Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 4(40)
Гипертони өвчтэй хүмүүсийг амбулаториар эмчилсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Дэжээхүү,  П. Дондог

Анагаах ухааны хүрýэлэí

 
Абстракт

ÐÅÇÓËüÒÀÒÛ АМÁУËАÒОРНÎГО ЛЕЧÅНИЯ БОËЬНЫХ С ГИПЕРТОÍИЧЕÑКÎÉ ÁÎËÅÇÍÜÞ

РЕЗЮМЕ        

                                               

Г. Дэжэху, H. Дондог

Нами изученû ýффектиâíоñть некоторых гипотензèвных средств у 309 больных эссенциальной гипертонией. в амбулэтоðныõ óсловÿõ. Ïрîвåденî ãèïîòåíçèâное лечение по ступенчатой схеме. В ïериод лечеíия  у 73,74%   больнûх артериальное давление снизилось до вормы,  a у 46,6%  больных появились побочные действия.      

Результат исследованèÿ показывазт, что больных с  ãèïертонической болезныо можно успåшно лечить не тольчо в стационаре, но ивамбулатîрíûх, óñëîâíèõ.

Ãипертони өâчнèйг эмчлэхэд удаан хугацаа шаардагдах тул өвчтөнг зºâхөн эмнэлэгт хэâтүүлж эмчлээд зогсохгүй, амбулаториор èдэвхтýй ýì÷ëýõ íü чухал юм.

Бид гипертони ºâчтэй хүмүүсийг амáулаторийн нºхцөлд зөвхөн даралт бууруулах эмээр эмчилсэн дүнгийн тухай энд бèчлээ.

Судалгааны арга. Бид артерийн даралт нь 160/95 мм МУБ-аас дээш байгаа эрэгтэй 129, эмэггэй 180 бүгд 309-н өâчгөнг эмчиллээ. Даралт бууруулах эмүүдèйг үйлчлэх хүчний байдлаар нь гурван зэрэгт хувааж эмчилгээнèй сгандарт болоâсруулан эмчèлсэн юм. Үүíд:

I-ð зэргийн эм¿үдэд: Хаван буулгах, шээс хөºх эмүүд, раувольфийн òºрлийн эм¿үд, бåга-адрåнохориг эмүүд.

II-ð зэргийн эмүүдэд: Гидразинофòалазин, альф-метилдопа, колондин.

III-ð зэргийн эмү¿дэд: Измåлины бүлгийн эмүүд

Резерпинээр эмчлэх үед нийт өâчтөний 28,6%-дчхарш нºлөº илэрсэн бөгөөд эмчилгээг зогсооход арилж байлаа.

2. Альфаметилдопа (допэгит, альдомэт)

Бид гиïартони өâчтэй 83-н өвчòөнг допегитээр ýì÷èëñíèé 45-ыг нь дан допегитээр, 38-ыг нь диуретикуудтэй хбслуулан эмчилсэн.

Допегитийн хоногийн тунг 0,5 граммаар эхэлж, артерийн даралт нь буурахгүй бол 2,0 г хүртэл нэмж хэрэглэлээ,

Дан допегитээр эмчлэх үед артерийн даралт нь төдийлэн сайн буурахгүй байãаа буюу амьсгаадах, хавагнах зэрэг  зовиур илэрч буй ºвчтөнд диуретик нэмæ хэрэглэсэн юм. Допегитээр эмчилсэн нийт өвчтөний 78,2%-ийнх нь артеðийн даралт буурлаа.

Эмчилгээнии үед нийт өвчитнүүдийн 43,6%-д харш нөлөө илэрсэн бөгөөд эмийн тунг багасгах буюу эмчилгээг зогсоох үед бүрэн арèлж байлаа.

3. Гèдразинофталазин (апрессин, непрасол)

Бид 77-н өвчтөнг  апрессинээр эмчилснээс дангаар нь 27, диуретèктэй хамт-18, диуретик ба резерпинтэй хослуулан 32 өвчтөнг тус тус эмчиллээ.

Апрессиíы хоногийн тун нь дангаар хэрэглýх үед 10—100 мг резерпинтэй хослуулан хэрэглэх үед 10—50 мг орчим байв.

Апрессинээр эмчилсэн нийт өвчтөний 63,6%-ийнх нь артерийн даралт ýì÷èëãýýíèé ÿâöàä áóóðëàà.  

Судалгааны дүнгээс үзэхэд апрессинийг бусад гыпотензив эмүүдтзй, ялрнгуяа резерпинтэй хослуулан хэрэглэхэд ãèïотензив үйлчилгээ нь улам нýмэгдэж байна.

Апрессинээр эмчлэх үед нийт өвтөний 52,3%-д харш нөлөº илрэв.

4. Гуанетидин (измелин, санотензин)

Бид бусад гипотензив эмүүдзд артерийн даралт нь буураагүй, гипертони өвчний II, III үед байгаа 45-н өвчтөнг измелинээр эмчиллээ.

Измелиний хоногийн тунг 10—12,5 мг-аар эхэлж артерийн даралт нь буурахгүй бол аажмаар 200 мг хүртэл нэмж хэрэглэсэн юм.

Измеяинийг дангаар хэрэглэх үед артерийн даралт нь сайн буураагүй буюу ортостатик гипотони илэрч буй өвчтөнүүдэд диуретик нэмж õýðýãëýñýí þì. Èçìåëèíýýð ýì÷èëñýí ºâ÷òºí¿¿äèéí 97.1%-èéíõ íü àðòåðèéí äàðàëò áóóðëàà.

Измелинээр эмчилж байгаа өвчтөнүүдийн 72%-д нь ямар нэг xapui нөлөө илрэв.

Мөн измелинийг их тунгаар хэрэглэж байгаад эмчилгэýã гэнэт зогсооход 3-7 хоногийн дараа артерийн даралт нь огцом ихсэх явдал тохиолдож байв. Иймд уг эмийг хэрэглэхдээ бага тунгаар эхэлж, артерийи даралтыг буурмаãö мөн аажмаар бууруулах журмаар удаан хугацааны турш эмчилгээг үргэлжлүүлэх нь үүсэх харш нөлөө болон хүндрэлээс сэргийлэх боломж олгож байна.

ШҮҮМЖ. Өнөө үед гипертони ºвчинг эмчлэхэд даралт бууруулах эмийг хэрэглэх нэгдсэн арга хараахан үгүй байна. Гэвч олонх судлаачдын үзэж байгаагаар хаван бууруулах, шээс хөөх эмээр эхэлж артерийн даралт нь буурахгүй бол раувольф, альфаметилдопа, гуанетидин бета-адрено-хориг эмүүдийг дангаар нь буюу хослуулан хэрэглэх иь зүйтэй гэж үзэж байна. {1, 2].

Даралт бууруулах эмийг үйлчлэх хүч, харш нөлөө багатайраас нь эхлэн шатлан хэрэглэх бидний боловсруулсан' эмчилгээний схем нь дээрх судлаачдын эмчилгээний зарчимтай еренхийдөº ойролцоо þì.

Өвчтөн бүрийн артерийн даралтыг буулгах эм, хувийн тун тохироо нь харилцан адилгүй байсны дээр эмийн тунг ихэсгэх, багасгах, нэг шатны эмчилгээнээс нөгөө шатны ' эмчилгээнд шнлжих, эмчилгээ үргэлжлэх ерºнхий хугацаа нь янз бүр байлаа.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн олонхè нь резерпинийг дангаар нь буюу бусад ãèïотензив эмүүдтэй хослуулан хэрэглэж байлаа.

Резерпинээр эмчлэх үед нийт өвчтºний 68,13%-д гипотензив нөлөө үзүүлснээс дангаар нь эмчлэхэд систолын даралт нь 39,2 мм МУБ, диастолын даралт нь 20,0 мм МУБ-аар, диуретиктэй хослуулан хэрэглэх үед систолын даралт нь 41,3 мм МУБ,. диастолын даралт нь 22,3 мм МУБ-аар тус тус статистикийл баттай ялгаа бүхий буурч байв.

Бидний судалгаагаар допегèтээр эмчлэх үед 78,2%-д нь гипотеíзив үйлчилгээ үзүүлснээс дан допегитоор эмчлэхэд систолын даралт нь 40мм МУБ-аар, диаñтîëèí даралт. Нь 19,6 ìì :МУБ-аар диуретиктэй хослуулан эмчлэхэд сиñòîëûí даðалт íü 42„3 ìм МУБ,, диасòолын даралт нь 23,1 мм МУБ-аар тус тус стàсòикийн батгай ялгаа бүхий буурав.

Бèäíий судалгаагаар 63,6%-д гипоòензив нөлөº үзү¿лснээс дан апрессинээр эмчлэх үед систолын даралт нь 33 м.м МУБ, диастолын даралт нь 18 мм МУБ-аар диуретиктэй х.ослуулан эмчлэхэд систолын даралт нь 25' мм МУБ, диастолын даралт нь 8,5 мм МУБ-аар òóñ òóñ буурсан байна. 

Харин апрессин, диуретик, резерпин 3-ыг'хослуулан эмчлэхэд систолын даралт нь 45-мм МУБ, диастолын даралт нь 19,0 мм МУБ-аар тус тус буурчээ.                     

Дээрх дүнгээс үзэхэд апрессинийг резерïèíтэй хамт хэрэглэхэд гипотензив үйлчилгээ нь улам нэмэгдэж байна.

Эмчилгээний явцаас ажиглахад апресинээр брадикардитай өвчтөн¿үдийг эмчлэхэд илуү тохиромжтой байв.

 Харин гипåртони өвчний III үед дан апрессèнээр эмчлэхэд гèпîтензив нөлөº нь төдий л сайн бус байгаа тул бусад гипотензив эмүүдтэй хамт хэрэглэх нь тохиромжтой байíа.

Бидний судалгаагаар, измåлинээр эмчлэхэд өвчтөнүүдийн 97,1 %-д нь гипотåíзив нөлөº үзү¿лснээс даí измелинээр эмчлэхэд сèстолын äàралт нь 57,05 мм МУБ, диастолын даралт нь 24,96 мм МУБ-аар диуретиктэй хослуулан хэрэглэхэд систолын даралт нь 59,0 мм МУБ, дèастолын даралт нь 26,9 мм МУБ-аар. тус тус статèстикийн баттай ялгаа бүхий буурав.

Дээр дурьдсан ãèïотензив эмүүдээс алиныг нь ч амбулатррийн нөхцөлд хэрэглэхэд тохèрохгүйгээр харш нөлөө илэрч байсангүй. Эндээс үзэхэд. гипартони өвчтэй хүмүүсийг амбулаторййн нөхцөлд стационараас доргүйгээр эмчèлж болîхыг судалгааны дүн харуулж байна.

ДҮГНЭЛТ

1. Амбулаторийн нөхцөлд гипертони өвчтэй хүмүүсийг гипотензив эмээр эмчлэхэд 76,74%-д цусны даралт бууруулах нºлөө үзүүлæ байна. Энэ нь амбулаторийн нөхцºлд гипåртони өâчтэй хүмүүсийг стационарын нөхцөлөөс ялгаагүйгээр амжилтгай сайн эмчилж болохыг харуулæ байна.

2. Гипотензив эмээр эмчлэх үед нийт өвчтөний 46,6%-.д нь ямар нэг харш нөлөө илэрч байгаа боловч амбулаторийн нөхцөлд хэрэглэхэд тохирохгүй, хүнд харш нелөө төдийлэн илэрсэнгүй. Гэхдээ амбулаторийн нөхцөлд гипотензив эмүүдийг хэрэглэхдээ харш нөлөө харьцангуй багатай резерпин, гипотиазид зэрэг 1 дүгээр зэргийн эмүүдээр эхэлж хэрэв артерийн даралт нь буурахгүй бол дараах шатны эмчилгээнд шилжиж байх нь тохиромжтой байна.

Ном зүй

НОМ ЗҮй
1. Фомина A. А, Миронова К. А,Комбинированное, лечение больных с гипертонической болезныо. Врач. дело 1976. 6. 40.
2. Эрина Е. В.Лечение гипертонической болезни М. 1973.
3. Мингазетдынова Л. Н, Кирьянова A. Н. Абдулина Н. Н, Хлыстова Л. Г. Длительное и профилактическое лечение гипертонической болезни на промышленном предприятий. Тер. арх. 1976. 9. 104.
4. Петров Н. М, Тещулина Е. С, Логачева И. В.Влияние допегита на по-казатели центральной церебральной и почечной гемодинамики у больных гипертонической болезныо.- Кард. 1974. \'6. 46.
5. Ратнер Н. А. Глезер Г. А. Спивак Г. Л.Применение измелина,(гуане-тидина) при .гипертонии Тер. арх. 1962. 8. 102.
6. Сидельникова Г. Я. Смелева М. А., Эрина Е. В. Амбулаторное лечение гипертонической болезни; протекающей с кризом. Тер. арх. 1975. 12.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 298
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК