аж ахуйн тооцоонд шилжихэд эмнэлгийн орны ачаалал хөнгөрч, рашаан сувилал өдрийн ба гэрийн стадионарыг илүү ашиглах хандлага тод илэрнэ.

Дотрын эмнэлгийн орны ачаалал их байгаа нь орны хангамж дутуу байгаа гол шалтгаан боловч хоол, эм, оношлогооны бүх үйлчилгээ үнэгүй байгаа учраас нийгмийн заалтаар амьдрал ахуй хангалтгүй, гэр хол, санал хүсэлт, шаардлага эмнэлэгт хэвтэх явдал 10% хүртэл өсч байгаатай бас холбож үзвэл зохино. Цаашид дотрын эмнэлгийн хэрэгцээг орны 80%-ийг суурин байдлаар 20%-ийг гэрийн ба өдрийн стационарт ашиглаж,рашаан сувилалын орыг хоёр дахин өсгөж 10мянган хүн амд 40 хүртэл нэмэгдүүлэх нь зүйтэй.

Дотрын тусламжийг нутаг дэвсгэрийн амбулатор поликлиникийн үйлчилгээнд

 

Диспансерийк хяналтын өвчтөний

Хүспэгт 2 хуваарклалт (эмчийн мэргэжлззр)

Эмчийн мэргэжил


Хоёрдугаар хүснэгтээр Улаанбаатар хотын дүүргүүдийн амбулатор поликлиник хэсгийн эмч нарын эрүүл мэндийн идэвхтэй хяналтын өвчтөний хуваарилалтыг харууллаа.

Үүнээс үзвэл хяналтын бүх өвчтөний 72,4% дотрын,үүнээс 67,1% нь хэсэг цехийн эмч нарт оногдож байна.

Дотрын өвчтөнд больницоор үзүүлэх тусламж орчин үед шилжилтийн, маргаантай үедээ ороод байна гэж үзэж болно. Нэг үе поликлиник стационар рашаан,сувилал поликлиникийн хэлхээнд илүү анхаарч байсан бол сүүлийн үед өдрийн ба гэрийн стационарын тухай багагүй бичигдэх боллоо.

Хүн амын эмнэлэгт хэвтсэн өвчлөлд хийсэн судалгаагаар (Ма.Шагдарсүрэн1989) манай оронд эмнэлэгт хэвтэгчдийн 25,9% дотрын өвчтөн байгаа бөгөөд 10мянган хүн ам тутамд дотрын ор 22,0 байх хэрэгцээ байна. Энэ нь дотрын чиглэлээр 4500 орчим эмнэлгийн ор хэрэгтэй байна гэсэн үг.

Шийдвэрлэх үүрэгтэй байхаар хөгжүүлэхийн хамт зүрх судас дотор эрхтэн дотрын уламжлалт анагаах ухааны чиглэлээр сургалт эрдэм шинжилгээ практикийн төвүүдийг поликлиник, стационарын хамт байгуулах хэрэгцээ гарч байна.

Рашаан сувилал монгол ба дорно дахины эмчилгээний аргыг өргөжүүлж, дотрын чиглэлтэй олон улсын рашаан сувилал монгол анагаах ухааны төвийг байгуулах зорилт тавьж хэрэгжүүлбэл зохино.

ДҮГНЭЛТ

1. Хүн амын өвчлөлд бараг тал хувь, эрүүл мэндийн идэвхтэй хяналтын гуравны нэг хувийг эмнэлгийн орны дөрөвний нэг шахмыг эзэлж байгаа дотрын албаны хүртээмж, зохион байгуулалтыг боловсронгуй болгох явдал нэн чухал байна.

2.Түгээмэл мэргэжлийн дотрын эмчийн үүрэг ач холбогдол түргэн өсч байгааг харгалзан дотрын тусламжийн хүрээний эмч нарыг түгээмэл өрхийн мэргэжлийн дотрын ба дотрын тусгай мэргэжил гэж гурван төрлөөр бэлтгэн ашиглах нь зүйтэй.

3.Дотрын албыг 10 мянган хүн амд амбулатори поликлиникээр 7.7 их эмч, стационарын 22,0 ор байхаар төлөвлөж бүх эмч нарын олонхи нь түгээмэл мэргэжлээр орны 20%-ийг гэрийн ба өдрийн стационараар ажиллах.

4.Хүн амын эрүүл мэндийн идэвхтэй хяналтыг өргөжүүлэхэд дотрын ба түгээмэл мэргэжил зонхилох үүрэг гүйцэтгэх бөгөөд одоогоор амбулатори-поликлиникийн эрүүл мэндийн идэвхтэй хяналтын 50-70% дотрын эмч нарт оногдож байна.

5.Дотрын албыг сайжруулахад эм хангамж, лабораторийн алба, сурьеэ,арьс өнгө,халдварт зэрэг албаны хөгжил дзвшил чухал үүрэгтэй байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 598
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК