Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 4(40)
Лабораторын хулганад этанол ба ацетальдегидийн нөлөөллөөр хөнөөлт давамгайлагч мутаци үүсгэсэн нь
( Судалгааны өгүүлэл )

И. Пүрэвдорж В. И. Иванов; Ю. В. Корогодина; И. Г. Лильп



 

Монгол Улсын Анагаах Ухааны Дээд Сургууль                     

Зөвлөлт Холбоот Улсын Анагаах Ухааны Генетикийн Институт

 
Абстракт

ИНДУКЦИЯ ДОМИНАНТНЫХ ЛЕТАЛЬНЫХ МУТАЦИЙ У МЫШЕЙ ЛИНИИ CBA ЭТАНОЛОМ И АЦЕТАЛЬДЕГИДОМ

РЕЗЮМЕ

         И. Пуревдорж, В. И. Иванов, Ю. В. Корогодина И.Г. Лильп

Этиловый спирт и его первый метаболический продукт ацетальдегид прн хроническом введении самцам мышей линин СВА и ндуцнрует частоту домннантных летальных мутаций.

По мнению авторов основное мутагенное действие этиловый спирт оказывает после превращения в ацетальдегид. Также авторы считают, что иакопленпе ацетальдегида в результате длительного злоупотребления алкоголя (запоя) возможно вызывает нарушение генетического аппарата у больных хроническим алкоголизмом, при-водящее к гибели зигот эмбрионов, плодов, рожденшо ослабленных детей с различными пороками развития наследственными болезиями.

Химийн янз бүрийн бодисын нөлөөгөөр хүннй удамшлын бүтэц гэмтэж генетикийн хувьд төгс бус бэлгийн эс үүссэнээс хөврөл хөгжлийнхээ эхэн үед, мөхөх, үр зулбах, ураг гэмтэх сул дорой буюу хөгжлийн гажиг согогтой хүүхэд төрөх, энэ эмгэг нь  үеэс үе удамшиж болох нь  эрин үед хөдөлбөргүй батлагдлаа. (1).

Мутаци үүсгэх үйлчнлгээтэй ийм бодисын нэг нь этанол (этилийн спирт) ба түүний задралын бүтээгдүүн ацетальдегид байж болох тухай судлаачид мэдээлсээр байна. (2-4. 8-10).

Зарим судлаачдын үзэж байгаагаар химийн бодисын мутаци үйлчилгээг илрүүлэхэд хөнөөлт давамгайлагч мутацийн арга цитогенетикийн аргаас хоёр дахин илүү мэдрэг гэж бичжээ (5).

Бид хөнөөлт давамгайлагч мутацийн аргаар этанол ба түүний задралын бүтээгдэхүүн ацетальдегидийн мутаци үйлчилгээг судлах зорилтыг  тавьсан юм.

СУДАЛГААНЫ АРГА. Судалгаанд лабораторийн СВА хулганыг сонгож авсан. Хулгана хүний нэгэн аднл гемохорион ихэстэй байдгаас гадна СВА хулгана бусад үүлдрээ бодоход хээл авах чанараар сайí юм. Судалгааг 2-4 сартай хулгана дээр хийсэн бөгөөд туршлагын бүлэг бүхэн 20 эр, 40-60 эм хулганаас бүрдэж байв.  Жиших бүлэгт мөн энэ хэмжээний хулгана авсан.

Этанол, ацетальдегидаар үйлчилсэн 1 эр хулгана бүрийг дээрх бодисоор үйлчлээгүй 2-3 эм хулганатай 7 хоногийн турш нийлүүлэгт оруулсан. Долоо долоо хоногийн дараа бүх эм хулганаа шинэ ээлжээр солих байдлаар 5 долоо хоногийн турш нийлүүлэг хийв.

Хулганыг нийлүүлэгт оройн 19-20 цагт оруулж өглөөний 9-10 цагт үтрээний наалдацыг үзэж хээл авсан эсэхийг тодорхойлов. Үүний тул үтрээний дотор талыг хөвөнгөөр арчиж авсан наалдцаа микроскопт харж, хээл авсныг бүртгэв. Хээл авсан хулганыг тусгаарлаж хээлийн 16-18 дахь өдөр түүнийг нугаслан нядлаж хэвлийг нээж умайг доторх хөврелийнх. нь хамт салгаж аван микроскопын тусламжтайгаар өндгөвчийн шар биеийг (В) тоолов. Умайн гадна захаар зүслэг хийж нээгээд тэнд байгаа амьд (А) ба үхсэн (Б) хөврөлийн тоог гаргав. Амьд ба үхсэн хөврөлийн нийлбэр нь (А-4-Б) умайд бэхлэгдсэн хөврөлийн тоог

заах ба амьд хөврөлийн тоог шар биеййн тоонд хувааж  (A/B) хөврөлийн амьдрах чадварыг тодорхойлов.

Судалж байгаа бодисын мутаци үйлчилгээг нарийвчлан тогтоох зорилгоор дараах үзүүлэлтийг бодож гаргав. Үүнд:

Статистикийн үнэн магадлалыг X2 аргаар шалгасан болно.

 

СУДАЛГААНЫ ДҮН

  а) Ацетальдегидийн үйлчилгээ. Туршлагын амьтныг ацетальдегидаар үйлчèлсний дараа эхний хоёр долоо хоногт хөврөл умайд бэхлэгдэхээс өмнөх үеийн үхэл статистикийн магадлалтай түвшинд хүртэл нэмэгджээ. Энэ үзүүлэлт туршлагын 2 дахь долоо хоногт хамгийн өндөр түвшинд хүрч хөврөлийн үхэл 0,271 болж (Р<0,01 %) жиших бүлэгт харьцуулсан, үзүүлэлт 165,2% байлаа. Хүснэгт 1,2. Туршлагын эхний долоо хоногт умайд бэхлэгдэхээс өмнөх үеийн хөврөлийн үхэл 0,196 (Р<0,025), харьцангуй үхэл 145,6% байв.

Тухайн бодисоор үйлчилсний дараа 3,4,5 дахь долоо хоногт хөврөлийн үхэл жиших бүлгийнхтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байгаа боловч энэ зөрүү нь статистикийн магадлалаар батлагдахгүй байна.

Хөврөл бэхлэгдсэний дараахь үеийн үхэл (Л) туршлагын эхйий долоо хоногт 0,118 (жиших бүлэгт Л=^0,076) харьцангуй үзүүлэлт 155,2 болж өсчээ. Хоёр дахь доëоо хоногт эдгээр үзүүлэлт Л = 0,153 ба 148,5% байлаа.

Ацетальдегидаар үйлчилсний дараахь 1,2,3 дахь долоо хоногт туршлагын бүлгийн амьтны хөврөлийн амьдрах чадварын үзүүлэлт (A/B ) жиших бүлгийнхээс нилээд доогуур байна. Харин 4 дэх долоо хоногт туршлагын бүлгийн амьтны хөврөлийн амьдрах чадварын үзүүлэлт жиших бүлгийнхээс ч дээгүүр байлаа. Амьдрах чадварын үзүүлэлт туршлагын 2 дахь долоо хоногт хамгийн доод хэмжээнд буюу 0,611, харьцангуй үзүүлэлт 82% байлаа. Жиших ба туршлагын бүлэг дэх энэ үзүүлэлтийн ялгаа статистикййн магадлалтай (Р<0,05) байв.

Түүнчлэн ацетальдегидаар 1 сарын турш үйлчдзхэд хулганы төл өгөх чадвар эрс буурч туршлагын 1 дэх долоо хоногт харьцангуй үзүүлэлт 62%, 2 дахь долоо хоногт 71% болсон байна.

б) Этанолын үйлчилгээ. 40 градусыа этанолоор 1 сарын турш үйл-чилсэн эр хулганатай нийлүүлэг хийсэн эм хулганыг задлаж үзэхэд. умайд бэхлэгдэхээс өмнөх үеийн хөврөлийн үхэл туршлагын эхний до лоо хоногт 0,189(Р<0,01) 2 дахь долоо хоногт 0,230 (Р< 0,025) болж өссөн байхад жиших бүлэгт знэ үзүүлэлт 0,114 ба 0,164 байна.

Умайд хөврөл бэхлэгдсний дараах үеийн үхэл 5 долоо хоногийн туршид туршлагын амьтдад нэмэгдсэн боловч жиших бүлгийнхтэй харь-цуулахад, статисгикийн магадлалтай зөрүү зевхен 3 дахь долоо хоногт долоо хоногт ажиглагдаж байв. Туршлагын 3 дахь долоо хоног.т умайд бэхлэгдсэний дараах хөврөлийн үхэл Л = 0,110 байхад жиших'бүлэгт Л=0,055 (0,05>Р<0,02) байлаа.

Хөврөлийн амьдрах чадвар эхний 2 долоо хоног туршлагын бүлэгт 0,724, 0,676 байгаа нь жиших   бүлгийнхээс (0,817,   0,745) доогуур (Р<0,01%) байгаа юм. Туршлагын 3 дахь долоо хоногт хөврөл бэхлэгдсэний дараах үеийн үхэл хамгийн их байсан боловч хөврөл бэхлэгдэхээс өмнөх үеийн үхэл бага. байсантай уялдан хөврөлийн амьдрах чадварын үзүүлэлт (0,788), жиших бүлгийнхтэй (0,778) ойролцоо гарч байна.

 Хүснэгтээс харахад этанол ба түүний задралын бүтээгдэхүүн ацетальдегид нь туршлагын амьтанд хөнөөлт давамгайлагч мутацийн давтамжийг бараг ижил хэмжээгээр нэмэгдүүлж байна. Ялангуяа хөврөл бэхлэгдсэний дараах үеийн үхэл 1,5дахин нэмэгдэж үүнтэй уялдан хөврөлийн амьдрах чадварын  үзүүлэлт буурчээ. (Р<0,01).

Этанол ба ацетальдегидаар 1 сарын турш үйлчилсний дараах эхний долоо хоногт туршлагын хулганы төл өгөх чадвар эрс буурч байгаа нь уг амьтны сперматозоид, дэýрх бодисоор „хордсоныг" гэрчилж байгаа бололтой. Энэ бодисууд сперматозоидын ферментийн системийг гэмтээж үр тогтоох чадваргүй болгох боломжтой юм.

Хөврөл  умайд  бэхлэгдэхээс өмнөх ба бэхлэгдсний дараах үеийн үхэл туршлагын 2 дахь долоо хоногт хамгийн дээд хэмжээнд хүрч байгаа нь бэлгийн эс боловсролтын сперматидийн үед уг бодисуудын үйлчилгээ илүү байгааг гэрчилж байна.

Хөврөл бэхлэгдсэний дараах үеийн үхлийг нэмэгдүүлж байгаа ацетальдегид этанолын үйлчилгээ нь диэтилсульфатын үйлчилээтэй ихээхэн төстэй байна. (б).Тэрчлэн ацетальдегид, этанолоор үйлчилсний дараахи 2 дахь долоо хоногт ажиглагдаж байгаа хөврөлийн амьдрах чадварын бууралт нитрозоэтилмочевины үйлчилгээтэй ойролцоо байгаа юм (7). Үүнээс үзэхэд бидний судалж байгаа эдгэзр бодисууд нитрозоэтилмочевин болон ДЭС зэрэг бусад алкилжүүлэгч мутагенүүдтэй ижил үйлчилгээтэй байгаа нь тэд мутаци үйлчилгээтэй байж болохыг харуулж байна.

Бэлгийн эс боловсролтын сперматогонийн ба мейоз хуваагдлын үе нь мейозын дараах үеийг бодоход ацетальдегид, этанолын үйлчилгзэнд бага мэдрэг бололтой. Биднèй судалгаагаар эдгээр бодисоор үйлчилсний дараа 4,5 дахь долоо хоногт хөнөөлт давамгайлагч мутацийн давтамж нэмэгдсэнгүй.

Этанолоор нэг удаа үйлчлэхýд хөнөөлт давамгайлагч мутацийн давтамж нэмэгдэхгүй байснаа түүгээр 1 сарын турш үйлчилсний дагаа мутацийн давтамж нэмэгдэж байгаа нь мутацийг этанол өөрөө биш харин түүний задралын бүтээгдэхүүн ацетальдегид биед хуримтлах замаар үүсгэж байна гэж үзэх талтàй. Ацетальдегидийн 1 удаагийн тунд мутацийн давтамж бага боловч өсч байгаа нь үнэ санааг лавшруулж өгч байна.

Этанолын задралын анхны бүтээгдэхүүн ацетальдегид химийн идэвхжил, хордуулах чанараараа этанолосс олон дахин илүү бөгөөд уургийн молекулаас SH, NN2 бүлгийг алкилжуулах чадвартай учир үүний улмаас амин хүчлийн солилцоо алдагддаг (11,12).

Ацетальдегидийн ийм үйлчилгээний улмаас генетикийн бүтцэд өөрчлөлт орж мутаци үүсч болох бүрэн үндэстэй юм.

ДҮГНЭЛТ

   1. Этанол ба  ацетальдегидийн нөлөөллөөр туршлагын СВА хулганад хөнөөлт давамгайлагч мутацийн давтамж нэмэгдэж байна.

  2. Архаг архичин хүний биед этанолын задралаар үүссэн ацетальдегид ихээр хуралдаж түүний үйлчилгээгээр, бэлгийн эсийн генетикийн бүтэц гэмтэж энэ нь хөврөл, ураг гэмтэх, эмгэг өвчтэй сул дорой хүүхэд төрөхийн шалтгаан болдог байж болох юм.

Ном зүй

НОМ ЗҮЙ

1. Бочков Н. П. Основные принципы колмчественной оценкè химического мутагенеза у человека—В кн. Вопросы гигленического нормированпя при изученин отдаленных последствий проìышленных веществ —М\\\' Медицина, 1972!, 13-16
2. Казарновская М. Л., Василос А. Ф.,~ Дмитрненко В. Д. Мутагенное действне этилового спирта на куиьтуру клеток человека. В кн.: Перв. Всесоюзн. съезд судебных медиков Кíев, 1976 с. 594-595
3. Ильинских Н. Н н др. Влияние этанола и его метаболита ацетальдегида на хромосомный аппарат клеток крысы и человека. Цитология, 1978.4
4. Пүрэвдорж И. Иванов В. И.; Корогодина Ю. В. Этилийн спиртийн мутаци үүсгэх уйлчилгээг судлах асуудалд. Анагаах ухаан 1980. 3. 31—35
5. Щрам Р. Сравнительная чувствительностьтеста на доминантные летальные мутации цитогенетического анализа хромосомных аберрацнй в клетках костного мозга млекопитакщих.—В кн.: Генетические последствия загрязнения ок-ружаюшей среды. М. Наука 1977. 132 -140
6. Малашенко A. М. Чувствительность \\\' клеток семеыника мышей к нндукцнн доминантных леталей дйэтилсульфатом. Генетпка Т. VII, 1,1971
7. Раймая Л. К. Сравнительный анализ действия—нитрозоэтилмочевнны, гидроксиламина н рентгеновых лучей па плодовитость самцов мышей. Генетика. 4:8.70.1968
8. Torok D. de. Chromosomal\\\' irregularities inalcoholics. Ann. N.Y. Acad. 1971, 197, 90—100 ;
9. Ове. Q. Herha J. Chromosomal damaqe in chronic alcohol users Humangenetik 1975, 29, 3, 191—200
10. Badr. F. M. Badr. R. S. .Induction of dominant lethal mutation in made mice by ethyl atcohol. Nature. 1975,235, z487, 134—136
11. Amnion H. P., Fstler. J., Helm F. Biochem. Pharmacol. 1967,16,769—88
12. Schreieer et.al, ЕШапэ1 acetaldehyde and myocardial protein sinthesls J. Clin. Invest 1972,51,2820
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 497
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК