Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Сургуулийн сурагчдын шүд цоорох өвчний идэвхийг харьцуулан судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

 

Ж.Дэлгэрцэцэг1, Б.Оюунцэцэг2, Ц.Цэрэгмаа3

 

1НАСС, ЭМШУИС, 2БАС, ЭМШУИС

 
Абстракт

The study of comparison on a caries activity schoolchildren

Introduction. In our country dental caries and its complication are very widespread, following more clinical and economical

difficult. Dental caries is multifactor infectious disease and its one of the most principal causative agents is acid attack,

producing by cariogenic bacteria in dental plaque. If we have to detect the risk group early, we can prevent dental caries

and treat in lightly form. In press review, there are a lot of microbiological and colorimetric tests, determining caries

activity and identifying caries condition previously (J.Tsubouchi, Ts.Shimono et all., 1995: B.Oyuntsetseg, Y.Okazaki et

al., 2004).

Since 2005, “The improving oral health condition of schoolchildren” project invented by Taiwan Dental Association is

going in 6 secondary schools of country town. Therefore 6 dentists are working in schools by prevention. There is no

research work concerning the comparison the caries activity of pupils of secondary schools.

The aims of this study were to compare a caries activity of pupils of secondary schools.

Method: The study subjects consisted of 75 pupils and the study carried out in 2007. A dental examination was done

using by mouth mirror and explorer under natural light. Before and after the lunch, for each pupil plaque was collected by

swabbing from the buccal surfaces of the maxillary teeth using a sterile cotton swab. Each plaque sample was put into the

Cariostat medium (САТ21 test, Morita Co., Japan) and incubated at 37 °C for 48 hours. After incubation the colorimetric

changes were classified into seven grades using the original four grade standard color sample. Then, the pupils were

grouped by Cariostat score as low risk (CAT 0-1.5) and high risk (CAT 2.0-3.0).

Results: 1. The caries prevalence and deft score of pupils of 76th school were 84.2% and 3.59±0.31, but 67th school

73.2% and 3.00±0.31, respectively (p<0.01). 2. As assessed using CAT21 test, for the 76th schools 36.1% of pupils had

high risk and 63.9% low risk before lunch, but after lunch 52.8% of pupils had high risk and 47.2% low risk. However, 67th

schools 35% high, 65% low, 40% high and 60% low risk, respectively (p<0.01) (p<0.05).

Discussion: 1. We carried out this study on two secondary schools with same life style. The caries prevalence and deft

score of pupils 67th school were lower than 76th, so that general dentist had always working by preventive purpose for

last three years. 2. That plaque pH results showed more stability in 67th school than 76th, may be pupils of 67th started

toothbrushing after lunch.

Conclusions: This study results showed caries activity of pupils of 76th schools higher than 67th. So that to have a dentist

at the secondary schools very important.

 

Судалгааны ажлын үндэслэл

Манай оронд шүд цоорох өвчин болон түүний

хүндрэл тархмал байдаг бөгөөд хүндрэх тусмаа

эмчилгээ болон эдийн засгийн хүндрэл их учирдаг.

Шүд цоорох өвчин нь олон шалтгаантай халдварт

өвчин бөгөөд үүний зайлшгүй шалтгааны нэг бол

шүдний өнгөр ба түүнд агуулагдах бактерийн бодисын

солилцооноос ялгарах хүчлийн нөлөө юм. Иймээс шүд

цоорох өвчний эрсдэлт бүлгийг ялангуяа хүүхдүүдийн

дунд шүдний өнгөрийг нь ашиглан эрт илрүүлж, үр

дүнг эмнэл зүйд ашиглах нь цоорлоос урьдчилан

сэргийлэх болон эмчилгээний үр дүнг сайжруулахад

чухал ач холбогдолтой болохыг хөгжилтэй орнуудын

туршлага харуулж байна. Цоорлын идэвхийг

урьдчилан тодорхойлж, цоорлын төлөвийг тогтоодог

микробиологийн болон өнгөт урвалын олон сорилууд

байдгийг хэвлэлийн тоймуудад дурдсан байдаг.

(J.Tsubouchi, Ts.Shimono et all., 1995: B.Oyuntsetseg,

Y.Okazaki et all., 2004).

2005 оны 2 сараас эхлэн Тайвань улсын Шүдний

Холбооны санхүүжилт бүхий “Сургуулийн хүүхдийн

амны хөндийн эрүүл мэндийг дэмжих” төсөл манай

улсын нийслэлийн 6 дунд сургуульд хэрэгжиж байгаа

билээ. Энэ төслийн хүрээнд тус 6 сургуульд нүүр амны

эмч тогтмол ажиллаж, сурагчдыг сургуульд орсон

цагаас нь шүд цоорох өвчин ба түүний хүндрэлээс

урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол

хамруулж, эрүүл мэндийн боловсрол болон дадал,

чадварыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа

явуулсаар байгаа юм. Манай оронд дунд сургуулиудад

шүдний эмч тогтмол ажилласанаар сурагчдын шүд

цоорох өвчний идэвхид нөлөөлдөг эсэхийг судалсан

судалгаа хараахан хийгдээгүй байгаа нь энэ ажлыг

хийх үндэслэл болсон юм.

Судалгааны ажлын зорилго

Дунд сургуулиудад урьдчилан сэргийлэх чиглэлээр

шүдний эмч ажиллах шаардлага хэрэгцээг тогтооход

оршино. Зорилгоо биелүүлэхийн тулд дараах үндсэн

зорилтуудыг дэвшүүлэн тавьж хэрэгжүүллээ. Үүнд:

1. Судалгаанд хамрагдсан 2 сургуулийн

сурагчдын шүд цоорох өвчний тархалт, эрчмийг 2. Судалгаанд хамрагдсан 2 сургуулийн

сурагчдын шүдний өнгөрийн орчинг харьцуулан

тодорхойлох.

Судалгааны ажлын материал арга зүй

Судалгаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан

дүүргийн 67, 76 дугаар сургуулийн 4 дүгээр ангийн

нийт 75 хүүхэд хамрагдсан. 67 дугаар сургууль

Тайвань улсын төсөлд хамрагдан, нүүр амны эмч

сүүлийн 3 жил тасралтгүй урьдчилан сэргийлэх

чиглэлээр ажиллаж байгаа тул судалгааны бүлгээр, 76

сургуулийг хяналтын бүлгээр сонгон авсан.

Эмнэлзүйн үзлэг. Амны хөндийн үзлэгийг

сургуулийн эмчийн өрөөнд байгалийн

гэрэлтүүлгийн дор амны толь, сэтгүүр ашиглан

нэг эмч дагнан явуулсан

Өнгөрийн орчинг тодорхойлох. Сурагчдыг

үдийн цайнд орохоос өмнө болон үдийн цай

ууснаас хойш 40 минутын дараа шүдний

өнгөрийн орчинг Япон улсад үйлдвэрлэгдсэн

САТ21 сорилыг (Shimono, 1995) ашиглан

тодорхойлсон.

Статистик анализ. Судалгааны үр дүнд

статистикийн SPSS-11.5 (Statistical Package

for the Social Sciences) программ хангамжийг

ашиглан боловсруулалт хийсэн.

Дүгнэлт

1. Судалгааны үр дүнгээс харахад 76 дугаар сургуулийн

сурагчдын шүд цоорох өвчний тархалт 67 дугаар

сургуулийнхаас харьцангуй өндөр байгаа нь

статистикийн хувьд үнэн магадтай байна.

2. Судалгаанд хамрагдсан хоёр сургуулийн сурагчдын

өнгөрийн орчинг үдийн цай уухын өмнө болон ууснаас

хойш 40 минутын дараа тодорхойлоход 67 сургуулийн

хувьд үр дүн 76 сургуулийнхаас харьцангуй

тогтвортой байгаа нь статистикийн үнэн магадтай

байлаа.

3. Дунд сургуулиудад шүдний эмч урьдчилан сэргийлэх

чиглэлээр ажиллах нь шүд цоорох өвчний тархалт

эрчмийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулах

боломжтой гэдэг нь бидний судалгааны үр дүнгээс

харагдаж байна.

Ном зүй

Ашигласан хэвлэл
1. Oyuntsetseg B, Okazaki Y et al. Caries activity test in
Mongolian and Japanese children. Pediatric dental journal.
2004, 14, p. 61-67
2. Tsubouchi J, Yamamoto S, Shimono Ts, Peter K. D.
Longitudinal assessment of behavioral risk factors associated
with dental caries in young children. Journal of Dentistry for
Children. 1995. January-February. 34-38
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах Ухааны доктор, профессор Б.Оюунбат


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1688
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК