Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 4(40)
Урьдчилан сэргийлэх ажлын зарим асуудалд
( Товч мэдээлэл )

Ж.Раднаабазар

Эрүүлийг хамгаалах яам

 

Улс ардын аж ахуй ссёлыг хөгжүүлэх долдугаар 5 жилд хүн амын амьдрал ахуй, аж байдлыг дээшлүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, үилдвэрийн хүчин чадлыг зөв ашиглах, ажлын чанарыг сайжруулан бүх талын нөөц бололцоог хамгийн дээд хэмжээгээр ашиглах талаар МАХН-ын XVIII их хурал түүхт шийдвэр гаргасан билээ. Социализмын үед нам, засгаас дэвшүүлсэн нийгмийн томоохон асуудлын дотор хүн амын дундач наслалтыг уртасгах, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг сайжруулах асуудал чухал суурь эзэлдэг.

МАХН-ын XVIII их хурлаас „Ард түмний эрүүл мэндийг хамгаалах чухал арга болсон урьдчилан сэргийлэх ажлыг хүчтэй болгох, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг цаашид өргөжүүлэх хэрэгтэй бөгөөд түүнд хөдөө нутгийг өргөн хамрах явдал эрүүлийг хамгаалах салбарын гол зорилт гэж нам үзэж байна" хэмээн заасан билээ. Өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах нь юуны өмнө урьдчилан сэргийлзх ажилтай нягт холбоотой юм. Урьдчилан сэргийлэх ажил бол социалист эрүүлийг хамгаалахын гол үндсэн зарчим юм. Урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй бүх талаар хөгжүүлэх явдал эрүүлийг хамгаалахын тэргүүн зорилт болон тавигдаж байна. Ялангуяа дэлхийн хөгжилтэй орнуудад хүн амын өвчлөл, эндэгдлийн бүтцэнд халдварт бус өвчин тэргүүн байр эзлэх болсон үед халдварт бус өвчинтэй тэмцэх нь нэн чухал асуудал боллоо.

1978 онд ЗХУ-д нас барсан бүх хүний 51 хувь (1306200 хүн) зүрх судасны өвчнөөс, 14 хувь (358700 хүн) хорт хавдрын улмаас буюу тухайлбал нас барагсдын 65 хувийг халдварт биш өвчин эзэлж байв» (С.П.Буренков, И.С.Глазунов 1981)

Манай улсад статистик судалгаанаас үзэхэд зүрх судасны өвчин нийт өвчлөлиин дотор хоёрдугаар, эндэгдлийн дотор нэгдүгэзр байранд байна. Үүний дээр амьсгал, ходоод, гэдэс, элэг, мэдрэл зэрэг эрхтэний халдварын бус гаралтай өвчнийг авч үзвзл халдварт бус өвчинтэй тэмцэх түүнээс сэргийлэх явдлын ач холбогдол тодорхой байна.

Манайд халдварт өвчнөөс ялангуяа хүүхдинн насны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явдалд их анхаарч знэ талаар нилээд олон талт ажил зохиож байна.

Гэвч урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, боловсронгуй болгох
асуудал зүй ёсоор шаардагдаж байгаа билээ.

Манай эмнэлгийн практикт эмнэлгийн бүх шатны нэгж байгууллагад урьдчилан сэргийлэх ажилд жигд анхаарахгүй, эмнэлэг үйлчилгээний ажил нь өвчтэй хүнийг үзэж зөвлөхөөс хэтрэхгүй ноцтой дутагдал оршиж байна.

Зарим эмч, эмнэлгийн ажилтнууд ч урьдчилан сэргийлэх ажлын, ач холбогдлыг сайн ойлгохгүй, урьдчилан сэргийлэх, хөдөлмөрчдийг диспансерчлах ажлыг ор нэр төдий хийх явдал гарсаар байна.

Орчин үеийн анагаах ухааны хөгжил, өвчлөл ,судлалын туршлагаас эмнэл зүйн шинж тэмдгийн ямар ч илрэлгүй хүмүүс халдварт биш өвчнөөр өвчлөхийг урьдчилан мэдэж чадах боллоо.

Өвчлөлийг урьдчилан мэдэх, тавилан зохиох, урьдач хүчнийг тодорхойлох явдал ялангуяа зүрх-судасны эмгэгийн талаар илүү хөгжиж байна. Зүрхний титмийн судасны өвчнийг үүсэн хөгжихөд гурван гол хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд:

1. Тамхи татах, 2. Цусны. даралт ихсэх (сулралтын даралт 95 мм м.у.баганаас дээш) 3. Холестрин (260 мг% дээш) цусанд нэмэгдэх юм.

Зөвлөлтийн зрдэмтдийн судалгаагаар эдгээр урьдач хүчинтэй хүмүүст зүрхний шигдээс (инфаркт) 8 дахин илүү тохиолдож байна.

Үүний зэрэгцээгэзр хэт таргалах, биеийн хөдөлгөөн багасах нь бас их нөлөөтэй хүчин зүйл болж байна.

Халдварт бус өвчний үүсэх урьдач хүчин зүйлүүдийн бий болоход хооллолт, биеийн хөдөлгөөн зэрэг хүний амьдралын хэв заншилтай холбоо их байдаг.

Олон бүлгийн халдварт бус өвчний урьдач хүчин зүйл нэг төрлийн байдаг. Жишээлбэл тамхи татах нь зүрхний шигдээс, уушигны ба бусад эрхтний хорт хавдар, уушигны архаг өвчнүүд, таргалах мөч зүрхний шигдээс, шижин зэргийг үүсэхэд нөлөөлдөг.

Ингэхлээр тамхитай тэмцэх, хоол тохируулах, таргалах хөдөлгөөн-гүйдэлтэй тэмцэх нь олон төрлийн халдварт бус өвчнөөр тухайлбал зүрхний шигдээс, тархинд цус харвах янз бүрийн эрхтний хорт хавдар, уушигны элдэв үрэвсэл, шижингээс сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулах нөхцөл болж байна.

Дээр дурьдсан өвчлөлийн эгзэгтэй урьдач хүчин зүйлтэй тэмцэх нь халдварт бус өвчний анхдагч сэргийлэлтийг зохион байгуулахтай холбоотой.

Хүн амд үзүүлэх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, урьдчилан сэргийлэх ажлыг тодорхой үе шаттайгаар хөгжүүлэх шаардлагатай одоогийн зорилттой холбогдож хөдөлмөрчдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хүчтэй болгох, амбулатори-поликлиникийн (энэ хэсэгт эмнэлгийн хэсгийн үйлчилгээ хамрагдана) тусламжийг давамгайлан хөгжүүлэх нэн чухал байна.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг юуны өмнө сумдын их эмчийн салбар, хотод насанд хүрэгсэд, үйлдвэр цех, эмэгтэйчүүд, хүүхдийн хэсгийн эмнэлгүүдэд мэргэжлийн байгууллагын удирдлагаар зохион байгуулах ёстой.

Халдварт бус өвчнөөс сзргийлэх ажлыг хоёр хэсэгт хувааж болно.

а) Эмнэлгийн ажиллагаатай холбоотой

б) Эмнэлгийн бус чиглэлээр явагдах ажил юм. Гэхдээ энэ хоёр салбарын ажиллагааг эмнэлгийн анхны нэгж байгууллагууд зохицуулан зохион байгуулах ёстой.

Эмнэлгийн бус чиглэлээр хийх урьдчилан сэргийлэх ажилд юуны өмнө тамхи татахтай тэмцэх, хөдөлгөөнгүйдэлтэй тэмцэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлууд орно. Гадаад орны судлаачдын судалгаагаар тамхи таталт хүүхэд, залуучуудын дотор өргөн дэлгэрч байна. Иймээс ялангуяа сургуулийн насны хүүхдийн дотор ариун цэврийн гэгээрлийн ажлыг тууштай явуулах, залуучуудад тамхины хорыг ойлгуулах явдал чухал байна. Энэ ажилд сургуулийн эмнэлэг, эмч, сурган хүмүүжүүлэгчид их анхаарал тавих ёстой. Нийтийн биеийн тамирыг өргөн олонд дэлгэрүүлэх, хүмүүст ялангуяа таргалах хандлагатай хүнд өдөр бүр заавал. явган явдаг хэвшилтэй болгох нь зүрх-судасны өвчнөөс сэргийлэхэд их ач нөлөөтэй юм. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлгийн байгууллагуудаас доорхи ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

  1. Нийт хөдөлмөрчдийг өрх гэрийн диспансерийн хяналтад авах, хяналтыг юуны өмнө халдварт бус өвчин тухайлбал зүрх-судас, хорт хавдрын өвчинтэй тэмцэх талаар тавих.
  2. Урьдчилан сзргийлэх ажилд ялангуяа халдварт бус өвчинтэй тэмцэхэд Зөвлөлт Холбоот Улсын эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудаас зохиож байгаа ажлын тупшлага, ололтыг судалж өөрийн эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх.
  3. Эрүүлийг хамгаалах яам, анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс ойрын үед зүрх-судас, хавдар зэрэг халдварт бус өвчнөөс сэргийлэх талаар өргөн программт ажлыг зохион явуулах, зүрх-судасны төв байгуулах, аймаг орон нутагт зүрх-судасны өвчинтэй тэмцэх тасаг, кабинет бий болгох.
  4. Халдварт бус өвчинтэй тэмцэх ажилд бусад байгууллага, хүмүүсийг оролцуулах асуудлыг хошуучлан зохион байгуулах.
  5. Хорт хавдрыг эрт оношлох, илрүүлэхэд бух талаар анхаарч, хөдөлмөрчдийг хавдрын урьдач хүчнүүдээс сэргийлэх.
  6. Хөдөлмөрчдийн дотор ариун цэврийн гэгээрлийн сурталчилгааг
    өргөн явуулж тамхи татах, таргалах, хөдөлгөөнгүйдэлтэй тэмцэх ажлыг хүчтэй болгох чухал юм.   

Халдварт бус өвчинтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь хөдөлмөрчдийн урт наслалт хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэх их нөөц мөн.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 751
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК