Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Төрсний дараах умайн үрэвслийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

 

Ж.Үзмээ1, Ж.Энхцэцэг2, Б.Жав3

 

1Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

 

Postpartum endometritis in ulaanbaatar city

Endometritis is a common complication of the postpartum period. It is still a significant cause of maternal morbidity and,

rarely, mortality. The term “endometritis” basically refers to infection of the endometrium or deciduas with extension into

the myometrium. Other terms that have been used to define this infection include metritis, myometritis, endomyometritis,

and puerperal sepsis. Involvement of the parametrial tissue is termed parametritis.

By foreign researchers, the incidence of endometritis varies significantly depending on the population studied and, more

importantly, on the method of delivery, i.e., vaginal vs. cesarean section. The risk of developing endometritis following

vaginal delivery is estimated to be between 1 and 3%. But the after cesarean section it occurs about 10-20%.

By Sebastian Faro (1990), the bacteria most commonly isolated from the inner uterine surface of patients with acute

postpartum endometritis are Streptococcus agalactiae, Streptococcus faecalis, Escherichia coli, Bacteroides bivius and

less frequently isolated bacteria are Citrobacter, Acinebacter, and pseudomonas.

Objective: To indicate the incidence and cause of postpartum endometritis in Ulaanbaatar city.

Design: Retrospective and prospective study.

Methods. Collection of history data, abdominal and transvaginal ultrasound study using by “Mochida” ultrasound

apparatus; microbiological study on collected materials from cervix of uterus.

Settings. Covered 728 cases whose had diagnosed as postpartum endometritis, which treated in 1st Mаternity hospital,

2st Mаternity Hospital, 3st Mаternity Hospital of Ulaanbaatar city and Mаternity Hospital of MCMNC last 3 years (2005,

2006, 2007).

Results. Last 3 years, incidence of postpartum endometritis was 1.19% in 1st Maternity Hospital 1.05% in 2st Mаternity

Hospital, 0.95% in 3st Maternity Hospital of Ulaanbaatar city, 1.51% in Maternity Hospital of MCMNC between all delivered

mothers.

Postpartum entometritis are obtained 43% between all of postpartum pathologyes.

Enterobacter and Staphylococcus aureus are causes each by 13.4% of postpartum endometritis in studied biggest

Maternity Hospitals of Ulaanbaatar city.

Discussion. Average incidence of postpartum endometritis was 1.17% in Maternity Hospitals of Ulaanbaatar city, last 3

years. It is almost similarity by incidence to foreign researcher’s study, because this is the risk of developing endometritis

following vaginal delivery by them is estimated to be between 3-8% [4]. But in our country the postpartum endometritis

after cesarean section was higher than foreign researcher’s study.

The commonly causative bacteria of postpartum endometritis is the E.coli, which causes 73.2% for this disease in studied

Maternity Hospitals of Ulaanbaatar city.

Conclusions:

Last 3 years, by our study the incidence of postpartum endometritis after cesarean section was 29.1%.

The Escherichia coli is dominantly inducing for postpartum endometritis with vaginal deliveried mothers, and also with

mothers, whose had after cesarean section.

 

Судалгааны ажлын үндэслэл

Умайн салстын үрэвсэл нь төрсний дараах үед

харьцангуй олонтаа тохиолддог эмгэгийн нэг бөгөөд

тэдгээрийн дотор 36,3-59,5%-г эзэлдэг [2], төрөх

замаар төрсөн эхчүүдэд 3-8%, кесар мэс заслаар

төрсөн эхчүүдэд 10-20% орчим тохиолддог байна

[3, 4, 14, 18].

Төрсний дараах умайн үрэвсэл үүсэхийг

нөхцөлдүүлэгч олон хүчин зүйл байдгийн дотор

бэлгийн замын болон эрхтэн тогтолцооны архаг

дахилтат халдвар [7, 8], жирэмсний хүндрэлүүд

(зуршсан зулбаа, завдаж буй зулбаа, жирэмсний

хожуу хордлого г.м.) [1, 6, 9], ураг орчмын

шингэн гараад удах, төрөх үйл ажиллагааны

гажуудал, үтрээний үзлэг давтан олон удаа хийх,

хорионамнионит, төрөх замын зөөлөн эдийн

гэмтэл, төрөлтийг мэс заслын аргаар шийдэх [5,

10] зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна.

Төрсний дараах умайн салстын үрэвслийг

голчлон алтлаг стафилококк, стрептококк,

эширихиа коли, хламидии, нейссериа гонококк,

клостридум, микоплазм, уреаплазм, гарднерелла,

клебсиелла, ацинетобактер, цитробактер,

псевдомонас, протеус зэрэг нянгууд үүсгэдэг

байна [ 11, 12, 13, 15, 16, 17].

Хэдийгээр манай оронд төрсний дараах умайн

үрэвсэлт өвчний судалгаа хийгдээгүй байгаа ч

томоохон амаржих газруудын өвчлөлийн статистик

мэдээллээс үзвэл уг өвчний тохиолдол цөөнгүй

байгаагийн дээр сүүлийн жилүүдэд өвчлөлийн тоо

нэмэгдэх хандлагатай байна.

Энэ бүхнээс үзвэл манай орны нөхцөлд төрсний

дараах умайн үрэвслийн судалгаа явуулж түүний

тохиолдол болон нөлөөлөх хүчин зүйл, эмнэл зүй,

оношлогоо, эмчилгээний онцлогийг тодруулан

урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэлийг

тодорхойлох зайлшгүй шаардлагатай байна.

Энэхүү үндэслэлээр бид уг эмгэгийг судалгааны

ажлын сэдэв болгон сонгон авсан болно.

Судалгааны ажлын зорилго

Улаанбаатар хотын амаржих газруудад төрсөн

эхчүүдийн дунд тохиолдож буй “Төрсний дараах

умайн үрэвсэлт” өвчний давтамж, үүсгэгчийг

тодруулах зорилгоор энэхүү судалгааг явуулав.

Судалгааны ажлын зорилт:

1. Улаанбаатар хотын амаржих газруудад

төрсөн эхчүүдийн дунд тохиолдож буй

“Төрсний дараах умайн үрэвсэлт” өвчний

давтамжийг тогтоох

2. Төрсний дараах нийт эмгэгийн дотор умайн

үрэвсэлт өвчний давтамжийг тогтоох

3. Төрсний дараах умайн үрэвсэлт өвчний

давтамжийн дотор кесар мэс заслын дараа

үүссэн умайн үрэвсэлт өвчний давтамжийг

тогтоох

4. “Төрсний дараах умайн үрэвсэлт” өвчний

шалтгааныг тогтоох (үүсгэгч, омогууд).

Судалгааны ажлын практик ач холбогдол

Улаанбаатар хотын амаржих газруудад

эхчүүдийн дунд тохиолдож буй “Төрсний дараах

умайн үрэвсэлт” өвчний судалгааны үр дүнг

манай орны эмнэлгийн практикт шууд ашиглаж

болох ач холбогдолтой болно. Энэхүү судалгааны

үр дүнгээс урган гарсан зөвлөмжийг ашиглах нь

уг өвчнийг эрт оношлон зохистой эмчилснээр

түүний хүндрэлээс сэргийлэх хийгээд урьдчилан

сэргийлэх замаар уг өвчний давтамжийг бууруулах

ач холбогдолтой болно хэмээн үзэж байна.

Судалгааны ажлын шинэлэг тал

Улаанбаатар хотын амаржих газруудад

төрсөн эхчүүдийн дунд тохиолдож буй “Төрсний

дараах умайн үрэвсэлт” өвчний давтамж болон

шалтгааныг анх удаа судлаж байгаад энэхүү

судалгааны шинэлэг тал оршино.

Судалгааны материал, арга зүй

Судалгааг Клиникийн 1-р амаржих газар,

Нийслэлийн 2-р амаржих газар, Нийслэлийн 3-р

амаржих газрууд болон ЭНЭШТ-д сүүлийн 3 жилд

(2005-2007) “Төрсний дараах умайн үрэвсэл”

хэмээх оношоор эмчлүүлсэн нийт 728 эхчүүдийг

хамруулав.

Судалгааг эргэн түүвэрлэх (ретроспектиктив)

аргаар явуулсан бөгөөд өвчний түүхээс

холбогдох мэдээллийг түүвэрлэж дүгнэлт өгөв.

Бактериологийн шинжилгээг дискийн болон

шингэрүүлэлтийн аргаар нянг ургуулан үүсгэгчийг

тодорхойлов.

ДҮГНЭЛТ:

1. Нийт төрсөн эхчүүдийн 1.17% нь төрсний

дараах умайн үрэвслээр хүндэрч байна.

2. Төрсний дараах нийт эмгэгийн дотор төрсний

дараах умайн үрэвсэл нь 40.3%-г эзэлж

байна.

3. Төрсний дараах умайн үрэвсэлт өвчний

давтамжийн дотор кесар мэс заслын дараа

үүссэн умайн үрэвсэл нь 21.9%-н давтамжтай

тохиолдож байна.

4. Төрсний дараах умайн үрэвслийг манай

орны нөхцөлд E.coli (72.3%) зонхилон үүсгэж

байгаа бөгөөд мөн Entero-bacter, Staphylococcus

aureus зэрэг нянгууд тус бүр 13.4%-ийн

тохиолдолтой тус эмгэгийг үүсгэж байна.

Ном зүй

Ашигласан материал
1. Атилла Сельчук, Степанькова Е.А., Сичинава Л.Г. //
Вопр. Гин. Акуш. и Перинатол. 2002, Т.1, ¹2, с.32-35.
2. Дуда Вл.И., Дражина О.Г. Акушерство. 2002, с.25-50.
3. Гуртовой Б. Л., Кулаков В.Н. Воропаева С.Д.
Применение антибиотиков в акушерстве и гинекологии.
М, 1996, с.140.
4. Касабулатов Н.М., Орджоникидзе Н.В., А.И.
Диагностика, лечение и профилактика послеродового
эндометрина // Акушерство и Гинекология, 2006, ¹5, с.
5-10.
5. Куперт А.Ф., Куперт М.А. // Вестн.Рос., ассоц., акуш.,
гин., 2000,¹3, с.86-89.
6. Куперт А.Ф., Солодун П.В. Төрсний дараах умайн
үрэвслийн эмнэл зүй//Монголын анагаах ухаан. 2003,¹..,
т.26-27 (Ардын эмч Б.Жавын орчуулга).
7. Ляхерова О.В., Антибиотико-профлактика
инфекционных осложнений после кесарева сечения:
Автореф. Дисс. Канд. Мед. Наук. М.,2003.
8. Рассказова Н.А. Салов И.А., Швиденко И.Г. //
Материалы Ү Российского форума “Охрана здоровья
матери и ребенка”. М., 2003, с.242-243.
9. Серов В.Н., Маркин С.А. Критические состояния в
акушерстве. М.,2003, с.44-46.
10. Стрижаков А.Н., Баев О.Р. // Акуш, гин. 1999, ¹5, с.21-
27.
11. Цвелево Ю. В., Кира Е.Ф., Баскаков В.П., Кочеровец
В.И. Журн. Акуш. и жен. бол., 1998, спец. Вып., с.188-
189.
12. Abistair W.F Miller, Robin Callender. Endometritis //
Obstetrics illustrated,1989, р.51-55.
13. Cox SM., Phillips L.E.,Mercer LJ, Sager CW, Waller S,
Faro S; Lactobacillemia of amnionic fluid origin. Obstet.
Gynecol. р.68;134-135,1986.
14. Nomura R.M., Alves F.A., Zugaib M. // Rev. saude Publ.,
2004, Vol. 38, N1., p.9-15.
15. Phillips L.E.,Faro S, Martens MG, et al.; Postcesarean
microbiology of high-risk patients treated for endometritis.
Curr Ther Res р.42;1157-1165,1987
16. Faro Sebastian. Postpartum Endometritis // Infections in
pregnancy,1990, р.22-28.
17. Pastorec JG., Bellow PH, Faro S; Haemophilus influenza
implicated in puerperal infection; a report of two cases and
review of the Literature. South Med J р.75;734-736,1982,
18. Yokoe D.S., Christiansen C.L., Johnson R, et. al. // Emerg.
Infect. Dis., 2001, Vol.7, N5. p.837-841.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 730
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК