Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛД БАГШ ОЮУТНЫГ ӨРГӨН ОРОЛЦУУЛЪЯ
( Лекц )

Ч.Цэрэннадмид

Анагаах ухааны дээд сургууль

 

МАХН-ын XVIII их хурал дээр н.Ю.Цэдэнбал хэлсэн үгэндээ „Их сургууль болон бусад дээд сургуульд эрдэм шинжилгээний ажлыг өрнүүлэхэд зүйл бүрээр тус дөхөм үзүүлж, шинжлэх ухааны янз бүрийн салбарт нэн чухал асуудлыг боловсруулахад тэдгээрийн эрдэм шинжилгээний потенциалыг өргөн оролцуулбал зохино" гэж заасан нь [1] Анагаах ухааны дээд сургуулийн профессор, багш нарын хувьд тус орны анагаах ухааны эрдэм шинжилгээний ажилд тэдний гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг өндөрт өргөсөн онцгой чухал заалт боллоо.

Сургалт-хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлыг явуулах боловсон хүчин, материаллаг баазын хувьд тус сургууль сүүлийн жилүүдэд ихээхэн бэхжив. Одоо Анагаах ухааны дээд сургуулийн багш нарын 37,2 хувь нь эрдмийн зэрэг, цолтой байгаагийн дотор ШУА-ийн жинхэнэ, сурвалжлагч гишүүд 3, профессор 6, доцент 17, анагаах ухааны' доктор 5, дэд эрдэмтэн 61 байна. Тус сургуулийн эрдмийн зэрэгтэй багш нар улсын хэмжээний анагаах ухааны эрдэмтдийн 40 гаруй хувййг эзэлж байна. Сургуулийн нийт багш нарын 80 гаруй хувь нь эрдэм шинжилгээний тодорхой сэдэвт ажилд оролцож байгаагаас гадна 40 гаруй хувь нь 10-аас дээш жил эрдэм шиижилгээ судалгааны ажил гүйцэтгэж байгаа тодорхой хэмжээний дадлага туршлагатай хүмүүс юм. Тус сургуулийн эрдэмтэн багш нар өөрсдөө судалгаа шинжилгээний ажил хийхийн дээр бас эрүүлийг хамгаалахын практикийн байтууллагын эмч, мэргэжилтэн нар болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнуудын судалтаа шинжилгээний ажлыг удирдаж байна. Зөвхөн өнгөрсөн 5 жилд бусад байгууллагын 30 шахам эмч, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдсанаас 5 хүн дэд эрдэмтний зэрэг хамгаалж, нилээд нь судалгааныхаа ажлыг боловсруулан дүгнэж дуусгаж байна,

Тус сургуулийн сургалт, хүмүүжил, эрдэм шинжилгээыий ажлыг зохих түвшинд явуулах эдийн засаг материаллаг боломжийг улсаас хангаж, 1976—1980 онд 47 сая гаруй төгрөгийн төсөв олгож, түүнээс 200 гаруй мянган төгрөгийг зөвхөн эрдэм шинжилгээний ажилд зориулж байна. Шинжилгээний орчин үеийн нарийн аппарат, багаж хэрэгсэл, урвалж бодис бүхий эрдэм шинжилгээний төв лабораторийн суурь тавигдлаа.

Эрдэм шинжилгээний ажлыг тус сургууль, улсын төлөвлөгөөт даалгавар болон сургуулийн дотоод төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, МАХН-аас дэвшүүлсэн зорилтыг удирдлага болгон эрдэм шинжилгээний ажлын шинжлэх ухааны арга барилын түвшинг дээшлүүлэх, шинжилгээ судалгааны ажлыг өөрийн орны анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын чухал зангилаа асуудалд төвлөрүүлэн, үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт богино хугацаанд тууштай нэвтрүүлж өгөөжийг сайжруулахад хүч анхаарлаа төвлөрүүлэх чигийг баримтлан ажиллаж байна»

Тус сургуулийн эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээний ажлын үр дүнд 1976—1981 онд зүрхний гажгийн мэс заслын онош, эмчилгээг боловсронгуй болгох, элэгний бэтгийн мэс заслын эмчилгээний төгс арга, чихний сонсгол шалгах аргыг өөрийн орны нөхцөлд зохицуулан боловсронгуй болгох, өөрийн орны эмийн түүхий эдийг ашиглан эмийн шинэ бэлдмэл гаргах болон цагаан идээ, сүүг хүн амын хүнс тэжээлд зориулан үйлдвэрлэх стандарт боловсруулах зэрэг оношлогоо эмчилгээ, судалгааны олон шинэ арга практик болон судалгааны ажилд нзвтэрч, мөн аргачлал, зөвлөмж, заавар стандарт боловсрогдон эрүүлийг хамгаалахын практикт шилжиж, 3 багш анагаах ухааны доктор, 22 хүн дэд эрдэмтний зэрэг хамгаалж, сурах бичиг, нэг сэдэвт зохиол, мэргэжлийн гарын авлага, товхимол 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл 300 шахам бичигдлээ.

Тус сургууль дангаар болон бусад байгууллагатай хамтран 1976—1981 онд онол практикийн бага хурал 20 удаа зохион, 450 гаруй илтгэл хэлэлцүүлж, жил бүр сургууль дээрээ ШБОС-ын үзэсгэлэн гаргаж түүнээс шалгарсан бүтээлээр ЭХЯ, системийн үзэсгэлэнд идэвхтэй оролцон шагналт байранд орж тус сургуулийн багш нарын 20 шахам бүтээл ШБОС-ын гэрчилгээ диплом, шагнал авлаа.

Анагаах ухааны дээд сургуулийн хэмжээнд академич Т.Шагдарсүрэнгийн удирдсан зүрхний мэс заслын чиглэл, профессор Б. Рагчаа, анагаах ухааны доктор П.Долгор, доцент Б.Гоош, Д.Цэдэв, дэд эрдэмтэн Ш.Жигжидсүрэн нарын удирдсан элэг цөсний өвчний судалгаа, доцент Н.Гэндэнжамц, дэд эрдэмтэн Э. Лувсандагва нарын удирдсан хүүхдийн уушгины өвчний судалгаа, дэд эрдэмтэн Б.Дэмбэрэлийн удирдсан сумын хүн амын өвчлөл, түүнийг бууруулах арга замын судалгаа зэрэг манай орны эрүүлийг хамгаалахын чухал асуудалд судалгааны хүч, анхаарлыг төвлөрүүлсэн хамтлаг бүрэлдэн бий болж байгааг цаашид дэмжин бэхжүүлж, судалгааны зохион байгуулалт, удирдлага, арга барилыг нь боловсронгуй болгон, судалгааны ажлын хуваарь, чигийг нарийн тодорхойлон тогтоож, нийтэд дэлгэрүүлбэл зохино.

Сургалт эрдэм шинжилгээний ажлын холбоог бэхжүүлэх, оюутны мэдлэгийг гүнзгийрүүлж, мэргэжлийн сонирхлыг бадрааж, бие даан сэтгэн бодох, бүтээх, судалгаа шинжилгээний арга ажиллагаанд сургах нэг чухал зам бол оюутныг эрдэм шинжилгээний ажилд өргөн хэмжээгээр хамран оролцуулах явдал юм. Анагаах ухааны дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний дугуйлангуудад нийт оюутны 30 орчим хувь хамрагдаж, дугуйлангийн ажиллагаа жилээс жилд тогтмолжин чанаржиж, хамрагдах оюутны тоо өссөөр байгаа бөгөөд оюутны эрдэм шинжилгээний ажлын дүнг хичээлийн жил бүр хэлэлцэн дүгнэж, тэргүүний бүтээлийг шалгаруулж байна. 1976—1981 онд 346 илтгэл хэлэлцэгдэж, 70 гаруй бүтээл их, дээд сургуулийн хэмжээнд шалгарч, тэдгээрээс БНСЧСУ, БНПАУ-д болсон социалист орнуудын оюутны эрдзм шинжилгээний хуралд 4 бүтээл амжилттай оролцов.

Гэвч дээд сургуулийн эрдэм шинжилгээний хүч, бололцоог тус орны эрүүлийг хамгаалахын зангилаа асуудалд бүрэн төвлөрүүлж, багш бүрийг судалгааны ажилд өргөн хамруулах ажил хангалтгүй байна. Манай орны хувьд онол практикийн ач холбогдлоор бага зарим жижиг сэдвүүд рүү хүч тарамдах явдал арилахгүй байгаагаас тийм судалгаа олон жилээр дараалан сунжирч, үйлдвэрлэл, практикт өгөх үр дүнгээр бага байна.

Тус орны эрүүлийг хамгаалахын өмнө эдүгээ болон ойрын ирээдүйд тулгарч байгаа амин чухал зангилаа асуудлыг зөв сонгон авч, тэдгээрийг шийдвэрлэхэд тал бүрээс нь иж бүрэн судлах эрдэм шинжилгээний хамтлагуудыг зохион байгуулж,  сургуулийнхаа онолын болон клиникийн тэнхмүүдийг өргөн хамруулах, улмаар их, дээд сургууль, академийн бусад хүрээлэнгүүдийн физикч, химич, биологч, математикч, эдийн засагчид зэрэг эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй нягт холбоо тогтоож, хамтын судалгаа явуулах хэрэгтэй юм.

Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сургалтанд тусгах нь судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт шууд хурдан нэвтрүүлэх хамгийн идэвхтэй, чухал аргын нэг гэдгийг байнга анхаарч судалгаа, шинжилгээний ажилд нийт багш нарыг аль болохоор өргөн оролцуулбал зохино.

Эрдэм шинжилгээний ажилд оюутан, курс, ординатурын эмч нарыг улам өргөн оролцуулах нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын холбоог бэхжүүлж, эрдэм шинжилгээний ажлын үр нөлөөг сайжруулах бас нэг чухал боломж гэдгийг анхааран ажиллах хэрэгтэй юм.

Орчин үеийн өндөр хучин чадал, үнэ ихтэй нарийн аппарат, багаж төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах, олон мэргэжлийн тэнхим, салбарын хүчийг зангилаа асуудалд төвлөрүүлэн, хоршсон, иж бүрэн судалгаа явуулах, эрдэм шинжилгээний ажлын чанар, шинжлэх ухаан арга барилын түвшинг өндөржуүлэхэд онцгой ач холбогдолтой эрдэм шннжилгээний төв лабораторийг улам өргөжүүлэн бэхжүүлж, зохион байгуулалт, арга ажиллагааг нь боловсронгуй болгоход анхаарвал зохино.

Эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, өгөөжийг сайжруулахад Зөвлөлт Холбоот Улсын арвин их туршлагыг бүтээлчээр ашиглахад гойд анхаарах хэрэгтэй. Эрүүлийг хамгаалахын зангилаа асуудлыг зөв сонгон авч, түүнийг шийдвэрлэх хүч нөөц боломжийг төвлөрүүлэхэд салбарын ойрын ба хэтийн шийдвэрлэвэл зохих амнн чухал зангилаа асуудлыг сонток тусгасан зорилготой программчилсан иж бүрэн төлөвлөгөөнөөс эхэлдэг байна. Гэтэл ийм төлөвлөгөө зөвхөн Анагаах ухааны дээд сургууль төдийгүй, ЭХЯ-ны хэмжээгээр бүрэн боловсорч чадаагүй байна. Эрдэм шинжилгээний чиглэл зорилготой, программчилсан иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж, түүнийг биелүүлэхэд: Зохицуулах зөвлөл, шийдвэрлэх асуудлын комисс, эрдэм шинжилгээ сургалт эмчилгээний (практикийн) нэгдэл, хамтлаг чухал ач холбодолтой байдаг. Дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэрт эрдзмтэд, эрүүлийг хамгаалахын практикийн байгууллагын удирдагч, туршлагатай зохион байгуулагчдаас бүрдсэн зохицуулах зөвлөл эрдэм шинжилгээ эрхэлсэн проректорын дэргэд ажиллаж, анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг эрүүлийг хамгаалахын практиктай болон мөн бусад салбарын судалгаа, шинжилгээний ажилтай уялдуулан зохицуулж, эрдэм шинжилгээний чиглэл зорилготой программчилсан иж бүрэн төлөвлөгөө зохиох, түүнд шийдвэрлэх асуудлын талаархи комиссуудын санал, төлөвлөгөөг тусган зохицуулах, хамтран ажиллах гол чиглэл, зорилтыг тодорхойлон төлөвлөх, шинжлэх ухааны ололт, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх төлөвлөгөө, чиг, газрыг тодорхойлох ажлыг хариуцдаг байна. Ийм зөвлөл Эрүүлийг хамгаалах яаманд ч байсан болох юм.

Мөн анагаах ухааны гол чиглэлээр шийдвэрлэх асуудлын комиссуудыг байгуулан, тэдгээрийг уул асуудлаар нэрд гарсан өндөр мэргэжлийн эрдэмтдээр толгойлуулж, шийдвэрлэх асуудлаар явуулах эрдэм шинжилгээний ажлын программ зохиох, шинжилгээний ажлын хөгжлийн үндсэн чигийг тодорхойлж, шинжилгээний үе шат, ээлж дарааг тогтоох, судалгааг хоршоолон иж бүрэн болгож, зохицуулах ажлыг хариуцуулах хэрэгтэй юм.

Эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг сайжруулж, эцсийн үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт богино хугацаанд, идэвхтэй нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч, ард тумний эрүүл мэндийг сахин хамгаалах нэгдмэл нэгэн зорилгыг биелүүлэхэд эрүүлийг хамгаалахын практикийн байгууллагатай нягт холбоотой ажиллан, бааз шефийн холббо тогтоож, нарийн мэргэжлийн зөвлөлгөөн тогтмол өгөх практикийн эмч карыг шинжилгээ, судалгааны ажилд өргөнөөр татан оролцуулах, багш шавийн уулзалтыг идэвхтэй ашиглах зэрэг ашигтай олон хэлбэрийн ажлыг далайцтай зохиох нь чухал, Энэ ажилд эрдэм шинжилгээний хүрээлэн, сектор, дээд сургуулийн тэнхим, бааз эмнэлэг, үйлдвэр, лабораториудыг нэг чиглэлээр нэгтгэн эрдэм шинжилгээ сургалт эмнэлгийн нэгдэл хамтлагийг зохйон байгуулдаг ЗХУ-ын сайхан туршлагыг эрчимтэй нэвтрүүлбэл зохино.

"Багш, эрдэмтэд, практикийн эмч нарын мэдлэг, мэргэжлийг байнга дээшлүүлэх эрдэм шинжилгээний ажлын онол-арга барилын түвшинд үнэлэлт өгөх, түүнийг тасралтгүй сайжруулах, шинжлэх ухаан
техникийн ололт, эрдэм шиижилгээний ажлын үр дүнг сурталчлан
практикт нэвтрүүлэхэд чухал хэрэглүүр болох-практикийн бага хурал, симпозиум, семинарыг баййга, чанартай зохиох, эмч нарын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн ажлыг тогтмолжуулан чанаржуулах, хэвлэн нийтлэх, мэдээллийн ажлыг өргөн ашиглахад анхаарах
ёстой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 501
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК