Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 1(4)
МЕМБРАН-РЕДОКСИ ПОТЕНЦИАЛЫН 3 ТӨЛӨВТ ШУГАМ ХАМААРАЛТ БОДИС ЭНЕРГИЙН СОЛИЛЦООНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ БА ХИЙ, ШАР, БАДГАНЫ КОДЧИЛОЛ
( Тойм өгүүлэл )

Б.Наранцэцэг1, Ж.Наранцэцэг2, М.Амбага2, Х.Солонго3

1,2 Шинэ анагаах ухаан дээд сургууль, 3Улсын клиникийн төв эмнэлэг Narantsetsegbadarch@yahoo.com

 
Абстракт

Товч утга:

Судалгааны ажлыг эрүүл залуу хүмүүсийн бодис энергийн солилцооны алдагдал протоны урсгалын хурд,протоны алдангийн өөрчлөгдөх байдал болон ХС,ТГ, БНЛП, ИНЛП-ийн тоо хэмжээ, ханасан, ханаагүй тосны хүчлээс хэрхэн хамаардаг болохыг тогтоох зорилгоор судалгааг бид нэг агшингийн судалгааны загвараар зорилтот түүврийн аргаар харьцангуй эрүүл 18-21 насны 81 хүнийг сонгон авч судалгааг “Шинэ анагаах дээд сургуулийн Эрдэм шинжилгээний төв”-д явууллаа. Судалгааны дүнгээс харахад протоныалдангийнсул түвшинтэйбүлэгхүмүүсийнбиеийн хөндлөн тэнхлэг хэсэг дээр ханасан тосны хүчил өндөр, протоны урсгалын хурд дунд түвшинд байгаа нь бадганы хийсвэр билигдмэл кодоор кодлогдох буюу мембраны β төлөв, редоксипотенцалын хувьд ред өндөр болох нь харагдаж байна. Протоныалдангийнөндөр түвшинтэйбүлэгхүмүүсийн хувьдаваад үзэхэд биеийн хөндлөн тэнхлэг хэсэг дээр ханасан, ханаагүй тосны хүчлийн хэмжээ бага, протоны урсгалын хурд сул байгааг тооцож үзвэл хийн хийсвэр билигдмэл кодоор кодчлогдож, мембраны γ төлөв, редокси потенцал буурдаг болох нь харагдлаа. Протоныалдангийндунд түвшинтэйбүлэгхүмүүсийнбиеийн хөндлөн тэнхлэг хэсэг дээр ханасан тосны хүчил бага, ханаагүй тосны хүчил өндөр, протоны урсгалын хурд өндөр түвшинд байгаа нь шарын хийсвэр билигдмэл кодоор кодчлогдож, мембраны ά төлөв, редокси потенциалын хувьд окси потенцал өндөр болох нь тогтоогдлоо..

Ашигласан хэвлэл:

1. Амбага M, NCM-Newly coded medicine Шинээр кодлогдсон анагаах ухаан 2010. х. 15-56, 100-112

2. Амбага M, Түмэн-Өлзий А, NCM-анагаах ухаан 2012. х. 143-163, х. 324-346

3. Амбага M, Саранцэцэг Б, А.Түмэн-Өлзий NCM-анагаах ухааны эмнэлзүйн асуудлууд 2012. х. 19-163, х. 237-309

4. “NCM-шинэ анагаах ухаан”сэтгүүл 2009 он 2-р улирал х. 1-94

5. Амбага M, Саранцэцэг Б Уламжлалт анагаах ухааны зарим асуудлыг эс молекулын түвшинд тайлбарлах нь 2002. х. 72-179, х. 306-336

6. Storey JD, Madeoy J, Strout JL, Wurfel M, Ronald J, Akey JM. Gene-expression variation within and among human populations. Am J Hum Genet. 2007; 80:502–509. doi: 10.1086/512017. [PMC free article] [PubMed] [Cross Ref]

7. Susruta Samhita (Text with english translation) Chaukhamba Visvabharati; 2000.

8. Porter RK, Brand MD. Body mass dependence of H+ leak in mitochondria and its relevance to metabolic rate. Nature. 1993 Apr 15;362(6421):628–630. [PubMed]

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 469
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК