Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
Нэг хүртэлх насны хүүхдэд шүүдэст эмгэгшил үүсэхэд нөлөөлж байгаа зарим хүчин зүйлүүд
( Судалгааны өгүүлэл )

М. Оюунбилэг

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

                                   НЕКОТОРЫЕ ФАКТОРЫ, ВЛИЯЮЩИЕ НА

ВОЗНИКНОВЕНИЕ ЭКССУДАТИВНОГО

ДИАТЕЗА У ДЕТЕИ' ДО ГОДА- ЖИЗНИ

М. ОЮУНБИЛЭГ

Исследованы 1000 детей до года жизни в Сухе-Баторском районе в городе Улан-Батора. Среди них выявлены 292 ребенка с экссудативиым диатезом.

Показано, что экссудативным диатезом' страдают дети пренму щественно в возрасте до 2-х месяцев, с весом выше нормы при рождении, рожденные с родовой травмой или асфиксией от матерей с ранним или поздним токсикозом беременности, что влияет на возникновение экссудативного диатеза.

На цроявление экссудативного диатеза влияет повышенная температура окружающей среды.

Шүүдэст эмгэгшил нь сүүлийн үед хүүхдийн дунд нилэзд тархаж байгаа эмгэг юм.

Шүүдэст эмгэгшилтэй хүүхэд гадаад орчинд дасах чанараар муу байдаг учир элдэв өвчинд өртөмтгий байна.

Одоогоор хүүхдийн өвчлөл, эндэгдэлд уушгины үрэвсэл, ходоод гэдэсний зарим өвчин голлох суурь эзэлж байгаа бөгөөд энэ өвчин хүндрэх, ужиг явцтай болоход нөлөөлөх өвчнүүдийн тоонд сульдаа, тэжээлийн доройтол, шүүдэст эмгэгшил багтаж байна.

Ийм учраас эдгээр урьдал өвчнүүдийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудал нь нялхсын эрүүлийг хамгаалах практикт нэн тэргүүн судлагдвал зохих чухал асуудал болон тавигдаж байна.

Шүүдэст эмгэгшлийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлыг боловсруулахад уг өвчний шалтгаан, эмгэг байдлыг үүсгэх урьдчилсан көхцөлийг нарийвчлан судлах нь шийдвэрлэх ач холбогдолтой байгаа юм.

Манай орны онцлог нөхцөлд шүүдэст эмгэгшлийн нарийвчилсан судалгаа ажиглалт хийгдээгүй байна.

Бид 1981 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы хүүхдийн хэсгийн 8-н салбарт үйлчлүүлж байгаа нэг хүртэлх насны 1000 хүүхдийн дунд шүүдэст эмгэгшил илрүүлэх эмнэлгийн анхан шатны үзлэг хийхэд 292 хүүхдэд шүүдэст эмгэгшил илэрч байна.

Анхны судалгааг боловсруулсан арга зүйн дагуу, тусгай картанд хүүхэд бүрийн өсөлт торнилт, тэдгээрийн хоол тэжээл асаргааөвчлөл, амьдрал ахуйн нөхцөл зэргийг тодорхой системчлэн бүртгэл-анкетын аргаар хийлээ. Зарим эрдэмтэд экземтэй хүүхдийн 60% нь буруу хооллосноос болсон байна гэж тодорхойлсон байдаг [1] Ийм тохиолдол мөн бидний анхны судалгаагаар ч ажиглагдлаа. Тухайлбал: Шүүдэст эмгэгшилтэй 1 хүртэлх насны хүүхдийн 56,5% нь эрэгтэй хүүхэд байгаагийн дээр уул эмгэгшил эхлэх үед 67,2% нь хооллох дэглэм, хоолны хэмжзэ хүүхдийн насны онцлогт тохироогүй байна.

Харин 3-аас дээш сартай, шүүдэст эмгэгшлээр өвчилсөн хүүхэд нийтдээ буруу хооллож байлаа. Хооллох цаг нь нас, хоол боловсруулах эрхтэний онцлогт тохироогүй хоолны хэмжээ нь их бага, хоолны нэр төрөл цөөн, голчлон сүү, сүүн бүтээгдэхүүн зонхилж байв.

Хүснэгт 1-ээс үзэхэд шүүдэст эмгэгшил төрсний дараахи эхний 2 сард илрэх нь их байна

Энэ хүснэгтээс үзэхэд өвчин  эхлэх  үед хүүхэд  хөхүүл байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

 Бид шүүдэст эмтэгшил ихзвчлэн төрсний дараахи эхний 2 сард илэрч байгааг тодруулахаар уг хүүхэд хэд дэх жирэмслэлтийн хүүхэд жирэмсний явцтай ямар холбоотой болохыг үзэхэд шүүдэст эмгэгшилтэй 292 хүүхдийн 120 эх буюу 41,1% нь жирэмсний эхний ба сүүлийн хагаст хордлоготой байжээ.
 

Диаграмм 1-ээс үзэхэд шүүдэст эмгэгшилтэй нийт 292 хүүхдийн 63,2% эхний 2 жирэмслэлтийн хүүхэд байлаа. Үүнээс 43,4% нь зөвхөн анхны хүүхэд байсан юм.

Мөн 4000 г-аас дээш жинтэй төрсөн хүүхэд шүүдэст эмгэгшилтэй хүүхдийн дотор 10,2% эзэлж байна. Эдгээрийн дотор эхний 2; сартай хүүхэд 80%-ийг эзэлж байна. Үүнийг дүгнэж үзэхэд энэ бүх үзүүлэлт бол эхийн жирэмсэн байх үеийн бие махбодын эмгэгшил-тэй холбоотой байж болох байна.

Тийм ч учраас хөхүүл хүүхдийн дотор уул эмгэгшил зонхилон илэрч болох талтай байна. Энэ үзүүлэлт бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг жирэмсэн үед эхлэх хэрэгтэй гэсэн үндэслэл өгч байна.

Шүүдэст эмгэгшил үүсэхэд улирлын нөлөө холбогдолтой эсэхийг тодруулахын тулд өвчин эхэлсэн байдлыг улирлаар авч үзье.

Диаграмм 2-оос үзэхэд шүүдэст эмгэгшлийн илрэх тохиолдол хавар зуны улиралд олонтоо байна.

Агаарын даралтын хоногийн хэлбэлзэл 5,2 мм-ээс их болох,
салхины хурд секундэд 5 м-ээс илүү хүчтэйд шилжих агаарын халуун хүйтний хэмжээ 5-аас ихээр хэлбэлзэх зэрэг цаг уурын эрс тэс өөрчлөлт хүний эрүүл мэндийв байдалд ихээхэн харш нөлөөлж байгааг олон судлаачдын ажил нотолж байна. [2, 3] Тийм учраас байгаль цаг уүрын болон хүүхдийн оршин амьдарч байгаа нөхцөлийн бичил цаг уурыг нарийн холбон судлах асуудал шаардагдаж байгаа юм.   

Зарим эрдэмтэд өөрсдийн судалгааны үндсэн дээр экзем болон невродермитийн клиникийн илрэлүүд ялангуяа жилийн сэрүүн улиралд илүү мэдрэмтгий байдаг [1] гэж дүгнэсэн байхад харин бидний судалгааны материалаар шүүдэст эмгэгшилтэй нийт хүүхдийн 31,5%-д арьсны тууралт нь бөгчим үе юмуу, хүүхэд халууцсан үед ихсэж байлаа.

Энэ хүснэгтээс үзэхэд эхний 2 сартай 210 хүүхдийн 13 нь буюу 6.1% нь 3 сараас дээш сартай 82 хүүхдийн 4 нь буюу 4,8% нь гэмтэл бүтэлттэй төржээ. Гэмтэл бүтэлттэй төрсөн хүүхдийн шүүдэст эмгэгшил илрэх нь олонтоо байна.

Урьдчилсан дүгнэлт.

1. 1 хүртэлх насны хүүхдэд тохиолдож байгаа шүүдэст эмгэгшил голчлон эхний 2 сартай үед илэрч байна.

  1. Хөхөөр хооллож байгаа хүүхэд өвчлөх нь их байна.
  2. Эхний 2 сартай үед шүүдэст эмгэгшил үүсэхэд эхний жирэмсний эхний ба сүүлийн хагасын хордлого, хүүхэд 4000 г-аас дээш жинтэй төрөх, гэмтэл бүтэлттэй төрөх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
  3. 3-аас дээш сартай үед үүсч байгаа шүүдэст эмгэгшилд хүүх-дийг буруу хооллох явдал зонхилон нөлөөлж байна,
  4. Шүүдэст эмгэгшлээр анхны хүүхэд өвчилж байна.
  5. Шүүдэст эмгэгшлээр гэртээ амьдарч байгаа хүүхэд зун, байранд амьдарч байгаа хүүхэд зун, намар өвчлөх нь их байна.

Шүүдэст эмгэгшил үүсэхэд нөлөөлж байгаа, амьдарч байгаа нөхцөлийн бичил цаг уурыг цаашид нарийвчлан судлах нь чухал байна.

Ном зүй

1. Штейнлухт Л. А, Зверькова Ф. А Экзема и невродермит. В кн. „Болезни кожи детей грудного возраста\" М. 1979, 122.
2. Калюжина Г. Д. Дерюгина М. П. Организация диспансериза-Ции детей с эксудативным диатезом. Методические рекомендации. Минск. 1974.
3. Ногаллер А. М. Патогенез аллергии к пищевым пррдуктам. В кн. „Аллергия и хронические заболевания органов пищеварения\" М. 1970. Руководство по педиатрии 1 т М. 1960. 499,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 596
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК