Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 4(158)
Монгол улсад 2008-2009 онд орчилд байсан амьсгалын замын өвчин үүсгэгч вирүсүүдийн хөдлөлзүйг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

С.Цацрал1, Ч.Майцэцэг1, Б.Дармаа1, П.Нямдаваа1 2

1Халдварт өвчин судлалын үндэсний төв
2Монголын анагаах ухааны академи

 
Абстракт

The causative agents of the most influenza-like illnesses (ILI) are still obscure. In average the influenza virus isolation has yielded only in 9.8% positive results in Mongolia in 2003-2007 [B.Darma et al.,2009]. Thereforewe have performed this study to find out the prevalence of the known respiratory viruses in samples of ILI patients.

Materials and Methods: 341 nasopharyngeal archival swabs collected in 2008-2009 and kept at -70° C have been selected for this study.

Nucleic acid isolation: has been done with ExiPrep™ Viral DNA/RNA kit, Bioneer, Korea according to the manufacturer’s instruction.

Detection of the respiratory viruses: has been performed by Fast Real Time PCR System 7500, Applied Biosystems, USA using Respiratory Pathogens Kit, Fast- Track Diagnostics, Luxemburg according to the manufacturer’s instruction.

Results and Discussion: For the 1st round were selected 101 samples collected in the 49th -51st weeks of 2008 where no influenza viruses were isolated despite ILI registered over upper tolerant limits. In 71(70.3%) samples have been detected 10 types of viruses with the prevailing detection of hMPV (human metapneumonia virus) in 30(29.7%) samples indicating the outbreak has been caused mainly by this agent.

For the 2nd round were selected randomly 20 samples for each month from November 2008 to October 2009 (total 240). It has been detected respiratory viruses in 103(43%) samples with highest numbers of positive results for: rhinoviruses 38(15.8%), parainfluenza- viruses 19(7.9%), bocaviruses 15(6.3%) and coronaviruses 13(5.4%). The most of the viruses were detected in the cold months while rhinoviruses were detected year-round.

Mongolian Journal of Infectious Diseases Research, 2011, No1 (38):8-11; 1table, 3 figures, 15 references

Одоогийн ертөнцөд хамгийн элбэг тохиолдож байгаа өвчний нэг бол амьсгалын замын цочмог халдварт өвчин (АЗЦХӨ) болоод байгаа. АЗЦХӨ буюу томуу, томуу-төст өвчин (ТТӨ) эмнэлзүйн ойролцоо илрэлтэй боловч 100 гаруй вирүс, бусад нянгаар сэдээгддэг нэн төвөгтэй эмгэг бөгөөд зарим судлаачдын бичиж байгаагаар хүн бүр жилд дунджаар 6 удаа энэ хамшинжээр өвчилдөг байна [1]. Монгол улсад 2003-2007 онд бүртгэгдсэн ТТӨ-ий үед цуглуулсан 7073 эмнэлзүйн сорьцноос 691(9,8%) тохиолдолд л томуугийн вирүс ялгасан байна [2]. Тиймээс ТТӨ гэж оношлогдож буй нийт эмнэлзүйн сорьцноос бараг 90%-д нь шалтгаан судлалын онош тавьж чадахгүй байгаа учир амьсгалын замын өвчин үүсгэгч бусад вирүсүүдийн тархалтыг тодорхойлох шаардлагатай болсныг үндэслэн энэхүү судалгааг хийлээ.

Материал, арга зүй:

Эмнэлзүйн сорьц: 2008-2009 онд томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс (ТХТН) цуглуулсан 341 хамар, залгиурын арчдасыг эмнэлзүйн сорьц болгон авч судалгааг хийх хүртэл шинжлэгдэхүүнийг -70°С-д хадгалав.

Судалгааны I бүлэг: 2008 оны 49-51-р долоо хоног буюу томуугийн вирүс илрээгүй боловч амьсгалын замын өвчлөл толерант босго давсан үеийн 101 сорьц.

Судалгааны II бүлэг: 2008 оны 11-р сараас 2009 оны 10-р сарыг дуусталх хугацаанд сар бүр 20 сорьц байхаар санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан нийт 240 сорьц.

Нуклейн хүчил ялгах: Эмнэлзүйн сорьцноос нуклейн хүчил ялгахдаа БНСУ-ын Bioneer компаны “ExiPerp™ Viral DNA/RNA kit” цомог урвалжийг үйлдвэрлэгчийн зааврийн дагуу ашиглав.

Амьсгалын замын вирүс илрүүлэх:

Люксембургийн FastТrack Diagnostics компаны амьсгалын замын өвчин үүсгэгч 18 вирүс (томуу A ба B, A(H1N1)pdm, иж томуу 1, 2, 3, 4, риновирүс, коронавирүс (NL63, OC43, 229E, HKU1) RSVA/B, хүний метапневмовирүс, аденовирүс, бокавирүс, энтеровирүс, пар-ECHO-вирүс болон Mycoplasma pneumonia) илрүүлэх мультиплекс ПГУ-ын цомгийг үйлдвэрлэгчийн зааврийн дагуу ашиглан Applied Biosystems-ийн Fast Real Time PCR System 7500 машинаар хийв.

Судалгааны үр дүн:

I бүлэг: Нийт 101 сорьцны [хүйсийн харьцаа эр:эм=51:50; дундаж нас 2.3 нас; насны хязгаар 0.1-5 нас] 71(70,3%)-д нь амьсгалын замын өвчин үүсгэгч 10 төрлийн вирүс эерэг тодорхойлогдсон байна. Эдгээрээс дийлэнх хувийг буюу 30(29.7%) нь хүний метапневмовирүс [хүйсийн харьцаа эр:эм=21:9; дундаж нас 2.8 нас; насны хязгаар 0.3-5 нас], 13(12.9%) нь риновирүс [хүйсийн харьцаа эр:эм=5:8; дундаж нас 1.8 нас; насны хязгаар 0.3-5 нас], 11(10.9%) нь иж томуугийн вирүс [хүйсийн харьцаа эр:эм=3:8; дундаж нас 1.1 нас; насны хязгаар 0.3-3 нас] тус тус тодорхойлогдож байна [Зураг1].

Зураг1. 2008 оны 49-51-р долоо хоногт цуглуулсан сорьцноос илрүүлсэн амьсгалын замын өвчин үүсгэгч вирүс

II бүлэг: Нийт 240 сорьцны [хүйсийн харьцаа эр:эм=124:116; дундаж нас 8.6 нас; насны хязгаар 0.1-85 нас] 103(43%)-д нь амьсгалын замын өвчин үүсгэгч вирүс эерэг тодорхойлогдсоноос 38(15.8%) нь риновирүс [хүйсийн харьцаа эр:эм=19:19; дундаж нас 4.5 нас; насны хязгаар 0.1-19 нас], 19(7.9%) нь иж томуугийн вирүс [хүйсийн харьцаа эр:эм=15:4; дундаж нас 8.5 нас; насны хязгаар 0.1-79 нас], 15(6.3%) бокавирүс [хүйсийн харьцаа эр:эм=10:15; дундаж нас 6.8 нас; насны хязгаар 0.1-74 нас], 13(5.4%) коронавирүс [хүйсийн харьцаа эр:эм=6:7; дундаж нас 14.8 нас; насны хязгаар 1-74 нас] тус тус дийлэнх хувийг эзэлж байсан байна [Зураг2].

Зураг 2. 2008.11-2009.10 сарын хугацаанд цуглуулсан сорьцноос илрүүлсэн амьсгалын замын өвчин үүсгэгч вирүс

Мөн 146(42,8%) өвчтөн ганц вирүсээр халдварлагдсан байсан бол 28(8,2%) өвчтөн хоёр вирүсээр зэрэг халдварлагдсан байна. Үүнээс 11(39.3%) өвчтөнд риновирүс ихэвчлэн иж томуугийн вирүс, бокавирүс болон метапнемовирүстэй, үлдсэн 17(60,7%) өвчтөнд ихэвчлэн томуугийн вирүс, коронавирүс, RSV болон аденовирүс бусад вирүстэй хамсарсан халдвар үүсгэж байна.

Амьсгалын замын вирүсүүдийн дийлэнх хувь нь хүйтний улиралд гэхдээ коронавирүс 229Е хавар, зуны улиралд, иж томуугийн вирүсийн 1, 2-р хэвшинж, аденовирүс ихэвчлэн хавар, зуны улиралд болон шилжилтийн саруудад, RSV хавар эрт, коронавирүс HKU1 болон Mycoplasma pneumonia намрын улиралд, бокавирүс намар, өвлийн улиралд харин риновирүс бүтэн жилийн турш илэрч байлаа [Хүснэгт1].

Хүснэгт1Амьсгалын замын өвчин үүсгэгч вирүсүүдийн хөдлөлзүй

Хоёр бүлгийг нэгтгэн үзвэл, нийт 341 шинжлэгдэхүүний 174(51%) нь амьсгалын замын вирүс эерэг тохиолдсоныг Монгол улсад бүртгэгдсэн амьсгалын замын өвчлөлтэй долоо хоногоор харьцуулж үзвэл риновирүс жилийн турш эргэлтэнд байгаагаас гадна улиралын томуугийн эпидемитэй зэрэгцэн орчих хандлагатай байлаа. Мөн хүйтний улиралд метапнемовирүс, риновирүс болон иж томуугийн вирүс нь өвчлөлийг ихэсгэдэг зураглал ажиглагдаж байна [Зураг3].

Зураг 3. Монгол улсад 2008-2009 онд бүртгэгдсэн өвчлөлтэй харьцуулсан байдал долоо хоногоор

Хэлцэмж:

Бидний судалгааны үр дүнгээр I бүлэг буюу 2008 оны 49-51 дүгээр долоо хоногт метапнемовирүс, риновирүс, иж томуугийн вирүс давамгайлсан дэгдэлт гарсан нь тогтоогдсон бол, II бүлэг буюу томуугийн 2008/2009 оны улирлын туршид риновирүс, иж томуугийн вирүс, бокавирүс давамгайлан тохиолдсон байна.

Бидэнтэй төстэй судалгаа хийсэн Италийн судлаачдын бронхолит өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 12 сараас доош насны 182 хүүхдийн хамрын угаадас сорьцонд амьсгалын замын өвчлөл үүсгэгч 14 вирүс илрүүлсэн судалгааны үр дүнгээр 57,2% нь эерэг үр дүнтэй гарснаас 41,2% нь RSV, 12,2% нь бокавирүс, 8,8% нь риновирүс байсан байна [3]. Мөн Иранд 2006 оны XII сараас 2007 оны I сарыг дуустлах хугацаанд Шираз хотын нисэх буудлаар үйлчлүүлэж буй амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн 19-82 насны 255 хүмүүсийн дунд хийсэн судалгааны үр дүнгээр 32,5% нь эерэг байснаас 9,8% нь томуугийн вирүс, 7,4% нь иж томуугийн вирүс, 5,9% нь риновирүс, 5,4% нь аденовирүс, 2% нь энтеровирүс, 1,6% нь RSV ба 0,4% нь вирүсийн хавсарсан халдвар байжээ [4]. Америкт ФХУ-ын аргаар 8 амьсгалын замын вирүсийн цусан дахь эсрэгбиеийг тодорхойлсон судалгааны үр дүнгээр дээрх 8 вирүс бүгд илэрснээс 12,8% нь метапнемовирүс, 10,5% нь коронавирүс 229Е, 2,4% нь иж томуугийн-2 вирүс байсан байна [5]. Францын эрдэмтдийн мөн төрлийн 95 сорьцонд хийсэн судалгаагаар 31% нь A(H1N1) v, 37% нь амьсгалын замын вирүс байснаас 63% нь риновирүс, 20% нь иж томуу, 6% нь A(H3N2), 4% нь коронавирүс, 4% нь бокавирүс байжээ [6]. Манайд амьсгалын замын өвчин үүсгэгч дээрх вирүсүүд ихэнх нь хүйтний улиралд өвчин үүсгэж байсан бол коронавирүс 229Е, иж томуугийн вирүсийн 1, 2-р хэвшинж, аденовирүс хавар болон зуны улиралд, коронавирүс HKU1 болон Mycoplasma pneumonia намрын улиралд харин риновирүс  бүтэн жилийн турш өвчлөл үүсгэж байсан юм.

Хонг Конгд амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдээс 12 сарын хугацаанд цуглуулсан 475 сорьцонд мультиплекс ПГУ-ын аргаар 20 амьсгалын замын өвчин үүсгэгч вирүс илрүүлсэн судалгааны үр дүнгээр 47% нь эерэг үр дүнтэй байснаас томуу, иж томуугийн вирүс болон RSV 51%-ийг нь эзэлж байжээ. Мөн Томуугийн А вирүс 3 ба 6 сард, томуугийн В вирүс 1, 2 болон 4 саруудад, RSV 2-9 сарын хооронд, аденовирүс холимог саруудад хамгийн их дэгдэлттэй байсан бол риновирүс болон коронавирүс ОС43 өвөл болон хавар эрт гарч байсан байна гэжээ [7].

Харин коронавирүсээр (КоВ) 4181 сорьцонд хийсэн Хонг Конгийн судлаачдын үр дүнгээр уг вирүс 2,1% нь эерэг байснаас 0,3% нь КоВ-HKU1, 0,4% нь КоВ-NL63, 1,3% нь КоВ-ОС43, 0,1% нь КоВ-229Е байжээ. Түүнчлэн КоВ-HKU1 болон КоВ-ОС43 хавар зун эрт эргэлтэнд байдаг байсан боловч энэ удаад өвөл хамгийн их дэгдэлттэй байжээ. Мөн Хятадын Нанжинд 2006.11-2008.10 сарын хугацаанд 625 хүүхдийн сорьцонд хийсэн КоВ-HKU1 судалгаагаар 2,95% нь эерэг байснаас 47,37% бусад вирүстэй хавсарсан халдвартай байсан бөгөөд дийлэнх хувь нь өвөл хаврын улиралд гарч байсан бол Францын эрдэмтэдийн 300 сорьцонд хийсэн КоВ-NL63 судалгаагаар 9,3% нь эерэг байж дийлэнх хувь нь 2 сард гарч байсан байна [8, 9, 10].

Бокавирүсээр Америкт 20 сарын турш цуглуулсан 1474 сорьцонд хийсэн судалгаагаар 5,6% нь бокавирүс эерэг, 63% нь 1-ээс доош насны хүүхэд байж 3-5 сард хамгийн их эргэлтэнд байсан ба Испаны судлаачдын дүнгээр бокавирүсийн 74% нь бусад вирүстэй хавсарсан халдвар үүсгэж байсан байна. Мөн Шанхайд 2006.11-2007.01 сарын хугацаанд 349 хүүхдэд хийсэн судалгаагаар 4,6% нь бокавирүс эерэг, 19% нь хавсарсан халдвар байсан ба дундаж нас нь 13,7 сар байжээ [11, 12, 13].

Түүнчлэн Хятадад энтеровирүсээр хийсэн судалгаагаар 36,1% нь 5-р сард гарч давамгайлж байсан [14] бол бидний судалгаагаар 43% нь 11-р сард гарсан юм.

Польш улсад 2000-2005 онд 1 сараас 88 насны 3270 хүнд хийсэн судалгаагаар 34,4% нь амьсгалын замын өвчин үүсгэгч бактер эерэг байсан ба ихэвчлэн хамар, намрын улиралд тохиолдож байжээ. Эдгээрээс 28,8% нь H.influenzae, 22,1% нь S.pneumoniae, 22,1% нь S.aureus, 14,1% нь M.catarrhalis, 13,1% нь S.pyogenes байсан байна [15].

Дүгнэлт:

1. Мультиплекс ПГУ-ын арга хэрэглэснээр ТТӨ- тэй хүний амьсгалын замын сорьцны 40-70%-д нь үүсгэгчийг илрүүлэх боломжтой болж буй тул энэ аргыг ТҮТ-ийн байнгын тандалтанд нэвтрүүлэх нь зүйтэй байна.

2. ТТӨ өвчин үүсгэгч вирүсийн хөдлөлзүй нь өвчтөний нас, жилийн улиралаас хамааралтай байх хандлагатай бөгөөд манай орны онцлогийг олж тогтоохын тулд энэ судалгааг гүнзгийрүүлэн үргэлжлүүлэх шаардлагатай юм.

Ном зүй

1.Хейман Д.Л. редактор (2010): Халдварт өвчний хяналтын лавлах, 18 дахь хэвлэлийн монгол орчуулга, х.19-25; 428-438; 542-556.
2.Darmaa B, Tsatsral S, Naranzul T, Enkhsaikhan D, Burmaa A, Nymadawa P. (2009): Influenza virus strains circulating in Mongolia in 2003-2007, Mongolian Journal or Health Science, 6(1):8-19.
3.Midulla F, Scagnolari C, Bonci E, Pierangeli A, Antonelli G, De Angelis D, Berardi R, Moretti C. (2010): Respiratory syncytial virus, human bocavirus and rhinovirus bronchiolitis in infants. Arch Dis Child, 95(1):35-41.
4.Alborzi A, Aelami MH, Ziyaeyan M, Jamalidoust M, Moeini M, Pourabbas B, Abbasian A. (2009): Viral etiology of acute respiratory infections among Iranian Hajj pilgrims. J Travel Med, 16(4):239-42.
5.Falsey AR, Dallal GE, Formica MA, Andolina GG, Hamer DH, Leka LL, Meydani SN. (2008): Long-term care facilities: a cornucopia of viral pathogens. J Am Geriatr Soc, 56(7):1281-5.
6. Renois F, Talmud D, Huguenin A, Moutte L, Strady C, Cousson J, Lйvкque N, Andrйoletti L. (2010): Rapid detection of respiratory tract viral infections and coinfections in patients with influenza-like illnesses by use of reverse transcription-PCR DNA microarray systems. J Clin Microbiol, 48(11):3836-42.
7. Sung RY, Chan PK, Tsen T, Li AM, Lam WY, Yeung AC, Nelson EA. (2009): Identification of viral and atypical bacterial pathogens in children hospitalized with acute respiratory infections in Hong Kong by multiplex PCR assays. J Med Virol, 81(1):153-9.
8. Lau SK, Woo PC, Yip CC, Tse H, Tsoi HW, Cheng VC, Lee P, Tang BS, Cheung CH, Lee RA, So LY, Lau YL, Chan KH, Yuen KY. (2006): Coronavirus HKU1 and other coronavirus infections in Hong Kong. J Clin Microbiol, 44(6):2063-71.
9. Jin Y, Song JR, Xie ZP, Gao HC, Yuan XH, Xu ZQ, Yan KL, Zhao Y, Xiao NG, Hou YD, Duan ZJ. (2010): Prevalence and clinical characteristics of human CoV-HKU1 in children with acute respiratory tract infections in China. J Clin Virol, 49(2):126-30.
10.Vabret A, Mourez T, Dina J, van der Hoek L, Gouarin S, Petitjean J, Brouard J, Freymuth F. (2005): Human coronavirus NL63, France. Emerg Infect Dis, 11(8):1225-9.
11.Arnold JC, Singh KK, Spector SA, Sawyer MH. (2006): Human bocavirus: prevalence and clinical spectrum at a children’s hospital. Clin Infect Dis, 43(3):283-8.
12.Moreno CM, Solнs YO, O’Ryan MG. (2009): Human bocavirus: studies in the literature and in Chile. Rev Chilena Infectol, 26(6):504-10.
13.Zeng M, Zhu QR, Wang XH, Yu H, Shen J. (2010): Human bocavirus in children with respiratory tract infection in Shanghai: a retrospective study. World J Pediatr, 6(1):65-70.
14.Fu J, Yuan Y, Sun LP, Cui XD. (2007): Relation between acute respiratory infection and enterovirus in children in Beijing area. Zhonghua Shi Yan He Lin Chuang Bing Du Xue Za Zhi, 21(4):316-8.
15.Kacza, M, Kopron K, Gmyrek J, Giedrys-Kalemba S. (2008): Colonization (infection) of the respiratory tract in outpatients in 2000-2005 years. Pol Merkur Lekarski, 24(141):195-201.
Талархал: Энэхүү судалгааны тандалтын хэсгийг санхүүжүүлсэн “Томуугийн тандалтын сүлжээг бэхжүүлэн хөгжүүлэх” Монгол-АНУ-ын хамтарсан төсөл IU51IIP000331 болон сорьц цуглуулахад туслалцаа үзүүлсэн ТХТН-үүдэд талархсанаа илэрхийлье.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор М.Алтанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 815
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК