Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн
К ВОПРОСУ ОРГАНИЗАЦИИ ГИНЕКОЛОГИЧЕСКОЙ ПОМОЩИ
Мо. Шагдарсурен; Л. Одончимед
Одним из важных аспектов по охране здоровья женщин является раннее выявление гинекологических больних и своевремеиное полное излечение в амбулаторно-поликлинических и стационарных акушерско-гинекологических учреждениях.
НИИОМД с активным участием местных учреждений здравоохранения, в 1978—1979 годах провели изучение гинекологической заболеваемости у 11975 женщин с 15—летного возраста, по материалам профилактического осмотра, амбулаторно-поликлинической и стационарной медицинской помощи, на некоторых территориях г Улан-Батора, Восточного и Убурхангайского аймаков.
В результате проведенного анализа материалов сделаны выводы и предложения о путях усовершенствования гинекологической помощи в стране.
БНМАУ-ын социалист эрүүлийг хамгаалахын хамгийн чухал салбарын нэг нь эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах явдал байдаг. Иймээс манай эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, анагаах ухааны эрдэм шинжилгээ, судлалын ажлын нэг үндсэн чиглэл нь эх нялхсын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг судалж, боловсронгуй болгох арга замыг тодорхойлох асуудал юм.
Манай орны хүн амын нас хүйсний бүтэц, төрөлтийн түвшин, хүн амын сийрэг оршдог байдал, хөдөлмөрийн нөхцөл, эмнэлзг үйлчилгээний зай хэмжээ их зэрэг онцлог нь эх барих, змэгтэйчүүдэд үзүүлэх тусламжийн зохион байгуулалт, үйл ажиллагааны арга барилыг боловсронгуй болгож сайжруулахыг зүй ёсоор шаардаж байна.
Эх барих, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламжийн зохион байгуулалтын үндсэн асуудал болох эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, амбулатори поликлиник, стационарын өвчлөлийг судлах аргаар Улаанбаатар хот, Дорнод, Өвөрхангай аймгуудад (судалгааны объекг газруудад) 15—аас дээш насны 11975 эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, өвчлөл, эмчилгээний байдалд уг судалгааг явуүлав.
Судалгаанд хамрагдсан бүх эмэгтэйчүүдийн насны бүтцийг үзэхэд 15—19 насны (24,1%), 20—24 насны (18,5%), 25—29 насны (15,6%), 30—34 насны (12.2%,) 35—39 насны (10,8%,) 40—44 насны (8,1%), 45—49 насны (5,4%), 50—54 насны (2,9%), 55 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд (2,3%) байв.
Судалгаанд олон улсын өвчин судлалын ангилал, ЗХУ болон манай орны зарим судлаачдын хэрэглэсэн дараахь өвчний ангилал бүлэглэлийг баримтлав.
- Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний үрэвсэл өвчин. Үүнд: а) өвөрмөц бус шалтгаанаар үүссэн үрэвсэл өвчин
б) өвөрмөц шалтгаанаар үүссэн үрэвсэл өвчин
- Хоргүй хавдар
- Хорт хавдар ,
- Сарын тэмдгийн өөрчлөлт, хямрал
- Жирэмсэн ба төрөлттэй холбоотой эмэгтэйчүүдийн өвчин
- Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний гажиг хөгжил ,байршил
VII. Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтзний бусадөвчин гэж ангилав.
Судалгаанд хамрагдсан бүх эмэгтэйчүүдийн өвчний бүтцийг үзэхэд
бэлэг эрхтэний үрэвсэлөвчин 44,1 %, (түүний дотор өвөрмөц бус шалтгаанаар үүссэн үрэвсэл өвчин 40,8% өвөрмөц шалтгаанаар үүссэн үрэвсэл өвчин 3,3 %) хоргүй хавдар (4,5 %) хорт хавдар (2 %) сарын тэмдгийн өөрчлөлт,хямрал (0,9%) эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний гажиг хөгжил, байршил (0,4 %) жирэмсэн ба төрөлттэй холбоотой эмэгтэчүүдийн өвчин (37,3%) эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний бусад өвчин (10,8%; байв.
Бидний судалгаанд түс улсын хүн амын эх барих эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламжийн зохион байгуулалт, эх барих змэгтэйчуүдийн өвчлөлийн түвшин, бүтцийг урьдчилан сэргийлэх үзлэг,амбулаторийн-поликлиник, стационарын тусламжийн байдлаар судалж. эх барих-эмэгтэйчүүдийн эмч, орны хэрэгцээ шаардлагыг улс, аймаг, хотоор тодорхойлон, туүнд тулгуурлан эх барих эмэгтэйчүүдэд үзүулэх тусламжийн зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож сайжруулах арга замыг боловсруулах зорилт тавьсан юм.
Энэ зорилгоор 1978—1979 онд судалгааны объект Улаанбаатар хотын Найрамдлын район, Дорнод аймгийн Чойбалсан хот, Баян-уул., Сүмбэр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Хужирт, Хархорин сумдад 15—аас дээш насны 8135 эмэгтэйчүүдэд зориудын урьдчилан сэргийлэх үзлэг явуулан, үзлэгээр өвчтэй гарсан эмэгтэйчүүдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг орон нутгийн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгөв.
Эх барих эмэгтэйчүүд амбулатори-поликлиникийн өвчлөлийг дээрх судалгааны объект газруудад 1979 оны тайлангийн жилд эх барих эмэгтэйчүүдийн өвчнөөр үзүүлсэн 1360 өвчтөний материалыг батлагдсан оношийн талоноос хуулбарлалт хийв.
Эх барих эмэгтэйчүүдийн стацноиарын евчлөлийг Улаанбаатар хотын клиникийн төв амаржих газар, Дорнод, Өвөрхангай аймгийн судалгааны обьект газруудад 1979 оны тайлангийн жилд эх барих эмэгтэйчүүдийн өвчнөөр хэвтэж эмчлүүлсэн 2480 өвчтөний материалыг өвчний түүхээс хуулбарлалт хийв.
Түүнчлэн дээрх судалгааны объект газруудаас 1979 оны тайлангийн жилд улсын цацраг туяа эмнэлэгт амбулатори-поликлиник, стационараар оношлогоо, эмчилгээ хийгдсэн өвчтөний материалыг амбулаторийн карт, өвчний түүхээс түүвэрлэн хуулбарлав.
Судалгаанд бүгд 11975 эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд энэ нь манай улсын 15 —аас дээш насны эмэгтэйчүүдийн 1,8 %5 судалгааны объектын энэ насны эмэгтэйчүүдийн 5 хувь байснаас үзэхэд судалгааны цар хэмжээ зохих шаардлагыг хангаж байна.
Судалгааны материалыг нэгтгэн шалгаж, шифрлэх программын дагуу шифрлэв. Материалыг Эрүүлийг хамгаалах яамны харъяа статистикийн машинт станцад боловсруулалт хийлгэлээ.
Боловсруулалт хийгдсэн материалд статистикийн гүнзгий судалгааг хийж нэгтгэн дүгнэв. Судалгаанд голчлон статистикийн интенсив, экстенсив үзүүлэлт, вариац, стандартчлалын аргыг хэрэглэв.
Эх барих-эмэгтэйчүүдийн эмч, орны хзрэгцээг өөрийн болон манай орны бусад судлаачдын материалд тулгуурлан гаргах боломжгүй учир ЗХУ-ын эрдэмтэн Г.А.Поповын 1967, 1974 онд тодорхойлсон эх барих эмэгтэйчүүдийн эмч, орны нормативыг үндэслэн хот, хөдөөний хүн амд улс, аймаг, хотын хэмжээгээр 1979 оны хүн амын тооллогын материалд тулгуурлан тооцож гаргав.
Судалгаанаас үзэхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн физиологийн зарим үзүүлэлтийг үзэхэд сарын тэмдэг эхэлж ирсэн дундаж нас 15,4+0,01: бэлгийн харьцаа зхэлсэн дундаж нас 17,4+0,01: анх гэр бүл болсон дундаж нас 20,2+0,02 анхны хүүхэд төрүүлсэн дундаж нас 20,2+0,02, сарын тэмдэг цэвэршсэн нас 46,4 + 0,2 байна. Монгол эмэгтэйчүүдийн сарын тэмдэг эхэлж ирсэн ба цэвэршсэн насны байдал, энэ талаар судалгаа явуулсан гадаадын болон манай орны зарим судлаачид, ЗХУ-ын дунд Азийн зарим Холбооны бүгд Найрамдах Улсуудад явуулсан судалгаатай дүйж байна.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн өвчний бүтцийг үзэхэд нэгдүгээрт эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний үрэвсэл (79,7%), хоёрдугаарт хоргүй хавдар (5,7%), гүравдугаарт бэлэг эрхтэний гажиг хөгжил, байршил, 1,1%), дөрөвдүгээрт хортой хавдар (0,9%), сарын тэмдгийн өөрчлөлт хямрал (0,9 %), жирэмсэн ба төрөлттэй холбоотой эмэгтэйчүүдийн өвчин орж байна.
Урьдчилан сэргпйлэх үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний өвчлөлийн түвшин 1000 эмэгтэйд бүх өвчлөл 23,4 промилл эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний үрэвсэл өвчин 18,7 хоргүй хавдар 1,3 жирэмсэн ба төрөлттэй холбоотой эмэгтэйчүүдийн өвчин 0,3 хорт хавдар, сарын тэмдгийн өөрчлөлт, хямрал, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний гажиг хөгжил, байршил тус бүр 0,2 промилл байна.
Судалгааны объект газруудын эх барих-эмэгтэйчүүдийн өвчлөлийг эмэгтэйчүүдийн насны бүтцэд харьцуулсан стандартчлалаас үзэхэд тодорхой зүй тогтол ажиглагдахгүй байна.
Судалгааны объект газруудад амбулатори-поликлиникоор эх барих-эмэгтэйчүүдийн өвчнөөр онош тавигдсан эмэгтэйчүүдийн насны бүтцийг үзэхэд өвчлөлтийн детср 20—39 насны эмэгтэйчүүд зонхилж байна.
Судалгааны объект газруудад амбулатори поликлиникоор эх барих-эмэгтэйчүүдийн өвчнөөр онош тавигдсан эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний өвчний бүтцийг үзэхэд нэгдүгээрт үрэвсэл өвчин (72%), хоёрдугаарт гажиг хөгжил байршил (12,6%), гуравдугаарт хорт хавдар (4,5%), дөрөвдүгээрт хоргүй хавдар (2,2%), тавдугаарт сарын тэмдгийн өөрчлөлт, хямрал (1,5%) зургадугаарт жирэмсэн ба төрөлттэй холбоотой эмэгтэйчүүдийн өвчин (0,1%) байна.
Судалгааны объект газруудад зх барих-эмэгтэйчүудийн өвчнеөр стациснараар, эмчлэгдсэн эмэгтэйчүүдиин бэлэг эрхтний өвчний бүтцийг үзэхэд нэгдүгээрт жирэмсэн ба төрөлттэй холбоотой эмэг-тэйчүүдийн евчин (67,9%), хсёрдугаарт үрэвсзл өвчин (12,2%), гуравдугаарт хоргүй хавдар (5,2%), деревдүгззрт хорт хавдар (1%), тавдугаарт сарын тэмдгийн өөрчлөлт хямрал (0,5%), эмэгтэйчүүдийн бэлэг эвхтэний гажиг хөгжил, байршил (0,3%) байна.
Эх барих-эмэгтэйчүүдийн өвчнеөр стационараар эмчлэгдсэн эмэгтэйчүүдийн хэвтэлтийн байдлыг үзэхэд яаралтай тусламжаао (52,2%), төлөвлөгөөт эмчилгээний байдлаар (47,8%) нь эмнэлэгт хэвтсэн байна.
Эх барих эмэгтэйчүүдийн өвчнөөр стационараар эмчлэгдсэн эмэгтэйчүүдийн эмчилгээний байдлыг үзэхэд мзс заслын эмчилгээ (56,1%), эмийн эмчилгзэ (39,6%), хавсарсан эмчилгээ (8,4%), физик эмчилгээ (0,7%), туяаны эмчилгээ (0,2 %)-д хийгдсэн байна.
Эх барих-эмэгтэйчүүдийн өвчнөөр стационараар эмчлэгдсэн эмэгтэйчүүдийн эзэлсэн ор хоногийн байдлаар үзэхэд 1—3 хоног (35,9%), 4-7 хоног (22%), 8-14 хоног (22,2%), 15—30 хоног (15,3%), 1-3 сар (4,3%), 4 ба түүнээс дээш сар (0,4%) байхад эмчилгээний үр дүнгийн байдлыг авч үзвзл эдгэрсэн (76,5 %), сайжирсан (22,7 %), хүндэрсэн (0,2%), шилжсэн (0,4%), нас барсан (0,2%) байна.
1979 оны эцсийн байдлаар улсын хэмжээгээр 10000 хүн амд эх барих эмэгтэйчүүдийн эмч 1,0 ор 2,9 ноогдож байв.
Улсын хэмжээгээр 1979 оны хүн амын тооллогын материалд тулгуурлан эх барих эмэгтэйчүүдийн эмч, орны бодит хэрэгцээ шаардлагыг бидний тооцсон судалгаанаас үзэхэд эх барих-эмэгтэйчүүдийн 344,5 эмч, 1275,8 ор шаардлагатай бөгөөд, тухайн үед 10000 хүн амд эх барих-эмэгтэйчүүдийн эмч 2,2 ор 8,0 ноогдох болно. Дүгнэлт: 1. Уг судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэн тус улсын хүн амын ерөнхий өвчлөлийн судалгааны материалд тулгуурлан, эх барих-эмэгтэйчүүдийн өвчлөлийн түвшин, бүтцийг тогтоон, эх барих-эмэгтэйчүүдийн өвчнөөр өвчилсөн өвчтөнийг хэвтүүлэх хэрэгцээ шаардлагыг судалж, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, орны бодит хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлох шаардлататай байна.
- Судалгааны ажлын үр дүн, хэвлэл материалын тойм ЗХУ болон бусад социалист хамтын нөхөрлөлийн орнуудын тэргүүн туршлагад тулгуурлан эх барих-эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламжийг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх нь чухал байна.
- Эх барих-эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламжийг өргөжүүлэхдээ тухайн аймаг, хотын хүн амын тоо, нас хүйсний бүтэц, эмнэлэг үйлчилгээний шатлал, эмч мэргэжилтэн, орны хангамж, материал техникийн баазын байдлыг харгалзан эх барих-эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг баримтлах нь зүйтэй байна.