Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Биологийн насыг үнэлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

 

Ж.Мөнхцэцэг1, Ц.Цэрэгмаа2, Ц.Лхагвасүрэн3

 

1ЭМШУИС

2Биоанагаахын сургууль

 
Абстракт

 

Assessing the biological aging

Introduction: Biological aging is defined as a process or group processes that originate from progressive decrement

of viability and increment of vulnerability of the organism with the passage of time. Biological age can be viewed as an

objective measure for the assessment of one’s biological vigor which is inevitably declined with advancing chronological

age.

Materials and methods: The individual’s biological age scores (BAS) were estimated from 5 variables: forced expiratory

volume in 1.0 sec (FEV1), systolic blood pressure (SBP), blood glucose, albumin, other proteins ratio and mean corpuscular

hemoglobin (MCH). The study was composed on study design, based on E. Nakamura’s developed method. Using

above mentioned parameters was calculated biological age score (BAS), by which were assessed the aging rate of each

individual.

Results: We investigated a trend for the rate of aging changes in adults aged above 35. Variables used as a biomarkers

of aging are significantly correlated with aging, where the systolic blood pressure was strongest one. Biological age score

was calculated for every individual and it has strong correlation with chronological age (r=0.331, p<0.01). The rate at

which ageing process relatively faster were 45-55 and 55-66 age intervals for females, against which aging rate of man

was slower than women in above mentioned age groups.

Conclusion: variables used in calculation of BAS had significant cross sectional correlation with age and the aging rate

was faster in man than in women in later age groups. In younger and older age groups (35-45 and above 65) individuals

of both sexes had similar aging rate

 

Судалгааны ажлын үндэслэл

Насжилт хөгшрөлийн үйл явц нь нарийн нийлмэл

бөгөөд эрдэмтэд олон янзаар тодорхойлсон байдаг

[1-4]. Hollingsworth (1965), Furukawa (1975), Dubina

(1984), Nakamura (2003) нарын биогеронтологийн

үе үеийн олон судлаачдын мөрдөж ирсэн нэг зүйл

бол нэг төрлийн бодгалиудын насжих үйл явцын

хурдыг тодорхойлох онолын болон туршилтын загвар

гаргах явдал байв [5]. Эрдэмтдийн судалгаагаар

хүн насжихын хирээр наснаас хамаарсан төстэй

өөрчлөлтүүд гардаг хэдий ч биологийн төрөл зүйл

болон бодгаль бүр дээр энэ үзүүлэлтүүдийн илрэл

ба хөдлөл зүй нь харилцан адилгүй байдаг нь

ажиглагджээ [4, 6]. Энэ нь насжилтын явцад дотоод,

гадаад олон хүчин зүйлс нөлөөлдөгтэй холбоотой.

Иймээс ижил насны хүмүүс ихэнхдээ амьдралынхаа 2-

р хагаст биеийн бүтэц, үйл ажиллагааныхаа байдлаар

буюу биологийн насаараа бие биенээсээ ялгарч ирдэг.

Хэрэв биологийн нас хуанлийн наснаас түрүүлвэл

хөгшрөл хурдтай явагдаж буйг илтгэнэ [1, 4]. Иймд

хүний биологийн насыг тодорхойлох асуудал нь

зөвхөн хувь хүний төдийгүй тухайн орны эрүүл мэнд,

нийгмийн тулгамдсан асуудал юм.

Биологийн насыг үнэлэх маш олон арга зүйг

эрдэмтэд дэвшүүлсэн ч “сонгомол, стандарт” аргыг

одоогоор хэн ч хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэвч

судлаачдын санал нийлж буй нэг ойлголт бол ямар

ч бодгалийн насжилт, түүний хурдыг үнэлэх асуудал

олон салбар ухааны (мультидисциплинар) цогц

шинжтэй байх ёстой гэсэн үзэл юм. Өөрөөр хэлбэл

зөвхөн антропологийн эсвэл зөвхөн үйл ажиллагааны

үзүүлэлтүүд нь дангаараа насжилтыг хангалттай

илэрхийлэх биомаркер байж чадахгүй ажээ. Нөгөө

талаар биологийн насыг тодорхойлоход ашиглаж

буй физиологи, гематологи, биохимийн болон бусад

үзүүлэлтүүд нь насжилтын үйл явцад мэдрэг, давхар

мэдээлэх чадвар өндөр байх учиртай [1].

Судалгааны ажлын зорилго

Харьцангуй эрүүл хүмүүсийн насжилтын явцыг

биологийн насны үнэлгээгээр насны янз бүрийн

бүлгүүдэд тодорхойлох.

Судалгааны ажлын материал ба арга зүй

Судалгаанд нийт 384 харьцангуй эрүүл хүмүүс

хамрагдсанаас эрүүл мэндийн зарим үзүүлэлт нь

лавлагаа хэмжээнээс хазайлттай байсан 68 хүн

судалгаанаас хасагдаж эрэгтэй 129 (40.8%), эмэгтэй

187 (59.2%) нийт 316 хүн оролцсон болно. Судалгааг

ЭМШУИС-ын БАС-ийн Хими-Биохимийн тэнхим,

ЭМШУИС-ийн Эмнэлзүйн төв лаборатори, Дүүргийн

эмнэлгүүдийн Геронтологи, Гериатрийн кабинетуудад

(СБД, ХУД, БЗД) хийж гүйцэтгэв.

ЭМШУИС-ийн БА-ын Ёс зүйн хорооны зөвшөөрлийн

дагуу (протокол 36/9, 2006 он) судалгаанд

оролцогчдоос таниулах зөвшөөрлийн хуудсаар санал

авсны үндсэн дээр өлөн үед, өглөөний 8.30-11 цагийн

хооронд хэмжилтүүдийг хийж, дээж цуглуулав.

Биологийн насыг үнэлэхдээ Япон улсын

Киотогийн их сургуулиас боловсруулсан аргыг

ашиглав (E.Nakamura et all, 2002). Биологийн насны

үнэлгээг гаргахдаа дараах үзүүлэлтүүдийг ашиглав:

гематологийн үзүүлэлтэд нэг улаан эсэд оногдох

гемоглобины хэмжээ (МСН-mean corpuscular

hemoglobin), цусны биохимийн үзүүлэлтэд цусны

глюкоз хэмжээ (ЦГХ), нийт уураг, альбумины хэмжээ,

гадаад амьсгалын үйл ажиллагааг тодорхойлох

спирометрийн шинжилгээ нээс: 1 секунд дэх огцом

гаргалтын агаарын эзлэхүүн (FEV1), цусны даралт

зэрэг болно [7, 8].

Humacount (Human, Germany) автомат

анализатораар гематологийн дэлгэрэнгүй шинжилгээ

хийсний дараа цусаа 1500 эргэлт/мин хурдтайгаар 10

мин хурилдуурт эргүүлэн ийлдсийг нь ялган авч нийт

уураг, альбумин, цусны глюкозын хэмжээг Humalyzer

(Human, Germany) биохимийн автомат анализатораар

тодорхойлов. Гадаад амьсгалын үйл ажиллагааг

спирометрээр хэмжиж FEV1 өгөгдлийг тэмдэглэж авав.

Nakamura E. нарын нэг агшингийн болон урт хугацааны

когорт судалгааны үндсэн дээр боловсруулсан

дараах томъёог ашиглан биологийн насны үнэлгээг

тодорхойлов.

БНҮ =-4.37-0.998*FEV1+0.022*САД+0.133*MCH+0.0

18*ЦГХ-1.505*Альб/(Нийт уураг-альб)

Судалгааны ажлын үр дүнд SPSS 10 программыг

ашиглан дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн стандарт

хазайлт, дундаж алдаа, Pearson-ы корреляци,

Стъюдентын t шалгуур, р хувьсуур, регрессийн

коэффициент зэрэг хэмжигдэхүүнүүдээр статистик

боловсруулалт хийв.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж

Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 55.9±13.1

байсан ба 35-45 (n=81), 46-55 (n=92), 56-65 (n=72),

65-аас дээш (n=93) гэсэн насны 4 бүлэгт ангилсан

юм. MCH, систолын артерийн даралт, нэг секунд дэх

огцом гаргалтын агаарын эзэлхүүн, цусны глюкоз,

нийт уураг, альбумин бусад уургийн харьцаа зэрэг

хэмжигдэхүүнүүд нь нас ахих тусам өөрчлөгддөг

үзүүлэлтүүд учраас насжилтын биомаркер болгон

төлөөлүүлж авсан.

Дүгнэлт:

1. Насжилтын биомаркер болгон дэвшүүлсэн

МСН, FEV1, альбумин ба бусад уургийн

харьцаа, систолын артерийн даралт зэрэг

үзүүлэлтүүд нь бүгд наснаас хамааран

өөрчлөгдөж байна.

2. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн насжилтын

байдал 35-45 ба 65-аас дээш насны бүлгүүдэд

хоёр хүйсэнд ойролцоо хэмнэлтэй, харин

эмэгтэйчүүдэд 46-55 насны бүлэгт огцом

ихэссэн буюу хөгшрөлийн явц илүү хурдассан

нь эрэгтэй ба эмэгтэйчүүдийн хөгшрөлийн

хурд ялгаатай байгааг харуулж байна.

Эмэгтэйчүүд хэдийгээр биеийн хүчний болоод

үйл ажиллагааны чадавхийн хувьд сул боловч

хөгшрөлийн хурд аажим явцтай, эрэгтэйчүүд

үйл ажиллагааны чадвараар илүү ч насжилт

хурдтай байна.

Талархал

Уг толилуулж буй судалгаа нь Ионсейн их

сургуулийн судалгааны ажлыг дэмжих грантаар

санхүүжигдсэн болно. Судалгааг гүйцэтгэхэд гүн

туслалцаа үзүүлсэн дүүргүүдийн ахмадын эмч

нарт (Я.Баяржавхлан, С.Дашжаргал, Б.Долгормаа,

Б.Хандаа) талархал илэрхийлье.

Ном зүй

Ном зүй
1. Мөнхцэцэг, Ж. and Ц. Цэрэгмаа, Насжилтын биомаркер.
Монголын анагаах ухаан, 2006. 2
2. Хейфлик, Л., Как и почему мы стареем ? 1999, Москва.
3. Фролькис, В.В., Процессы приспособления при
старении. Руководство по геронтологии., 1978
4. McClearn, G.E., Biomarkers of age and aging. Exp.
Gerontol., 1997. 32 p. 87-94.
5. Ingram, D.K., et al., Strategy for identifying biomarkers of
aging in long-lived species. Exp Gerontol, 2001. 36(7): p.
1025-34.
6. Ingram, D.K., Key questions in developing biomarkers of
aging. Exp. Gerontol., 1988. 32: p. 429-434.
7. Nakamura, E., K. Miyao, and T. Ozeki, Assessment of
biological age by principal component analysis. Mech
Aging Dev, 1988. 46: p. 1-18.
8. Ueno, L.M., et al., Biomarkers of aging in women and
the rate of longitudinal changes. J Physiol Anthropol Appl
Human Sci, 2003. 22(1): p. 37-46.
9. Үнэнцацрал, Л., Монгол эмэгтэйн цэвэршилтийн үе,
нөлөөлөх хүчин зүйлс. АУ-ы магистрын зэрэг горилж
бичсэн нэг сэдэвт бүтээл, Улаанбаатар, 2008.
10. Nakamura, E. and K. Miyao, Sex Differences in Human
Biological Aging. J Gerontol A Biol Sci Med Sci, 2008.
63(9): p. 936-944.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1863
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК