Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
СУМЫН ЭМНЭЛЭГ
( Тойм өгүүлэл )

Ц. Мухар

Анагаах ухааны хүрээлэн

 

Хөдөөний хүн амд эмнэлгийн тусламжийг ойртуулах асуудлыг МАХН-ын программд эрүүлийг хамгаалах талаар дэвшүүлсэн нэг үндсэн асуудал болгож заасан юм. МАХН-н XVIII-ын хурлын шийдвэр, 1981—1985 онд улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх үндсэн чиглэлд сумын их эмчийн салбарыг „Сумын эмнэлэг" болгон бэхжүүлэх тухай чухал удирдамж гаргасан юм.

Сумын эмнэлэг их эмчийн салбар нь, хөдөөний хүн амд их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламж үзүүлэх үндсэн нэгж, хамгийн тохиромжтой хэлбэр юм. Сумын их эмчийн салбар хөдөөний хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх 2 дахь шатны эмнэлэг бөгөөд дунджаар 4797 + 2400 км2 нутагт, 2385+1015 хүн амд үйлчилж байна.

Сумын их змчийн салбар хөдөөний (сумын) хүн амд стационар амбулатори, гэрээр үзүүлэх тусламжаас гадна яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна. Сумын их эмч өдөрт дунджаар 2 цаг 15 мин. амбулаторт, 50 мин-г ойрын дуудлаганд, 1 цаг 30 мин-г холын дуудлаганд, 2 цаг стационарт, 1-цаг 25 мин. салбарын ажлыг зохион байгуулахад тус тус зарцуулж байна.

Одоогийн байдлаар сумын нэг их эмч жилд амбулаторид 4000 орчим, холып дуудлагаар 280, ойрын дуудлагаар 270,  стационарт 3000 орчим өвчтөн үзэх ажлын ачааллын багтаамжтай байна.

Тус улсын сумын их эмчийн салбарын өвөрмөц онцлог, ач холбогдлыг харгалзан энэ эмнэлгийн үйлчилгээний норм норматив тогтоох нарийн судалгааг анагаах ухааны хүрээлэнгээс  гүйцэтгэсэн юм.

Тус улсын сумын их эмчийн салбар нь ЗХУ ба бусад социалист орнуудын „Сельский врачебный участок"-аас үйлчилгээ зохион байгуулалтаар зарчмын хувьд нэгэн үүрэг бүхий хөдөөний анхан шатны эмнэлэг хэдий боловч ялгарах хэдэн онцлогтой байна.

Сумын их эмчийн салбарын үйлчилгээний радиус асар их байна. Бидний тодорхойлсноор энэ үзүүлэлт 48 км байхад ЗХУ-д дунджаар 10—20 км, Евроцын социалист улсад 5 км-ээс хэтрэхгүй байгаа юм.

Сумын их змчийн салбар дээд шатны змнэлэг болсон Сум дундын эмнэлгээс 81±44 км, аймгийн нэгдсэн эмнэлгээс 166+85 км алслагдсанаас гадна өөрийн харъяа үйлчилгээний бригадын бага эмчийн салбар хүртэл 37+14 км хол оршиж байна.

Сумын их эмчийн салбарын үйлчилгээний хүн амыг эмнэлгийн дэргэд орших буюу төвлөрсөн суурин хүн ам (дунджаар бүх хүн амын 22% малчид буюу төвлөрөөгүй суурины хүн ам (78 %) гэж хувааж үзнэ.

Төвлөрөөгүй суурины хүн амын 36,5% нь сумын эмнэлгээс 30 км-ээс цааш оршихын хамт отор нүүдлийн буюу байгаль цаг уурын таагүй көхцөлд малчид өөрийн нутгаас алс хол нүүдэллэдэг. Хун амын байршил сумьш эмнэлгээс холдох тутам эмнзлгийн тусламж ирж авах тохиолдол буурдаг. Их эмчийн салбарын үйлчилгээний хүн ам ийм сийрэг оршдог учраас нэг эмчид ноогдох хүн ам, түүгээр ч барахгүй 1000 хүн амд ноогдох орны нормативыг гадаад орнуудын адил төгс эмнэлгээс илүү хэмжээтэйгээр тогтоох, эмнэлгийн нүүдлийн үйлчилгээг давамгай хөгжүүлэх шаардлагатай байна.

Хөдөөний (сумын) хүн амын ерөнхий өвчлөл эмнэлгийн тусламж эрэлтээр 1000 хүн ам тутамд 716,0, эмнэлэгт хэвтэлт 165,0 байна. Гэвч энэ үзүүлэлтийг хөдөөний эмнэлгийн үе шатаар авч үзвэл нилээд онцлогтой.

Сумын хүн амын эмнэлгийн тусламж эрэлтийн 85%, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 75% нь их эмчийн салбарт ноогдож байна. ЗХУ-Д хөдөөний их эмчййн салбарт хэвтэн эмчлүүлэгчдийн хувийн жин 36—50%-иас хэтэрдэггүй.

Энэ нь манай орны сумын их эмчийн салбарын үүрэг, ач холбогдол хөдөөний хүн амд зонхилох шинж чанартай байгааг харуулж байна.

АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ: Сумын их эмчийн салбарт нэг хүн дунджаар 2 удаа үзүүлж байгаа бөгөөд энэ нь их эмчийн хангамж дутуу байгаатай холбоотой юм.

Их эмчид ирж үзүүлэх нь сумын их эмчийн салбараас хүн ам холдох тутам буурч байгаа нь үзүүлэлт цөөхөн байгаагийн нэг нотолгоо мөн.

Өвчтэй боловч их эмчийн үзлэгт орж чадахгүй байгаа хүмүүс диспансерийн хяналтанд зайлшгүй байх өвчтэй хүмүүс, жилд их эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орох хүмүүсийг нэмж үзвэл хөдөөний нэг хүн их эмчийн салбарт дунджаар 5,9 удаа үзүүлэг шаардлагатай бөгөөд үүнээс 0,5 удаа гэрээр үзүүлнэ. (Төвлөрсөн сууринд 0,2 удаа, төвлөрөөгүй сууринд 0,3 удаа).

Сумын нэг их эмч амбулаторийн нэгж үзлэгт 10 мин. төвлөрсөн суурины (ойрын дуудлага) гэрийн нэгж үзлэгт 30 мин, төвлөрөөгүй суурины (алсын дуудлага) гэрийн нэгж үзлэгт 150 минут буюу 2 цаг 30 мин байхаар тогтоосон бөгөөд нэг цагт амбулаторт 5 өвчтөн үзэх, ойрын дуудлага 2, алсын дуудлага 0,3-ыг гүйцэтгэж чадах ажлын багтаамжтай байна. Үүнээс үзвэл сумын их эмчийн салбарт 1000 хүн ам тутамд амбулаторийн (амбулаторийн үзлэг, ойрын, алсын дуудлагад) 0,9 эмч буюу ойролцоогоор 1 эмч хэрэгцээтэй байна.

Сумын эмнэлгийн үйлчилгээний хүн амын 75-аас дээш хүвь нь сумын төвөөс гадагш орших малчин хөдөлмөрчид юм, Гэтэл амбулаторийн. үзлэгнйн 50 хүрэхгүй хувийг төвлөрөөгүй суурины хүн амаас орж байгаа нь малчдаас их эмчийн салбарт ирж үзүүлэх тохиолдол бага байгааг харуулж байна.

Малчдад амбулаториор үзүүлэх тусламжийг сайжруулахын тулд, хөдөөний хүн амд жил бүр бригадын бага эмчийн анхдагч, сүмын их эмчийн хоёрдогч үзлэг хийж, нарийн мэргэжлийн змчийн зөвлөлгөөн авах шаардлагатай хүмүүсийг ялгаж нүүдлийн амбулаторийн эмч нарын гуравдагч үзлэгт оруулах.

Их эмчийн амбулаторийн үзлэгийг сумын төвөөс гадагш бригадый төв, алслагдсан. томоохон фери тасагт 7 хоногийн 1—2 өдөр хийж байх. Ийм амбулаторийн үзлэгийн графикийт жилийн эхэнд хийж, ХАА-н нэгдэл, САА-н тасаг бригадын удирдлага, бага эмч нарт тарааж, товлосон хугацаанд бригадын бага эмч нар их эмчийн үзлэгт оруулах өвчтөнөө цуглуулж зөвлөлгөө авна.

Сумын их эмчийн салбарын амбулаторийн картыг өрхийн системээр зохион байгуулах нь ашигтай гэж үзлээ. Ийм туршлага анх Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын эмнэлэгт эхэлсэн бөгөөд одоо манай орны нилээд сумын эмнэлгүүдэд нэвтрээд байна. Цаашдаа сумын эмнэлэгт амбулаторийн сувилагч ажиллуулах шаардлагатай байна.

СТАЦИОНАРЫН ТУСЛАМЖ: Сумын их эмчийн салбарт үйлчилгээний хүн амын 12,4% нь хэвтэн эмчлүүлэхээр орны хэрэгцээг бодлоо. Нэг өвчтөний дундаж ор хоног 12, орны жилийн дундаж хоног 282-оор бодвол И.И. Розенфельдийн томъёогоор 1000 хүн ам тутамд эмчилгээний ор 5 орчим, зх барихын ор 1,4 байхаар тооцов.

Сумын их эмчийн салбарын орны ашиглалтад улирльш хэлбэлзэл их байна. Жишээлбэл: нэг орны сарын дундаж хоног 1—5, 10—12-р сард 30—45 хоног болж байхад 6—9-р сард 30-д хүрэхгүй байна. Орны ашиглалтыг сайжруулах, зарим удаан явцтай архаг өвчтэй хүмүүсийг стационарын нөхцөлд эмчлэх зорилгоор 6—9-р сард диспансерийн хяналтанд байгаа малчдыг хэвтүүлж эмчлэн сувилах ажлыг зохион байгуулах нь ашигтай юм. .

Сумын эмнэлгийг клиникийн лабораториор хангах, аймаг сум дундын эмнэлгээс лабораторийн нүүдлийн үйлчилгээг сар тутам захиалгаар үйлчлүүлэх нь зүйтэй байна.

ДИСПАНСЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Одоогоор сумын нэг их эмч диспансерийн хяналтанд 100 орчим өвчтөн, 200 орчим эрүүл хүмүүсийг бүртгэн авч байна.

Гэвч жинхэнэ диспансерчлалтыг зохиож чадаагүй байна. Энэ нь диспансерийн хяналтын иэг хүнд ноогдох үзлэгийн тоо цөөхөн, лабораторийн шинжилгээ ба нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөлгөө дутаж байгаатай холбоотой юм.

Сумын эмчийн ажлын ачаалал их байгаа учраас диспансерийн хяналтанд байвал зохих бүх өвчтэй ба эрүүл хүмүүсийг хамарч чадахгүй байна. Энэ нь юуны өмнө эмч нарын хүрэлцээ бага, нөгөө талаар диспансерчлалын арга барил, туршлага дутсантай холбоотой.

Цаашид сумын эмнэлэгт өрхийн диспансерчлалтыг доцент Д.Цагаанхүүгийи аргаар явуулах саналыг дэвшүүлж байна.

Өрхийн диспансерчлалд бригадын бага эмч багагүй үүрэг гүйцэтгэнэ. Бригадын бага эмч анхдагч урьдчилан сэргийлэх үзлэгийг хүн
амд хийж хяналтын өрхийг сар бүр их эмчийн заалтаар тогтмол эргэж, зарим эмчилгээг гардан язуулж эмчилгээний явц үр дүнг хянаж байна.

Манай ажилд бригадын бага эмчийн салбарын өрхийн хяналтын дэвтрийг туршилтын журмаар ашигласан нь өрхийн диспансерчлалтад бригадын бага эмч нарын үүргийг тодруулж өгсөн юм.

СУМЫН ЭМНЭЛГИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ: Сумын эмнэлгийн ойрын ирээдүйн төлөвийг цаашдаа хүчин чадлыг нь ихэсгэх замаар харж үзэх ерөнхий зарчим баримталж болох юм. Энэ бол тактик болохоос стратеги бпш. Хүчин чадлын гол хэмжүүр нь сумын эмнэлэгт үйлчлүүлж байгаа хүн амын тоо болно. Харин үйлчилгээний радиус нь манай орны аль ч сумын эмнэлэгт асар их байгаа учраас нэлэнхүйд нь хамааруулж болит нөхцөлийг судалж үзэх шаардлагатай.

Сумын эмнэлгийн хүчин чадлыг доорхи байдлаар 3 зэрэглэлд хувааж болно:

 

Зэрзглэл

Үйлчилгээннй хүн ам ' 1

Их эмчийн тоо

Эмнэлгийн орны тоо

 1 зэрэглэл

2000 хүртэл

1—2

10-15

II зэрэглэл

2000—3500

2-4

20—25

III зэрэглэл

3500-гаас дээш

4—6

25-35

1972 оных байдлаар сумын их эмчпйн салбарын 40,9 % I зэрэглэлд 45,5% нь II зэрэглэлд, 13,6 % нь Ш зэрэглэлд хамаарах төлөвтэй байсан юм.

Манай улсын бүх сумын их эмчийн салбарыг бүгд ганц их эмчтэй байна гэж үзээд дээрх 3 зэрэглэлээр „Сумын эмнэлэг44' болгон хөгжүүлнэ гэж тооцвол 400 гаруй их эмч, 1500 орчим эмнэлгийн ор шаардагдах юм.Тэвч 1970 оны дундуур аймаг бүрд 2 их эмчтэй их эмчийн салбар (Сумын эмнэлэг) хэд хэд бий болж эхэлснийг энэ тооцоонд оруулаагүй юм.

Сумын хүн амыг эмнэлгийн гол гол нарийн мэргэжлийн тусламжаар хангахад шаардагдаж байгаа эмнэлгийн ор, мэргэжлийн эмч нарыг аль шатны эмнэлэгт тэгш хувааж, ямар зохион байгуулалттайгаар ашиглавал чанарын хувьд дэвшилттэй, эдийн засгийн хувьд үр дүнтэй хүн амд хүртээмжтэй байх вэ гэдэгт зөв хандах нь чүхал.

Аймгийн нэгдеэн эмнэлэг, сум дундын эмнэлгийг боловсон хүчнээр бүрэн хаигаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр өвч тоноглож чадаагүй нөхцөлд сумын эмнэлэгт олон эмчийг бөөгнөрүүлэх нь ашиггүй болох нь мэдээж.

Иймд сумын их эмчийн салбарын хүчин чадлыг ихэсгэх асуудлыг уян хатан аргаар зохион байгуулж хэд хэдэн хүчин зүйлийг харж шинэ арга хэлбэрийг эрэлхийлэх хэрэгтэй юм.

Хүн ам олонтой, сум дундын эмнэлгийн үйлчилгээгүй, аймгийн нэгдсэн эмнэлгээс алслагдсан салбарыг барилга байгууламж, тоног төхөөрөмж багаж хэрэгслэлээр хантасан нөхцөлд хүчин чадлыг нь ихэсгэж болох юм.

Хөдөөний эмнэлгийг зүй зохистой байршуулж хүн амд нарийн мзргэжлийн тусламжийг ойртуулахад ЗХУ-ын эрүүлийг хамгаалахьш дэлхий дахины түүхэн туршлага, социалист хамтын нөхөрлөлийн бусад орны туршлагаас бүтээлчээр суралцаж амьдралд хэрэгжүүлэх нь орчин үеийн эрүүлийг хамгаалах хөгжлийн нэн чухал хэрэгсэл болохыг МАХН-ын V бүгд хурлын шийдвэрт тод томруун тусгасан юм.

Газар нутгийн хувьд ойрхон орших хөдөөний жижиг эмнэлгийг нэгтгэн төвлөрүүлэх хэлбэр хүн амд нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах чанарын нэг дэвшилт хэлбэр гэж зөвлөлтийн эмнэлэг судлаачид үзэж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйлчилдэг хоёр их эмчийн салбарыг нэгтгэснээр 3 их эмчтэй 20—25 ортой „Сумын эмнэлэг" бий болгож аймгийн нэгдсэн эмнэлгээс 200 км гаруй алслагдсан хөдөө нутагт үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг газар дээр нь үзуүлэх боломж гарч байна.

Хэд хэдэн сумын хүн амын эмнэлгийн тусламжийн хэрэгцээний эмч нарыг ойрхон орших аймгийн ба томоохон сум дундын эмнэлэгт төвлөрүүлсн ашиглах хэлбэрийг зарим орон нутагт ЗХУ-ын туршлагаар хэрэгжүүлэх боломжтой юм.

Материаллаг бааз, харилцаа холбоог зөв шийдэж чадвал аймгийн нэгдсэн эмнэлгээс 50—70 км-ийн тойрогт байрлах жижиг их эмчийн салбарын орыг энэ эмнэлэгт нэгтгэн төвлөрүүлж, сумын их эмчийн амбулаторыг байгуулах асуудлыг  хөндөх цаг болсон мэт санагдана.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 647
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК