Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
Хүүхдийн уушгины цочмог СТАФИЛОКОККТ ҮРЭВСЛИЙН УУШГИ-ГЯЛТАНГИЙН ХЭЛБЭРИЙН ЭМНЭЛ ЗҮЙ, РЕНТГЕН- ЗОНОГРАФЫН ШИНЖИЛГЭЭ
( Судалгааны өгүүлэл )

Д.ЛУНТАН, Б.НАМЖИЛ

ЭХ НЯЛХСЫГ ХАМГААЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

 
Абстракт

КЛИНИКО—РЕНТГЕНО—ЗОНОГРАФИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ ПРИ ЛЕГОЧНО-ПЛЕВРАЛЬНОЙ ФОРМЕ ОСТРОЙ СТАФИЛОКОККОВОЙ ПНЕВМОНИИ У ДЕТЕЙ

Д. Лунтан, Б. Намжил

Приведены результаты обследования 106 детей, страдаюших стафилококковой пневмонией в возрасте до 3 лет.

Клиническая картина стафилококковой пневмонии у подавляющего большинства детей характеризовалась   острым началом, выраженным токсикозом и тяжестью заболевания. При  вовлечении плевры в процесс (особенно в случаях пиопневмоторакса)  наступало внезапное ухудшение общего состояния,  развитие   резкой дыхательной недостаточности и повышение температуры тела до 39—40°; у 52,8% детей стафилококковая пневмония протекала с поражением плевры, из них у 39,3% наблюдались  пиопневмоторакс и в 60,7% гнойный плеврит в различных формах. Гнойное поражение плевры при первичной стафилококковой пневмонии   возникало на 5—10  день, а при вторичной пневмонии на 1120-ый день заболевания.

При проведении рентгено-зонографии мы обнаружили у 17 из 21 ребенка полости в легких, тогда как при обычной рентгенографии обнаружены полости только у 9 больных.

Это показывает что данный метод имеет большое научир-практическое значение.

Сүүлийн жилүүдэд стафилококоор үүссэн уушигны үрэвсэл бага насны хүүхдийн дунд ихсэж, хүүхдийн өвчлөл эндэгдлийн голлох суурь эзлэх болсныг олон судлаачид ажиглажээ. (1—6)

Манай нөхцөлд стафилококкоор үүссэн уушгины үрэвслийн эмнэл зүй, оношилгооны талаар нарийвчлан судалсан ажил ховор байгааг харгалзан бид 1974—1976 онд стафилококкийн үүсэлтэй уушгины үрэвсэл бүхий 106 өвчтөнд эмнэл зүй, рентген шинжилгээний ажиглалт хийсэн юм. Стафилококкийн гаралтай уушгины үрэвсэл мөн болохыг өвчтөний мэдүүлэг, эмнэл зүй, рентген шинжилгээ болон бактериологийн шинжилгээнүүдээр батлав. Дээрх өвчтөнүүдийн нас, хүйс, тэжээлийн байдал, дагалдах өвчнүүдийг хүснэгт 1-д үзүүлэв.

 

Хүснэгт 1-ээс үзэхэд бүх өвчлөгсдийн ихэнх нь (73,4%) буюу 77 нь нэг хүртэлх насны хүүхэд байгаа нь олонхи судлаачдын дүгнэлттэй тохирч байна. Нэг хүртэлх насны дээрх хүүхдийн 67,6% нь тэжээвэр, 40,3% нь тэжээлийн доройтолтой, 61% нь сульдаатай байсны сацуу уушгины стафилококкт үрэвслээр өвчлөхийн өмнө ямар нэг өвчнөөр өвчилж байжээ. Тухайлбал: Амьсгалын дээд   замын үрэвслээр 34, хорт бижээр-2, бүдүүн, нарийн гэдэсний үрэвслээр-3, салхин цэцгээр-2, халдварт шараар-2, дунд чихний идээт үрэвслээр-4 хүүхэд өвчилж байснаас гадна 6 тохиолдолд төрсний дараахи хоногуудад эхийн өвчилсөн зэрэг халдварын гаралтай урьдчилсан хүчин зүйлүүд нөлөөлсөн нь илт байна.

Судалгаанд хамрагдсан 105 хүүхдийн 42,5%—45 нь анхдагч, 57,5%—61 нь хоёрдогч стафилококкийн уушгины үрэвсэлтэй байв. Стафилококкоор үүссэн уушгины хатгалгаа зонхилж хоёрдогч байгаа явдал халдварын гаралтай урьдчилсан хүчин зүйлтэй холбоотой байж болох үндэстэй.

Уул өвчний эмнэл зүйн илрэл нь ихэнхдээ цочмог эхэлж хүнд явцтай байлаа. Өвчлөлийн эхний өдрөөс эхлэн өвчтөний амьсгал давхцан (1 минутанд 60—80 удаа) уруул амны гурвалжин, нүд тойрч хөхрөх шинж ажиглагдаж, зовиуртай ханиалган, арьс цонхийх буюу үнсэн саарал өнгөтэй болох, улмаар өвчтөн тайван бус болж хоолонд дургүйцэх, биеийн жин нь буурч, заримдаа бөөлжих суулгах, гэдэсний саашралын шинж ч илрэх байдал үзэгдэж байв. Уушги дахь үрэвслийн явц улам даамжран богино хугацаанд үрэвслийн нэвчдэс үхжин идээлж уушгины буглаа, гялтангийн идээт үрэвсэл эсвэл агааржсан хөндий үүснэ. Уушги дахь агааржсан хөндий нь уушгины стафилококкт үрэвслийн үед зөвхөн тохиолддог өвөрмөц шинж юм. Идээт гялтантас, ялангуяа пиопневмоторкс үүсэхэд биеийн байдал гэнэт эрс муудаж 39—40°С хүртэл халууран, амьсгаа хүчтэй давхцан, шаналгаатайгаар олон дахин угсруулан ханиалгаж байлаа. Өвчин хүндэрсний нэг шинж бол гэдэс дүүрч, бөөлжих", хөхр:өх шинж тэмдэг нэмэгдэн, арьс нь үнсэн саарал болж хүйтэн хөлс нь дааварлан, мөчүүдийн үзүүр хөрч, заримдаа муурч унана. Өвчилсөн талын цээж тэлж, хавирганы хоорондох зай тэгширч, амьсгалд хожуу оролцох буюу амьсгалын хөдөлгөөнд бараг оролцохгүй байна.

Бага насны хүүхдэд уушгины стафилококкийн үрэвсэл гол төлөв хордлого үжлийн хэлбэртэй, хүнд явцтай байв, Бидний ажиглалтанд байсан 106 өвчтөний 52,8% (56) уушги гялтангийн идээт үрэвсэлд хамрагдсанаас 60,7% (34) нь гялтангийн үрэвсэл, үлдэх 39,3% (22) нь пиопневмоторакс хэлбэрээр хүндэрсэн байв. Энэ нь хүндрэлийг эмч нар анхаарч уул өвчнийг эрт оношлох, зөв системтэй эмчлэхийг шаардаж байгааг гэрчилж байна.

Стафилококкийн үрэвслийн үед уушги гялтангийн хүндрэл элбэг тохиолддог нь стафилококкийн хор, бусад биологийн идэвхтэй бодисыг ялгаруулж эд эсийг гэмтээн үхжүүлэх үйлчилгээ болон хүүхдийн биеийн эсэргүүцэл, дархлалын онцлог байдалтай шууд холбоотой юм.

Хүснэгт 2-оос үзэхэд уушги гялтангийн идээт үрэвсэлтэй 56 хүүхдийн 44,6%-(25) нь анхдагч 55,4%-(31) нь хоёрдогч үүсэлтэй байсны дээр хоёрдогч үрэвслийн үед уушги- гялтангийн идээт, үрэвсэл илүүтэй 55,4% (31) тохиолдохын хамт 6 сар хүртэлх хүүхэд зонхилон 58% (18)- өвчилж, уушги-гялтангийн идээт хүндрэл ихэвчлэн баруун уушгийг давамгайлан үрэвслүүлдэг онцлог ажиглагдав. Хяналтанд байсан 106 өвчтөнөөс (21) буюу 19, 8% нь нас барснаас 1 хүртэлх насны хүүхэд 17 байв. Нас барагчдын дотор уушги-гялтангийн идээт үрэвслээр 10, пиопневмотораксоор -8, үлдэх 3 нь хүндрэлгүй хэлбэрийн уушгины үрэвслээр тус тус нас барсан юм.

Эмнэл зүй гэрлийн шинжилгээний ажиглалтаас үзэхэд уушгины хэлбэрийн үед биеийн байдал хүнд боловч түргэн эдгэрдэг байхад уушги гялтангийн идээт хүндрэл бүхий үрэвслийн үед өвчтөн маш хүнд, эдгэрэлт нь ужиг явцтай байв.

Стафилококкоор үүссэн уушгины үрзвслийн үе дэх үрэвслийн байршилтыг бүхзлд нь авч үзвэл өвчлөгсдийн 54,7 нь баруун ууш-гинд, 27,4 нь зүүн уушгийг, 18,9% нь хоёр талын уушгинд тус тус байрлажээ.   Түүнчилэн уушгинд хөндий үүссэн   тохиолдол нийт тохиолдлын 36%-д үүнээс агааржсан хөндий 12%, шингэнтэй хөндий 24%-д ажиглагдав. Хөндий хэмжээ ихэвчлэн 1—3 см, цөөн тохиол-долд 5 см хүртэл хөндлөн огтлолтой байв.

Уушги- гялтангийн идээт үрэвсэл үүсэх хугацаа дээрх хэлбэрийн үед харилцан адилгүй байв. (Хүснэгт 3) Анхдагч стафилококкийн уушгины үрэвслийн үед өвчлөлийн 5—10 дахь хоногт хоёрдогч үрэвслийн үед 11—20 дахь хоног дээр ихэвчлэн хүндрэлүүд илэрч байлаа.

Бид 1976 оноос эхлэн хүүхдийн клиникийн эмнэлэгт уушгины үрэвслийг оношлоход рентген-зонографын шинжилгээг практикт нэвтрүүлсэн бөгөөд энэ нь ердийн рентген шинжилгээнээс давуутай болох нь ажиглагдав. Ердийн рентген зургаар стафилококкийн уушгины үрэвсэлтэй 21 өвчтөний 9-д нь уушгинд хөндий илрүүлсэн бол рентген-зонографын шинжилгээгээр 21 өвчтөний 17-д хөндийг илрүүлсэн юм. Зонографын шинжилгээ нь стафилококкийн үрэвслийн гол шинж болох идээт өөрчлөлтүүд болон уушгинд үүссэн хөндийг эрт илрүүлэн оношлох ба гялтангийн хөндий рүү цоорох, уушгийг их хэмжээ­гээр гэмтээхийг эрт танин мэдэх боломжийг өгөхийн зэрэгцээ уушгины угийн тунгалгийн булчирхайн томорсон эсэхийг тодруулах, гялтангийн наалдалтаас үүссэн цонх юм уу, эсвэл уушгины эд эсэд үүссэн хөндий алин болохыг ялган оношлох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Иймээс энэ шинжилгээг рентген шинжилгээний оношилгооны чанарыг дээшлүүлэхэд уушгины үрэвслийн үе практикт өргөн ашиглах нь чухал байна.

Ном зүй

1, В. Ф. Бакланова, 3.Н. Вихирева Пневмония. В кн: Диагностика и лечение неотложных состояний у детей, М. 1977-
2. С.Ю.Каганов Интенсивная терапия при острой пневмрдаи у детей. Вопр. охр. мат. и дететва. 1979, 3. 23—26.
3. С. В. Рачинский Антибактериальная терапия острых пневмо-нии. Вопр. охр. мат. и детства, 1979. 3 19—22.
4. В. К. Таточенко Эпидемиология острых пневмонии у детей и роль преморбидных факторов в их возникновении. Вопр. охр. мат и детства, 1979. 3, 3—6.
5. Н. Гэндэнжамц О пневмониях у детей раннего возраста в МНР. Автореф. дисс. канд. Краснодар. 1968.
6. Ж.Алтанцэцэг, Г.Минжид О возбудителях пневмонии у детей раннего возраста. Материалы III съезда монгольских врачей. Улан—Батор. 1976, 13.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 641
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК