Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 4(166)
Улаанбаатар хотын 3-5 настай ихэр хүүхдийн шүд цоорох өвчний байдал ба өсөлтийн зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Ж.Дэлгэрцэцэг, Б.Оюунцэцэг, Ш.Мөнх-Од

ЭМШУИС-ийн НАСС-ийн ХНАСУСТ

 
Абстракт

Purpose: To study some growth indices and dental caries status of twins of kindergarten, Ulaanbaatar city.

Methods: The study group consists of 7 pairs or 14 twins and control group consist of 14 children, who were same aged and same classmates of twins. The body weight and height of all children was measured by anthropometric methods and dental examination was done by WHO criteria 2003. The plaque index was determined by Pederov-Volodkini and caries activity was determined by Shimono (1974).

Results: 1. The average body weight of study group was lower than control group, but the average body height of study group was higher than control group (p<0.01). 2. The mean deft score 6 dft, 7 dfs in study group and 8 dft, 12 dfs in control group, respectively (p<0.05). 3. Satisfactory of oral hygiene index was 64% in study group and 57% in control group (p<0.05). 4. When we determined the caries activity, high caries activity group was 50% in study group and 57% in control group (p<0.01). 

Conclusion: The risk factors and scores of dental caries of twin were lower than the control group. In the future we have to carry detailed study to relationship between body weight and mean dft score.

Key words: kindergarten, dental caries, body weight, body height
Pp.40-43, Tables 2, Figures 3, and References 15

Товч утга

Энэхүү судалгааны зорилго нь Улаанбаатар хотын 3-5 настай ихэр хүүхдийн шүд цоорох өвчний байдал болон биеийн өсөлтийн зарим үзүүлэлтийг судлахад оршино. Судалгааны  бүлэгт 7 хос буюу 14 ихэр хүүхэд, хяналтын бүлэгт 14 хүүхэд хамрагдсан. Хүүхэд бүрийн биеийн жин, өндрийг антропометрийн аргаар хэмжин, амны хөндийн үзлэгийг хийж, өнгөрийн үзүүлэлтийг Федоров-Володкиний, шүд цоорох өвчний идэвхийг Ц.Шимоногийн аргаар тус тус тодорхойлсон. Судалгааны бүлгийн биеийн жингийн үзүүлэлтийн дундаж нь хяналтын бүлгийнхээс доогуур, харин биеийн өндрийн үзүүлэлтийн дундаж нь өндөр байлаа (p<0.05).

Судалгааны бүлгийн цоорлын эрчмийн дундаж үзүүлэлт 6 цл/ш, 7 цл/г байхад хяналтын бүлэгт дээрхтэй харгалзан 8 цл/ш, 12 цл/г байв (p<0.01). Шүд цоорох өвчний тархалт бүлэг бүрт адил 85.7% байлаа (p<0.05). Амны хөндийн эрүүл ахуйн хангалттай гэсэн үзүүлэлтийн эзлэх хувь судалгааны бүлэгт 64%, хяналтын бүлэгт 57% байв (p<0.05). Шүд цоорох өвчний идэвхийг тодорхойлж үзэхэд цоорлын идэвхи өндөр хүүхдийн эзлэх хувь судалгааны бүлэгт 50%, хяналтын бүлэгт 57% байлаа (p<0.01).

Судалгааны бүлэг болох ихэр хүүхдийн дунд шүд цоорох өвчний үзүүлэлтүүд болон эрсдэлт байдал нь хяналтын бүлгээс доогуур байгаа нь ажиглагдлаа. Харин биеийн жин ба өндөр нь шүд цоорох өвчний тархалт эрчмээс хамаардаг эсэхийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байна.

Түлхүүр үг: цэцэрлэгийн нас, шүд цоорох өвчний эрчим, биеийн жин, биеийн өндөр 

Үндэслэл: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хүн амын дийлэнх буюу 2/3 хэсэг нь төвлөрсөн, ундны усны фторын агууламж стандарт хэмжээнээс бага байдаг зэргээс шалтгаалан хотын хүн амын дундах шүд цоорох өвчний тархалт, эрчим нь хөдөө орон нутгийн хүн амынхаас статистик магадтай өндөр байсан нь тогтоогдсон байна [1].

Түүнчлэн цэцэрлэгийн насны хүүхдийн дундах шүд цоорох өвчний тархалт өндөр байгаа төдийгүй өвчлөлийн түвшин буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаа нь судлаачдын анхаарлыг татсаар байна. Тухайлбал шүд цоорох өвчний тархалт, эрчим 1993 онд 3-5 насанд 78.5% ба 4.9 цл/ш, 1996 онд 3-5 насанд 5.3 цл/ш [2], 2005 онд 4-6 насанд 96.1% ба 8.1 цл/ш [3], 2007 онд 3-5 насанд 85.0% ба 7.5 цл/ш [2], 2007 онд 3- 5 насанд 94.3% ба 6.3 цл/ш [4], 2011онд 5-6 насанд 89% ба 7.4 цл/ш [5] байсан байна. 

Өсөлт хөгжлийн эрчимтэй үе болох хүүхэд насанд шүд цоорох өвчин болон түүний хүндрэлээс шалтгаалсан олон төрлийн сөрөг үр дагавар хүүхдийн бие махбодод  гардагийг эрдэмтэн, судлаачид дурдсан байдаг. Манай оронд цэцэрлэгийн насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт, түүний хэвийн хэмжээг тогтоосон, хүүхдийн өсөлт хөгжилтийг бүс нутгийн онцлогтой нь холбон судалсан судалгааны ажлууд нэлээд хийгдсэн байна. Тухайлбал Ч.Чүлтэмдорж 1961 онд, Г.Навчсан 1975, 1986 онд, Д.Батчулуун 1975, 1981 онд, Г.Оросоо 1990 онд, Ш.Оросоо 1994 онд, М.Эрдэнэ 2004 онд, Г.Амгалан нар, 2007 онд тус тус судалсан байдаг [6-8]. Харин ихэр хүүхдийн өсөлтийн үзүүлэлт болон шүд цоорох өвчний байдлыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэ ажлыг хийх үндэслэл болсон юм.

Материал, аргазүй: Судалгааг 2011 оны 9 сараас 2012 оны 1 сарын хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргүүд болох Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн төвийн цэцэрлэг, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн захын цэцэрлэгийг сонгон авч явуулсан. Бид цэцэрлэг тус бүрээс 3 настай 20, 4 настай 20, 5 настай 20 хүүхэд буюу нийт 60 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан ба  нийт 300 хүүхдийг судалгаанд хамруулав. Үүнээссудалгааны бүлэгт 7 хос буюу 14 ихэр хүүхдийг авч  хяналтын бүлэгт тэдэнтэй цэцэрлэгийн нэг ангид суралцдаг, нас чацуу (нэг оны нэг сард төрсөн) 14 хүүхдийг сонгон авсан. 

Хүүхэд бүрийн биеийн жин, өндрийг антропометрийн аргаар өглөөний цай ууснаас хойш ойролцоогоор 1 цагийн дараа хэмжилтийг хийсэн. Биеийн жинг цахилгаан жин хэмжигч ашиглан, дотуур өмд цамцтай зогсоон хэмжив. Биеийн өндрийг өндөр хэмжигч ашиглан, өндөр хэмжигчийн багананд өсгий, өгзөг, дагзыг нэгэн зэрэг шүргүүлэн зогсоож хэмжилтийг авав [9,10].

Хүүхдийн амны хөндийн үзлэгийг цэцэрлэгийн эмчийн өрөөнд байгалийн гэрэлтүүлгийн дор нэг эмч дагнан хийж, шүдний өвчлөлийн байдлыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өөрийн судалгаанд тохируулан бэлтгэсэн судалгааны картанд тэмдэглэл хөтөлсөн. 

Хүүхэд бүрийн шүдний өнгөрийг Ю.А.Федоров, В.В.Володкина нарын 1964 оны аргачлалаар эрүүний үүдэн 6 шүдийг өнгөр илрүүлэгч уусмалаар будаж, будагдсан байдлыг оноогоор үнэлэн амны хөндийн эрүүл ахуйн төлөвийг тодорхойлсон [11].

Хүүхдийн шүд цоорох өвчний идэвхийг Ц.Шимоногийн (1974) аргаар Япон улсын Морита компанид үйлдвэрлэгдсэн САТ21 сорилыг ашиглан өглөөний цай ууснаас хойш ойролцоогоор 1 цагийн дараа тодорхойлов.

Ингэхдээ зориулалтын ариутгасан хөвөн савхаар хүүхдийн хоншоорын шүднүүдийн хацар талын гадаргууг сайтар арчин, өнгөрийг цуглуулан авч, өнгөрийн дээжийг сорилын стандарт уусмалд дүрэн 37 градуст 48 цаг байлгав [12,13]. Гарсан өнгөний өөрчлөлтийг сорилын стандарт өнгөний үзүүлэлттэй харьцуулан оноогоор үнэлж, 1.5-с бага бол цоорлын идэвхи багатай, 2.0-с дээш бол цоорлын идэвхи өндөртэй бүлэг болгон хуваасан.

Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг статистикийн SPSS17 программ хангамжийг ашигласан.

Үр дүн:

  1. Биеийн жин ба өндрийн үзүүлэлтийг тодорхойлж үзэхэд ихэр хүүхдийн буюу судалгааны бүлгийн биеийн жингийн дундаж үзүүлэлт 17 кг, хяналтын бүлэгт 18 кг, биеийн дундаж өндөр дээрхтэй харгалзан 105 см, 104 см байгаа нь статистикийн хувьд үнэн магадтай байлаа (p<0.01) (Хүснэгт 1).
  2.  Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 85.7%, шүд цоорох өвчний дундаж эрчим 7 цл/ ш, 10 цл/г байсан бол судалгааны бүлэгт дундаж цоорлын эрчмийн дундаж утга 6 цл/ш, 7 цл/г, хяналтын бүлэгт 8 цл/ш ба 12 цл/г (p<0.05) тус тус байлаа (Зураг 1).

Table 1. The comparison of average body height and weight between 2 groups

Figure 1. The comparison of mean dft and dfs score between study and control groups

3. АХЭА-н төлөвийг тодорхойлж үзэхэд судалгааны бүлгийн 64%, хяналтын бүлгийн 57% нь амны эрүүл ахуйн үзүүлэлтийн үнэлгээгээр “хангалттай” байв (p<0.05) (Зураг 2).

Figure 2. The comparison of oral hygiene “good” index between two groups

4. Шүд цоорох өвчний идэвхийг тодорхойлж үзэхэд судалгааны бүлгийн дунд цоорлын идэвхи өндөртэй бүлгийн эзлэх хувь 50% байхад хяналтын бүлгийн дунд 57% байлаа (p<0.01) (Зураг 3).

Figure 3. The comparison of caries activity between study and control groups

Хэлцэмж: Манай оронд цэцэрлэгийн насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийг судлах судалгаа 1950-аад оны дунд үеэс эхэлсэн бөгөөд судалгааны ажлуудыг харьцуулан дүгнэж үзэхэд хүүхдийн өсөлтөнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байжээ [7-8]. Бид судалгаандаа зөвхөн 3-5 настай ихэр хүүхдийг хамруулсан бөгөөд тэдгээрийн биеийн жин, өндрийг бусад судаачдын үр дүнтэй харьцуулж хүснэгтээр харууллаа [7,14,15] (Хүснэгт 2).

Table 2. The comparison of our study results on other researchers’ result

Хүснэгтээс харахад жилээс жилд 3-5 настай хүүхдийн биеийн жин болон өндөр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Сургуулийн өмнөх насны хүүхдийн дундах шүд цоорох өвчний тархалт эрчмийн талаарх судалгаа нь 1991 оноос хойш хийгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Харин ихэр хүүхдийн өсөлтийн үзүүлэлт болон шүд цоорох өвчний байдлыг судалсан судалгааны ажил манай улсад одоогоор байхгүй байгаа төдийгүй Азийн орнуудад хийгдсэн судалгааны дүнгээс харахад ихрүүдийг нэг ба хоёр өндөгний ихэр гэдгээр нь нарийвчлан судласан нь харьцуулалт хийх боломжгүй байлаа

Дүгнэлт:

  1. Биеийн жин ба өндрийг тодорхойлж үзэхэд 3-5 настай ихэр хүүхдийн биеийн жингийн дундаж 17 кг байхад хяналтын бүлэгт 18 кг, биеийн өндрийн дундаж дээрхтэй харгалзан 105 см, 104 см байлаа (p<0.01). 
  2. Шүд цоорох өвчний эрчим ихэр хүүхдэд 6 цл/ш, 7 цл/г байхад хяналтын бүлэгт 8 цл/ ш, 12 цл/г (p<0.05) байв.
  3. Шүд цоорох өвчний эрсдэлт байдлыг цоорлын идэвхийн сорилоор тодорхойлж үзэхэд ихэр хүүхдийн 50% нь цоорлын идэвх өндөртэй байхад хяналтын бүлгийн 57% нь хамрагдаж байв (p<0.01).

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ном зүй

1. Болормаа. И, Нарантуяа. Л. Ундны усны фторын агууламж, шүдний зарим өвчлөлд нөлөөлөх нь. Монголын Анагаах Ухаан сэтгүүл, 2003, 13-14
2. Хулан. У, Баярчимэг. Б. Монгол хүний амны хөндийн төлөв байдлыг судалсан үндэсний судалгааны дүн, Товхимол, Улаанбаатар 2013. 19-20
3. Oyuntsetseg B, Okazaki Y, Shimono Ts. Associations between caries activity, salivary buffer tests and caries increment in Mongolian children. J.Ped Dent, 2005, 15(1), 110-114
4. Билгээ. Ж. Сүүн шүд цоорох өвчний төлөв байдал ба түүний эмчилгээнд “Saforaid”-ын үзүүлэх нөлөө. Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, Улаанбаатар 2008. 90-94
5. Оюунбат. Б, Соёлмаа. М. Улаанбаатар хотын хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн судалгаа. Товхимол. Улаанбаатар 2011. 37
6. Амгалан. Г, Бурмаа. Б, Купул. Ж, Байгаль. О, Амардулам Н, Эрдэнэчимэг Э ба бусад. Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдарын өсөлтийг судалсан дүнгээс. Монголын Анагаах Ухаан, Улаанбаатар 2007, 4-142, 31-34
7. Туул. М, Энхжаргал М, Ганбат. Э, Лхагва. Л, Сүхбаатар. Ц, Цэрэндаш. Ц. Монгол хүүхдийн өсөлт хөгжилтийн судалгааны үр дүнг мөшгөсөн нь. Монголын Анагаах Ухаан, Улаанбаатар 2007, 4-142, 49-59
8. Оросоо. Ш. Улаанбаатар хот, бүс нутгийн 4-7 насны хүүхдийн бие бялдарын өсөлт хөгжлийг жишсэн нь. Монголын Анагаах Ухаан, Улаанбаатар 2001. 8-9
9. Бунак В. В. Антропометрия. 1941. 40-42.
10. Floyd B. Associations between height, body mass, and frequency of decayed, extracted and filled deciduous teeth among two cohorts of Taiwanese first graders. Am J Phys Anthropol. Sep, 2009. 140(1) 113-119
11. Боровский Е. В, Иванов В. С, Максимовский Ю. М, Максимовская Л. Н. Терапевтическая стоматология. 1998. 87, 412
12. Ansai T, Yamashita Y, Shibata Y, Katoh Y, Sakao S et al. Relationship between dental caries experience of a group of Japanese kindergarten children and the results of two caries activity tests conducted on their saliva and dental plaque. Int J Pediat Dentist, 1994. 4(1), 13-17.
13. Oyuntsetseg B, Okazaki Y, Hori M, Rodis O.M.M, Matsumura S et al. Caries activity test in Mongolian and Japanese children. Ped Dent J, 2004. 14(1), 61-67.
14. Батчулуун Д. Физическое развитие детей от 1-го месяца до 17 лет и некоторые гигиенические вопросы акселерации развития школьников г Улан-Батора.
Автореферат. Улан-Батор 1981. 22
15. Бурмаажав Б. Хүүхдийн эрүүл ахуйнийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын судалгаа. Монографи. Улаанбаатар 2011. 53-54
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, процессор Б.Оюунбат


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1282
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК