Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
АРХАГ-ГЕПАТИТ, ЦИРРОЗЫН ҮЕД ЭЛЭГНИИ ҮИЛ АШИЛЛАГААГ ИОД—131 БРОМСУЛЬФАНААР ШИНЖИЛСЭН НЬ
( Судалгааны өгүүлэл )

П.ОНХУУДАЙ, Ш.ЖИГЖИДСҮРЭН, Л. ДАГВАДОРЖ

АНАГААХ УХААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ

 
Абстракт

ПРИМЕНЕНИЕ БРОМСУЛЬФАЛЕЙНА-КОД-131 ДЛЯ ОЦЕНКИ ФУНКЦИИ ПЕЧЕНИ У БОЛЬНЫХ С ХРОНИЧЕСКИМИ ГЕПАТИТАМИ И ЦИРРОЗАМИ

П.Онхудай, Ш.Жигжидсурён. Л.Дагвадорж

 

Цель настоящего исследования-проследить состояние поглоти-тельно-выделительной функции цечени и определить возможность применения бромсульфалейна-Иод-131 для оценки данной функции печени.

Исследования проведены у 16 больных с хроническими гепатитами и у 14 больных с циррозами, Исследования осуществляли на двухка-нальной радоиметрической установке фирмы „Гамма" (ВНР) в клиностатическом положении обследуемых, утром натощак. Детекторы ус-танавливали над левой ушной раковиной и тонкой кишкой.

Использовали ВСФ-иод-131 фирмы „Изокоммерц" (ГДР). Фарма-цевтический препарат вводили внутривенно по 10 микрокюри. Продолжительность исследования 45 мин. Показатели скорости счета, зарегистрированные над ушный раковиной и тонкой кишкой, переносили в полулографический машстаб. Определяли полупериод (Л72), ретенцию (р) и время яоявления изотопа в тонкой кишки (ВП)

При исследованиях определяется зависимость между тяжестью патологического процесса в печени, с одной стороны, скоростью поглощения гепатоцитами из крови гепатотропных веществ и скоростью выделения их из печени с другой.

Нанболее выражены изменения поглотительно-выделительной функцитипечени у больных циррозом. Существенны  нарушения поглоти-ельно-экскреторной функции у больных с хроническим гепатитом.

Арав гаруй жилийн өмнө элэг цөсний системийн өвчний оношилгоонд иод—131 бенгал сарнайг хэрэглэж ирсэн ба сүүлийн жилүүдэд иод—131-ийг бромсульфантайгаар элэгний үйл ажиллагааг шинжлэх явдал ихэд сонирхол татаж энэ талаар зарим нэг өгүүлэл нийтлэгдэх боллоо. [1—6]

Иод—131-бромсульфан нь элэг-цөсний замын өвчний оношилгоонд хэрэглэхэд өндөр мэдрэмтгий изотопын нэг юм Сүүлийн жилүүдэд элэгний архаг өвчин жилээс жилд ихсэх хандлагатай болсон нь манай орны болон гадаадын судлаачдын ажиглалтаас тодорхой байгаа бөгөөд элэгний янз бүрийн өвчнийг эрт оновчтой ялган оношлох асуудал бэрхшээлтэй хэвээр байна. Клиник болон лабораторын шинжилгээ хөгжсөн боловч элэгний өвчний янз бүрийн хэлбэрийг төдийлөн төгс, цаг тухайд нь оношилж чадахгүй байгаа юм.

Цөмийн анагаах, ухаан хөгжсөн 1960-аад оноос цөмийн изотопын элэгний оношилгоо практикт нэвтрэн, клиник лаборатори, рентген бусад шинжилгээтэй хавсран, элэгний бүтэц, үйл ажиллагааны тухай  бүрд мэдээлэл өгч, уг өвчнийг эрж оношлоход тодорхой дэвшил гарлаа.

  Одоо мэдэгдэж байгаагаар элэгний үйл ажиллагааны ,200 гаад-сорилоос ихэнх хэсэг нь тэр болгон практикт онц чухал хэрэглэгддэггүй  бөгөөд харин бромсульфаны сорилыг элэгний үйл ажиллагааны өвөрмөц нагэн мэдрэмтгий шинжилгээ гэж үнэлж сүүлийн үед дэлгэрэнгүй хэрэглэх боллоо. Бромсульфаны сорилын оношийн магад үнзн 80—85 хувь гэж үздэг. Изотопын шинжилгээ болох гепатографийн аргаар элэгний эсийн үйл ажиллагааг тухайлбал, элэгний шимэх ба ялгаруулах үүргийг шалгах бөгөөд БНУАУ-ын „Гамма" үйлдвэрийн 2 сувагт электрон тоолууртай аппаратаар хийнэ. БНАГУ-ын „Изокамерц" нэгдлийн үйлдвэрлэсэн Изотоп иод-131-ыг бромсульфан-(өнгөт бодис) -той 0,5—1,0 мл эзэлхүүнтэйгээр 10 микрокюри буюу 370 беккерелийг өвчтөний судсанд тарин, нэгэн зэрэг аппаратан дээр элэгний шимэх ба ялгаруулах үйл ажиллагааны „Муруй"-г зурна. Аппаратын 1 электрон тоолуурын толгоиг өвчтөний толгойн хэсэгт чамархай орчим тааруулан тавина. Аппаратын II злектрон тоолуурын толгойг 12 нугалуур гэдсэн тушаа, хэвлии дээр байрлуулна. Элэгний үйл ажиллагааны „муруй" болон гепатограммыг логаритмийн цаасан дээр буулган авснаар  үнэлэлт өгнө.

Элэгний  шимэх ялгах үйл ажиллагааг шалгах иод-131-бромсульфаны сорилыг дорхи маягаар үнэлнэ.

  1. Ретенци (%)-Изотоп элгэнд шимэгдсэний дараа элэгнээс бүрэн ялгарах байдал
  2. Т 1/2 (мин)-Элэгнээс изотоп ялгарах хагас хугацаа
  3. Гэдсэнд изотоп илрэх хугацаа (мин)

Бид шинжилгээндээ 36—56 насны эрэгтэй 21, эмэгтэй 9 нийт 30 өвчтөнийг хамруулав. Үүнд: Элэгний гепатиттэй 16, элэгний циррозтой 14 өвчтөнд элэгний үйл ажиллагааг шалгах изотопын шинжилгээ хийлээ. Дээрх оношууд клиник лаборатори, патагистологийн шинжилгээгээр батлагдсан байв.

Улсын клиникийн төв эмнэлгийн гастроэнтерологийн тасагт хэвтэж эмчлүүлж байсан өвчтөнүүдийг сонгон авсан ба уг судалгааг өвчтөн бүрийн өвчний түүхийн материал дээр түшиглэв.

Хүснэгт 1-д шаардлагатай гэж үзсэн клиник биохимийн 19 голлох үзүүлэлтийг харуулсан бөгөөд тэдгээрийн элэгний циррозтой өвчтөнд архаг гепатиттэйг бодвол илүү ихээр хазайлттай байгаа нь тодорхой юм. Архаг гепатитийн үед элэг орчим өвдөлт, арьс загатналт, элэг томролт, гипербилирубинэми, гипергаммаглобулинэми, АЛАТ өндөршсөн, харин элэгний циррозын үед бүх үзүүлэлт тодорхой эмгэг хазайлттай боловч түүний дотроос сульдалт, туралт, алга улайлт, дэлүү томролт, улаан хоолойн судас бүдүүрсзн,гипсальбуминзми зэрэг нь илүү олон өвчтөнд илэрсэн нь харагдах болно. Энэ бүхнээс үзэхэд элэгний үйл ажиллагаа тодорхой хямралд орсон болохыг гэрчилж байна.

Хүснэгт 2-д элэгний шимэгч, ялгах ажиллагааг иод—131—бром-сулфанаар шалгасан байдлаас ажиглалт хийхэд архаг гепатиттэй өвчтөний 62,5%-д ретенци 6 — 12%, 50%-д Т 1/2 13 —26 мин байгаа нь элэг томролт, арьс загатналт, гипербилирубинэми, гипергаммагло-булинэми ДЛАТ өндөршсөн зэрэг клиник биохимийн шинжийг давхар баталж өгч байна. (Зураг 2). Энэ байдал зураг 2-д бүр ч тодорхой байна. Зураг 3-т элэгний архаг гепатитийн үед элэгний шимэгч ялгах Ажиллагааны үзүүлэлтүүд ихэд тогтворгүй байх бөгөөд энэ нь үзүүлэлт бүрийд өвчтөний эзлэх хувь голдуу элэгний циррозоос доогуур байгааг харуулж байна. Мөн хүснэгт 1-д клиник биохимийн шинжилгээний үзүүлэлтийн байдал ч элэгний үйл ажиллагааны алдагдал гепатитын үед арай хөнгөн байгааг харуулж байна. Архаг гепатитын үед ретснци бага, харин Т 1/2 ба гэдсэнд илрэх хутацаа 2-ын үзүүлэлтад ихээхэн өөрчлөлт оржээ. (Зураг 2)

 

Энэ бүхэн архаг гепатитийн үед элэгний холбогч эд дэх илэрхий үрэвслийн нэвчилт, холестатик шинж төлөв „бага" элэгний үйл ажиллагааны хямралын байдлыг илүү үзүүлж байгаа бөгөөд элэгний гаднах шинж бага илэрч буйг баталж байна.

Элэгний циррозтой өвчтөний элэгний үйл ажиллагаанд илт тогтонги өөрчлөлт гарсан учир клиник-бйохими ба иод—131-бромсульфан сорилын үзүүлэлтээс өвчтөний 57,1%-д ретенци 13—27%, 71,4%-д Т1/2' 27 мил-ээс дээш, 57,1 %-д гэдсэнд илрэх хугацаа 26—45 мин байгаа нь элэгнии үйл ажиллагааны алдагдлын зэргийг зааж байна. Өвчтөний ихэнх нь тодорхой үзүүлэлтүүд дээр 50%-иас дээш байгаа нь архаг гепатитээс ялгаран харагдана. (Зураг 3) Дээрх үзүүлэлтүүд элэгний циррозын үед элэг дэлүуний ретикуло-эндотелийн эд эсүүдийн идэвхжил өндөр зэрэгт хүрснээс элэгний гаднах шинж илүү тод байгааг тайлбарлана.

Элэгний архаг нэвчимтгий өвчний үед бромсульфан-иод-131 -ийн сорйлын үзүүлэлт хэрхэн өөрчлөгддөгийг нилээд судлаачид шинжлэн үзсэн материалууд. байдат. Зураг 4 эрдэмтэд иод—131 бромсульфаны сорилын үзүүлэлт эрүул хүмүүст ретенци 5—6% Т 1/2 6 мин-аас бага, гэдсэнд илрэх хугацаа 25 мин-ээс бага [1] гэсэн баихад зарим нь. 10%, 4,2 мин-аас бага, 20"мин-аас бага [2] нөгөө хэсэг нь Т 1/2 3 мин X. Петцелд гэдсэнд илрэх хугацаа 20—25 мин, архаг гепатитын үед Т 1 /2 6,7—9,5 мин ]3,7] гэх мэтээр  өөр өөр дүгнэлт хийсэн байна.

Элэгний архаг гепатитын үед иод-131-бромсульфаны сорилын үзүүлэлтүүд болох ретенци 6—12%, Т 1/2 13—26 мин, гэдсэнд илрэх хугацаа 25—45 мин байгаа нь бидний авсан ихэнх тохиолдолд ажиглагдав. Энэ нь элэгнээс изотоп иод-131 -бромсульфан нь бүрэн ялгарч дуусахад онц их өөрчлөлт өгдөггүй ба харин элгээр шимэгдэх, ялгарах, 12 нугалуур гэдсэнд очих хугацаанд дунд зэргийн өөрчлөлт, өөрөөр хэлбэл хугацааны хождол илэрдэг байна.

Элэгний циррозын үед дээрх үзүүлэлтүүд бидний ажигласнаар ихэнх тохиолдолд ретенци 13—28% Т 1 /2 27 мин-ээс дээш гэдсэнд илрэх хугацаа 25—45 мин байсан бөгөөд ретенци Т 1/2 хоёр нь голлох үзүүлэлт гэж үзнэ. Элэгнээс изотоп бурэн ялгарах нь маш их багассан, элгээр шимэгдэн ялгарах хугацаа дээд зэргээр удааширсныг харуулж. байгаа юм.

Дээрх 2 үзүүлэлтийн үр дүнг харьцуулан харвал хагас тохиолдолд үндсэндээ тохирч, хагас тохиолдолд зөрөөтэй нь илхэн байна. Дээр дурдсан эрдэмтэд [1—2] бидний материалын адил архаг гепатит циррозыг хэлбэрээр нь дотор ангилж үзээгүй аж. Гепатит циррозын хувьд илт тодорхой хэлбэрүүд (архаг идэвхт гепатит элэгний давшингуй цирроз) давамгайлсан учир ретенцийн үзүүлэлт өндөр гарсан байж болох юм. Бидний материалд дээрх өвчтөний тоо цөөн ихэнх өвчтөн өвчнии явц хэлбэрийн хувьд аажим явцтай, тийм шинж төлөвт хэлбэрүүд байгаагүй учир ретенцийн үзүүлэлт өндөр биш байна.

ДҮГНЭЛТ. 1. Архаг гепатитийн үед элэгний шимэх ялгах үйл ажиллагааг иод- 131-бромсульфаны сорилоор шалгахад түүний ретенцийн үзүүлэлт илүү мэдрэмтгий байна.

2. Элэгний циррозын үед шимэх ялгах ажиллагааг шалгахад иод-131-бромсульфаны сорилын Т 1/2, гэдсэнд илрэх хугацааны үзуүлэлтэнд:илэрхий өөрчлөлт гарч байна.



  1. Элэгний шимэх ялгах ажиллагааг бромсульфаны сорилоор үзэхэд Т 1/2 ба гэдсэнд илрэх хугацааны үзүүлэлтүүд хоорондоо бие биеэ даган өөрчлөгдөж байгаа нь ажиглагдав.
  2. Иод-131-бромсульфаны сорил элэгний шимэх ялгах ажиллагааг шалгахад мэдрэмтгий сайн шинжилгээний арга бөгөөд элэгний архаг хепатит, элэгний циррозыг ялган оношлоход үр дүнтэй юм.
Ном зүй

1. Шнайдер Г. „Элэгний архаг өвчнийг иод-131-бромсульфанаар шинжилсэн дүн\" (герман хэл дээр)
2. Мастбек А, Пэшл Л. „Бромсульфанаар элэгний архаг өвчнийг шинжилсэн нь\" (герман хэл дээр) Австрийн эмч нарын сэтгүүл 9 (1978) 565.
3. Хохлова Л. Т. Милягин В. А. Оценка поглотительно-выделетельной функции цечени с бромсульфаном и бенгальским розовым меченным ‘’Иод’’ Мед. рад. 4 (1980), 13—16.
4. Петцолд X. „Элэгний өвчнйй багаж оношилгоо\" (Герман хэл дээр) Лейцциг 1978.
5. Херцман X. „Радиофармака\" гепатологийн оношилгоонд (Герман хэл дээр) Радиобиол, Радиотер. (БНАГУ) 11 (1970) 519.
6. Декарт X. „Нуклярмедицин\" (Герман хэл дээр) Йена 1979.
7. Зубовский Г.А,, Хохлова Л.Т.Милягин В. А. Сравнительный анализ йод-131-БСФ и БР Мед. рад. 4 1980. 47—51.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 748
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК