Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
Хэнтий, Баянхонгор аймгийн төвийн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б. Басбиш, Д. Дамбажанцан,И. Даваадорж

Улсын хүүхдийн клиникийн төв эмнэлэг

Эрүүлийг  хамгаалах яам

 
Абстракт

О состоянии здоровья школьников и детей детских садов и яслей Хэнтийского и Баянхонгорского аймаков.

 

Б. Басбиш Д. Дамбажанцан, И. Давадорж

С целыо сравнительного изучения состояния здоровья школьников, детей детских садов и яслей Хэнтийского и Баянхонгорского аймаков проводили профилактические осмотры с участием группы врачей узкого профиля. Всего осмотрено 7749 детей.

Среди осмотренных детей заболеваемость была на одинаковом уровне в обоих аймаках. Однако в Хентейском аймаке больше выявленно. детей с кариесом зубов и с челюстно-зубной аномалией (69,7%), чем в Баянхонгорском аймаке.

Заболеваемость детей детских   садов и  учеников восьмияетяих школ Хэнтийского аймака была выше, чем   Баяихонгорского аймака, а заболеваемость учеников 10-летней школы Баянхонгорского аймака была выше чем Хэнтийского аймака.

Среди   заболеваний   детей   детских  садов Хэнтийского аймака чаше встречаются рахит и хронический гнойный отит.

 

1981 оны 3, 4-р сард Хэнтий, Баянхонгор аймгийн төвийн ясли, цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн байдалд урьдчилан сзргийлэх үзлэг хийж өвчлөлийн байдалд судалгаа, дүгнэлт явуулав. Урьдчилан сэргийлэх үзлэгийг Хэнтий аймгийн төвийн 2778, Баянхонгор аймгийн төвийн 4971 хүүхдэд хийлээ.

Урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн бүх хүүхдийн дотор илэрсэн өвчтэй хүүхэд Хэнтий, Баянхонгор аймагт адил түвшинд байна.

Хэнтий аймгийн төвийн урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн бүх хүүхдийн дотор. шүдний үрэвсэл, эрүү-шүдний гажигтай хүүхэд 57,5%, чих, хамар хоолойн үрэвсэлтэй —36,9%, дотрын өвчтэй 4,5%, бусад өвчтэй 5,6%, Баянхонгор аймагт шүдний үрэвсэл, эрүү-шүдний гажигтай 50,7%, чих хамар хоолойн үрэвсэлтэй 46,6%, дотрын өвчтэй 6,1%, бусад өвчтэй хүүхэд 0,3%-ийг эзэлж байна. Энэ нь Хэнтий аймагт хүүхдийн шүдний үрэвсэл, эрүү-шүдний гажиг Баянхонгор аймгийнхаас илүү, Баянхонгор аймагт хүүхдийн чих, хамар, хоолойн үрэвсэл Хэнтий аймгийнхаас илүү байна. Харин бусад өвчнөөр өвчлөлт адил түвшинд байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр өвчтэй илэрсэн бүх хүүхдийн дотор Хэнтий аймагт шүдний үрэвсэл, эрүү-шүдний гажиг —69,7%, Баянхонгор аймагт 49%, чих, хамар, хоолойн үрэвсэл Хэнтийд —44,9%, Баянхонгорт 46,6% байна. Дотрын ба бусад өвчин адил түвшинд байна.

Яслийн хүүхдийн өвчлөлт Хэнтий аймагт 7,7^, Баянхонгорт 4,7% байна. Найман жилийн сургуулийн сурагчдын өвчлөл Хэнтий аймагт 32,8%, Баянхонгорт 26,4% арван жилийн сургуулийн сурагчдын өвчлөл Хэнтий аймагт 49,7%, Баянхонгор аймагт 26,4%-ийг эзэлж байгаа нь Хэнтий аймагт яслийн хүүхэд, найман жилийн сургуулийн сурагчдын өвчлөл Баянхонгор аймгийнхаас илүү, харин цэцэрлэгийн хүүхдийн өвчлөл адил түвшинд, арван жилийн сургуулийн сурагчдын өвчлөл Баянхонгор аймагт Хэнтий аймгийн сурагчдын өвчлөлөөс их байна.

Хэнтий аймагт яслийн хүүхдийн өвчлөлийн дотор сульдаа, чихний архаг идээт үрэвсэл зонхилж байгаа нь хүүхдийг зөв хооллох, чийрэгжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх ажил хангалтгүй зохиогдож байгаатай холбоотой юм. Бидний ажиглалтаас үзэхэд эдгээр аймагт ясли, цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагчдын дотор хүүхдийн нас ахих тутам өвчлөлт ихсэж, арван жилийн сургуулийн сурагчдын өвчлөлт өндөр байна.

Энэ нь ясли, цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагчдын дунд зохиож байгаа урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, диспансерчилах ажлын чанар хангалтгүй байгаа, мөн хүүхдийн нас, бие бялдрын хөгжлийн болон цаг агаарын онцлогтой уялдаатай байж болох юм.

ДҮГНЭЛТ. 1. Урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн өвчтэй хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг тус 2 аймагт тусгай график гарган, зохион байгуулалтын арга хэмжээг авч, орон нутагт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын хүч бололцоог зөв хуваарилан ажиллуулж, хүүхдийн эрүүлжилтийн байдалд тавих хяналтыг улам сайжруулж, диспансерийн хяналтыг тогтмолжуулах шаардлагатай байна.

  1. Хэнтий аймагт яслийн насны хүүхдийг сульдаагаас урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, хүүхдийг зөв хооллох, борогшуулан чийрэгжүүлэхэд онцлон анхаарч, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг улам эрчимжүүлэх  хэрэгтэй байна.
  2. Хэнтий, Баянхонгор аймгийн төвийн ясли, цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагчдын дотор шүдний үрэвсэл, эрүү-шүдний гажиг, чих, хамар, хоолойн үрэвсэл элбэг тохиолдож байгааг харгалзан хүүхдийн мэргэжлийн шүд, хамар хоолойн эмчийг тогтмол ажиллуулах шаардлагатай юм.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 287
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК