Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
АВТО МАШИНЫ ОСЛЫН ҮЕД ҮҮСЭХ ГАВАЛ ТАРХИНЫ ГЭМТЭЛ ТҮҮНИЙ ОНЦЛОГ
( Судалгааны өгүүлэл )

А.В.МАСЛОВ,   И.САНЖААДОРЖ, Р.ДОРЖДЭРЭМ

 
Абстракт

ХАРАКТЕР И ОСОБЕННОСТИ ПОВРЕЖДЕНИЙ ЧЕРЕПА И ГОЛОВНОГО МОЗГА ПРИ АВТОМОБИЛЬНОЙ ТРАВМЕ

А. В. Маслов, И. Санжадорж, Р. Дорждерем

 

В настоящей работе приведены данные, полученные при изучений материалов 314 погибших пешеходов от столкновения с движушимся автомобилем. По материалам бюро судебно медици н ской экс-пертизы, смертность от автомобильной травмы занимает в мире 3-е место среди всех ггричин смертности и 1-е место среди насильственной смертности.

Наиболее частым видом автомобильной травмы являются травмы от столкновения движущегося автомобиля с ггешеходом. По нашим наблюдениям этот вид травмы составляет 52,1% всех видов смертельгых автомсбильных травм.

 

Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын (ДЭХБ) гартасан мэдээнээс үзэхэд хөсөг тээврийн   ослоос машины   осол   улс нийгэмд ихээхэн хохирол учруулж байгаа нь тодорхой байна.

ДЭХБ-ын мэдээгээр машины ослоос хүн нас барах нь хүн амын нас барах шалтгааны дотор гуравдугаарт, гаднын хүчин үйлчлэлээс нас баралтын дотор нэгдүгээрт тус тус орж байна. Одоо манай гариг дээр жилд машины ослоос 1,4 сая хүн нас барж, 30 сая хүн гэмтэж байна. (1)

МАХН тээврийн хэрэгслийн ослоос урьдчилан сэргийлэх түунийг бууруулах талаар тодорхой системтэй арга хэмжээ авч ирсний үр дүнд машины ослоос хүний эрүүл мэнд, амьнас эндэгдэх явдал жилээс жилд багасч байна. Гэвч машины ослын шалтгаан, түүнийг бууруулах арга замыг боловсруулах шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажил бага байна. Шүүх эмнэлэг, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд туслахын сацуу хүн амын нас баралт осол эндэгдлийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдолтой эрүүлийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүрэгтэй билээ.

Бид машины ослоос гэмтэж нас барсан хүмуүсийг шүүх эмнэлгийн магадлах товчооны сүүлийн 10 жилийн материалаар судлав.

Хүснэгт 1-ээс үзэхэд машин хүн мөргөх нь бусад ослоос их тохиолдож (52,1%) байгаа бөгөөд энэ нь бусад эрдэмтдийн (2,3,4) судалгаатай тохирч байна.

 

 Эрдэмтдийн (5) судалгаагаар машинд мөргөгдөж нас барсан хүмүүсийн 61% нь эрэгтэйчүүд, 39% нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин их (6,7) өртөж байгаа бол бидний судалгаагаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс осолд 3 дахин их өртөж байна. Судалгаанаас үзэхэд 1—20 насны хүүхэд залуучууд (49,6) хөдөлмөрийн чадвар бүхий 21—60 насны хүмүүс (43,3%) машинд мөргөгдөж нас барах их байгаа нь эрдэмтдийн (6) судалгаатай тохирч байна. Дээрх хүсдэгтээс үзэхэд машинд мөргөгдөж нас барсан Хүмүүсийн 33,4 % нь ажилчин, 25,3 нь сурагчид байна. Бидний судалгаагаар явган хүнийг машин мөргөх ослын 32.,7% нь ачааны машинаар, 26,3% нь суудлын машинаар, 20,3 нь автобусаар үүсгэгдсэн байна.

Машины энэ хэлбэрийн осол нь манайд (хүснэгт 5) 8, 10-р саруудад ихэвчлэн гарч байгаа нь бусад (7,8) хүмүүсийн судалгаатай тохирч байна.

Машинд мөргөгдсөнөөс нас барсан хүмүүсийн ихэнх нь (70%) хэргийн болсон газар нас баржээ.

Бидний судалгаагаар машинд мөргөгдөн гэмтэж нас барсан хүмүүсийн 67,1% нь гавлын ясны гэмтэлтэй байна. Гавлын ясны гэмтлээс гавлын орой ба суурь ясны хавсарсан хугарал их тохиолдож (47,4%) байна. Гавлын дан суурь ясны хугарал 32,2%, гавлын дан орой ясны хугарал 20,4% тохиолдож байна. Гавлын орой ясны гэмтлээс дарагдсан хугарал 34,8% нь байгаагаас байрлалын хувьд шанаа-зулай, зулай-дагзны хэсгүүдээр ихэвчлэн үүсчээ.   Харин   духны яс гэмтэх нь ховор байна. Гавлын орой ясны дарагдсан хугарал нь машины жижиг гадаргуутай төвгөр эд ангид (эрэг, боолт, тэвшний өнцөг г.м) цохигдсоноос гол төлөв үүсчээ. Гавлын орой ясны цууралт 39,5%, сэтрэлтэд хугарал 17,4%, цонхолсон хугарал 9,3%-ийг эзэлж байна. Цонхолсон хугарал нь хурд ихтэй явсан машины жижиг гадаргуутай эд ангид цохигдсоноос үүсч байна.

Машин хүн мөргөхөд гавлын яс гэмтэхээс гадна тархины бүрхүүл хальсанд цус харвах тохиолдол их байна. (77,7%)

Тархины зөөлөн бүрхүүл хальсан дорхи цус харвалт 44,4%, хатуу бүрхүүл дорхи  цус харвалт 30,4% хатуу бүрхүүл хальсан дээрх цус харвалт 7,3%, тархины эд дэх цус харвалт 19,2% тус тус тохиолдож байна. Тархины эдийн бэртэл нь 21,3% тохиолдолд ажиглагдав.

Ном зүй

1. Хроника ВОЗ. 1980. 2
2. А. А. Солхин „Повреждения при столкновении движущегося автомобиля с пешеходом\" В кн: Судебно-медицинская экспертиза в случаях авгомобильной травмы. М. 1968, 22-70.
3. А. А. Матышев „Распозиавание удара и переезда автомобилем при повреждениях головы\" В кн: Распознавание основных видов автомобильных травм. 1969. 16—33.
4. А. И. Муханов „В ки: Судебно-медицинская диагностика повреждений тупыми предметами. Тернополь. 1974, 286 -337..
5. С. Т. Джигора, А. Н. Бинецкий, В. Е. Шелковый „Анализ авто транспортного травматизма по данным Киевского областного бюро судебно-медицинской экспертизы за 1977 г\" Из сб. Судебно-медицинская экспертиза. Киев-1980. 9—11.
6. П.А.Елкин, А.В. Румянцева „Зависимость тяжести травмы от характера дорожно-транспортных происшествий\" Из жур: Ортопедия, травматология и протезирование. 1976. 15-18.
7. Д. Комаров, П. А. Елкин, Р. М. Чувашов „Организация догос-питального лечения цострадавших в дорожно-транс-портных происшествиях\" Из жур: Ортопедия, трав-матология и протезирование. 1976. 3—8.
8. Л.М.Фридман, С. Ф. Боярдинов „Характеристика смертельной автомобильной травмы\" Из жур. Вопросы судебно-медицинской экспертизы и криминалистики. Горький. Вып-2. 1966. 51-53.
9. М.Т.Тетюшкин, Г. Я.Торгашева „Анализ дорожно-транспортного травмаизма в Новосибцрске\" Из жур: Ортопедия, травматология и протезирование\" 1979. 9. 23—25
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 795
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК