Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
Алтай хотын ойролцоох усны эх булгийн химиин найрлагыг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Д.ГОМБОСҮРЭН

Говь—Алтай аймгийн Ариун цэвэр халдвар   судлалын станц

 
Абстракт

ПРЕДВАРИТЕЛЬНЫЕ ИТОГИ ИССЛЕДОВАНИИ-ИМИЧЕСКОГО СОСТАВА ВОДНЫХ ИСТОЧНИКОВ

ГОРОДА АЛТАЯ

 

Д. Гомбосурен

Проведено исследование химического состава водных источников, находящихся вблкзи аймачного центра.

Установлено, что эти водные источники содержат: магнии 60,4— 38,9; кальций  15,3 — 36,2; хлор 29,7 — 23,2; сульфат  37,6 -47,3 мг (экв); л

Предварительные итоги исследований, указывают что, главные химические показатели воды колодцев Харзата соответствуют государственному стандарту питьевых вод.

Говь-Алтай аймгийн төв Алтай хот нь умард өргөргийн 46° 22, дорнод уртрагийн 96°053 солбилцолд оршдог.

Улаанбаатараас 1005 км-ийн зайд, далайн түвшнээс 2600 м өргөгдсөн, Хан тайшир нурууны ард, Сэрхийн уулын баруун хойно байрладаг.

Алтай хотын ойролцоох зарим уст цэгийн химийн найрлага нь ерөнхийдөө хатуулаг ихтэй учраас хүн амын ундааны усны шаардлагыг хангахгүй байснаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 472 дугаар тогтоолын дагуу 1964 онд Говь-Алтай аймгийн төвийг ундааны цэвэр усаар хангах зорилгоэр геологи-шинжилгээний удирдах газраас хайгуул явуулж, 10 уст цэгийн химийн найрлагыг шинжлээд хэдэн худгийн усыг ундаа, ахуйн хэрэгцээд ашиглаж болно гэж тодорхойлжээ. [1]

Алтай хотын хүн амын унд ахуйн хэрэгцээний усыг хотоос зүүн урагш 4 км-ийн зайд орших Харзатын булгийн орчмын газар дорхи усаар хангах бололцоотой гэж тогтоожээ. Алтай хотын усан хангамжийн химийн найрлагыг судлаад 10 жилийн дунд сургуулийн хоёр худгийн усыг ахуй-ундаанд ашиглаж болно гзж зөвлөжээ. Нисэх онгоцны буудал, Тоосгон заводын орчимд гидрогеологийн судалгаа явуулж Тоосгон заводын болон Харзатын орчмын газар доорхи усыг унд ахуйн хэрэгцээнд ашиглаж болно гэжээ. Харзатын худгийн ус ундны усны стандартын шаардлагыг хангана гэжээ. Дээрх ундны усыг унд-ахуйн хэрэтцээнд ашиглахыг зөвшөөрчээ. Дээрх судалгаа шинжилгээнд [2] түшиглэж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 415 дугаар тогтоолоор Харзатын орчимд хоёр худгийг шинээр гаргажээ. БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах, Усны аж ахуй, Геологи-уул уурхайн үйлдвэрийн Яамны мэргэжилтнүүд, харзатын шинэ хоёр худгийн усанд хими бактериологийн бүрэн шинжилгээг хийж, унд ахуйн хэрэгцээнд тохирч байгааг тодорхойлов.

Дээрх судалгаа шинжилгээтэй  бидний  судалгаа  тохирч байна. Эдгээр материал дээр тулгуурлан 1964— 1981 он хүртэл Алтай хотын ойролцоох 10 худгийн усыг дулааны улиралд сар бүр шинжлэхэд Харзатын худгийн усны химийн найрлага  тогтвортой байна.

Харин Алтай хотын хойт ба баруун хойт, төв хэсгүүдэд гаргасан худгийн ус нь ерөнхий хатуулаг ихтэй, ундааны усны стандартын шаардлагыг хангахгүй байна.

10 жилийн дунд сургууль, Тоосгон заводоос урагш, Харзатын районд гаргасан худгийн усны химийн найрлага нь ундааны усны нормтой ойролцоо байгааг сонирхон судлав. Харзатын районд ундааны сайн чанарын усны нөөцтэй нь олон удаагийн шинжилгээний үзүүлэлтээр тодорхой байна.

Бид шинжилгээний сонгомол аргуудыг хэрэглэн 17 компонентыг тодорхойлов. Катион, анионы нийлбэр, усны орчин (РИ) ерөнхий хатуулгийг тодорхойлж, шинжилгээний дүнг ЗХУ, манай улсын хүн амын ундааны усны стандарттай жишиж, 1  литр  усан дахь кальц, магни  аммони, натри, кали зэрэг катионууд, хлорид, сульфат, нитрат, нитрит  зэрэг анионыг мг (экв)-аар гаргав.

Энэхүү шинжилгээний үзүүлэлт дундаж нь юм. Харзат, 10 жилийн 1 дүгээр сургууль, Естийн тал, Тоосгон заводын өрөмдмөл худгуудын усны ерөнхий хатуулаг  нь 7,6— 8,4 мг (экв) л байна.

1964 — 1981 онд шинжилсэн зарим гол үзүүлэлтүүд хэвэндээ байна. Харзатын худгийн усны ерөнхий хатуулаг нь дунджаар 1964 онд 4,4 мг (экв) л байсан бол 1981 онд 4,5 мг (экв) л байна, Харин нь кальци, магнийн харьцаа нь ялимгүй зөрүүтэйг анхаарч үззх ёстой. Харзатын районы газрын дорхи ус нь тогтвортой байх хэд хэдэн үндэстэй гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

Харзатын орчмын ус агуулагч чулуулаг нь Алтай хотын төв, баруун ба баруун хойт талын чулуулгаас өөр, шаварлаг хурдсаар хучигдсаны дээр уулын бэлийг чиглэсэн хагарлын хөлд нь тархсан ус байна. Алтай хотын төвийн ойролцоох уснаас тусгаарлагджээ.

ДҮГНЭЛТ: 1. 1964— 1981 онд Алтай хотын ойролцоох уст цэгийн химийн найрлагыг судалсан дунгээс үзэхэд Харзат, 10 жилийн 1 дүгээр сургууль, Тоосгон заводын худгийн ус нь ахуй ундаанд тохирч байна. Алтай хотын хүн амын унд-ахуйн хэрэгцээний усыг Харзатын районы газрын дорхи усаар хангаж байх нь зүйтэй. БНМАУ-ын хүн амын ундааны усны стандартад (уст—900—79) заасан зөвшөөрегдөх хэмжээнээс Харзатын худгийн усны хатуулаг 1,5, сульфат 7,3, кальц 3,2 магни 2,7 дахин бага байна. Энэхүү судалгаа Шинжилгээг цаашид үргэлжлүүлэн судалж, ундааны цэвэр усаар бүрэн төгс хангах нь практикийн   чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ном зүй

1. Махиненко. Предварительные результаты исследования проб водных источников Гоби-Алтая. 1964—1—4
2. Алтай хотын хөдөлмөрчдийн ундны усны тухай танилцуулга. 1980. 1—5.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 590
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК