Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 4(40)
Алтайн хойлогийн биед агуулагдах зарим макро ба микроэлементийн хэмжээ, түүний булчингиин эд, эрхтэнээс хамаарах нь
( Судалгааны өгүүлэл )

Г.Зориг

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

СОДЕРЖАНИЕ НЕКОТОРЫХ МИКРО-И МИКРОЭЛЕМЕНТОВ В ОРГАНИЗМЕ АЛТАЙСКОГО УЛАРА В ЗАВИСИМОСТИ ОТ МЫШЕЧНОЙ ТКАНИ И ОРГАНОВ

Р Е 3 Ю М Е

Г.Зориг

 

Даннье об изученни наиболее важных макро—и микроэлементов в различных мышечных тканях и органах алтайского улара-популярной целебной птицы народной медицины в литературе не имеются, потому такое исследование представляет несомненный интерес.  

Нами впервые определены фосфор, железо, медь, цинк, марганец и кобальт в
сухой массе 129 пробы из белой и красной мышечной ткани, печени и мускулистой
желудки 38 алтайских уларов отстреленных, в 19.75—79 гг, в магистральных хребтах н отрогах Монгольского Алтая.

Установлено, что различные мышцы н органы алтайского улара содержат неодинаковое количество макро—и микроэлементов в связи с неравномерностью их распределения. В первую очередь, интенсивное накопление минеральных веществ обнаруживается в печени улара, Также относительно меньшее, чем в печени, количест-венное соДержание макро—и микроэлементов наблюдается в мускулйстой желудке и их сравнительно минимальные концентрации отмечены в мышечной ткани ноги и груди.

Хотя, имеются такие различия содержания, в целом мышечйые ткани и органы алтайского улара. являются важнейшими источниками снабжения комплекса минеральных веществ необходимых для развития, роста, кроветворения и регенераций; обмена веществ п других физнологических функций в организме человека, следова-тельно, может быть рекомендованы в диетическом питании как биологические полноценные продукты.

Эрдэс бодис нь хүн ба амьтны эд эс, фермент, дааврын бүрэлдэхүүн найрлагад орж улмаар эдийн нөхөн төлжилт, ясжилт коллиод байдал, эсийн амьсгал, хуваагдал, орчинтойгоо бодисын солилцоо явуулах процесс, осмосын даралт, хучил-шүлтийн тэнцвэр, энергийн процесс, ус-шингэний зохицуулалт, өсөлт үржилт гэх мэт бие махбодын олон талт үйл ажиллагаанд амин чухал үүрэг гүйцэттэн мэдрэл, зүрх судас, булчингийн болон бусад системийн хэвийн ажиллагааг хангадаг учир түүнийг шинжлэн судлах нь онол практикийн ихээхэн ач холбогдолтой байдаг.

Аливаа амьтай өөрийн амьдрал үйл ажиллагаандаа зайлшгүй
шаардлагатай эрдэс бодисыг хүрээлэн буй орчноосоо агаар, ус, идэш
тэжээл зэргээрээ дамжуулан авч хэрэглэнэ. Харин амьтны бие махбодод агуулагдах эрдэс бодисын хэмжээ нь уул амьтны төрөл зүйл,насны онцлог, идэш тэжээлийн байдал, нядлагдсан цаг улирлаас шалтгаалдаг байна \2\. Түүнчлэн төрөл бүрийн амьтан өөрсдийн амьдрах орчноосоо хамааран эд эрхтэндээ зарим нэг элементийг их хэмжээгээр хуримтлуүлж нөөцлөх чадвартай (3) тул гэрийн тэжээвэр, амьтан,шувууны эд эрхтэнүүд харилцан адилгүй хэмжээтэй макро ба микро
элемент агуулдаг болохыг (4-8) судлаачид тогтоожээ.

 Гэвч зэрлэг шувуунд ийм шинжилгээ судалгаа хийсэн тухай гадаад дотоодын хэвлэлийн мэдээ баримт бидэнд олдсонгүй. Гагцхүү
зарим макро ба микроэлементийг ятуу, хөтүү, хур нугас мэтийн агнуурын шувууны булчингийн эдэд тодорхойлсон (9) алтайн, хойлогийн
ханд анх шинжилсэн [10], мөн хойлогийн тэжээлийн ургамал, бие махбодын эрдэс бодисын уялдаа холбоог гаргахыг оролдсон (11, 12) ажлууд байгаа нь зэрлэг шувууны махны шимт чанарыг бүрэн гүйцэт үнэлэхэд хангалтгүй юм.

Иймээс бид алтайн хойлог шувууны бие махбодод агуулагдах эрдэс бодисын найрлагыг нарийвчлан тогтоох зорилгоор уул шувууны
амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг булчингийн эд, эрхтэнд фосфор, төмөр манган, кобальт, зэс, цайр зэрэг макро ба микроэлементийг тодорхойлов. Хойлогийн голлох булчингийн эд, эрхтэнд химийн элементүүд ямар хэмжээтэй агуулагдаж байгааг ийнхүү шинжлэн тогтоох нь
цаашид хойлог ба тахианы багийн агнуурын бусад шувуудын мах, эд
эрхтэний биологийн ба хүнсний шимт чанарыг үнэлэхэд чухал алхам
болох билээ.                                                                          

Шинжилгээний материал ба арга зүй. Тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Алтайн нурууны салбар уулсаас 38 хойлог шувууг 1975-1979 онд агнаж, тэдгээрийн булчингийн эд, эрхтэнээс 129 дээжийг авав.

Хойлогийн нийт булчингийн 66,4 хувийг зөвхөн түүний цээжний ба хөлийн булчингууд эзэлдэгээрээ эл шувууны амьдрал, үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Гэвч эдгээр гол булчингуудын физиологийн үүрэг, өнгө, тогтоц байдал нь өөр хоорондоо ялгаатай байдгийг харгалзан үзэж тус тусад  нь шинжлэв. Мөн хойлог шувууны олон эрхтэннй дотроос идэш тэжээлийг шингээн авч боловсруүлах ба бодисын солилцоонд зонхилох ач холбогдол бүхий эрхтэн булчинг ходоод, элгийг сонголоо.

  Шинжилгээний дээжийг биологийн зүйлст микроэлемент тодорхойлох аргачлалын дагуу [13] (105°С)хатааж (450°С) шатааж үнсжүүлэн бэлтгэв. Харин фосфор, төмөр, манган, кобальтыг фотометрийн аргаар [13] задлан шинжилж „Спекол" аппаратаар экстинкцийг хэмжсэн ба зэс, цайрыг колориметрийн аргаар [14] тодорхойлсон болно.

Шинжилгээний дүн. Тодорхойлогдсон макро-ба микроэлементийн хэмжээг статистикийн аргаар боловсруулан хатаасан дээжний нэг килограммд агуулагдах миллиграммаар илэрхийлж, булчингийн эд, эрхтэний хамаарлыг гарган хүснэгт 1- үзүүлэв.

Хүснэгтээс ажиглахад, алтайн хойлогийн бие махбодод агуулагдах макро ба микроэлементүүд нь түүний булчингийн эдийн ялгаа, эрхтэнээс хамааран харилцан адилгүй хэмжээтэй байна. Тухайлбал: фосфор, төмөр мэтийн макроэлементийн агуулагдах хэмжээ (22.4-237.5 мг/кг хүртэл) нилээд хэлбэлзэлтэй, харин зэс, цайр, манган, кобальт зэрэг микроэлементийн агуулга харьцангуй бага (0,2—8,0 мг/кг) хэлбэлзэлтэй байгаа нь тодорхойлогдлоо. Ийнхүү химийн элемент бүр хойлогийн булчингййн эд, эрхтэнд харьцангуй өөр өөр хэмжээтэй агуулагдаж байгаа нь хойлог шувуу тэдгээр элементийг идэш тэжээлээрээ дамжуулан шимж авах чадвар, улмаар бие махбоддоо хуваарилан тараах биохимийн болон физиологийн онцлог зэргээр тайлбарлагдах нь лавтай.

Амьтны биед микроэлемент нөөцлөгдөн хуримтлагдахдаа эд эрхтэнийг онцолж, тодорхой дэс дараалалтайгаар хуримтлагддагийг суддаачид тэмдэглэжээ [15]. Иймэрхүү зүй тогтол ч бидний судалгааны дүнгээс харагдав. Үүнд, кобальтаас бусад микроэлемент хойлогийн элгэнд их хэмжээтэй агуулагдаж байснаа, ходоод, булчингийн ,эдэд гэсэн дараалалтайгаар, энэ хэмжээнээсээ, багасах хандлагатай 6айна. Мөн макроэлемент фосфор, төмөр ч хойлогийн элгэнд их хэмжээтэй (3308,3.± 168,4 мг/кг; 389,7 + 86,8 мг/кг) илэрчээ. Шинжилгээний дээрхи баримтад тулгуурлан хойлогийн элэг нь фосфор, төмөр, зэс, манган, цайр зэрэг элементүүд нөөцлөгдөн хуримтлагдах гол эрхтэн, хойлогийн эрдэс бодисын солилцооны физиологийн депо юм байна гэж үзлээ.

Хойлогийн ходоодонд, төмөр (172,9+11,2 мг/кг), манган (6,8 + 2,3;мг/кг) кобальт (2,6+1,1 мг/кг) харьцангуй өндөр хэмжээтэй тодорхойлогдсон нь нь эдгээр элемент тэжээлийн ургамлаас хойлогийн ходоодонд ихээр шимэгдэж, тэндээ удаан хугацаагаар саатан баригддагийг эрчилж байна. Ялангуяа төмрийн нэгдэл нь шувууны ходоодонд давсны хүчил ба пепсины нөлөөгөөр задардаг [16] учраас бүрч их хэмжээтэй илрэв. Ер нь хойлогийн ходоодны гөлгөр булчингийн эдэд агуулагдах төмөр, цайр, манган, кобальт нь араг ясны (цээжиий ба хөлиин) хөндлөн ширхэгт булчинд агуулагдах хэмжээнээс харьцангуй их байна.

Хойлогийн цээжний ба хөлийн булчингийн эдэд агуулагдах макро ба микроэлементийн хэмжээ ижил бус илэрч байгаа нь сонирхолтой бөгөөд энэ хоёр төрлийн булчингийн үйл ажиллагаа, биохимийн найрлага ялгаатай юм гэдгийг бас нотлон харуулж байна.

Хойлогийг бусад жигүүртэнтэй зүйрлэн үзэхэд нисэхээсээ явгалан явах нь түүний амьдралын хэвийн нөхцөлд ноёрхдог тул нисэх хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэдэг цээжний булчин нь улбар цайвар өнгөтэй, хурдан агших чанартай боловч удаан хугацаагаар ажиллах чадвар султай ширхэгээс, хөлийн булчин нь улаан хүрэн өнгөтэй, бүдүүн ширхэгтэй, шөрмөс ихтэй, динамик хөдөлгөөн удаан хугацаагаар эрчимтэй хийж чадах ширхэгээс тус тус тогтдог. Иймээс хойлогийн цээжний ба хөлийн булчингуудын ажиллагаанд шаардагдах эрдэс бодисын найрлага амьдрал, ахуйн зохицлыг дагалдан харилцан өөр байх. үндэслэлтэй.

Хойлогийн цээжний улбар цайвар булчинд фосфор, манган харьцангуй ихээр илэрсэн бол төмөр, зэс, цайр, кобальт хөлийнх нь улаан хүрэн булчинд илуү хэмжээтэй байлаа. Булчингийн үйл ажиллагаа нь фосфорт нэгдлийн задралын дүнд энерги үүсахэд явагддаг учир хойлогийн аль ч булчингийн эдэд фосфор ерөнхийдөө их байгаа төдийгүй, ялангуяа богино хугацаанд, хүчтэй ажиллахдаа энерги онцгой ихээр шаардах цээжний булчингийн эдэд нилээд өндөр хэмжээтэй тодорхойлогдлоо. Бас булчингийн агших, сэргэх үйл ажиллагаанд фосфор, манган хамтран үйлчилдгээс [2] хойлогийн цээжний булчингийн эдэд фосфорыг дагалдан манган ч харьцангуй их илэрч байна.

Хойлогийн хөлийн булчинд темөр эрс их хэмжээтэй тодорхойлогдсон нь ур булчингийн эдэд төмөр агуулагч уургийн бодис, хүчилтөрөгч тээгч миоглобин их байгаатай холбоотой. Хэвлэлийн мэдээнээс [17] үзвэл, шувууны булчингийн өнгө нь гемопротеины хэмжээнээс хамаардаг ажээ. Хойлогийн хөлийн булчин цээжнийхээсээ ялгаран улаан хүрэн өнгөтэй байдгийн мөн шалтгаан нь төмөр их агуулснаар тайлбарлагдаж байна.

Амьдралынхаа ихэнх цагийг идэш тэжээл эрэн хайхаар явгалан явж, гүйж өнгөрөөдөг хойлогийн хөлийн булчинд зэс, цайр, кобальт бас илүү хэмжээтэй тодорхойлогдсон нь эдгээр микроэлементийн ачаар идэвхждэг ферментүүдийн оролцоотойгоор энэ булчинд исэлдэн-ангижруулах урвал, энергийн процест өндөр түвшинд явагддагийг ч харуулж байж болох юм. Төмөр, манган, зэс, кобальт, цайр нь бие биенийхээ үйлчилгээ нөлөөг дэмжиж тусалдаг химийн элементүүд учир хойлогийн эд эрхтэнд нэг нь их хэмжээтэй байхад нөгөө нь мөн л адилхан ихээр илрэх нийтлэг шинж байна.

Эцэст тэмдэглэхэд, бидний тодорхойлсон фосфор, төмөр, зэс, манган, цайр, кобальт нь шарх, ясны хугарал бэртэлтийн нөхөн төлжилт, бороожилт, ясжилтыг түргэтгэх, цус төлжилтийг сайжруулах, ходоодны шархлаа, архаг үрэвслийг эмчлэх, уурагт бодисын нийлэгжилд оролцох гзэрэг олон чухал үүрэгтэй болох нь одоо үед нэгэнт тогтоогдсон тул хүний бие махбодыг эрдэс бодисоор бүрэн хангах зорилтын үүднээс хойлогийн булчин-мах, ходоод, элгийг хэрэгцээ шаардлагын дагуу сонгон авч сувилгааны хоолонд ашиглах ирээдүй байна. Хойлогийн мах, ходоодыг дээрхи зорилгоор ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн манай ард түмний бэлэн туршлага ч бий билээ. Харин хатаасан дээжид хийсэн шинжилгээний дүнг шинэ нойтон маханд оруулан тооцвол зөвхөн хойлогийн 200 г булчин мах нь зарим судлаачдын тогтоосон нормоор (6,15] дангаараа хүний хоногийн хэрэгцээг төмөр, зэс, кобальтоор бүрэн хангах ба цайр, манганаар 50 хувь хангах боломжтой нь нотлогдлоо.

Ном зүй

1. Ковальский В. В. Геохимическая экология. М., 1974, с. 20,25
2. Меньшиков. Ф. К. Диетотерапия. Изд. 2-ое, М. 1972 с. 55,61
3. Афонский. С. И. Биохимия жнвотных. М. 1960 с. 15. 511. 556
4. Бабенко Г. А. Микроэлементы в экспериментальной и клинической медицине. Киев. 1965. с. 15. 59. 154. 172
5. Он же о влиянин микроэлементов на обмен веществ и реактивность организма. —В кн. „Биологическая роль микроэлементов и нх применения в сельском хозяйстве и медицине\" М: 1974. с, 61. 73
6. Бабенко Г. А., Решеткина Л. П. Применение микроэлементов в медицине. Изд. 2-ое. Киев. 1971. с. 22. 54. 94. 108. 115. 132
7. Беренштсйн Ф. Я. Микроэлементы в физиологии и патологии животных Мипск, 1966. с. 6. 10. 12, 14\'
8. Войнар A. О. Биологическая роль микроэлементов в - организме животных и человека. М. 1953. с. 71. 82. 122. 187. 237.
9. Устименко Л. И. Содержание макро-и микроэлементов в мышечноп ткани диких промыслопых пернатых. В сб. „Товароведенпе жйвотного сырья\" Т. 68. М, 1973. с. 143, 144
10. Жамсран К., Уртнасан Д., Болд А. „Алтайн хойлогийн махны химийн найрлага судласан зарим дүнгээс\". Химийн хүрээлэнгийи бүтээл. ]УБ 1972. № 10. 126-р тал
11. Зориг Г. „Алтайи хойлог шувууны тэжээлнйн зарим бүрэлдэхүүн, найрлага\" — Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээннй бага хурлын товчлол, УБ. 1979.. 25; р тал.
12. Зорнг Г., Уртнасан Д., Цэндээ Б. „Содержание ыакро— и микроэлементов в ыышечной ткани алтайского улара\". Хнмийн хүрээлэнгийн бүтээл. УБ. -1981 № 19 (орос хэл дээр)
13. Тауцинь Э. Я. Определенне мнкроэлементов в организме живоҮных --в кн. „Определение микроэлементов в биологических объектах\". Рига. 1968
14. Ринькис Г. Я. Методы үскореиного колориметрнческого \' определення микро-элементов в биологическом объекте. Рига. 1963
15. Коломийцева М. Г. Габович Р. Д. Микроэлементы в \"Медицине. М. 1970 с. 83, 146, 161, 163, 181, 215, 231, 236
16. Релянский В. М. Анатомия и физиология сельскохозяйственной птицы. М. 1972. с. 230. 238 \'
17. Павловский П. Е.; Пальмин В. В. Биохимия мяса. Л1. 1975. с. 233; 234.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1155
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК