Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
ЧИГАТУССИН ХЭМЭЭХ ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН СУДАЛГААНД
( Судалгааны өгүүлэл )

А. Ламжав,  Б.Нямжав, Г.Данзан, Р.Нямсүрэн

Анагаах ухааны хүрээлэн,

Хүүхдийн клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

К ИЗУЧЕНИЮ НОВОГО ПРЕПАРАТА „ЧИГАТУССИН"

А. ЛАМЖАВ, Б.НЯМЖАВ. Г. ДАНЗАН, Р.НЯМСУРЕН

Пригтовлен новый препарат из отечественной растительной флоры-чабреца и с олодкового корня, который  будет   применяться как отхаркиваюшее и смягчающее кашель средство при   бронхитах, коклюше и других   заболеваниях верхних дыхатальных  путей, разра ботан технологический регламент производства препарата и метод его контроля.

Өвлийн цагт элбэг тохиолддог амьсгалын замын өвчин, томуу ханиад, бронхитийг эмчлэхэд нэмэр болгох зорилгоор чихэр өвсний үндэс, ганга өвс оролцсон чигатуссин [1] хэмээх эмийг шинээр хийх зорилт тавилаа. Чихэр өвсний үндсэнд глициризизины хүчил, ликуразид,г.ликвиритозид (флавоноид гликозид) зэрэг биологийн идэвхт бодис агуулагдана. Уг үндэснээс ликвиритон, флакорбин, бронхийн астм эмчлэх глицерам, ханиад эмчлэх элексир зэрэг эмүүдийг гарган авдаг. Гайга өвс нь фенол, эфирийн тос (1%) агуулна. Эдгээр ургамлыг ардын эмнэлэгт дээр үеэс эхлэн ханиад дарах, цэр ховхлох бусад төрлийн өвчнүүдэд хэрэглэж ирсэн билээ.

Шинээр бэлдсэн эмийг үйлдвэрлэх шалгах, хэрэглэх арга говь хээрийн нөхцөдд тарималжуулах агротехникийг [1 — 4] боловсруулан клиник,туршилтын дүн гаргаж эмнэлэгт нэвтрүүлэхэд бэлэн болов.

Үйлдвэрлэх арга. Ганга өвсний навч, цэцэгтэй газар дээрх хэсгийг Чулковын реперколяцийн аргаар [5] 20—30 градусын этилийн спиртээр хандална.

Чихэр өвсний үндсийг жижиглэж реперколяцийн хурдан явагдах аргаар 0,25% -ийн аммиакийн уусмалаар хандлах буюу эсвэл 1% аммиа-кийн уусмалд- дэвтээж,, төмөр булаар шахаж шүүсийг гаргаж авлаа.

Чихэр өвсний үндэсний экстрактын уураг салст бодисыг халуун уураар цохиулж, тунгаан ялгав. Уг хоёр ургамлын шингэн экстрактыг тус бүр 1:1 харьцаагаар (түүхий эд-хандлагч) бэлдэв. Шингэн экстрактыг реперколяцийн аргаар бэлдсэн учир нэрж өтгөрүүлэхэд энерги зарцуулахаас зайлсхийв. Чигатуссиныг найруулахын тулд чи-хэр өвсний шингэн экстрактад сахарын сироп чанаж хөргөж шүүгээд дээр нь аммонийн бромид, ганганы шингэн ханд, этилийн, спирт нэмж 15—20 минут хутгаж, 24 цаг тунгааж, шүүж савлав.

Шалгах арга Ганга өвс, чихэр өвсний үндсийг ТН 2062—70 УСТ 925—80 бэлэн бүтээгдэхүүнийг УСТ 3098—81 аар шалгана. [2.3]

  1. Аммонийн бромид, натрийн бромидийн  хэмжээг шалгахын тулд 10 мл бэлдмэл дээр 100 мл нэрмэл ус, 2 мл 5 азотын хүчил 25 мл 0,1 мөнгөний нитратийн уусмал, 5 мл төмөр аммонийн квасцын уусмал нэмж, мөнгөний нитратын илүүдэл уусмалыг 0,1-н аммонийн тиоцианатын уусмалаар улаавтар-шар өнгө үүстэл титрлэнэ. 1 мл 0,1 н. мөнгөний нитратын уусмал 9,795 мг аммонийн бромидтай тэн-цэх ба энэ нь бэлдмэлд 1,045—1,055% байна.
  2. Ганганы шингэн хандыг шалгахын тулд. Нимгэн үед хроматографи [6] хэрэглэнэ.

Сорбент: 3,5 г силикагелийг 8 мл нэрмэл устай хольж, сэгсрээд 10><22 см шилэн ялтас. дээр жигд үелүүлэн хийж агаарт хатааж, хатаах шүүгээнд 100—105С°-т 30 минут идэвхжүүлнэ.

Дусаах уусмал 10 мл бэлдмэлийг 2 мл пентантай нийлүүлэн зайлж 28—30 микролитр уусмалыг   „а" гарааны цэгт дусаана.

Цэвэр бодисын дусаах уусмал: 0,020 г тимолыг 100. мл хлороформд уусгана.Тэр уүсмалаас 4—5 мл "0„ гарааны цэгт дусаана.

Уусгагчийн систем: Бензол- этилацетат (95:5).

Хатаах. Нимгэн үет хроматограммын ялтсыг уусгагч дэгдтэл агаарт хатаана.

Тодруулах: Хүхрийн хүчил-ванилины (1 г ванилин -100,0 мл хүч-тэй Н2504) уусмалаар хроматограммын нимгэн үеийг шүршин 120°С-т 5 минут халаана.

Үнэлэлт өгөх: Харьцуулах цэвэр бодисын Rf нь „а’’ цэгээс дээш 0,30—0,50 хооронд байна. Гарааны „а" цэгийн дээд талд ягаан улаан толбо үүснэ. Энэ толбо нь цэвэр бодисын Rf -тай нэг түвшинд байна. Өөр цэгүүд ажиглагдаж болно.

  1. Чихэр өвсний ханд. Уг хандын глициризины хүчлийг нимгэн үет хроматограммаар шинжилнэ.

Адсорбент: Кизельгель

Дусаах уусмал: 4-ийн дусаах уусмалын усан үет 10 мл-ийг авч 5 мл-ийн багтаамжтай бөөрөнхий ёроолтой -колбонд хийж 10 мл нэр-мэл ус, 10 мл давсны хүчил нэмж, буцах хөргөгчтэй 60 минут буцалгана. Холимгийг хөргөж 50 мл-ийн колбонд 20 мл хлороформтой зайлж, хлороформын үеийг үсгүй натрийн сульфатаар шүүж, усан халаагуур дээр ширгээнэ, Үлдэгдлийг 1 мл хлороформ -метанолийн 1:1 харьцааны холимогт уусгаж, 15 мкл уусмалыг гарааны „а" цэгт дусаана.

Харьцуулах цэвэр бодисын дусаах уусмал: 0,0250 г 18- бета-глицирретины хүчлийг 1 мл хлороформ- метанолын 1:1 харьцааны холимогт уусгаж 8 мкл уусмалыг гарааны „б" цэгт дусаана.

Уусгагчийн систем: Этилацетат—1 н- аммиакийн уусмал -этанол (60:27:13) энэ холимгийг зайлж тавиад үе ялгарангуут дээд булин-гартай үеийг авч хэрэглэнэ. Уусгагчийн систем өгсөх зам-15 см,

Хатаах: Уусгагч дэгдтэл агаарт хатаана.

Тодруулах: Хроматограммыг 254 нм-ийн долгионтой хэт ягаан туяанд тодруулж харна.

Үнэлэлт өгөх: Харьцуулах цэвэр бодисын бараан толбоны ын заалт 0,10—0,20 байна. Хроматограммын гарааны „а" цэгийн дээд талд бараан толбо харагдана. Энэ нь харьцуулах цэвэр бодисын толбоны К/-тай нэг түвшинд байна.Өөр цэгүүд мөн ажиглагдаж болно.

  1. Хуурай үлдэгдэл: Хуурай үлдэгдлийг тодорхойлохын тулд 1 г бэлдмэлийг нарийвчлалтай жигнэж, тогтмол жинтэй саванд авч усан халаагуур дээр ууршуулан, үлдэгдлийг 105°С-т тогтмол жинтэй болтол хатаана.

6. Спиртий-н хэмжээг тодорхойлох. 50 мл бэлдмэлийг - 100 мл багтаамжтай хэмжээт колбонд хийж зураас хүртэл ус нэмж 20Э—250 мл-ийн колбонд хийж шилзн хөргөгч залгаж, усан халаагуур дээр 48 мл шингэн гартал нэмнэ. Нэрмзлийг 15°С хүртэл хөргөж, 50 мл нэрмэл ус нэмж сайн зайлж, хувийн жинг хзмжиж градусыг хүснэгтээс тодорхойлно.Эмнэл зүйн туршилт-Чигатуссин эмийг ЭХЯ-ны эм судлалын зөв-лөлийн зөвшөөрлөөр хүүхдийн клиникийн төв эмнэлгийн 9-р тасагт удаан явцтай хатгалга өвчин болон бронхийн үрэвсэл, биеийн ерөнхий байдал нь хөнгөвтөр, халуунгүй, уушгины хатгалгын шинж кли-никээр байхгүй атлаа олон дахин ханиад хүрснээс амьсгалын замын мөгөөрс, гуурсан хоолой үрэвссэн, ханиаж цэр гаргаж чадахгүй байсан 52 өвчтзй хүүхдэд 8—30 хоногийн турш цайны халбагаар өдөрт 3—4 удаа уулгав. Мөн амбулаториор уүшгины жижиг голомтот хатгалгаа евчний удаашралаас ханиадтай 46, бронхиттэй 6 өвчтөнд хэрэглэв. Клиникийн ажиглалтаас үзэхэд уг эмийг хэрэглэсний 3—7— 8 дахь хоногоос цэр ховхорч, ханиах нь цөөрч, ханиад намдаах үйлчилгээ үзэгдэж байв. Туршсан дүнг хүснэгтээр харуулав.

г) Хэрэглэх арга. Чигатуссиныг хүүхдийн хөхүүлэг ханиад, архаг бронхит, шөнийн ханиад намдаах зорилгоор цайны халбагаар өдөрт 3 — 4 удаа, 7—14 өдөр; архагшсан ханиадны үед 14—21 өдөр Уулгана. Насанд хүрэгсдэд хоолны халбагаар өдөрт 3 удаа уулгана.

Чигатуссиныг 100 граммын шилэнд хийж сайн таглаж 3—4 жил хадгална.

Rр-Chigatussini 100,0  Цайны халбагаар өдөрт 3—4 удаа ууна.

Дүгнэлт 1. Эмийн ургамлаар архаг ханиад, гуурсан хоолойн багтрааны үед ханиад намдаах эмийн нэр төрөлд нэгэн шинэ бэлдмэл нэмэгдэв.

2. Ганга өвс, тарималжуулсан чихэр өвсний үндэсний шингэн экстрактыг өөрийн нөхцөлд тохируулан нэвтрүүлэх бололцоо өгч бэлдмэлийг үйлдвэрлэх, шалгах шинэ арга боловсруулав.

Ном зүй

1. А. Ламжав, Б. Нямжав. Чигатуссины стандарт УСТ 30—98—81 1981.
2. Ганга өвсний техникийн нөхцөл ТН—20—62—70, УБ.. 1970.
3. Чихэр өвсний үндэсний стандарт УСТ 925— 80, УБ? 1980.
4. Б. Нямжав Урал чихэр өвсний улс ардын аж ахуйн ач холбогдол, 1978, ШУА, № 2
5. Муравьев И. А, Технология лекарств „Медицина\" 1980, том I, II.
6. Н.Тhiеmе, U. Harfman. Die Pharmazie 29, 50 (1974)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1483
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК