Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 4(40)
Хумсанд бүлгийн хамаарал тодорхойлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Гамжидмаа

Шүүх эмнэлэг

 
Абстракт

К ВОПРОСУ ОПРЕДЕЛЕНИЯ ГРУППОВОЙ

ПРИНАДЛЕЖНОСТИ НОГТЕÉ

РЕЗЮМЕ

Д. Тамжидма

Нами доказаны возможность установки групповой принадлежности ногтей методами абсорбции агглютинвнов в количественной модификации и абсорбции элюции при незначительнбм измененни ее постановки. Наши, результаты подтверждаются сопоставительным аналèзом групповой принадлежности крови и слюны.

Зөвлөлтийн болон бусад орны судлаачид хүний бус, эд эрхтэн, яс, шүлс, үс, биеийн ялгадсуудын бүлгийн хамаарлыг тогтох судалгааг явуулж, тэдгээрийн үр дүнг практикт хэрэглэж байна. [1-4] Хүний хумсанд зарим судлаачид [5-6] хумсны бүлгийн хамаарлыг тогтоох шинжилгээг явуулсан боловч, цаашид хумсны бүлгийн хамаарлыг тодорхойлох нарийвчилсан аргыг тогтоох шаардлагатай байгааг харгалзан бид уг судалгааг хийлээ,

Бид хүний хумсанд бүлгийн хамаарлыг тогтоохын тулд наалдуулагч (агглютиноген) 0,А ба В-г тооны өөрчлөлтөөр илрүүлэх абсорбцийн болон антигенийг илрүүлэх абсорбцийн элюцийн аргыг (6-9) бага зэрэг өөрчлөлт оруулж хэрэглэв. Судалгаанд 85 хүний 1-28 хоногийн хугацаатай хадгалсан хумс, 1-4 сарын хугацаатай, мааралд шингээж хатаасан цус, шүлсийг объект болгон авлаа.

ТООНЫ ӨӨРЧЛӨЛТӨӨР ИЛРҮҮЛЭХ  АБСОРБЦИЙН АРГА

Шинжилгээнд 258 цувралтай α-стандарт ийлдсийг 1:8, 240 цувралтай стандарт ийлдсийг 1:4 тус тус харьцаатайгаар физиологийн уусмалаар шингэлэн, 1 :32 таньцтай болгож, 5 цувралтай ангè-Н ийлдсийг 1    :1 харьцаатайгаар физиологийн уусмалаар шингэлж, 1 :16 таньцтай болгон хэрэглэв. Мөн хумсаа жижиглэн нунтаглаад 25 мг хумс дээр 0,15 мл ийлдэс,: 20 мгд—0,12 мл; 10 мгд—10 мл ийлдэс тус тус õийлээ. Ингэж бэлтãэсэн хумсаа хөргөгчид тавьж +4°С-ын абсорбцид оруулав. Түүнээс ийлдсээ ялган соруулж аваад цэвэр хуруу шилэнд хийж тундасгүй болтол .10—15 минут хурилдуурт эрãүүлж тунгàав.. Дараа нь анти—Нα ба β-ийлдэс тус бүрт 7 хуруу шил авч, тэдрээрийг Н, 2,4,8, 16, 32, 64. гэж дугаарлан, Н-аас бусад дугаар бүхий хуруу шил тус бүрт 2 дусал физиологийн уусмал хййгээд Н2 гэж дугаарласан хуруу шилэндээ абсорбцид оруулсан анти—Нα ба β—ийлдэснээс 2 дуслыг хийж, Дараа нь 2-оос 4-т, 4-өөс 8-д гэх мэтчилэн эцсийн хуруу шил хүртэл тус бүрт 2 дуслаар шилжүүлэн шингэлсэн бөгөөд харин 64-ээс 2 дуслыг авч асгав. Дараа нь анти-Н ийлдэс хийсэн хуруу шйлнүүдэд 0 бүлгийн стандарт улаан бөөмийн 1%-ийн хөвмөг, ийлдэс хийсэн хуруу шилнүүдэд А бүлгийн улаан бөөмийн 1% хөвмөг, ийлдэс хййсэн хуруу шилнүүдэд В бүлгийн улаан бөөмййн хөвөөгөөс 1 дусал хийж, тэдгээрийг хурилдуурт (1500—2000 эргэлт) 4 минут байлгав. Дараа нь хумс дахь наалдуулагч, ийлдэс дэх наалдагч хоёрыг наалдсан эсэхийг микроскопоор харж тооцоолов. .

Дээрх аргаар 9 хүний хумсанд 24 удаа бүлгийн хамаарлыг тогтооход 0 бүлэг—5,А бүлэг—8, В бүлэг—9, АВ бүлэг-З илэрлээ.

АБСОРБЦИЙН   ЭЛЮЦИЙН АРГА   .    , •

Энэ аргаар хийсэн судалгаанд 1:516 таньц бүхий 32,258 цувралтай α-стандарт ийлдсүүд 1:128 таньц бүхий 240 цувралтай, 1:516 таньц бүхий 34 цувралтай β—стандарт- ийлдэс, 1 :64 таних бүхий 5 цувралтай анти-Н ийлдсүүдийг хэрэглэв.

Абсорбцид оруулахдаа: хумсаа жижиглэн нунтаглаад 1-2 мг хумс авч. тунгалаг  лент дээр наагаад цэвэр хуруу шилэнд хийж, :дээр нь 4 дусал ийлдэс нэмж +4 градусын температуртай хөргөгчид 18-24цаг  тавилаа. Тэгээд хумсаа авч физиологийн хөргөсөн уусмалаар 6 удаа угаагаад, элюцин хийхдээ дараах 2 арга хэрэглэв. Үүнд: 1. Физиологийн уусмалаар элюцид оруулах apãa. Энэ тохиолдолд хумсаà цэвэр хуруу шилэнд хийж дээр нь 1-2 дусал физиологийн уусмал дусааж èлч тогтоогуурт+56°С-д 15-20 минут байлгаëаа. Дараа нь цэвэр хуруу шилэнд хумсаа хийж анти-Н ийлдэс хийж абсорбцид оруулсанд 0 булгийн улаан бөөмийн 0,05% хөвмөг, α-стандарт ийлдэс хийж абсорбцид оруулсан хумс дээр А бүлгийн улаан бөөмийн 0,05%-ийн хөвмөг стандарт ийлдэс хийж абсорбцид оруулсан хумс дээр В бүлгийн улаан бөөмийн 0,05% хөвмөгөөс 1 дусал хийгээд хурилдуурт (1500-2000 эргэлт) 4 минут эргүүлээд микроскопоор харж наалдац, үүссэн эсэхийг тооцоолов.

2. 0,А ба В бүлгийн стандарт улаан бөөмийн хөвмөгөөр элюцид оруулах арга. Энэ тохиолдолд хумсаа цэвэр хуруу шилэнд хийгээд анти-Н ийлдэс хийж абсорбцид оруулсанд О бүлгийн улаан бөөмийн 0,05% хөвмөг, α-стандарт ийлдэс хийж абсорбцид оруулсан хумс дээр А бүлгийн улаан бөөмийн 0,05% хөвмөг, β-стандарт ийлдэс хийж абсорбцид оруулсан хумс дээр В бүлгийн улаан бөөмийн. 0,05%' хөвмөгөөс 1 дусал тус тус нэмж, түүнийг илч тогтоогуурт+56°С-д 20—25 минут тавилаа. Дараа нь илч тогтоогуураас гаргаад тасалгааны ердийн температурын хэмжээнд хүртэл хөргөж 1500-2000 эргэлтэнд 4 минут байлгаж микроскопоор наалдац үүссэн эсэхийг харж үр дүнг тооцоолсон юм.

Тооны өөрчлөлтөөр илрүүлэх: абсорбцийн болон абсорбцийн элюцийн аргаар хумсын бүлгийн хамаарлыг тогтоох шинжилгээг хийхдээ уг судалгаатай зэрэгцүүлэн хумс авсан хүнийхээ, цус, шүлсэнд бүлгийн хамаарлыг тогтоох шинжилгээг хийж түүний үр дүнгээр харьцуулан баталсан болно.

 

ДҮГНЭЛТ

 

Хүний хумсанд бүлгийн хамаарал тодорхойлоход тооны өөрчлөлтөөр илрүүлэх абсорбцийн болон абсорбц элюцийн аргуудыг хэрэглэж болно.

 

Ном зүй

НОМ ЗҮЙ
1. Л. О. Барсегянц Б. Д. Левченков. Судебно-медицинекая экспертиза выделение организма. Медицина 1978.\\\'
2. Л. О. Барсегянц, А. Г. Ионеский, О возможности. выявления антигенов сèстемы АВÍ в зубах Суд.мед. экспертèз 1979 № 1 19—22.
3. М. А. Броникова Новый метод определення групповой принадлежности крови в пятнах. Суд. мед, экспертиз 1966 № 4.. 38—39.
4. М. А. Бронннкова, A, С. МарковиД. М. Масйс,В. Э, Ульыер К; вопро-су об определении агглютиногенов изосерологической системы АВО и агглютиногенов. в тканях тела человеческого плода.
Суд. ыед. экспертиз 1963. № 1. 37-39
5. В. Г. Каукаль. Спектрографическое исследование ногтей рук человека. Москва 1968. 89-90. ,
6. Г. А. Прейсмон Определение групповой принадлежностн крови слюны, вблос, ногтей н:мозга при помощн новой количественной модификации реакций абсорбцин агглютининов.
7. Вопросы судебной медицины. М. 1959.
8. Вопросы судебной медицины М. 1971.
9. Вопросы судебно-медицинской1 экспертизы и криминалихтики № 6. 56-57

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 279
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК