Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
МОНГОЛ ОРНЫ ӨНДӨР УУЛЫН БОЛОН НАМ УУЛЫН БҮСЭД ОРШИН СУУГЧДЫН ЦУСНЫ БАГА ЭРГЭЛТИЙН ДАРАЛТЫГ СУДЛАХАД
( Судалгааны өгүүлэл )

А. Өлзийхутаг, Ц. Бундан

Анагаах ухааны дээд сургууль,

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

В вопросу изучения малого круга кровообращения

коренных жителей высокогорья и низкогорья

 

М Н Р.

 

А. Улзийхутаг, Ц. Бундан. Н. Басанжав

Авторами было изучено состояние малого круга кровообращения у коренных здоровых жителей высокогорья Гоби-Алтая и низкогорья Сэлэнгэ. В обследование вошло 21 человека из Гоби-Алтая и 11 человек из Сэлэнгэ в возрасте 20—40 лет обоего пола. Измерение давления производилось кровавым методом и использовались зонды № 6—10-фирмы Е1ета. В результате работы установили, что систо-лическое и диастолическое давления в правом предсердии и в пра-вом желудочке и в легочной артерии соответстренно для высокогор-цев 7, 26/0; 37,5/6,9; 30,3/13,1 мм рт ст; для низкогорцев 4,5/0; 27,9/0; 22,4/9,6 мм рт ст; Эти различия были статистически досто-верными (P>0,05—0,001).

Корреляционный анализ между давлениями в правом предсердии и в правом желудочке и в легочной артерии и высотой местности выявил соответственно прямую среднюю связь (г= + 0,42; +0,5; +0,44) Одновременно также изучали частоту гипертрофии цравого желудочка сердца у коренных здоровых жителей из четырех различных климатогеографических зон: из высокогорья-Хангая (а)—210 человека из высокогорья-Гоби-Алтая (6)—210 человек, из средне-горья—Хэнтэя (в)—226 человек и из низкогорья-Сэлэнгэ (г)—276 человек. Оценка гипертрофии правого желудочка основавалась методом Лайона-Соколова с модификацией В. Ф. Жданова и др. В ре-зультате работы констатировались 48,6%; 37,6%; 9,75о и 0,7% суммарных цризнаков (абсолютные, вероятные и сомнительные) гипертрофии цравого желудочка соответственно среди Хангайцев (а), Гоби-Aлтайцев (б), Хэнтэйцев (в), и Сэлэнгицев (г).

Наряду с гипертрофией правого желудочка среди высокогорцев сравнительно часто встречается блокада правой ножки пучка Гиса.

Өндөр уулын хүчин зүйлс цусны бага эргэлтэнд ихээхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэд анхааран судалсаар байна.

Зарим эрдэмтэд алеволын хүчилтөрөгчийн дутагдал уушгины судсыг нарийсгаж бага эргэлтийн тараагуур судасны даралтыг их болгоно гэж үзэж байна [I]. Иймэрхүү санааг өөрсдийн сүдалгааны материалд тулгуурлан дэмжсэн ажил нилээд [6,7,8,9,10,11] байдаг.

Мөн хүчилтөрөгч дутагдах нөхцөлд цусны бага эргэлтийн тараагуур судасны даралт ихэсч байж магадгүй гэсэн клиник судалгаа бас байна.

Тухайлбал өндөр уулын бүсийнхэнд зүрхний баруун ховдлын гипертрофи нилээд тохиолдож байгаа тухай бичиж [12,13,14] байна. Иймээс бид монгол орны өндөр уулын бүсийнхний цусны бага эргэлтийн тараагуур судасны даралтын түвшин болон зүрхний баруун ховдлын байдлыг судлах зорилго тавилаа.

Судалгааны материал ба арга зүй. Бид зүрхний баруун. ховдол, уушгины тараагуур судасны даралт хэмжих судалгааг Говь-Алтай аймгийн төв (далайн төвшнөөс 2500м өргөгдсөн) болон Сүхбаатар хотод (далайн төвшнөөс 800м өргөгдсөн) хийв. Судалгаанд 20—40 насны эрүүл, үндсэн оршин суугч бүгд 32 хүн хамрагдсан бөгөөд үүнд Говь-Алтайгаас 21 хүн, Сэлэнгээс 11 хүн хамруулав.

Зүрхний баруун ховдол ба уушгины тараагуур судасны даралтыг хэмжихэд Е1еша фирмийн 6—10 номерын гуурс ашиглав. Зүрхний сэтгүүрийн энэхүү гуурсыг гуяны хураагуур судсыг хатгах замаар явуулж зүрхний баруун хэсгүүд, уушгины тараагуур судсанд хүргэв. Шинжилгээний өмнөх эмийн бзлтгэлд 20%—1,0 промедол, 1 мл пипольфен хэрэглэж тайвшруулав. Зүрх сэтгүүрдэхдээ новокаины 0,5%-ын уусмалаар хэсгийг үечлэн нэвчүүлж мэдээ алдуулах аргыг хэрэглэв. Зүрх-судасны дотоод даралтыг цахилгаан манометрийн тусламжтайгаар „Мингограф—81" аппаратын цаасан туузан дээр бичив. Эрүүл хүмүүсийн дунд зүрхний баруун ховдлын гипертрофийн тохиолдлыг судлах зорилгоор өндөр уулын бүсийн Хангайгаас (а) 210, Говь-Алтайгаас (б) —210 дунд уулын бүсийн Хэнтийгээс (в) 226, нам уу-лын бүсийн Сэлэнгээс (г) 276 хүнд зүрхний цахилгаан бичлэгийг 12 холболтоор үйлдэв.

Судалгаанд хамрагсад нь 20—59 насны хүмүүс байлаа.

Баруун ховдлын гипертрофийг тодорхойлох Соколов-Лайсфын аргыг системчилснийг [2] ашиглаж зүрхний баруун ховдлын гипертрофийг тогтоов.

Судалгааны үр дүн ба дүгнэлт. Өндөр уулын бүсийн хүмүүсийн цусны бага эргэлтийн даралтын байдалд үнэлгээ өгөх зорилгоор нам уулын бүсийн хүмүүсийн бага эргэлтийн даралтыг нэгэн адил аргаар

Хүснэгтээс үзэхэд баруун тосгуурын систолын даралт өндөр уулын бүсийнхэнд 2,76. мм. мөнгөн усны баганаар илүү байгаа нь статистикийн магадтай ялгаатай байна. (p<0,001), Баруун тосгуурын систолын дундаж даралт хүмүүсийн оршин суух газар өндөрсөх тутамд корреляцийн дунд зэргийн хүчтэй шууд хамааралтай ихсэж байна. (г=+0,42).

Баруун ховдлын систолын дундаж даралт өндөр уулын бүсийнхэнд 9,6 мм. мөнгөн усны баганаар илүү байгаа нь статистикийн магадтай ялгаатай байна. (p<0,01). Баруун ховдлын систолын дундаж даралт хүмүүсийн оршин суух газар өндөрсөх тутам корреляцийн дунд зэргийн хүчтэй шууд хамааралтай ихсэж байна (г=+,05). Уушгины тараагуур судасны систолын дундаж даралт өндөр уульш бүсийнхэнд 7,9 мм. мөнгөн усны баганаар илүү байгаа нь статисти-кийн магадтай ялгаатай байна. (/?<0,05). Уушгины тараагуур судасны систолын дундаж даралт хүмүүсийн оршин суух газар өндөрсөх тутамд корреляцийн дунд зэргийн хүчтэй хамааралтай ихсэж байна. (г=+0,44).

Уушгины тараагуур судасны диастолын дундаж даралт өндөр уулын бүсийнхэнд 3,5 мм мөнгөн усны баганаар илүү байгаа нь статистикийн магадтай ялгаатай байна. (р<0,05). Уушгины тараагуур судасны диастолын дундаж даралт хүмүүсийн оршин суух газар өндөр болох тутамд корреляцийн хүчтэй хамааралтай ихсэж байна. (r=+0,74). Иймэрхүү өндөр уулын бүсийнхэнд зүрхний баруун тосгуур, ховдол болон  уушгины тараагуур  судасны даралт нам уулын, бүсийнхнээс статистикийн магадтай ялгаагаар их байгаа нь бидний судалгаанд тодорч байна.

Бидний судалгааны энэхүү үр дүн өөр нэгэн судалгаанд тусгалаа олж байна. Бид өндөр уулын бүсийн эрүүл хүмүүсийн дунд баруун ховдлын гинертрофийн тохиолдол ямар байгааг судлах зорилт бас тавьсан юм. Баруун ховдлын гипертрофийг лавтай, магадгүй, эргэлзээтэй шинжүүд гэж хувааж үзэв.

Хүснэгтээс үзэхэд баруун ховдлын гипертрофийн лавтай ба магадгүй шинж хангайн нурууны өндөр уулын бүсийнхэнд мэдэгдэхүйц олонтоо тохиолдож байгаа нь тодорхой байна. Говь-Алтайн өндөр үулын бүсийнхэнд эдгээр шинж, хангайнхныхаас арай цөөн тохиолдож байгаа боловч Хэнтийн нурууны дунд уулын бүсийнхэн ба нам уулын бүсийнхнээс мэдэгдэхүйц олонтоо тохиолдож байна.

Баруун ховдлын гипертрофийн лавтай ба магадгүй гэгдэх шинж дунд уулын бүсийнхэнд цөөвтөр тохиолдох атал нам уүлын бүсийнхэнд тохиолдохгүй байна.

Баруун ховдлын гипертрофийн. эргэлзээтэй шинж Говь-Алтайн нурууны өндөр уулын бүсийнхэнд, хангайнхнаас илүү олонтоо тохиолдож байгаа бөгөөд дунд уулынханд ч бас цөөвтөр тохиолдож байна. Гэтэл энэхүү шинж нам уулын бүсийнхэнд бас л бараг тохиолдсонгүй. Баруун ховдлын гипертрофийг нийлбэр шинжээр авч үзвэл:

Хангайн нурууны өндөр уулын бүсийнхний дунд 48,6%, Говь-Алтайнхны дунд 37,6%, дунд уулын бүсийнхний дунд 9,7%, нам уулын бүсийнхний дунд 0,7% тус тус тохиолдов.

Ийнхүү баруун ховдлын гипертрофи оршин суух газар өндөрсөн, агаар сийрэгжиж, хүчилтөрөгчийн хэмжээ, агаарын температур буурах тутамд илүү олонтоо тохиолдож байгаа байдал харагдав. Өндөр уулын бүсийнхний дунд баруун ховдлын гипертрофи олонтоо тохиолдохын зэрэгцээ Гиссын дамжуулах системийн баруун салааны хориг эрүүл хүмүүсийн дунд нилээд тохиолдож байна.

Бидний судалгаагаар Гиссын дамжуулах системийн баруун са-лааны бүтэн ба хагас хориг, хангай нурууны өндөр уулын бүсийнхний дунд тус бүр 6,6% ба 9,0%, Говь-Алтайн нурууны өндөр уулын бүсийнхний дунд 4,8% ба 8,1%, дунд уулын бүсийнхний дунд 0,9% ба 1,32%, нам уулынхны дунд 0,36% ба 0,72% тус тус тохиолдов. Ийнхүү Гиссын дамжуулах системийн баруун салааны бүтэн ба хагас хориг, оршин суух газар өндөрсөх тутамд олонтой тохиолдож байгаа нь баруун ховдлын гипертрофитэй уялдаа холбоотой байх талтай. Өндөр уулынхны дунд баруун ховдлын гипэртрофи олонтоо тохиолдох нь юуны өмнө цусны бага эргэлтийн даралт их байгаатай нягт холбоотой нь тодорхой байна. Өндөр уулынханд цусны бага эргэлтийн даралт их болгодог гол хучин зүйл бол хүчилтөрөгчийн сийрэгжилт юм. [1,3] Түүнээс гадна өндөр уулын хүйтэн урт удаан өвөл уушгины судсыг байнга нарийн байлгах нөлөө нь ч зарим талаар бага эргэлтийн даралтыг их болгодог байх талтай.[4] Хүчилтөрөгчийн сийрэгжил бас зүрхний булчингийн систэмд нөлөөлдөг байна.

Хүчилтөрөгчийн сийрэгжсэн нөхцөлд бие махбодын орчиндоо цаасан зохицох чанарын үндсэн дээр үе удам уламжлан зүрхний булчинд цус дутагдах үед тэнд нуклейны хүчил уургийн бодис нийлэгжиж зүрхний булчингийн ширхгийг томруулж үйл ажиллагааг хүчтэй сайн болгодог тухай нотолгоо гарсан байна. [5] Ийнхүү цусны бага эргэлтийн даралт, зүрхний баруун ховдлын гиперфи хоёр өөр хоорондоо нягт холбоотой бие махбодын гадаад орчиндоо дасан зохицох үйл ажиллагааны тод илрэл болон бүрэлдэх хэвийн үзэгдэл байна.

Ном зүй

1. Парин В.В.Современное состояние клинической физиологии дыхания. тр. XII Всесоюзного съезда терапевтов М. 1964»
2. Жданов В. Ф. Короткова А. И. Батагов С. Я. — О методике
использования электрокардиографических признаков Соколова Лайона для распознавания хронического легочного сердца. Кардиология .1976.10.17.
3. Миррахимов М. М, — Сердечнососудистая система в услйвиях высокогорья Л. 1968.
4. Тилис А. Ю. Дыхательная функния крови у людей здоровых и больных анемией в условиях жаркого климата. Ташхент. 195Э.
5. Меерсон Ф. 3. Развитие современных представлений о механизме гипертрофии сердца. Кардиология. 1972.4.5.
6. Еuler. U.S. Liljestrahd G. Observation on the pulmonery arterial blood pressure in cat-Acta Phistol. Scand. 1946.12.301.
7. Liljestrand G. Arch. International. Med. 1948. 81. 162.
8. Cournand A. Circulstion 1950. 11. 4. 641—649.
9. Мс. Guire J. Westcott R. Fowler N. Trans Ass. Am Physicians Philadelphia 1951. 404—419.
10. Dике Н. Quart J. Exp.Physiol. 1951. 33. 75—33.
11. Penolaza D.Gamboa R. Dyer J. An.heart J. 1961.101-115
.12. Реtегs R. М. Loring W. E.Sprount W. H. Circulation (USA)1959. 7. 1. 31-36.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 440
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК