Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
„МЭДРЭЛ ЦОЧРОГДЛЫН БАЙДАЛ’’-ЫН ТАЛААРХИ КЛИНИКИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ц. Гүрдорж, Н. Орёл

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

КЛИНИЧЕСКИЙ АНАЛИЗ „НЕВРОТИЧЕСКИХ

ПРОЯВЛЕНИЙ В ПРЕМОРБИДНОМ СОСТОЯЯИИ"

Ц. ГУРДОРЖ, Н. ОРЁЛ

В настоящем сообщении приводятся данные клинико-статистического исследования особенностей формирования „невротических реакций в преморбидном состоянии" среди различных возрастнополовых групп практически здорового городского и сельского населения по сравнению с контрольной группой.

Из обследованных 5340 лиц состоянпе „невротических проявлений в преморбидном состоянии" выявлено у 57,91% обследованных основной группы и у 72,22% обследованных контрольной группы.

Клинические проявления неврастенических, обсессивио-фобических, истерических реакций в преморбидном состоянии в отличие от одноименных симптомов, встречающихся при неврозах и других пси-хических заболеваниях характеризовалось отсутствием „актуальности" симптомов, непродолжительностью и непостоянностью наличия, скудностью и разнообразием этих симптомов, обычно. они несут отпечатки пеихофизических особенностей личности.

Сүүлийн арваад жилд хийсэн судалгааны [1 — 4] явцад, сэтгэцийн үйл ажиллагааны эрүүл байдал болон эмгэг өөрчлөлтийн аль алинаас нь чанарын ялгаатай бөгөөд аль ч хэлбэрт нь үл хамаарах, биеэ даасан шинж чанартай өөр нэгэн хэлбэр мэдэгдэж эхэлж байна. Сэтгэцийн үйл ажиллагааны энэ хэлбэрийг бид одоогоор „Мэдрэл цочрогдлын байдал" гэж нэрлэж байна.

„Мэдрэл цочрогдлын байдал"-ын клиникийн талыг судлахдаа бид, нэгдүгээрт: Түүний мөн чанар, хүрээ, шалтгаан, эмгэг зүйн асуудлуудыг онол-арга зүйн үүднээс   судлах, хоёрдугаарт: түүний клиникийн илрэлүүдийг сэтгэц эмгэг судлалын аргаар судлахыг зорьсон юм. Энэ судалгааг үндсэн болон хяналтын бүлгийн 5340 эрүүл хүн амын дунд явуулав.

Судалгааны материалаас дүгнэн үзвэл „Мэдрэл цочрогдлын байдал" нь сэтгэл зүйн болон клиникийн шинж чанараараа сэтгэцийн үйл ажиллагааны эрүүл байдал, „завсрын эмгэг" өөрчлөлтийн дүнд нь орших шилжилтийн байдал гэж үзэж болох юм. „Мэдрэл цочрогдлын байдал" нь сэтгэцийн эрүүл байдалтай харьцуулж үзвэл сэтгэцийн өөрчлөлтийн шинж чанартай бөгөөд энэ өөрчлөлт нь нэгдүгээрт: гаднын хүчин зүйлсийн нөлөөлөлд бие махбод, сэтгэц дасан зохицохын анхны хэвийн бус урвал, хоёрдугаарт бие махбод, сэтгэцийн ямар нэгэн евчин үүсэхийн өмнөх, неврозын хүрээний хам шинжийн хэлбэрээр илэрч байна. „Мэдрэл цочрогдлын байдал"-ыг сэтгэцийя өөрчлөлттэй харьцуулан үзвэл энэ өөрчлөлтийн үндэс болох тодорхой өвчин илрэхгүй байдаг. Үүнээс дүгнэн үзвэл «Мэдрэл цочрогдлын байдал" нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн биеэ даасан, шинээр танигдаж байгаа өвчин ч биш, сэтгэл мэдрэлийн өвчний эхлэл үе шат ч биш, сэтгэцийн гуравдахь хэлбэрийн байдал юм. „Мэдрэл цочрогдлын байдал"-ын хүрээг ингэж тогтоож болох юм.

„Мэдрэл цочрогдлын байдал"-ын үүсгэх шалтгаан нь хүний хувийн хөгжлийн биологи-сэтгэл зүйн болон, нийгэм-ахуй, нийгэм-хөдөлмөрийн, тухайн хувь хүнд нөлөөлөх сэтгэл зүйн талын зарим өв-тэгш эерэг бус нөлөөлөл мөн болох нь судалгааны явцад харагдаж байна.

Эдгээр хүчин зүйлсийн сэтгэл зүйн талын эерэг бус нөлөөлөл ямар механизмаар „мэдрэл цочрогдлын байдал" үүсгэж байгааг судлан үзэхэд энэ нь шинжлэх ухаан техникийн үсрэнгүй дэвшил, хувьсгалын шууд нөлөөгөөр нийгмийн дотоод амьдралд гарч байгаа гүн гүнзгий өөрчлөлтүүд, шинэ хэлбэр түүний бие махбод, мэдрэлийн систем, сэтгэцийн үйл ажиллагааны байдалд нөлөөлж байгаатай холбоотой гэсэн таамаглалыг хийхэд хүрч байна [5, 6)

Шинжлэх ухаан техникийн хувьсгалтай холбогдон урган гарсан үзэгдлүүд нь хүний бие-махбод, сэтгэц-физиологййн байдалд дараахи өөрчлөлтүүдийг бий болгож байна. Амьдралын өөрчлөлтийн хурдьы хэмээс бие-сэтгэцийн физиологийн дасаи зохицох чадварын хүрдны хэм хоцрох, мэдрэл-сэтгэцийн хзт хүчдэлд орох, сэтгэлийн лөдөлгөөн эмзэглэх, булчингийн хөдөлгөөн багасах, бие махбод хими, цацраг, туяа, шуугиан, доргионы нөлөөлөлд автагдах, дээрх үзэгдлүүдийн нөлөөллийг тодорхой нэгж хувь хүний зүгээс тэсвэрлэх хүч тутмаг байх гэх мэт.

Бие махбод сэтгэцийн эдгээр өөрчлөлтүүдэд төв мэдрэлийн сис-темийн зүгээс өгөх хариу урвал нь „Мэдрэд цочрогдлын" байдлаар илрэнэ гэж үзэж болох юм.

„Мэдрэл цочрогдлын байдал" нь судалгааны үндсэн бүлгийн нийт хүмүүсийк (4232) 57,91%-д, хяналтын бүлгийн хүмүүсийн (1108) 72,02-д илрэв.

Хүснэгт 1-ээс үзэхэд зонхилон, аль нэг өвчний хүрээнд үл хамрах, мэдрэл сульдлын шинж тэмдгүүд илэрч байна. Ихэвчлэн доорхи шинжүүд тохиолддог: бие ядрах, толгой өвдөх, уур уцаар хүрэх, марталт нэмэгдэх, нойр багасах, төрөл бүрийн айдас төрөх, биеийн бүх булчин сульдах, биеийн тэнцвэр алдрах гэх мэт.

Сэтгэц эмгэг судлалын нарийвчилсан судалгаа хийж үзэхэд эдгээр шинж тэмдэг нь сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн үед тохиолдох адил нэрт шинжүүдтэй харьцуулбал, тухайн хүнээс өөрийн эрүүл мэндийн төлөө тавих анхаарлыг нь шууд хөнддөггүй, тухайн хүн өвчний зовуурлал гэж онцгойлон үнэлж үздэггүй, ихэнх тохиолдолд дээрх шинжүүд ганц нэг илрэлтэй байхын сацуу тогтмол бус,  үе үе илэрдэг, тухайн хувь хүнийхээ бие сэтгзцийн онцлог чанарыг тусгасан байдлаараа тэдгээрээс ялгаатай юм. Гэвч эдгээр шинж илрэх нь хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хэрэв үүсгэн нөхцөлдүүлж байгаа шалтгааныг нь цаг тухайд нь арилгаж чадахгүй бол даамжирч сэтгэл мэдрэлнйн өөрчлөлтөнд хүргэнэ.

„Мэдрэл цочрогдлын байдал" үүссэнийг үнэлэх гол хэмжүүр нь шинж тэмдгийн дундаж давтамж буюу нэг хүнд оногдох шинж тэмдгийн харьцаа юм. Энэ үзүүлэлт хяналтын бүлгийн хүмүүст өндөр байна.

Хүснэгт 2-оос үззхэд өвчний хүрээнд үл хамаарах мэдрэл сульдал маягийн хэлбэр голлон илэрч байна. Бусад хэлбэрийн үндсэн » Суурь" нь ч мэдрэл сульдлын илрзлүүд байна. Зовуур айдаст байдлын энгийн ба хавсарсан хэлбэр эрс цөөн илэрч байна. Хавсарсан хэлбэр хяналтын бүлэгт үндсэн судалгааны бүлгээс хоёр дахин илүү илэрч байна.

„Мэдрэл цочрогдлын байдал-ын  клиникийн динамикийн судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Ном зүй

1. Жариков Н. М. Эпидемиология. В кн: Шизофрения,, М. 1972. 2. Гурдорж Ц. Психическое здоровье как социально-гигиеничес-кая проблема. В сб: Материалы научно-практической конфгренции преподавателей МГМИ. Улан-Батор. 1979.
3. Ушаков Г.К.Петраков Б.Д.(ред). Условия формирования и пути предупреждения неврозов и аномалий личности. М. 1972.
4. Ушаков Г.К.Пограничные нервно-психические расстройства.
М. 1978.
5. Бачериков. Н. Е. Клиника и профилактика психических забэлеваний. Киев. 1980.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 562
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК