Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2010, 2(8)
Хэрэх өвчний шалтгаантай зүрхний олдмол гажиг ба удамзүй
( Судалгааны өгүүлэл )

Т.Болормаа1, Ч.Цогт-Очир2, Н.Баасанжав3

1ЭХЭМҮТ, 2ЭМШУИС, 3АУХ

 
Абстракт

Зорилго: Дахилтат хэрэх өвчний шалтгаантай зүрхний олдмол гажиг үүссэн өвчтөнүүдэд HLA системийн II ангийн DR, DQ аллелуудын давтамжийг тодорхойлох

Материал аргазүй: Судалгаанд зүрхний хавсарсан хавхлагын гажигтай 20 өвчтөнийг хамруулж полимеразийн гинжин урвалын аргаар HLA системийн аллелуудын давтамжийг тодорхойлов.

Үр дүн: Хэрэх өвчний шалтгаантай зүрхний хавхлагын хавсарсан гажиг үүссэн өвчтөнүүдэд HLA системийн II ангийн  DRB1*07, DRB1*03 (DR17), DQB1*02, DQB1*04 аллелуудын давтамж өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон ба зүрхний гурван хавхлага зэрэг гэмтсэн 3 өвчтөнд HLA системийн DRB1*03 (өвөрмөц чанар DR17) аллель ижил байв. Нийт өвчтөнүүдийн дунд HLA системийн II ангийн  DRB1*07 аллель 7 өвчтөнд буюу 35%-д, DQB1*02 аллель 8 өвчтөнд буюу 45%-д, DQB1*04 аллель 7 өвчтөнд буюу 35%-д тодорхойлогдсон байна. 

Дүгнэлт: Дахилтат хэрэх өвчтэй зүрхний олдмол гажигтай өвчтөнд HLA системийн DRB1*03, DRB1*07, DQB1*02, DQB1*04 аллелуудын давтамж өндөр байна. HLA системийн DRB1*03 (өвөрмөц чанар DR17) аллель зүрхний олон хавхлага зэрэг гэмтсэн тохиолдолд илэрч байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК